Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2022/00204

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2021/00204

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.О-д холбогдох

Хүү Г.Ан асрамж өөрчлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч Х.Г, хариуцагч Н.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ... Н.О, суусан нөхөр Б, түүний ээж Ба гурав хүү Г.Аг зодож малд явуулж, хоол ундаар нь захалж, өглөө эрт 6 цагт босгож өөрийн ээж Н.О, хадам ээж Ба, бэр Н гуравт үхэр ивэлгэж өгдөг байсан 7-8 цагийн хооронд хонь бэлчингүүт шууд унд цайг нь уулгахгүй усны гуталтай хонинд явуулдаг байсан гэж хүү маань ярьдаг тэр үнэн болно. 8-р сарын 25-ны өдөр ээж Н.О хүү Г.Аг хонины хашаан дотор өшиглөж, түлхэж унагааж, зайл гэж хөөсөн. Хүү минь Э сум үертэй голоор тороосоор гараад Б гэдэг айлд очсон байсан. Тэгээд Бямбацогт гэдэг айлд очиж ... намайг М орох унаанд суулгаж өгөөч ... гэж гуйсан чинь Мгийн унаанд суулгаж өгсөн байсан. 8-р сарын 25-ны өдөр оройн 21 цагт над дээр ирсэн. Хүү Г.Аг авчирч өгсөн жолоочид зардал 15.000-г өгсөн. Хойд эцэг болох Б нь хүү Г.Аг толгой руу нь цохиж, алагдаж, ална шүү гэж хамраас нь цус гартал зоддог гэнэ лээ. Хүү Г.А ирсэн цагаасаа хойш толгой маань өвдөөд байна ааваа гэж хэлхээр нь

өвчин намдаах эм өгөөд зүгээр болохгүй болохоор нь хүүхдийн мэдрэлийн эмчид үзүүлэн чинь толгойн хавантай, доргисон байна гэж эмч хэлснээр хавангийн эм уулгаад бариа засал хийлгэж байна. Хойд эцэг болох Б нь тархи, толгой руу цохиж ийм өвчтэй болгосон байна. Бгын ээж болох Ба гэж авгай зарцаа хийлгээд хонинд яваад ирэхээр нь бургасаар ороолгож, малаас дорд үзэж байсан байна. Өөрийн ээж Н.Од гуяа үзүүлсэн чинь тэр яадгийн дуугай бай гэж загнасан гэж хүү минь ярьсан. Олон танихгүй хүн дотор өмөөрөх хүн байхгүй, өөрийн нь ээж ч өмөөрөхгүй, би аавыгаа л их боддог байсан гэж хүү минь ярьсан. Надтай амьдарч байхдаа 2 хүүхдээ их ширүүн байдаг байсан. Хүүгээ би өөрөө авна, 2018 оны 9 дүгээр сарын 03-нд А сумын сургуулийн дотуур байранд байсан чинь би өөрөө харна гэж хэлээд аваад явсан. Э сум суманд сургуульд оруулаад хойд эцгийн ээж Ба гэж авгай харж өвөлжсөн байсан. Н.О нь хүүхдээ харалгүй нөхөр болох Бгынхаа малыг маллан, хот хооронд явж өвөлжсөн байсан. Хүү маань 2019 оны зун айлд хурдан морь унаж зуссан байсан. Н.О өөрөө хүүхдээ авч явсан цагаас хойш хажуудаа харж хандаж байгаагүй байсан билээ. 2020 оны зун хажуудаа хадам ээж болох Батайгаа хамт эцэг болох Б, Н.О энэ гурав зодож хөөж хүүхдийн эрх зөрчиж байсан билээ. Х.Г миний бие нь 2019 оны 3 дугаар сарын 28-нд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай өргөдөл гаргахад хүүгийн минь авч өгөөгүй, 2019 оны 12 дугаар сард хүү Г.А ангийнхаа багшийн утсаар аав намайг ирж аваач, хэцүү байна гэж байсан. Энийг сонсоод сэтгэл минь зовоод шүүхэд хандахад авч хэлэлцээгүй. Одоо хүү маань толгойны өвчтэй болсон байна. Эрүүл мэндээр их хохирсон байна. Миний хувьд шүүхэд маш их гомдолтой байна. Хүү Г.Аг ээж Н.О нь авъя гэж аваагүй, тэтгэлэг төлж чадахгүй гээд авсан.

