| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/0136/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/135 |
| Огноо | 2024-12-13 |
| Зүйл хэсэг | 18.5.3., |
| Улсын яллагч | А.Х |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Э
Улсын яллагч А.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 2 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн ....... тоот хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... төрсөн, .... настай, ......., .......... боловсролтой, .........., ..........., ам бүл ......, ........ хамт .......... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, Б.М
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
Шүүгдэгч Б.М нь З.Г газрын г.х-ын бүсэд 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн авч явсан гар тээшиндээ 14 ширхэг баринтаглаж боосон 1466 ширхэг хуудастай цаасан судар болох түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь З.Г газрын г.х-ын бүсэд 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн авч явсан гар тээшиндээ 14 ширхэг баантиглаж боосон 1466 ширхэг хуудастай цаасан судар болох түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01/, эд зүйлд үзлэг хийсэн 2024 оны 08 сарын 23-ны өдрийн ....... дугаартай тэмдэглэл /хх-ийн 09-10/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11-17/, гэрч У.У-ын мэдүүлэг /хх-ийн 21/, насанд хүрээгүй гэрч М.М-ийн мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч С.О-ийн мэдүүлэг /хх-ийн 27/, эд зүйл хүлээлцсэн тэмдэглэл /хх-ий 33-39/, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч А.У-ын мэдүүлэг /хх-ийн 45-46/, шинжээч Х.Т-ын мэдүүлэг /хх-ийн 48-49/, Соёлын өвийн үндэсний төвийн 2024 оны 10 сарын 14-ны өдрийн ....... дугаартай албан бичиг, албан бичгийн хавсралт /хх-ийн 54-60/, шүүгдэгч Б.М-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-73/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин, орлогыг харгалзан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирлын хувьд: Иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.1 дугаартай Хятадын мэргэдийн нууц гүн нарийн увдис үрлэн эмийн жор-урт 44,2 см, өргөн 9 см, хуудас 10ш,
1.2 дугаартай Хятад, Энэтхэг, Кашмер, Балба, Төвөд, монгол үсгийн загвар толгой-урт 50,4 см, өргөн 8,7 см, хуудас 30 ш,
1.3 дугаартай Уламжлалт эмнэлгийн жүд-урт 35,6 см, өргөн 8,7 см, хуудас 12ш,
1.4 дугаартай Эмийн жорын хураангуй нэрийн толь бичиг- урт 34,4 см, өргөн 9,7 см, хуудас 23ш,
10. дугаартай Тунгалаг толь хэмээх зурхайн судар- урт 27 см, өргөн 10 см, хуудас 158 ш зэргийг улсын орлого болгохоор Д.аймгийн Музейд шилжүүлж,
2.1 дугаартай Цэнхэр ногоон өнгийн баринтагт боосон төвд бичигтэй цаасан судар-Балданлхамын дүтэв- урт 33.5 см, өргөн 8.8 см, хуудас 42ш
2.2 дугаартай Арван хангалын нэг Гонгор бурхныг бүтээх арга- урт 37.7 см, өргөн 8.5 см, хуудас 8 ш
2.3 дугаартай арван хангалын нэг Жамсран- урт 38.5 см, өргөн 9 см, хуудас 16ш
3. дугаартай Хүрээ цогчин- урт 35.5 см, өргөн 9 см, хуудас 95ш
4. дугаартай Чойж даравсал- урт 37*13 см, өргөн 8.5 см, хуудас 48ш
5. дугаартай Дарь эхийн чого- урт 36 см, өргөн 8.5 см, хуудас 70ш
6. дугаартай Цогчин аман уншлагын судар-урт 27 см, өргөн 10.3 см, хуудас 185ш
