Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар  2024/ШЦТ/144

 

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б  даргалж,

 

            Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч О.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М

Шүүгдэгч Б  /B / нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  /B /-д холбогдох эрүүгийн .............. тоот хэргийг 2024 оны 12 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Х улсын иргэн, ...... оны ....... сарын .......ны өдөр Б  Н Х  А улсын Ө  м  ө  з  орны Б  у-ын д  х гэх газар төрсөн, ... настай, эрэгтэй, ......... боловсролтой, ......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......, БНХАУ-ын Ө м  ө з  о-ы Б  хот Ч дүүрэгт оршин суух, Монгол улсад оршин суух тодорхой хаяггүй, Б  /B / /паспортын дугаар ............/

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч Б  /B / нь Монгол улсын Замын-Үүд суманд байх Замын-Үүд дэх Гаалийн газрын Авто зам шалган нэвтрүүлэх цогцолбор 1-ийн гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд ..... оны .... дугаар сарын..........-ны өдөр өглөөний ....... цаг орчимд өөрийн гар тээшиндээ Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарах ..... 1 ширхэг, ... 1 ширхэг, ....... 2 ширхэг, ........ 3 ширхэг, 6,1 см өндөртэй, 3 см өргөнтэй, 29,1 грамм жинтэй .........1 ширхэг, ........... 1 ширхэг, ........... 1 ширхэг, ............ урт нь 25 см урттай, өргөн 1,8 см шармал зүйл 1 ширхэг, ............... 1 ширхэг, ................ 1 ширхэг, ....... 25 ширхэг, ..........2 ширхэг, ........... 1 ширхэг, 460 граммын 1 ширхэг тус бүр 2 ширхэг .........., ............. XIII-XIV зууны үед хамаарах Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын олдвор бүхий ............ нийтдээ 8 нэр төрлийн 43 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт эд зүйлсийг нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б /B / мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие Монгол улсад ирж очиж амьдарч байгаад 4 жилийн өмнө буюу 2020 онд Замын-Үүд шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн төрсөн нутаг буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу гарсан. Төрсөн нутагтаа амьдарч байгаад 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улс руу орж ирээд 03 дугаар сарын 27-ны өдөр буцаж явах гэж байгаад Замын-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомт дээр гаалийн улсын байцаагч миний биед болон гар цүнхэнд үзлэг хийж миний эдэлж хэрэглэж байсан эд зүйлийг шалгах шаардлагатай гээд хурааж авсан. Миний авч явж байсан эд зүйлс түүх соёлын дурсгалт зүйл гэж мэдээгүй юм. Би зарим эд зүйлээ хаанаас худалдаж авсан эсэх талаар одоо бас сайн санахгүй байгаад байх юм. Дээрх зүйл зүйл миний бие болон гар цүнхнээс гарч ирсэн миний эд зүйл. Би зарим эд зүйлийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас худалдаж авсан юм. Тэгээд би зарим эд зүйлийг буцаагаад нутаг руугаа авч явах гэж байсан. Дээрх эд зүйлийг түүх соёлын дурсгалт зүйл гэж мэдээгүй, мэдэж байсан бол авч гарахгүй байсан юм. Би Улаанбаатар хотод ийм төрлийн худалдаа наймаа хийж байсан. Хилээр гарч авч явж байгаагүй. Би Монгол улсын хилээр гарахдаа гаалийн мэдүүлэг бөглөж өгөөгүй нь миний буруу болсон байна лээ гэжээ. /хх-ийн 101-102/

Шүүгдэгч Б /B / шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Цагдаа дээр өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч А.У  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Дүгнэлттэй танилцлаа, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх эд аар дахин зүйлс нь шашны эртний эдлэл, түүх соёлын дурсгалт зүйлс байна, дээрх эд зүйлсийг Дорноговь аймагтаа авч үлдэж, аймгийн түүх, соёлын эд зүйлст баяжилт хийх саналтай гэжээ. /хх-ийн 108-109/   

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын авто замын шалган нэвтрүүлэх цолцолбор-1 Гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд миний бие үүрэг гүйцэтгэж байхад 09 цагийн орчимд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн B-н гар тээш болон биед үзлэг шалгалт хийхэд түүх соёлын дурсгалт эд зүйлс байж болзошгүй зүйлс илэрсэн тул материал бүрдүүлж, харьяаллын дагуу шилжүүлсэн. Гар тээш болон биеэс нийт 18 нэр төрлийн эд зүйлс ирсэн. Иргэн B  нь өөрийн гэртээ зарим зүйлийг цуглуулдаг, Н  захаас худалдаж авсан, Бүгд Найрамдах Хятад Ард улсаас худалдаж авсан гэж ярьж байсан гэжээ. /хх-ийн 33/

Шинжээч С.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тус 2 ширхэг ... нь 13-14 дүгээр зууны үеийн Монгол дахь хот суурин газраас илэрсэн шаасан ..... ай хэлбэр хэмжээ, хээ чимэглэл мөн хийцээр ажил төстэй байсан. Тухайлбал Өвөрхангай аймгийн Хар хорин хотын тууринаас илэрсэн л /L / хийцийн ....... ижил төстэй байсан. Тус хоёр ширхэг ....... нь С  улсын түүх соёлын дурсгалт зүйлд хамаарна. Тухайн нэг ширхэг эдлэл нь Монгол улсад ургадаггүй модны төрөл байсан. Бурхан шашны ямар нэг эдлэл байж магадгүй эдлэл хэрэглэл байсан. Он, цагийг тогтоох боломжгүй. Монгол улсын түүх соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй модон эдлэл байсан гэжээ. /хх-ийн 87-88/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-18/

