Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 124/ШШ/2022/33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа,

Хариуцагч: Увс аймгийн Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ховд сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан,

Гуравдагч этгээдээр: Увс аймгийн Ховд сумын нэр бүхий иргэд оролцсон

“1. Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2013 оны 05 сарын 21-ний өдрийн А/62 дугаар захирамжийн Т.З-д холбогдох хэсэг, уг захирамжийн үндэслэл болсон Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 сарын 19-ний өдрийн 2/4 тоот тогтоолын Т.З-д эзэмшүүлсэн газарт холбогдох хэсэг, Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2015 оны 04 сарын 20-ны өдрийн А/32 дугаар захирамжийн Н.Б-т холбогдох хэсэг, уг захирамжийн үндэслэл болсон Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 сарын 12-ны өдрийн 7/6 тоот тогтоолын Н.Б-т эзэмшүүлсэн азарт холбогдох хэсэг, Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 20-ны өдрийн А/48 дугаар захирамжийн Б.Г-т хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн хэсэг холбогдох хэсэг, уг захирамжийн үндэслэл болсон Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 2/6 тоот тогтоолын Б.Г-т хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн газарт холбогдох хэсэг, Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 30-ны өдрийн А/14 дугаар захирамжийн С.Од холбогдох хэсэг, уг захирамжийн үндэслэл болсон Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 2/6 тоот тогтоолын С.Од эзэмшүүлсэн газарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

2.Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2009.10.22-ны өдрийн 91 дүгээр захирамжаар Ч.С-т, 2005.04.18-ны өдрийн 24 дүгээр захирамжаар Д.Ганзоригт, 2007.04.06-ны өдрийн 32 дугаар захирамжаар Д.Г, Н.Б нарт, 2007.04.18-ны өдрийн 45 дугаар захирамжаар З.Р, 2007.04.30-ны өдрийн 48 дугаар захирамжаар Ц.М, 2007.06.18-ны өдрийн 63 дугаар захирамжаар Ц.Ц-д, 2008.09.26-ны өдрийн 68 дугаар захирамжаар М.Б-, 2010.06.03-ны өдрийн 65 дугаар захирамжаар М.Дд, 2012.01.25-ны өдрийн А/07 дугаар захирамжаар Р.Тт, 2010.10.28-ны өдрийн 99 дүгээр захирамжаар З.Д,2012.01.02-ны өдрийн А/01 дугаар захирамжаар Д.Ж-д, 2011.03.07-ны өдрийн А/15 дугаар захирамжаар Ц.А-т, 2012.02.01-ний өдрийн А/10 дугаар захирамжаар Ц.Б-д,2012.04.16-ны өдрийн А/32 дугаар захирамжаар Ч.Б-д, 2012.05.07-ны өдрийн А/40 дугаар захирамжаар Н.М-, 2012.05.07-ны өдрийн А/42 Ж.Д, Ц.А, Т.С нарт,2012.06.02-ны өдрийн А/46 дугаар захирамжаар Ц.Б-д,2005 оны 04 сарын 18-ны өдрийн 32 дугаар захирамжаар Д.Н-д,2005 оны 04 сарын 18-ны өдрийн 24 дугаар захирамжаар Бу.Г-ттус тус улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бэлчээрийн бүс нутагт газар эзэмшүүлэхээр олгосныг Газрын тухай хуульд нийцүүлэн газар ашиглах эрхийн захирамж болгож өөрчлөхийг Ховд сумын Засаг даргад даалгах,

3. Увс аймаг дахь аймаг дундын “Ачит нуур” отрын бүс нутагт дахин газар өмчлүүлэх,эзэмшүүлэхээр захирамж гаргахгүй байхыг Ховд сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүхийн иргэдийн төлөөлөгч Н.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-р, хариуцагч Увс аймгийн Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзориг, Ховд  сумын Засаг дарга У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1 Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь тус шүүхэд анх 2020.06.08-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх ба тус хэргийг хянан шийдвэрлэсэн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.21-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 154 дүгээр магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа шүүхэд “1.Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2013 оны 05 сарын 21-ний өдрийн А/62 дугаар захирамжийн Т.З-д холбогдох хэсэг, уг захирамжийн үндэслэл болсон Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 сарын 19-ний өдрийн 2/4 тоот тогтоолын Т.З-д эзэмшүүлсэн газарт холбогдох хэсэг, Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2015 оны 04 сарын 20-ны өдрийн А/32 дугаар захирамжийн Н.Б-т холбогдох хэсэг, уг захирамжийн үндэслэл болсон Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 сарын 12-ны өдрийн 7/6 тоот тогтоолын Н.Б-т эзэмшүүлсэн азарт холбогдох хэсэг, Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 20-ны өдрийн А/48 дугаар захирамжийн Б.Г-т хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн хэсэг холбогдох хэсэг, уг захирамжийн үндэслэл болсон Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 2/6 тоот тогтоолын Б.Г-т хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн газарт холбогдох хэсэг, Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 30-ны өдрийн А/14 дугаар захирамжийн С.О-д холбогдох хэсэг, уг захирамжийн үндэслэл болсон Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 2/6 тоот тогтоолын С.О-д эзэмшүүлсэн газарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