Иймд Г.Ан асрамжийг өөрчилж эцэг Х.Г миний асрамжид өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.О хүүгийн маань сургуулийн хувийн хэргийг надтай амьдарч байх үеийнхийг гаргаж өгсөн байна. Тэр үед хүү маань надтай цуг байсан, ээж маань сургуульд хүргэж өгч авдаг. Харин би хөдөө малаа маллаж байсан. 2018 онд хүүгээ дүүтэй нь хамт Хөвсгөл аймгийн А сумын сургуулийн дотуур байранд суулгах гээд аваачиж өгсөн юм. Гэтэл Н.О цагдаа, сургуулийн эмч, сургуулийн захиралтай нь хамт очоод би харж хандаж чадна, М суманд хашаа байшин байгаа гээд хүүг маань аваад явсан. Ингээд хүүг маань Хөвсгөл аймгийн Э сум суманд сургуульд оруулаад өөрөө харж хандсан юм байхгүй одоогийн нөхөр н.Бгын ээж сургуульд нь хүргэж өгч авдаг байсан юм. Манай хүү над руу багшийнхаа утсаар ярихдаа аав энд танихгүй хүмүүстэй хэцүү байна, намайг ирж аваач гэж ярьсан. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүү маань гол үертэй байхад тороос дамжин гарч над дээр ирсэн. Би миний хүү яагаад хүрээд ирэв, ээждээ хэлээ юу гэхэд үгүй ээж өдөр намайг зодохоор нь зугтсан, би дахиж тийшээ очихгүй, та намайг тийш нь явуулбал би өөр газар руу явна гэж хэлсэн. Энэ байдлыг нь би хүүхдийн эрхийг хамгаалах газрын хүнд үзүүлтэл хууль зөрчсөн байна, хүүхдэдээ анхаарал халамж тавьж бай, энэ хүүхдийг Э сум сум руу явуулахгүй, Мд сургууль оруул гэж хэлсэн. Би хүүхдээ Мд шилжүүлж авчраад М сумын Г-Э ерөнхий боловсролын сургуульд оруулсан юм. Хөл хорио тогтоож сургуулийн хичээл хаагдах үед хүү маань оргоод таксигаар над дээр ирсэн. Н.О намайг хүүхдээ дандаа хулгайлж авдаг гэж ярьдаг. Манай хүү над дээр өөрөө хүрээд ирдэг. Манайд цагдаа дагуулж ирж хэрүүл өдсөн чинь цагдаа нь чи ингэж болохгүй, хүүхэд чинь аав дээрээ ирсэн байна гэж хэлж байсан. Хүүхдийн маань толгой өвдөөд байна гэхээр нь эмнэлэгт үзүүлж тархины зураг авхуулсан юм. Эмч Улаанбаатар хот руу явж үзүүл гэсэн боловч хөл хорионы улмаас чадахгүй байгаа. Төрсөн эх нь байж хүүхдээ харж хандаж чадахгүй байгаад миний хувьд гомдолтой байдаг. Хүүг маань Н.Б гээд Н.Оын одоо сууж байгаа нөхөр нь зодсон байхаар нь би цагдаагийн байгууллагад өгсөн. Одоо цагдаад байцаагдаж байгаа байх. Би дахиж хүүгээ өгөхгүй, эрүүл саруул хүүхэд байсан. Хүүхдээ гээд нэг ч удаа утсаар ярьдаггүй. Маш их гомдолтой гэдгээ хэлмээр байна. Намайг гүтгэсэн гэж хэлмээр байна. Би хүүхдүүдээ зоддоггүй. Н.Оын утсыг ч мэдэхгүй. М суманд хашаа байшинтай гэдэг нь худлаа юм. Манай эхнэр л зах дээр самар зардаг. Бага хүүгээрээ самар заруулна гэж байхгүй. Н.О бага хүүгээ 3 настай байхад нь хаяад явсан. Манай хүү эдний төрлийн хүүхдүүдийг танихгүй. Би дандаа гүтгүүлж байна, хуулиар шийдэх ёстой. Н.Б том хүүг маань зодсон байсан. Ээждээ хэлэхэд тоодоггүй гэсэн. Би хүүдээ утас авч өгсөн юм. Ээж нь утас авах мөнгийг нь үрсэн байсан. Том хүү 1 дүгээр ангид байхад цуг байсан юм. Миний толгойг аягаар хага цохиод би малын чинь барлаг болохгүй гэж хэлээд айлын мал маллана гээд явсан. Тэр айл нь н.Бгынх гэдгийг би сүүлд мэдсэн. ... гэв.

