Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/134

 

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж

Нарийн бичгийн дарга Ж.Э        

Улсын яллагч О.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 2 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... төрсөн, ....... настай, ........, ............ боловсролтой, .......... мэргэжилтэй, ............ ажилтай, ам бүл ...., .......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Б

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 14-ний шөнийн 3 цагийн орчимд ...... тоотод байх Ж.О-ийн эзэмшлийн гэр бүлийн .... хүн амьдардаг монгол гэрийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу галдан шатааж эд хөрөнгө устгаж 19,867,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 14-ний шөнийн 3 цагийн орчимд ......... тоотод байх Ж.О-ийн эзэмшлийн гэр бүлийн ..... хүн амьдардаг монгол гэрийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу галдан шатааж эд хөрөнгө устгаж 19,867,300 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 09/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-15/, хохирогч Ж.О-ийн мэдүүлэг /хх-ийн 19-21, 24-29/, гэрч Н.З-ын мэдүүлэг /хх-ийн 36-37/, насанд хүрээгүй гэрч З.Т-ын мэдүүлэг /хх-ийн 38-40/, гэрч Б.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 43-44/, шинжээчийн 2024 оны 05 сарын 13-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 66-68/, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн 2024 оны 03 сарын 29-ны өдрийн ......., 2024 оны 09 сарын 02-ны өдрийн ....... дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 73-75, 105-107/, А.б ХХК-ийн хохирлын 2024 оны 02 сарын 16-ны өдрийн ........ дугаартай дүгнэлт /хх-ийн 82-89/, гал түймэр унтраасан тухай нотломж /хх-ийн 99-103/, 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 114-116/, шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 159-160/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.Бү-ыг 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин, орлогыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Хохирлын хувьд:

Хохирогч Ж.О, шүүгдэгч Б.Б нар нь эд хөрөнгөнд учирсан хохирол 19,867,300 төгрөгөөс шүүгдэгч нь биет хэлбэрээр 10,904,900 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх 8,962,400 төгрөг, сэтгэл санааны хохиролд 3,300,000 төгрөг нийт 12,262,400 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг шүүгдэгч нь 2024 оны 12 сарын 10-ны төлсөн нь Х.б-ны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон, үлдэх 10,262,400 төгрөгийг сар бүрийн 15-ны өдөр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, шүүгдэгч Б.Б нь төлөхөө илэрхийлсэн болох нь /хх-ийн 165/ дугаарлалтад авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Б.Б-с 10,262,400 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.О-д олгож шийдвэрлэв.  

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Б.Б-с 10,262,400 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.О-д олгосугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.Б