7.1 дугаартай Жигжидийн сульдав ерөөл- урт 33.1 см, өргөн 8.8 см, хуудас 77ш
7.2 дугаартай Хурал номын уншлага, засал, зан үйлийн хэсэг хэсэг номууд- урт 27 см, өргөн 7 см, хуудас 28ш
8. дугаартай Гүрэм заслын холбогдолтой, бар, гар бичмэл холилдсон- урт 23.5 см, өргөн 8.5 см, хуудас 77 ш
9. дугаартай Гүрэм засал, хариулга зэрэг засал зан үйлийн жижиг жижиг номууд- урт 21 см, өргөн 8 см, хуудас 87 ш
11. дугаартай Гүрэм засал, хариулга зэрэг засал, зан үйлийн жижиг жижиг номууд- урт 15*22 см, өргөн 5.5*8 см, хуудас 55 ш
12. дугаартай Арван хангал- урт 23 см, өргөн 9 см, хуудас 274 ш
13. дугаартай Лха зүсмийн бүтээх арга буюу Хаш хуурцаг хэмээх ном- урт 27 см, өргөн 9 см, хуудас 87 ш
14. дугаартай Хангал гүрэм заслын ном- урт 10 см, өргөн 6 см, хуудас 152 ш зэрэг нь түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй байх тул шүүгдэгчид буцаан олгож тус тус шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.1 дугаартай Хятадын мэргэдийн нууц гүн нарийн увдис үрлэн эмийн жор-урт 44,2 см, өргөн 9 см, хуудас 10ш, 1.2 дугаартай Хятад, Энэтхэг, Кашмер, Балба, Төвөд, монгол үсгийн загвар толгой-урт 50,4 см, өргөн 8,7 см, хуудас 30 ш, 1.3 дугаартай Уламжлалт эмнэлгийн жүд-урт 35,6 см, өргөн 8,7 см, хуудас 12ш, 1.4 дугаартай Эмийн жорын хураангуй нэрийн толь бичиг-урт 34,4 см, өргөн 9,7 см, хуудас 23ш, 10. дугаартай Тунгалаг толь хэмээх зурхайн судар урт 27 см, өргөн 10 см, хуудас 158 ш зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгон Дорноговь аймгийн музейд шилжүүлж, 2.1 дугаартай Цэнхэр ногоон өнгийн баринтагт боосон төвд бичигтэй цаасан судар-Балданлхамын дүтэв урт 33.5 см, өргөн 8.8 см, хуудас 42ш, 2.2 дугаартай Арван хангалын нэг Гонгор бурхныг бүтээх арга- урт 37.7 см, өргөн 8.5 см, хуудас 8 ш, 2.3 дугаартай арван хангалын нэг Жамсран- урт 38.5 см, өргөн 9 см, хуудас 16ш, 3. дугаартай Хүрээ цогчин- урт 35.5 см, өргөн 9 см, хуудас 95ш, 4. дугаартай Чойж даравсал- урт 37х13 см, өргөн 8.5 см, хуудас 48ш, 5. дугаартай Дарь эхийн чого- урт 36 см, өргөн 8.5 см, хуудас 70ш, 6. дугаартай Цогчин аман уншлагын судар-урт 27 см, өргөн 10.3 см, хуудас 185ш, 7.1 дугаартай Жигжидийн сульдав ерөөл- урт 33.1 см, өргөн 8.8 см, хуудас 77ш, 7.2 дугаартай Хурал номын уншлага, засал, зан үйлийн хэсэг хэсэг номууд- урт 27 см, өргөн 7 см, хуудас 28ш, 8. дугаартай Гүрэм заслын холбогдолтой, бар, гар бичмэл холилдсон- урт 23.5 см, өргөн 8.5 см, хуудас 77 ш, 9. дугаартай Гүрэм засал, хариулга зэрэг засал зан үйлийн жижиг жижиг номууд- урт 21 см, өргөн 8 см, хуудас 87 ш, 11. дугаартай Гүрэм засал, хариулга зэрэг засал, зан үйлийн жижиг жижиг номууд- урт 15х22 см, өргөн 5.5х8 см, хуудас 55 ш, 12. дугаартай Арван хангал- урт 23 см, өргөн 9 см, хуудас 274 ш, 13. дугаартай Лха зүсмийн бүтээх арга буюу Хаш хуурцаг хэмээх ном- урт 27 см, өргөн 9 см, хуудас 87 ш, 14. дугаартай Хангал гүрэм заслын ном- урт 10 см, өргөн 6 см, хуудас 152 ш зэрэг нь түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй байх тул шүүгдэгчид буцаан олгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, бусад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.БОЛОРМАА