Хариуцагч Н.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Н.О нь Х.Гийн тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Х.Г болон ээж Энхтуяа нар нь худал, үнэ юм гүжирдэн олон жил болж байна. Том хүү Г.Аг албан ёсоор өөрөө авсан нь үнэн. Энэ хугацаанд аав болох Х.Г 5 удаа хулгайлж авч явж хүүхдэд янз бүрийн юм зааж өгч зан аашийг нь өөрчилж байна. Б болон Бгын ээж хүү Г.Аг зодож байсан удаа байхгүй, худлаа гүжирдэж байна. Би бол хааяа загнаж байдаг байсан. Хурдан морь унасан гэдэг ёстой худлаа, тэр хавийн айлууд сайн мэднэ. Манай хоёр гэр хониндоо ээлжлэн явдаг, ээлждээ хааяа нэг дугуйгаар эргүүлдэг, орой бол үхэр ивэлгэдэг, өглөө босдоггүй байсан. Би хүүгээ 8 сарын 25-нд утсаар тоглоод үгэнд орохгүй болохоор нь загнаад хонио эргүүлээд ирсэн чинь гэртээ байхгүй байсан. Айлд тоглож байгаа юм байх даа гэж бодсон чинь явчихсан байсан. Тэгээд бид нар шөнөжингөө хайгаад өглөө сураг дуулсан чинь Бямбацогт гэдэг Х.Гийн төрлийн айлд очоод тэр айл нь Мгийн унаанд суулгасан байсан. Би тэгээд тэр өдөртөө Мд орж ирсэн чинь аав дээрээ ирчихсэн байсан. Тэгээд би хүүхдээ өөрөө аваад 9 сарын 01-нд М Г-Э сургуульд өгөөд өөрөө тусдаа хашаа байшин авч харж байсан чинь аав Х.Г, дүү Батзориг нар ирээд Г.Аг дүүтэй нь хамт хөдөө явуулъя гэж ирэхээр нь дүүг нь үлдээ гэсэн чинь уурлаад явсан. Удаагүй хоёр хонож байсан чинь Г.А байхгүй болчихсон байсан. Тэгээд Хүүхдийн төлөө төвийн дарга Дашбаяр руу залгаад хүүхэд алга болчихлоо гэсэн чинь аав дээрээ очоо биз гэсэн. Тэгээд би Цагдаад мэдэгдээд цагдаатай хамт гэрт нь очсон чинь аав дээрээ ирчихсэн байсан. Тэгээд хүүгээ авах гэсэн өгөөгүй, хэл амаар доромжлоод хөөж, тууж, хувцас хунарыг минь урж түлхэж гаргасан. Тэгээд би хүүгээ авч чадаагүй, тэр цагдаа маргааш учрыг нь ол гээд хаясан. Тэгээд хүүг маань хөдөө дүүтэй нь явуулчихсан байсан. Х.Г өөрөө ч харалгүй хөдөө гаргаад 2 сар хөхөө өвлийн хүйтэнд хувцас хунар муутай, морь мал унуулж, хонинд явуулдаг байсан гэж хажуу, ойр хавийн айлууд хэлдэг байсан. Хүү маань над дээр байхдаа толгой тархи өвдлөө гэж ярьдаггүй байсан. Хоёр сарын хугацаанд Энхтуяа нь харж байхдаа яасан ч юм билээ. Би тус туургандаа гараагүй Хүчинтөгөлдөрийнд байхад Энхтуяа намайг хониндоо хөөж, өвлийн хүйтэн цасан дунд савхин гуталтай явж байгаад 4 сартай хүүхдээ дутуу гаргаж байсан нь үнэн. Одоо тэгээд намайг хүүхэд алсан гэж байнга хэл амаараа доромжилдог. Тэгээд би хүү Г.Аг энэ айлд өгөхгүй, өгвөл худалч, хулгайч гэсэн нэртэй болно. Иймд миний хүү Г.Аг ээж надад үлдээнэ үү гэжээ.