1.2 Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2009.10.22-ны өдрийн 91 дүгээр захирамжаар Ч.С-т, 2005.04.18-ны өдрийн 24 дүгээр захирамжаар Д.Г-т, 2007.04.06-ны өдрийн 32 дугаар захирамжаар Д.Г, Н.Б нарт, 2007.04.18-ны өдрийн 45 дугаар захирамжаар З.Р, 2007.04.30-ны өдрийн 48 дугаар захирамжаар Ц.М, 2007.06.18-ны өдрийн 63 дугаар захирамжаар Ц.Ц-д, 2008.09.26-ны өдрийн 68 дугаар захирамжаар М.Б-, 2010.06.03-ны өдрийн 65 дугаар захирамжаар М.Д-д, 2012.01.25-ны өдрийн А/07 дугаар захирамжаар Р.Тт, 2010.10.28-ны өдрийн 99 дүгээр захирамжаар З.Д, 2012.01.02-ны өдрийн А/01 дугаар захирамжаар Д.Ж-д, 2011.03.07-ны өдрийн А/15 дугаар захирамжаар Ц.А-т,2012.02.01-ний өдрийн А/10 дугаар захирамжаар Ц.Б-д, 2012.04.16-ны өдрийн А/32 дугаар захирамжаар Ч.Б-д, 2012.05.07-ны өдрийн А/40 дугаар захирамжаар Н.М-, 2012.05.07-ны өдрийн А/42 Ж.Д, Ц.А, Т.С нарт,2012.06.02-ны өдрийн А/46 дугаар захирамжаар Ц.Б-д, 2005 оны 04 сарын 18-ны өдрийн 32 дугаар захирамжаар Д.Н-д, 2005 оны 04 сарын 18-ны өдрийн 24 дугаар захирамжаар Бу.Г-т тус тус улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бэлчээрийн бүс нутагт газар эзэмшүүлэхээр олгосныг Газрын тухай хуульд нийцүүлэн газар ашиглах эрхийн захирамж болгож өөрчлөхийг Ховд сумын Засаг даргад даалгах,

1.3 Увс аймаг дахь аймаг дундын “Ачит нуур” отрын бүс нутагт дахин газар өмчлүүлэх, эзэмшүүлэхээр захирамж гаргахгүй байхыг Ховд сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа 2021.10.04-ний өдөр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр захиргааны Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн -рыг 3 жилийн хугацаатайгаар томилсон байх бөгөөд уг итгэмжлэлээр Д.Э-рт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-т заасан “нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, эсхүл багасгах” эрхийг эдлэхийг заажээ.

Д.Э-р нь итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд  2022 оны 02 сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг багасган, тодруулж шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж ирүүлэхдээ Т.З-д өвөлжөө эзэмшүүлсэн шийдвэрийн огноог 2014.12.18-ны өдрийн А/130 гэж буруу тодорхойлсноо тодруулж шүүх хуралдаанд “нэхэмжлэлийн эхний шаардлагаа Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2013 оны 05 сарын 21-ний өдрийн А/62 дугаар захирамжийн Т.З-д холбогдох хэсэг, уг захирамжийн үндэслэл болсон Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 сарын 19-ний өдрийн 2/4 тоот тогтоолын Т.З-д эзэмшүүлсэн газарт холбогдох хэсэг” гэж,гуравдагч этгээд З.Д-ийн нэрийг З.Дагвадорж гэж буруу бичигдсэн, Н.М-ыг М.Мягмарсүрэн гэж буруу бичсэн гэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудыг илт хууль бусад тооцуулах гэснийг  тогтоолын гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газарт холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах тухай гэж, мөн нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын хувьд шинжээчийн дүгнэлтээр давхцалтай гэж тогтоогдсон иргэдийн газар эзэмших эрхийг ашиглах эрх болгон өөрчлөхийг сумын Засаг даргад даалгуулах гэж өөрчилж тайлбар гарган тус тус тодруулсан болно.

1.4 Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлтээр нэр бүхий иргэдийн газар эзэмших эрх улсын тусгай хэрэгцээний газартай давхацсан байгаа нь тодорхой харагдаж байгаа ба Бэлчээр ашиглалтын захиргааны зүгээс отрын бэлчээрийн бүс нутагтай давхцаагүй иргэдийн газар эзэмших эрхтэй маргаагүй байгаа. Шинжээчийн дүгнэлтээр газар эзэмших эрх нь давхацсан иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр газар эзэмших эрх нь давхацсан иргэдээс 2012 оноос өмнө газар эзэмшүүлсэн иргэдийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуульд нийцүүлэн газар ашиглах эрхийн захирамж болгож өөрчлөхийг Ховд сумын Засаг даргад даалгах, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэж сумын Засаг дарга иргэдэд газар эзэмшүүлсэн учраас хурлын тогтоолын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа мөн тодруулж байна. Т.З-д өвөлжөө эзэмшүүлсэн шийдвэрийн огноог 2014.12.18-ны өдрийн А/130 гэж буруу бичсэн байна Т.З-д 2013 оны 05 сарын 21-ний өдрийн А/62 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн байдаг. Иймд Т.З-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тодруулж байна. Өөр нэмж гаргах тайлбар байхгүй. Өмнөх шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараа дэмжиж байна” гэв.

1.5 Хариуцагч Увс аймгийн Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас танай байгууллагад 2020 оны 06-р сарын 02-ны өдрийн 118 тоот "Нэхэмжлэл гаргах тухай, 2020 оны 06-р сарын 18-ны өдрийн 132 тоот "Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах тухай" албан бичгүүд хүргүүлсэн байна.

Эдгээр бичгүүдэд сумын Засаг дарга нь Ховд сумын Ачит багийн нутагт дэвсгэрт орших Аймаг дундын отрын бүс нутагт 2013, 2014, 2015, 2017 онуудад нийт 11 малчинд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус шийдвэр үндэслэн захирамж гаргасан тухай дурдсан байна. Сумын нутаг дэвсгэрт аливаа иргэн, байгууллагад газар эзэмшүүлж, ашиглуулахдаа ирэх жилийнхээ сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган 10-р сард сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээр танилцуулж, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын ИТХ-ын жил эцсийн хуралдаанаар хуулийн дагуу шат дараалан хэлэлцүүлж батлуулдаг болно.

