Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 109/ШШ2022/0098/З

 

 

 

 

 

 

                                            109/ШШ2022/0098

    

        Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд

          нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

         хэрэгсэхгүй болгох тухай

 

  

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, иргэн О.Оын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Архангай аймгийн  Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 01/428 дугаар албан бичгийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын  Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 01/428 дугаар албан бичигт: “Иргэн О.Оын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/15 тоот захирамжийг хүчингүй  болгосон шийдвэрийг хавсралтаар хүргүүлэв.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүх иргэн О.Оаас Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “Иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/15 дугаар захирамжийн О.Оад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

2. Иргэн О.Оын тухайд, Архангай аймгийн Цэнхэр сумын  Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/10 дугаар захирамжаар Архангай аймгийн Цэнхэр сум, Алтан-Овоо баг, Халуун усны байршилтай 10000м2 газрыг дуудлага худалдаанд ялагчаар тодорсон гэж  аялал жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгожээ.

            3. Гэтэл Архангай аймгийн Цэнхэр  сумын Засаг дарга 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/15 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1., Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.2., 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн хавсралтын 2 дахь заалтаар иргэн О.Оын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

            4. Ийнхүү нэхэмжлэгч О.Оаас шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэсэн байна.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Архангай аймгийн  Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 01/428 дугаар албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлжээ. Тодруулбал, иргэн О.Оын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/15 тоот захирамжийг хүчингүй  болгосон шийдвэрийг хавсралтаар хүргүүлэв гэх тайлбар ирүүлжээ.

6. Ийнхүү Архангай аймгийн  Цэнхэр сумын Засаг дарга 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/147 дугаар захирамжаар Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/15 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон байна.

 

7. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэгт “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, 29.3. дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, ...”, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.

 

8. Архангай аймгийн  Цэнхэр сумын Засаг дарга 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/147 дугаар захирамжаар Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/15 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй бөгөөд тус газрын эзэмших эрхийг өөр иргэн, аж ахуй нэгжид шилжүүлээгүй байна.

 

9. Иймд хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга нь нэхэмжлэгч О.Оын “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “Иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/15 дугаар захирамжийн О.Оад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

10. Түүнчлэн хариуцагчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсгийг баримтлан хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга нь нэхэмжлэгч О.Оын “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “Иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/15 дугаар захирамжийн О.Оад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, иргэн О.Оын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга /Тамгын газар/-аас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.     

 

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                       А.ТҮВШИНТУЛГА