Хариуцагч Н.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүү Г.А багаасаа над дээр өссөн, манай аавын гал дээр гарсан юм. Нэгдүгээр ангид орох хүртлээ надтай цуг байж байгаад Бүрэнхаан ерөнхий боловсролын дунд сургуульд суралцаж байсан. Нэг өдөр хүү маань гэртээ харих гээд явж байхад нь Х.Г мотоцикльтой ирээд авч явна гэхэд явахгүй гэхэд нь хүчээр авч явсан байсан. Хүү маань орой хичээлээсээ ирэхгүй болохоор нь багш руу нь залгатал хичээлээ тараад явсан гэж хэлсэн юм. Би тэр орой нь хайгаад олоогүй, дараа нь сонсоход аав нь аваад явсан гэсэн. Аймгийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн төвийн даргатай уулзаад энэ байдлаа хэлтэл намайг дагуулж Х.Гийнд очсон юм. Ингээд хүүгээ аваад явсан. Хүү маань нэгдүгээр ангиа Бүрэнхаан сургуульд суралцаж төгссөн. Нэг өдөр хүүг маань хашаандаа тоглож байсан чинь эмээ нь ирээд авч яваад М сумын Авьяас сургууль руу шилжүүлсэн байсан. Би багштай нь очиж уулзахад хүүгээ аваад яв яв, эмээ нь авчирч өгсөн юм гэж хэлсэн. Хүүгээ буцаагаад Бүрэнхаан сургуульд ангид нь оруулсан. Г.Аг 3 дугаар ангид байхад нь Х.Г ирээд гэрийн гаднаас аваад явсан байсан. Авч явахдаа Н.О хүүг маань энд байлгахгүй юм байна гээд Хөвсгөл аймгийн А сумын сургуульд оруулаад сургуулийн дотуур байранд нь өгчихсөн. Хичээл орох гээд хүү маань байхгүй аймгийн төвөөр таньдаг хүмүүсээс сурагласан юм. Гэтэл Х.Г хүүхдүүдээ харж хандсан юм байхгүй сургуулийн дотуур байранд орхиод өөрөө хөдөө мал руугаа явчихсан байсан. Би өмгөөлөгчтэй уулзаж зөвлөгөө авахад одоо очоод ав гэхээр нь очтол дотуур байранд эмээ нь байж байсан. Эмээ нь хүүхдүүдээ аваад яв гээд өмсөж байсан хамаг хувцсыг нь тайлаад би авч өгсөн юм гээд нүцгэн хүүхдүүдийг маань надад өгсөн. Энэ байдлыг нь би мэддэг болохоор гэрээсээ хувцас авч очсон. Тэнд хүүхдээ эргэж байсан эцэг эхчүүд байрны жижүүр нь гайхсан. Х.Г хүүг маань ийш тийш нь авч яваад байхаар нь Э сум сум руу шилжүүлж сургуульд оруулсан. Хадам ээж бид хоёр 5 хоногоор ээлжилж хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгдөг. Манай гэр сумын төвөөс 10-аад километрийн зайтай байдаг юм. Амралтын өдөр хоёр хүүгээ гэртээ аваачдаг. Хүү маань надад би суманд дасахгүй байна, аймгийн төвд дүүтэйгээ ойр сурмаар байна гэхээр нь миний хүү өөрөө мэд гээд Мд хашаа байшин худалдаж авч Г-Э сургуульд оруулсан. Хувийн хэрэг нь шилжиж ирэхгүй удаад байхаар нь би очиж авчрахад багш нь тэмдэглэгээ хийж амжсангүй гээд өчигдөр надад хүүгийн маань хувийн хэргийг өгсөн. Г.А би дүүтэйгээ очиж уулзмаар байна гэхээр нь амралтын өдрөөр дүүтэй нь уулзуулдаг байсан юм. Нэг өдөр Х.Г хичээл амарлаа гээд дүүтэй нь манай гадаа ирсэн. Би гарч уулзаад Г.Аг дүүтэй нь хамт 2-3 хонуулаад аваад яв гэж хэлсэн. Гэтэл Х.Г пизда минь би чамд хүүгээ өгөхгүй, юу яриад байгаа юм гээд явсан. Хүү маань та яагаад намайг явуулаагүй юм гэхээр нь сургууль амрахаар чи аавдаа очиж хэд ч хоносон болно гэхэд за за гэсэн. Хоёр, гурав хоногийн дараа хүү маань түлээгээ оруулж байгаад алга болсон. Гарч эмээгийнд нь орж хайсан чинь байгаагүй. Би аймгийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн төв руу залгахад аав руугаа явсан юм байлгүй, аавтайгаа 10 хоног цуг байна биз гэж хэлсэн. Бас цагдаад мэдэгдсэн чинь хүүгийнхээ зургийг нь аваад хүрээд ир гэхээр нь яваад очтол хүүд чинь очих газар байдаг юм уу? гэж асуухаар нь аавындаа очсон байх гэж хэлсэн. Ингээд цагдаатай цуг Х.