Бид дээрх бичгийн дагуу нөхцөл байдлыг хянан үзэхэд 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд энэхүү бүс нутагт өвөлжөөний 2, хаваржааны 4, нийт 6 иргэнд газар эзэмшүүлэхээр төлөвлөж, Г.Ч, М.Д, Ж.С, Т.З С.Т нарын 5 иргэнд газар эзэмшүүлсэн байна. Харин бусад онуудын хувьд тухайн жилийнхээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус бүс нутагт аливаа газар эзэмшүүлэх тухай тусгаж, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гараагүй байна.

Иймд манай байгууллагаас 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан тогтоолын хавсралтыг залруулах арга хэмжээ авахаа мэдэгдэж байгаа ба бусад онуудад олгосон газрын хувьд холбогдох албан тушаалтнуудад хандаж шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Мөн цаашид Аймаг дундын отрын бүс нутаг дахь газрын харилцаатай холбоотой аливаа асуудалд анхааралтай хандахаа мэдэгдэж байна” гэв.

1.6 Хариуцагч Увс аймгийн Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөн хурлын дарга Т.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 158 дугаар тогтоол гарахаас өмнө Ачит багийн иргэдэд газрыг эзэмшүүлсэн байдаг. Засгийн газрын тогтоол гарснаас хойш буюу 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Н.Б-т Ховд гол дагуу нарийн хоолын чулуун хашаа хэмээх газарт газар эзэмшүүлсэн байна. То.З-д эзэмшүүлсэн Тавжуурт гэдэг газар төлөвлөгөөнд дурдагдсан Улаан сай орчмын газарт хамаардаг. Б.Г-т эзэмшүүлсэн Шанаан худаг гэдэг хаваржааны газар нь Ачит нуур, усан хоол орчмын газарт хамаарч байгаа.  Мөн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу С.Од Яст хэмээх газар нь төлөвлөгөөнд тусгагдсан Ачит нуур, усан хоол орчим гэсэн хэсэгт хамаарагдаж байна.  То.З-д газар эзэмшүүлсэн захирамж 2015 онд гарсан ч Өмнө нь түүний аав Товдоо гэж хүн хүүдээ шилжүүлж өгсөн газар байгаа. Мөн С.Од аав С нь газар эзэмших эрхээ шилжүүлсэн байгаа. Тиймээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Б-т эзэмшүүлсэн газар нь Отрын бүс нутгийн хилийн зааг дээр байдаг учраас  2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж эзэмшүүлсэн” гэв.

1.7 Хариуцагч Увс аймгийн Ховд сумын Засаг дарга У.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа Д.Б-ын хувьд яг хил дээр нь байгаа гэдэг дээр түрүүчийн гаргасан саналтайгаа адилхан байна. Д.Б- нь мөн адил аав ээжээсээ өвлөн авч уламжилж ирсэн газар нутаг. С.О-ийн хувьд өөрийнхөө өвөө Товдоогоос шилжүүлж авсан газар байгаа. Б.Гийн хувьд аавынхаа ааваас буюу өвөөгөөс өвлөн эзэмшиж авсан газар байгаа. Батнасан нь хорвоогийн мөнх бусыг үзсэн. Батнасангийн аав Журнаа гэдэг хүний нэр дээр байсан өвөлжөө, хаваржаа байсан. Аав нь өнгөрсний дараа Ганзориг өөрийнхөө нэр дээр авсан газар байна. Шинжээчийн дүгнэлтээр отрын бүс нутагтай давхцалтай байгаа 26 өрхөөс 22 өрх нь Засгийн газрын тогтоол гарахаас өмнө тэр хүмүүсийн эзэмшил дээр байсан учраас зөрчил үүсэхгүй гэж үзэж байна. Б.Г, С.О-ийн эзэмшил газруудын хувьд давхцал байгаа. Засгийн газрын тогтоолоор баталсан журмын 3.14 дүгээр зүйлийн 2-д тухайн отрын бүс нутагт байгаа өвөлжөө хаваржааны газрын эргүүлэн авах, гэрээ байгуулах эрх нь аймаг аймгийн Засаг даргад байгаа.

Сумын Засаг даргын зүгээс тухайн отрын бүс нутагт шинээр өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар олгохгүй явж байна. Энэ нь тухайн багийн иргэдийн нийтийн хурлаас зөвшөөрсөн тохиолдолд шинээр газар эзэмшүүлдэг. Шилжүүлж, өвлүүлж, эзэмших, ашиглах хугацаа нь дууссан тохиолдлууд гардаг. Цаашид энэ тохиолдлууд гаргах байх гэж бодож байна. Отрын бүс нутгийн газарт журмын дагуу шинээр өвөлжөө, хаваржаа бий болгохгүй гэв. Бямбацогтын эзэмшил газрын хувьд хилийн гадна байгаа гэдэг дээр бат итгэлтэй байна. Газрын байршлын хувьд голын хөвөөнд хэзээ ч өвөлжөө, хаваржаа байх боломжгүй. Голынхоо хөвөөнөөс гарахад хилээсээ гарчихдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие өмнөх шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараа дэмжиж байгаа гэв.

1.8 Гуравдагч этгээд Ц.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.М миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний аав ээж Усан хоол, Нарийн хоол, Цэхээ, Сээр лонхын араар олон үеэрээ нутаглаж мал сүргээ өсгөн үржүүлж ажиллаж амьдарч ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна гэсэн тайлбар гаргажээ.

Гуравдагч этгээд М.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.Д миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Эрт дээр үеэсээ үе дамжин малаа маллаж нутаглаж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна гэжээ.

