| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/0137/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/136 |
| Огноо | 2024-12-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Г |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Э
Улсын яллагч Г.Г
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х
Иргэний хариуцагч Д.Б
Шүүгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Ш.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Ж-д холбогдох эрүүгийн ........ тоот хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... төрсөн, ...... настай, ........боловсролтой, .......... мэргэжилтэй, .........., ам бүл .., ........ нутагладаг, урьд ял шийтгэлгүй, Ш.Ж
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх үедээ 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Д.Э сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, 100-гийн клонк гэх газарт байрлах З.У чиглэлийн засмал зам дээр ........ улсын дугаартай .......... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 10.9-д заасан "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэх заалтыг зөрчсөний улмаас ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй өөрийн эгнээгээрээ явж байсан ..... улсын дугаартай ........ маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 20 хоногтой Б.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх үедээ 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Д.Э сумын ......... багийн нутаг дэвсгэр, 100-гийн клонк гэх газарт байрлах З.У чиглэлийн засмал зам дээр ....... улсын дугаартай ............ тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 10.9-д заасан "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэх заалтыг зөрчсөний улмаас ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй өөрийн эгнээгээрээ явж байсан ......... улсын дугаартай .......... маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 20 хоногтой Б.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 08/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 09-20/, хохирогч Г.М-ын мэдүүлэг /1-р хх-ийн 25-26/, хохирогч Б.Х-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 30-31, 41-42/, гэрч Л.Н-ын мэдүүлэг /1-р хх-ийн 46-47/, иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 66-67/, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Д-ын мэдүүлэг /1-р хх-ийн 69-81/, шинжээчийн 2024 оны 07 сарын 11-ны өдрийн 02/294 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 135/, А.б ХХК-ийн 2024 оны 07 сарын 08-ны өдрийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1-р хх-ийн 143-144/, ослын техникийн 2024 оны 08 сарын 25-ны өдрийн 114, 2024 оны 08 сарын 29-ны өдрийн 115 дугаартай дүгнэлтүүд /1-р хх-ийн 148-156, 160-168/, ........... Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 06 арын 24-ны өдрийн .......... дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 178-180/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн ........ дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 195-197/, шүүгдэгч Ш.Ж-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 17-19/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаанд хохирол төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тооцох санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Ш.Ж-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн, 1 жилийн хугацаанд хохирол төлж барагдуулах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг оногдуулах нь зүйтэй байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч Ш.Ж нь хохирогч нарт учирсан хохирол болох 9,415,633 төгрөгийг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч байгууллага Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага 5,718,377 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, 2024 оны 12 сарын 12-ны өдрийн Гүйлгээ амжилттай баримт /2-р хх-ийн 26/-аар тогтоогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.Э-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн ...... дугаартай дүгнэлтээр 1 дүгээр зэрэглэл гэж тогтоогдсон. Насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан гэмтлийг харгалзан үзэж шүүх хөдөлмөр хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлснээр тооцож буюу /660,000х4,99/ 3,293,400 төгрөгөөр тооцон шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ш.Ж, иргэний хариуцагч Д.Б нараас 3,293,400 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-т олгож, 3,718,377 төгрөгийг гаргуулж Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгож шийдвэрлэв. Насанд хүрээгүй хохирогч Б.Э, Б.М нарт цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хууль ёсны төлөөлөгч Б.Х нь нэхэмжлэх эрхтэй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.Ж-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ж-д 1 жилийн тэнсэнгийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ш.Ж, иргэний хариуцагч Д.Б нараас 3,293,400 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-т, 3,718,377 төгрөгийг гаргуулж Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст тус тус олгож, насанд хүрээгүй хохирогч Б.Э, Б.М нарт цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-т мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.БОЛОРМАА