Гийнд яваад очтол хүү маань байж байсан. Цагдаа Х.Гийг загнаад хүүхэд ирсэн гэдгээ ээжид нь хэлэхгүй яасан юм гээд аав дээрээ амьд ирсэн юм чинь маргааш учрыг нь ол гэсэн. Би явах гэтэл Х.Г намайг зайл пизда минь яах гэж манайд ирсэн юм гээд куртикийг маань урж шидсэн. Дараа нь бас хүү маань алга болохоор нь сураглатал хөдөө өвөөгийнд нь аваачсан байсан. Хүүхдээсээ утсаар залгаад аав нь хаачсан юм гэж асуусан чинь аймгийн төвд байгаа гэсэн. Би миний хоёр хүү юу хийж байна гэхэд мөсөн дээр тоглож байна гэж хэлсэн. Хоёр сарын дараа дахиад би Гэр бүл, хүүхэд хөгжлийн төв дээр очоод хүүхдүүд маань хөдөө байна, аав нь энд аймгийн төвд 2-3 хүүхэдтэй хүнтэй суугаад амьдарч байгаа гэж хэлсэн юм. Ингээд н.Даваадулам гэх хүн утсаар Х.Г руу залгаад хүүхдүүд хаана байна гэхэд хөдөө байгаа гэсэн. Маргааш нь хүүхдүүдийг маань авчрахдаа толгойны гэмтэл авсан байна, чи хүүхэд зодсон байна гэсэн. Манай нөхөр ч гэсэн хүүхэд зоддоггүй. Би Г.Агаас миний хүүг энэ хүн зодож байна уу гэж асуухаар үгүй гэж хэлдэг. Ээждээ үнэнээ л хэл гэхэд тийм юм байхгүй гэсэн. Хүүг маань эмнэлэгт хэвтүүлсэн гэхээр нь очиж эргэхэд аав, эмээ хоёр намайг тантай битгий уулзаарай гэж хэлээд буцаад явчихсан юм. Хэд хоногийн дараа хүү маань манай төрлийн охины утас руу залгаад ээж байна уу, ээжийг нааш нь явуулаач гэж хэлсэн байсан. Би цагдаа дээр байсан болохоор яваад очтол уйлаад эртээд тантай уулзах гэхэд аав манай өрөөнд сууж байсан, уулзаж болохгүй шүү гэж эмээ, аав хоёр хэлсэн болохоор би тантай уулзаагүй гэж хэлж байсан. Би миний хүү аавтайгаа цуг байх юм уу? гэсэн чинь уйлаад би тантай л баймаар байна гэж хэлсэн. Тэгээд эргэлтээр авчирсан юмыг маань хаяад өрөө рүүгээ явчихсан. Би цэвэрлэгчээр нь дамжуул өгүүлсэн юм. Х.Г нь 2 хүүхдээ хардаггүй. Бага хүү маань 3 дугаар ангид сурдаг. Нэг удаа сурч байна гэсэн Авьяас сургуульд сурч байгаа гэсэн. Би багшаас нь очиж асуухад би дүүг нь анхааралдаа байлгадаг юм, дүү нь өвчтэй гээд сургуульдаа ирэхгүй нэг сар болж байгаа гэсэн. Намар нь бага хүүхдээр маань Ану дэлгүүрийн үүдэнд самар заруулж байсан. Манай эгчийн охид хүүг маань самар зараад сууж байхад нь дайралдсан. Аниа гээд хүрээд ирэхээр нь яасан гэсэн чинь би энд самар зар байгаа ш дээ гэж хэлсэн гэсэн. Одоо харанхуй боллоо гэртээ харихгүй юм уу? гэхэд аав, эмээ хоёр ирээд авчихдаг юм гэж хэлсэн байсан. Хэрвээ би ингэсэн бол Х.Г намайг бараг алах байсан байх. Чи зургийг нь дараад авахгүй яасан юм гэхэд би яаж мэддэг юм, манай ангийн охин ч гэсэн харсан ш дээ гээд байсан. Х.Г дагавар хүүхдүүдээ хараад өөрийнхөө хүүхдүүдийг халамжилдаггүй. Хоёр хүүхдээ би авна, чамаас хүүхдийг тэтгэлэг авна гээд байдаг. 10,000,000 төгрөг өг, өгвөл би шүүхээс өргөдлөө буцааж авлаа, эсвэл эвлэрье 2,000,000 төгрөг өгчих гээд мөнгө нэхээд байдаг юм. Хадам ээж маань би охиддоо баян нөхөр олж өгнө гэж ярьдаг. Тэгээд бүх хөрөнгийг нь өөртөө авч үлддэг. Надад уг нь манай гэрээс өмч болгож мал өгсөн юм. Гэтэл надад өгөөгүй. Хүүхдүүдээ өөрөө л харах ёстой. Том хүү маань тархины даралттай. Мөсөн дээр тоглож байгаа хүүхэд толгойгоороо ч савж унаж болно.... гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Н.Од   холбогдуулан 2009 оны 10 дугаар сарын 03-нд  хүү Г.Аг асрамжийг өөрчлүүлэн өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.