Гуравдагч этгээд Д.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Б- аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би бага наснаас аав ээжтэйгээ энэ нутагт мал маллаж амьдарч ирсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна гэжээ.

Гуравдагч этгээд Т.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.З миний  бие Увс аймгийн Ховд сумын Ачит багт мал маллан амьдардаг байсан ба Ачит багийн усан хоолын сэр гэдэг газарт өвөлжөө, Тавжуурт гэх газарт хаваржаа тус тус эзэмшдэг байсан. Одоо миний бие гэр бүлийн хамтаар Улаанбаатар хотод мал маллан амьдардаг. Ховд сумын Ачит баг дахь өвөлжөө хаваржааны газруудыг хуулийн дагуу эзэмшиж байгаа. Иймд отрын бэлчээр ашиглалтын захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би Улаанбаатар хотоос өөрийн биеэр очиж шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Г би аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ газар нь бага наснаас аав ээж өвөг дээдсээс уламжлагдан ирсэн нутаг дэвсгэр юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна гэжээ.

Гуравдагч этгээд Р.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Р.Т миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Эрт дээр үеэс 4 үе дамжин малаа маллаж нутаглаж ирсэн газар. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна гэжээ.

Гуравдагч этгээд З.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: З.Д миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие аав ээжийн үеэс Ачит багийн энэ нутагт амьдарч малаа маллаж байнга оршин сууж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна гэжээ.

Гуравдагч этгээд Ц.А- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.А- миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие энэ нутагт ээж аавын үеэс эхлэн энэхүү газар нутгаар үе дамжин малаа маллаж нутаглаж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна гэжээ.

 

Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Б миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие 3-н үеэрээ энэ нутагт малаа маллаж амьдарч ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.Д би аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие бага наснаас мал аж ахуй эрхлэн энэ нутагт амьдарч ирсэн. Миний аав ээж өвөг дээдэс энэ нутагт амьдарч байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна гэжээ.

 

Гуравдагч этгээд Ц.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.А миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би бага наснаасаа аав ээжтэйгээ энэ нутагт мал маллаж амьдарч ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна гэжээ.

 

Гуравдагч этгээд Т.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.С миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Аав ээжээс энэхүү газрыг өвлөн авч мал маллан ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Цэрэнчимэд овогтой Батбуян миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие аав ээжийн цагаас гурван үе дамжин энэ Усан хоол, Нарийн хоол, Сээр, Цэхээ гэдэг газруудаар зуны улирлаас бусад үед үргэлж нутаглаж малаа маллаж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна гэжээ.

Гуравдагч этгээд Н.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.М миний бие 2012 оны 4 сарын 16-ны өдрийн А/32 тоот захирамжаар Усан хоолын Гадар балбархай гэдэг газрыг аав А.Насанжаргалаас 2012 оны 5 сарын 07-ны А/42 тоот захирамжаар шилжүүлж авсан. Аав А.Насанжаргал маань 1995 оноос хойш байнга өвөлжилтийн зориулалтаар ашиглаж байсан. Манайд өөр өвөлжөө бууц байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Б- миний бие 2012 оны 4 сарын 16-ны өдрийн А/32 тоот захирамжаар Усан хоолын чулуун хашааг эзэмшиж авсан бөгөөд уг өвөлжөөнөөс өөр надад эзэмшсэн газар байдаггүй учир уг газрын эзэмших эрхийг хүчингүй болгуулах боломжгүй. Надад өөр өвөлжөө бууц олдохгүй байгаа учир аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Н миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие ээж аавын үеэс эхлэн энэхүү хаваржаан дээр мал маллан амьдарч ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна гэжээ.

Гуравдагч этгээд Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Г миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие хаваржаагаа олон жил эзэмшиж үр хүүхдээ өвлүүлэн үлдээж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож чадахгүй гэжээ.

Гуравдагч этгээд З.Р шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: З.Р миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие өрх нутгаар аав ээжийн цагаас гурван үе дамжин энэ усан хоол, нарийн хоол, сээр цэхээ гэдэг газраар зуны улирлаас бусад үед намар өвөл хаварт үргэлж нутаглаж малаа маллаж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна гэжээ.

Гуравдагч этгээд Ч.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.С миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Аав ээжийн үеэс энэ газар нутагт мал аж ахуй эрхлэн амьдарч ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:   миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Эрт дээр үеэс үе дамжин малаа маллаж, амьдралын эх үүсвэр болгосоор ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна гэжээ.

Гуравдагч этгээд Н.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Н.Б миний бие Хов сумын Ачит багт өвөлжөө, хаваржааны зориулалтаар хоёр газар эзэмшдэг байсан. Одоо би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багт шилжин ирж амьдарч байна. Би 2016 онд Ховд сумаас шилжсэн. Тэрнээс хойш миний өвөлжөө, хаваржааг нутгийн иргэд эзэмшдэг. Миний газар эзэмших эрх 2024 онд дуусах учраас сумын газрын даамалд бичиг баримтаа хүлээлгэн өгөөд шилжсэн. Нэхэмжлэлтэй холбогдуулан надад ямар нэг маргаан байхгүй. Би Сэлэнгэ аймагт амьдардаг учраас дахин шүүхэд ирэх боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд С.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.О миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие энэ газраа өвөө Товдоогоос эрх шилжүүлэн авсан. Өвөө Товдоо эрт дээр үеэс үе дамжин амьдран мал аж ахуй эрхэлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна гэжээ.

