Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/140

 

 

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б  даргалж,

 

            Нарийн бичгийн дарга М.Э

            Улсын яллагч  Г.Г

            Шүүгчийн өмгөөлөгч С.Э

            Шүүгдэгч У.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш  овогт У-ийн У-т холбогдох эрүүгийн .......... тоот хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... оны ......... сарын .......-нд З аймгийн Т  суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, яс үндэс ........, ......... боловсролтой, .........мэргэжилтэй, “M ” ХХК-нд м...., а......... ажилтай, ам бүл ......, ........., ........... хамт Улаанбаатар хот ......... дүүрэг ..........-р хороо ....... байрны  ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш. овогт У-ийн У  /РД: ................../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.У  нь 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ............... аймгийн ......... сумын нутаг дэвсгэрт байрлах ...................улсын дугаартай Toyota prius 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.11-д заасан "Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр ...явахыг хориглоно" гэх заалтыг зөрчсөний улмаас замын хөвөөгөөр явж, буцаж замд орох үйлдэл хийхдээ замын хажуу руу унаж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, 7 сартай У.Ц-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.У  нь 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ......... аймгийн ......... сумын нутаг дэвсгэрт байрлах У...... З ........ чиглэлийн засмал зам дээр ........... улсын дугаартай ................ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.11-д заасан "Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр ...явахыг хориглоно" гэх заалтыг зөрчсөний улмаас замын хөвөөгөөр явж, буцаж замд орох үйлдэл хийхдээ замын хажуу руу унаж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, 7 сартай У.Ц-ийн амь насыг хохироосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 05/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-14/, тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 15-18/, хохирогч Б.М-ийн мэдүүлэг /хх-ийн 21-22/, хууль ёсны төлөөлөгч Б.М-ийн мэдүүлэг /хх-ийн 27-28, 31-32/, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Д-ын мэдүүлэг /хх-ийн 39-40/, гэрч Т.С-ын мэдүүлэг /хх-ийн 42-43/, гэрч Л.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 45-46/, шинжээчийн 2024 оны 07 сарын 18-ны өдрийн ......... дугаартай дүгнэлт /хх-ийн 59-60/, шинжээчийн 2024 оны 07 сарын 19-ны өдрийн .......... дугаартай дүгнэлт /хх-ийн 100-108/, техникийн эвдрэлийн 2024 оны 08 сарын 25-ны өдрийн ........... дугаартай дүгнэлт /хх-ийн 110-114/, шинжээчийн 2024 оны 11 сарын 05-ны өдрийн ............... дугаартай дүгнэлт /хх-ийн 118-120/, шүүгдэгч У.У-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 136-137/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, 2 жилийн хугацаанд хохирол төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тооцох санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч У.У-т холбогдуулан хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар, 7 сартай амь хохирогч У.Ц-ийн амь насыг хохироосон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буюу тус тусад нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч У.У  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчсөн нэг үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, амь хохирогч У.Ц-ийн амь нас хохирсон байх тул шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон нэгтгэн зүйлчлэхээр шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч У.У-ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүнийг амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй болно.

Шүүгдэгч У.У нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаж мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн, 1 жилийн хугацаанд хохирол төлж барагдуулах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг оногдуулах нь зүйтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М  нь хохирол нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, иргэний нэхэмжлэгч байгууллага Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага .......... төгрөгийг шүүгдэгч нь төлөхөө илэрхийлсэн байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч У.У-аас ................ төгрөгийг гаргуулж Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгуулан шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч У.У  нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш  овогт У-ийн У-т Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэг зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Ш  овогт У-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч У-ийн У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У-т 2 жилийн тэнсэнгийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч У.У-аас ........ төгрөгийг гаргуулж Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай. 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.Б