Хариуцагч Н.О нь ... би хүү Г.Аг өгөхгүй ... " гэж маргасан байна.

Хэрэгт нэхэмжлэгчээс:

Хөвсгөл аймгийн М сумын Улсын бүртгэлийн ажилтнаас олгосон Хар дархад овогт Хүчинтөгөлдөрийн Х.Г,  Н.О  нарын гэр бүлд 2009 оны 10 дугаар сарын 03-нд төрсөн хүү Хар дархад овогт Х.Гийн Г.А  -г 2009 оны 10 дугаар сарын 08-нд бүртгэж гэрчилгээ олгов. гэх бичилт бүхий №0339868-000 дугаартай Төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас /нотариатчаар гэрчлүүлсэн/,

Хөвсгөл аймгийн А сумын 1 дүгээр багийн засаг дарга Ш.Пгийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 284 дугаартай Тус багийн иргэн Хүчинтөгөлдөрийн Х.Г нь 1986 онд төрсөн, ам бүл 3, 2 хүүгийн хамт тус багийн Улаан Хавцгайт гэх газарт оршин суудаг болохыг тодорхойлов. РД-000000, Тайлбар: Х.Гийн хүү Г.А нь аавтайгаа хамт амьдарч байгаа болно. гэх тодорхойлолт,

Ерөнхий боловсролын Авъяас сургуулийн сургалтын менежер Б.Ггийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Х.Г овогтой Г.А нь төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын Авъяас сургуулийн 2016-2017, 2017-2018 оны хичээлийн жилүүдэд суралцаж байсан болно. гэх тодорхойлолт,