1.9 Шүүхийн иргэдийн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2012 оноос өмнө олгогдсон хүмүүсийн газар нь шилжүүлэн өвлүүлсэн учраас хэвээр үлдээж өгөх нь зүйтэй, сумын иргэдэд газар олгохдоо сумын Засаг даргын захирамж биш иргэдийн хуралд шийдэх нь зүйтэй, иргэн Б.Г, Т.З, С.О, Д.Б- нарт газар эзэмшүүлсэн нь хууль бус гэж үзэж байна” гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

2.1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч,шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,үлдсэнийг хэрэгсэхгүй болгон, зарим нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

2.2 Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2013 оны 05 сарын 21-ний өдрийн А/62 дугаар захирамжийн Т.З-д холбогдох хэсэг, уг захирамжийн үндэслэл болсон Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 сарын 19-ний өдрийн 2/4 тоот тогтоолын Т.З-д эзэмшүүлсэн газарт холбогдох хэсэг, Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2015 оны 04 сарын 20-ны өдрийн А/32 дугаар захирамжийн Н.Б-т холбогдох хэсэг, уг захирамжийн үндэслэл болсон Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 сарын 12-ны өдрийн 7/6 тоот тогтоолын Н.Б-т эзэмшүүлсэн газарт холбогдох хэсэг, Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 20-ны өдрийн А/48 дугаар захирамжийн Б.Г-т хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн хэсэг холбогдох хэсэг, уг захирамжийн үндэслэл болсон Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 2/6 тоот тогтоолын Б.Г-т хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн газарт холбогдох хэсэг, Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 30-ны өдрийн А/14 дугаар захирамжийн С.О-д холбогдох хэсэг, уг захирамжийн үндэслэл болсон Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 2/6 тоот тогтоолын С.О-д эзэмшүүлсэн газарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ “Ачит нуур” отрын бүс нутгийн зориулалттай улсын тусгай хэрэгцээний газарт сумын Засаг дарга газар эзэмшүүлэх эрхгүй байтал нэр бүхий иргэдэд хаваржаа,өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, мөн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу улсын тусгай хэрэгцээний газарт газар эзэмшүүлэхээр төлөвлөсөн.Газрын тухай хуульд зааснаар улсын тусгай хэрэгцээний газарт газар зохион байгуулалтыг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэхээр заасан.Иймд маргаан бүхий актууд  Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гарсан тул илт хууль бус байна” гэж маргаж байна.

Хариуцагч Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг төлөөлөн хурлын дарга Т.Г-г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Улаан сай нэртэй газарт газар эзэмшүүлэхээр тусгасны дотор Т.З-д өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн Тавжуур гэх газар хамаарагддаг, 2014 оны 12 сарын 12-ний өдрийн 7/6 тоот тогтоолын өвөлжөө хаваржааны доорхи газрыг эзэмшүүлэх төлөвлөгөөний Ховд гол орчмын газарт Н.Б-т эзэмшүүлсэн хаваржааны Нарийн хоолын чулуун хашаа гэх газар хамаарагддаг, 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 2/6 тоот тогтоолын өвөлжөө хаваржааны доорхи газрыг эзэишүүлэх төлөвлөгөөний Ачит нуур орчмын газарт Б.Г-т  эзэмшүүлсэн хаваржааны Шанаан худаг гэх газар хамаарагддаг” гэх тайлбар гаргасан.

Хариуцагч Ховд сумын Засаг дарга “Улсын тусгай хэрэгцээний газарт Н.Б-т эзэмшүүлсэн газар хамаарахгүй гэж үзэж байна. Бусад иргэдийн хувьд эзэмшүүлсэн газар нь отрын бэлчээр нутагт хамаарагдах боловч эдгээр иргэдийн үе удам дамжин эзэмшиж ирсэн хаваржаа, өвөлжөөний газар бөгөөд ямар нэг байдлаар шинээр газар олгоогүй болно” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Гуравдагч этгээд Т.З, Д.Б-, Б.Г, С.О нар шүүхэд ”Хуулийн дагуу өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшсэн, үе удам дамжин өвөлжөө хаваржааны газраа эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөх тухай” тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлжээ.

Ховд сумын Засаг даргын 2013 оны 05 сарын 21-ний өдрийн А/62 дугаар захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 сарын 19-ний өдрийн 2/4 тоот тогтоолыг үндэслэн Т.З-д Тавжуурт гэх газарт 900м 2 газрыг 20 жилийн хугацаатай өвөлжөөний зориулалтаар, 2015 оны 04 сарын 20-ны өдрийн А/32 дугаар захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 сарын 12-ны өдрийн 7/6 тоот тогтоолыг үндэслэн Н.Б-т Нарийн хоолын чулуун хашаа гэх газарт 900м2 газрыг хаваржааны зориулалтаар, 2017 оны 04 сарын 20-ны өдрийн А/48 дугаар захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 2/6 тоот тогтоолыг үндэслэн Б.Г-т Шанаан худаг гэх газарт 900м2 газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр, сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 30-ны өдрийн А/14 дугаар захирамжаар Ө.Товдоогийн хаваржааны зориулалтаар эзэмшиж байсан Яст гэх 900 м2 газрыг С.Од шилжүүлэн эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

   2.3 Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 сарын 08-ны өдрийн 158 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт 8.0 мянган га газар, Увс аймгийн Ховд сумын нутаг дэвсгэрт 20.9 мянган га газар,нийт 28.9 мянган га газрыг Баруун бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, тус отрын бэлчээр нутгийг “Ачит нуур” гэж нэрлэн хилийн цэсийг хавсралтаар баталжээ.

2.4 Иргэн Т.З, Б.Г, Д.Б-, С.О нарын эзэмшиж буй газар нь “Ачит нуур” отрын бүс нутгийн хилийн цэс дотор байршилтай, бүхэлдээ давхцаж байгаа нь сумын Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамжууд,2022 оны 06 сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, хариуцагч сумын Засаг даргын “Т.З, Б.Г, С.О нарын эзэмшиж буй газар нь отрын бүс нутагт хамаарагддаг талаар гаргасан тайлбар” зэргээр тогтоогдож байна.

2.5 Хариуцагчаас Д.Б-ын эзэмшлийн хаваржаа нь отрын бүс нутагт давхцахгүй гэж тайлбар гаргаж байгаа боловч шинжээчийн дүгнэлтээр Д.Б-ын эзэмшлийн хаваржаанд очиж хийсэн хэмжилтээр тус хаваржаа хилийн цэсээс 10 метрийн зайд бүхэлдээ давхцалтай байгаа нь тогтоогдсон болно.

2.6 Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараах  газар хамаарна гээд  16.1.6-д .аймаг дундын отрын бэлчээр газар хамаарахаар, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2-т  Засгийн газар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх эрхийг хэрэгжүүлэхээр, 23 дугаар зүйлийн 23.2.4-т улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг эрхлэх асуудал нь Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээнд хамаарахаар зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”, сумын Засаг дарга  нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасан “21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” эрхийг хэрэгжүүлэхэд улсын тусгай хэрэгцээний газарт газар зохион байгуулалт хийх буюу тус газарт газар эзэмшүүлэхээр төлөвлөх, газар эзэмшүүлэх, бусдад шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэрийг гаргах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно.

2.7 Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” бол илт хууль бус болохоор заасан бөгөөд 2004 оны 06 сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны акт илт хууль байхаар зохицуулж байсан байна.

   2.8 Иймд “Ачит нуур” аймаг дундын отрын бэлчээр бүс нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын 2012 оны 12 сарын 08-ны өдрийн 158 дугаар тогтоол гарснаас хойш Ховд сумын Засаг дарга иргэдэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан  байх тул Ховд сумын Засаг даргын 2013 оны 05 сарын 21-ний өдрийн А/62 дугаар захирамжийн Т.З-д, 2015 оны 04 сарын 20-ны өдрийн А/32 дугаар захирамжийн Н.Б-т, 2017 оны 04 сарын 20-ний өдрийн А/48 дугаар захирамжийн Б.Г т, 2017 оны 01 сарын 30-ны өдрийн А/14 дугаар захирамжийн С.О-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй.

2.9 Хуульд зааснаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гарснаас хойш сумын Засаг даргын зүгээс газар эзэмшүүлэхтэй холбоотой шийдвэрийг гаргах боломжгүй тул Хариуцагч сумын Засаг даргын “шинээр өвөлжөө,хаваржаа олгох шийдвэр гараагүй, өмнө нь эзэмшиж байсан газруудыг иргэдэд эзэмшүүлсэн шийдвэр гаргасан ” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болно.

   2.10 Маргаан бүхий сумын Засаг даргын захирамжууд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн гарсан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Т.З, Б.Г, Д.Б- нарт эзэмшүүлсэн газар нь 2013, 2015, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэхээр тусгасан газрын байршилд нэр бүхий өвөлжөө, хаваржаа багтаж байгаа талаар тайлбар гаргасан” тул сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын холбогдох хэсгийг өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж дүгнэв.

   2.11 Иймд Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 сарын 19-ний өдрийн 2/4 дугаар “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолын Ховд сумын өвөлжөө,хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх төлөвлөгөөний Улаан сай орчмын газарт хамаарах “Тавжуур” гэх газарт холбогдох хэсэг, Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 сарын 12-ны өдрийн 7/6 дугаар “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолын Ховд сумын өвөлжөө,хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх төлөвлөгөөний Ховд гол  орчмын газарт хамаарах “Нарийн хоолын чулуун хашаа” гэх газарт холбогдох хэсэг, Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 2/6 дугаар “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолын Ховд сумын өвөлжөө,хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх төлөвлөгөөний Ачит нуур орчмын газарт хамаарах “Шанаан худаг” гэх газарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.

   2.12 Ховд сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 30-ны өдрийн А/14 дугаар захирамжаар  С.Од газар эзэмших эрхийг шилжүүлэн олгоход газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэх шаардлагагүй ба захирамжид төлөвлөгөө үндэслээгүй байна.

   Иймд нэхэмжлэгчээс “С.О-д эзэмшүүлсэн “Яст” гэх газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан гэж үзсэн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 2/6 дугаар “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолын Ховд сумын өвөлжөө,хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх төлөвлөгөөний “Яст” гэх газарт холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   2.13 Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “иргэн Б.Г, Т.З, С.О, Д.Б- нарт газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна” гэх дүгнэлт гаргасан ба Ачит нуур отрын бүс нутгийг улсын тусгай хэрэгцээнд авсны дараа нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэх шийдвэр гарсан нь хуульд нийцэхгүй дүгнэлтийг шүүхээс гаргасан учир шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн энэхүү шаардлагад холбогдох дүгнэлтийг хүлээн авсан болно.