8808 авто угаалгын газрын захирал Р.Пын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн М сумын 1 дүгээр багийн 38-07 тоотод оршин суух Х.Г  нь 0000 авто угаалгын газарт сарын 500.000 төгрөгийн цалинтай галч хийдэг нь үнэн болно гэх тодорхойлолт,

Г.Ан Амбулаториор эмчлүүлэгсдийн карт-ны хуулбар баримт 1 хуудас,

Хөвсгөл аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Мын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Х.Г овогтой Г.А  нь Хөвсгөл аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд Ч.Т багштай 4а ангид суралцаж байсан нь үнэн болно. Суралцаж байх хугацаандаа эмээ Ж.Энхтуяа, өөрийн төрсөн эцэг Х.Г нарын хараа хяналтанд манай сургуульд суралцаж байхад ээж Н.О нь шүүхийн бичгийг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр захирлын дэргэдэх зөвлөл болон хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын бүрэлдэхүүнтэй хүлээлгэн өгсөн нь үнэн болно. гэх албан бичиг,

Хөвсгөл аймгийн А сумын Эрүүл мэндийн төвийн дарга О.Бадмаагийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А сумын 1 дүгээр багийн иргэн Х.Г овогтой Г.А 12 настай, эрэгтэй хүүхэд нь бага наснаасаа эхлэн өвчин эмгэггүй, тархины гэмтэлгүй эрүүл бойжиж байсан болохыг тодорхойлов. гэх тодорхойлолт,

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1685 дугаартай ЗАХИРАМЖЛАХ нь: Нэхэмжлэгч Х.Гийн Хүүхдийн асрамж өөрчлүүлж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. ... гэх бичилт бүхий захирамжийн хуулбар баримт 2 хуудас / Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар, Шүүхийн архив, Хуулбар үнэн тэмдэг дарагдсан/,

Хариуцагч Н.Оаас Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар баримт 1 хуудас зэрэг баримтуудыг тус тус гаргаж ирүүлжээ.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нэхэмжлэгч Х.Г, Н.О нарын гэрлэлт Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 552 дугаар шийдвэрээр цуцлагдсан, тэдний хамтын амьдарлын явцад хоёр хүүхэд төрсөн, шүүхийн шийдвэрээр хүү Г.Батзоригийг эцэг Х.Гийн, хүү Г.Аг эх Н.Оын асрамжид тус тус үлдээсэн, гэрлэлт цуцлагдсанаас хойш 3 жилийн хугацаанд бага хүү Г.Батзориг аавын асрамжид, 2017 оноос хойш хүү Г.А аав болон ээжийн асрамжид ээлжлэн тэдний хооронд ирж очин байдаг зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. ,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж тус тус хуульчилжээ.

Хүү Г.Ан өгсөн аав Х.Гийн асрамжид байх хүсэлтэй байгаа талаарх санал,

мөн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолтой танилцаж дугаар олгосон Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор Б.Наранмөнх, Тогтоол үйлдсэн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын ГБХХГХУС-ын мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Т.Отгондаваагийн нарын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ....ОЛСОН нь: Э сум сумын иргэн Б.Б нь дагавар хүү Г.Аг цохиж, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч Г.А, гэрч Н.О, Х.Г нарын мэдүүлэг болон шинжээчийн №27 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байх тул ... иргэн Б.Бд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Зөрчлийн хэрэг нээсүгэй. ... гэх 2138000094 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол 1 хуудас зэргийг үндэслэн 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Г.Ан асрамжийг өөрчилж эцэг Н.Х.Гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Х.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар 70.200 төгрөгийг хариуцагч Н.Оаас гаргуулж нэхэмжлэгч Х.Гт олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Х.Гийн Г.А -н асрамжийг өөрчилж, эцэг Х.Г -н асрамжинд үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 70.200 төгрөгийг хариуцагч Н.Оаас гаргуулж нэхэмжлэгч Х.Гт олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.МӨНХТУЯА