3.1 Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2009.10.22-ны өдрийн 91 дүгээр захирамжаар Ч.С-т, 2005.04.18-ны өдрийн 24 дүгээр захирамжаар Д.Ганзоригт, 2007.04.06-ны өдрийн 32 дугаар захирамжаар Д.Г, Н.Б нарт, 2007.04.18-ны өдрийн 45 дугаар захирамжаар З.Р,2007.04.30-ны өдрийн 48 дугаар захирамжаар Ц.М, 2007.06.18-ны өдрийн 63 дугаар захирамжаар Ц.Ц-д, 2008.09.26-ны өдрийн 68 дугаар захирамжаар М.Б-, 2010.06.03-ны өдрийн 65 дугаар захирамжаар М.Д-д, 2012.01.25-ны өдрийн А/07 дугаар захирамжаар Р.Т-т, 2010.10.28-ны өдрийн 99 дүгээр захирамжаар З.Д, 2012.01.02-ны өдрийн А/01 дугаар захирамжаар Д.Ж-д, 2011.03.07-ны өдрийн А/15 дугаар захирамжаар Ц.А-т,2012.02.01-ний өдрийн А/10 дугаар захирамжаар Ц.Б-д, 2012.04.16-ны өдрийн А/32 дугаар захирамжаар Ч.Б-д, 2012.05.07-ны өдрийн А/40 дугаар захирамжаар Н.М-, 2012.05.07-ны өдрийн А/42 Ж.Д, Ц.А, Т.С нарт,2012.06.02-ны өдрийн А/46 дугаар захирамжаар Ц.Б-д,2005 оны 04 сарын 18-ны өдрийн 32 дугаар захирамжаар Д.Н-д,2005 оны 04 сарын 18-ны өдрийн 24 дугаар захирамжаар Бу.Г-т тус тус улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бэлчээрийн бүс нутагт газар эзэмшүүлэхээр олгосныг Газрын тухай хуульд нийцүүлэн газар ашиглах эрхийн захирамж болгож өөрчлөхийг Ховд сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаас өмнө иргэдийн эзэмшиж байгаа газрын хувьд Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь заалтаар “иргэн,аж ахуйн нэгж байгууллагын эзэмшилд байгаа газрыг эргүүлэн авсан тохиолдолд уг газрыг эзэмших эрхийг дуусгавар болгох  тухай шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан журмыг биелүүлэхгүй байгаа тул Газрын тухай хуульд нийцүүлэн нэр бүхий иргэдийн газар эзэмших захирамжийг газар ашиглах захирамж болгон өөрчлөх үүрэгтэй” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон ба хариуцагч сумын Засаг даргаас “уг үүрэг нь аймгийн Засаг даргын эрх хэмжээний асуудал тул сумын Засаг даргад хамаарахгүй юм” гэсэн тайлбарыг гаргасан байна.

   Гуравдагч этгээд Ч.С, Ц.Ц, Д.Ганзориг, Д.Г, Н.Б, Ц.М, З.Р,   М.Б, М.Д, Р.Т, З.Д, Д.Ж, Ц.А-, Ц.Б-, Ч.Б-, Н.М, Ж.Д, Ц.А, Т.С, Д.Н, Б.Г нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Эрт үеэс энэ нутагт буйрлан мал аж ахуй эрхэлж ирсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлсэн байна.

   3.2 Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Газрыг улсын хэрэгцээнд авах,гаргах” журмын 13-д “иргэн,аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаа газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авсан тохиолдолд тэдэнтэй байгуулсан гэрээг үндэслэн уг газрыг эзэмших эрхийг дуусгавар болгох тухай шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан ба уг тогтоолыг Засгийн газрын 2017 оны 09 сарын 27-ны өдрийн 287 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэж, уг тогтоолын хавсралтаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ыг баталжээ.

   Засгийн газрын 2017 оны 09 сарын 27-ны өдрийн 287 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах,гаргах,түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын 3.13.1-д “аймаг, нийслэлийн Засаг дарга нөлөөлөлд өртөж буй иргэн, аж ахуйн нэгж,байгууллагатай “Улсын тусгай хэрэгцээнд газар эргүүлэн авах, солих” гэрээ байгуулж, тухайн газрын өмчлөх,эзэмших эрхийг дуусгавар болгох”-оор заажээ.

   3.3 Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлд батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журмын хүрээнд улсын тусгай хэрэгцээнд авсан тухайн газрын өмчлөх,эзэмших эрхийг дуусгавар болгох чиг үүрэг аймгийн Засаг даргад хамаарч байна.

3.4 Иймд сумын Засаг даргыг журмын хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бэлчээрийн бүс нутагт нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэхээр олгосныг Газрын тухай хуульд нийцүүлэн газар ашиглах эрхийн захирамж болгож өөрчлөхийг Ховд сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

3.5 Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “2012 оноос өмнө олгогдсон  хүмүүсийн газар нь шилжүүлэн эзэмшүүлсэн учраас нэхэмжлэл үндэслэлгүй байна” гэсэн ба Ачит нуур отрын бэлчээрийн бүс нутгийг улсын тусгай хэрэгцээнд авахаас өмнө газар эзэмших шийдвэр нь гарсан иргэдийн хувьд хамааралтай асуудлыг аймгийн Засаг дарга хууль журамд нийцүүлэн шийдвэрлэхээр байх тул шүүхийн иргэдийн төлөөлөгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй болно.

4.1 Увс аймаг дахь аймаг дундын “Ачит нуур” отрын бүс нутагт дахин газар өмчлүүлэх, эзэмшүүлэхээр захирамж гаргахгүй байхыг Ховд сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа багасган, нэхэмжлэлээ тодруулж ирүүлэхдээ “Увс аймаг дахь аймаг дундын “Ачит нуур” отрын бүс нутагт дахин газар өмчлүүлэх,эзэмшүүлэхээр захирамж гаргахгүй байхыг Ховд сумын Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “тус захиргаанаас Хүнс,хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 05 сарын 31-ний өдрийн 01/2112 дугаартай, тус захиргааны даргын 2020 оны 04 сарын 13-ны өдрийн 62 дугаартай албан бичгүүдээр “Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт газар эзэмшүүлэхээр олгосон шийдвэрүүдээ хуульд нийцүүлэн хүчингүй болгох” гомдол гаргасан боловч хуулийн хугацаанд ямар нэгэн арга хэмжээг аваагүй болно.Энэхүү албан бичгийн хариуг ирүүлээгүй, асуудлыг шийдвэрлээгүй нь эс үйлдэхүйгээр илэрдэг” гэж тодорхойлжээ.

4.2 Хүнс, хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 05 сарын 31-ний өдрийн 01/2112 дугаар,аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны 2020 оны 04 сарын 13-ны өдрийн 62 дугаартай албан бичгүүдээр Увс аймгийн Засаг даргад хандан “отрын бүс нутагт газар эзэмшүүлсэн шийдвэрүүдийг хүчингүй болгож хамтран ажиллах тухай” албан бичгүүдийг хүргүүлж байсан байна.

   Мөн Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 44 дугаартай хамтран ажиллах тухай албан бичгийг Ховд сумын Засаг даргад хүргүүлж байжээ.

   4.3 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага,түүний үндэслэлд дараах зүйл хамаарна “ гээд нэхэмжлэлийн шаардлагын төрлүүдийг тодорхойлсон,мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана” гээд 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн хүрээнд ямар шийдвэр гаргахыг тусгайлан заасан байна.

   4.4 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хуульд заасны дагуу нэхэмжлэгчид чиглэсэн захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйд хамаарахгүй, сумын Засаг даргад захиргааны акт гаргахгүй байхыг даалгах нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1, 106.3.4-т заасан шаардлагад хамааралгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “ захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж,холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

   4.5 Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөс дүгнэлтдээ “Сумын иргэдэд газар эзэмшүүлэхдээ сумын Засаг даргын захирамжаар биш иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэх тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэсэн ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байгаа тул шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэх дүгнэлтийг хүлээн авсан болно.

   4.6 Гуравдагч этгээдээр татагдсан иргэдийн хувьд шүүхэд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй талаар тайлбар ирүүлсэн, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул бичгээр гаргасан тайлбаруудыг шүүх хуралдаанд танилцуулан гуравдагч этгээд нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.7 Тус нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2,106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1,16.1.6,18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.2, 21.4.3, 23.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн/2002/ 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,

- Увс аймгийн Ховд сумын Засаг даргын  2013.05.21-ний өдрийн А/62 дугаар захирамжийн Т.З-д холбогдох хэсэг, Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 сарын 19-ний өдрийн 2/4 дугаар тогтоолын өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх төлөвлөгөөний Улаан сай орчмын газарт хамаарах Тавжуур гэх газарт холбогдох хэсэг,

-Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2015.04.20-ны өдрийн А/32 дугаар захирамжийн Н.Б-т холбогдох хэсэг, Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 сарын 12-ний өдрийн 7/6 дугаар тогтоолын өвөлжөө, хаваржааны доорхи газрыг эзэмшүүлэх төлөвлөгөөний Ховд гол орчмын газарт хамаарах Нарийн хоолын чулуун хашаа гэх газарт холбогдох хэсэг,

-Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2017.04.20-ны өдрийн А/48 дугаар захирамжийн Б.Г-т холбогдох хэсэг,Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 2/6 дугаар тогтоолын өвөлжөө, хаваржааны доорхи газрыг эзэмшүүлэх төлөвлөгөөний Ачит нуур орчмын газарт хамаарах Шанаан худаг гэх газарт холбогдох хэсэг,

-Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2017.01.30-ны өдрийн А/14 дугаар захирамжийн С.О-д  холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож,  үлдсэн хэсэг болох Увс аймгийн Ховд сумын 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 2/6 дугаар тогтоолын өвөлжөө,хаваржааны доорхи газрыг эзэмшүүлэх төлөвлөгөөний С.О-д эзэмшүүлсэн газарт холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах тухай болон Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2009.10.22-ны өдрийн 91 дүгээр захирамжаар Ч.С-т, 2005.04.18-ны өдрийн 24 дүгээр захирамжаар Д.Ганзоригт, 2007.04.06-ны өдрийн 32 дугаар захирамжаар Д.Г, Н.Б нарт, 2007.04.18-ны өдрийн 45 дугаар захирамжаар З.Р, 2007.04.30-ны өдрийн 48 дугаар захирамжаар Ц.М, 2007.06.18-ны өдрийн 63 дугаар захирамжаар Ц.Ц-д, 2008.09.26-ны өдрийн 68 дугаар захирамжаар М.Б-, 2010.06.03-ны өдрийн 65 дугаар захирамжаар М.Дд, 2012.01.25-ны өдрийн А/07 дугаар захирамжаар Р.Тт, 2010.10.28-ны өдрийн 99 дүгээр захирамжаар З.Д, 2012.01.02-ны өдрийн А/01 дугаар захирамжаар Д.Ж-д, 2011.03.07-ны өдрийн А/15 дугаар захирамжаар Ц.А-т, 2012.02.01-ний өдрийн А/10 дугаар захирамжаар Ц.Б-д, 2012.04.16-ны өдрийн А/32 дугаар захирамжаар Ч.Б-д, 2012.05.07-ны өдрийн А/40 дугаар захирамжаар Н.М-, 2012.05.07-ны өдрийн А/42 Ж.Д, Ц.А,Т.С нарт, 2012.06.02-ны өдрийн А/46 дугаар захирамжаар Ц.Б-д, 2005 оны 04 сарын 18-ны өдрийн 32 дугаар захирамжаар Д.Н-д, 2005 оны 04 сарын 18-ны өдрийн 24 дугаар захирамжаар Бу.Г-т тус тус улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бэлчээрийн бүс нутагт газар эзэмшүүлэхээр олгосныг Газрын тухай хуульд нийцүүлэн газар ашиглах эрхийн захирамж болгож өөрчлөхийг Ховд сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109, 2, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар Ачит нуур отрын бүс нутагт дахин газар өмчлүүлэх, эзэмшүүлэхээр захирамж гаргахгүй байхыг Ховд сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3-д зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.