Соёлын өвийн үндэсний төвийн 2024 оны 04 сарын 30-ны өдрийн .......... дугаартай албан тоот, эд зүйлд хийсэн шинжилгээ /хх-ийн 38-57/

Стандарт, хэмжил зүйн газар улсын ахлах байцаагчийн 2024 оны 05 сарын 27-ны өдийн .......... дугаартай дүгнэлт /хх-ийн 61/

Геологийн судалгаа шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 07 сарын 09-ны өдрийн ......... дугаартай шинжилгээний дүн /хх-ийн 67-69/

Шинжлэх ухааны академи археологийн хүрээлэнгийн 2024 оны 10 сарын 14-ны өдрийн .........  дугаартай албан тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-75/  

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээн байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113/

Шүүгдэгчийн гадаад пасторт /хх-ийн 117/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 137/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Б  /B / нь Монгол улсын Замын-Үүд суманд байх Замын-Үүд дэх Гаалийн газрын Авто зам шалган нэвтрүүлэх цогцолбор 1-ийн гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд ..... оны .... дугаар сарын..........-ны өдөр өглөөний ....... цаг орчимд өөрийн гар тээшиндээ Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарах ..... 1 ширхэг, ... 1 ширхэг, ....... 2 ширхэг, ........ 3 ширхэг, 6,1 см өндөртэй, 3 см өргөнтэй, 29,1 грамм жинтэй .........1 ширхэг, ........... 1 ширхэг, ........... 1 ширхэг, ............ урт нь 25 см урттай, өргөн 1,8 см шармал зүйл 1 ширхэг, ............... 1 ширхэг, ................ 1 ширхэг, ....... 25 ширхэг, ..........2 ширхэг, ........... 1 ширхэг, 460 граммын 1 ширхэг тус бүр 2 ширхэг .........., ............. XIII-XIV зууны үед хамаарах Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын олдвор бүхий ............ нийтдээ 8 нэр төрлийн 43 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт эд зүйлсийг нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б-ын “...B -н гар тээш болон биед үзлэг шалгалт хийхэд түүх соёлын дурсгалт эд зүйлс байж болзошгүй зүйлс илэрсэн тул матераил бүрдүүлж, харьяаллын дагуу шилжүүлсэн. Гар тээш болон биеэс нийт 18 нэр төрлийн эд зүйлс ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 33/, шинжээч С.Х-ийн мэдүүлэг /хх-ийн 87-88/, Соёлын өвийн үндэсний төвийн 2024 оны 04 сарын 30-ны өдрийн .......... дугаартай албан тоот, эд зүйлд хийсэн шинжилгээ /хх-ийн 38-57/, Шинжлэх ухааны академи археологийн хүрээлэнгийн 2024 оны 10 сарын 14-ны өдрийн ........ дугаартай албан тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-75/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б  /B /-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчийн өрхийн орлого, түүний шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтийг харгалзан үзээд торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх боломжтой гэж үзлээ. 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн

1/ ....... 1 ширхэг,

2/ ......... 1 ширхэг,

3/ ........2 ширхэг,

4/ ....... 3 ширхэг,

5/ 6,1 см өндөртэй, 3 см өргөнтэй, 29,1 грамм жинтэй ....... 1 ширхэг,

6/ ........... 1 ширхэг,

7/ ............ 1 ширхэг,

8/ .......... бүхий урт нь 25 см урттай, өргөн 1,8 см шармал зүйл 1 ширхэг,

9/ ...................1 ширхэг,

10/ ................ 1 ширхэг,

11/ ...........25 ширхэг,

12/ ........... 2 ширхэг,

13/ ........... 462 граммын 1 ширхэг, .......... 1 ширхэг тус бүр 2 ширхэг ............. XIII-XIV зууны үед хамаарах Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын олдвор бүхий ................ нийт 8 нэр төрлийн 43 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт эд зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймгийн Музейд шилжүүлж, түүх, соёлын хөдлөх дурсгалт эд зүйлсэд хамаарахгүй эд зүйлийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  / B/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б  /B /-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б  /B / нь оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ........1 ширхэг, . ... 1 ширхэг, с  2 ширхэг, .......... 3 ширхэг, 6,1 см өндөртэй, 3 см өргөнтэй, 29,1 грамм жинтэй с  1 ширхэг, х  ө  э  ч  1 ширхэг, г  х  о 1 ширхэг, л... т...н х......р ч.........н ш.........л чимэглэл бүхий урт нь 25 см урттай, өргөн 1,8 см ш.....л зүйл 1 ширхэг, .............. т.... 1 ширхэг,  ................. б  1 ширхэг, з  25 ширхэг, т  2 ширхэг, ....................... 462 граммын 1 ширхэг, 460 граммын 1 ширхэг тус бүр 2 ширхэг хос хийц, ёроол хэсэг, хээ чимэглэлээрээ XIII-XIV зууны үед хамаарах Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын олдвор бүхий ......... нийт 8 нэр төрлийн 43 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт эд зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймгийн Музейд шилжүүлж, түүх, соёлын хөдлөх дурсгалт эд зүйлст хамаарахгүй ......... 6 ширхэг, ........... 3 ширхэг, ............. 1 ширхэг, ...........10 ширхэг, .......... 1 ширхэг, ............. 3 ширхэг, .............. 7 ширхэг, .......... 1 ширхэг, х..... 2 ширхэг /шилэн болон мөнгөлөг өнгийн тоногтой шигтгээтэй/, .................. 1 ширхэг, .......... 1 ширхэг, ........1 ширхэг, .......... 2 ширхэг, /......................./, ............. 1 ширхэг, модон эдлэл 1 ширхэг, сийлбэртэй бор шаргал өнгөтэй ................ 12 ширхэг, бусад янз бүрийн өнгө хэлбэр дүрстэй эд зүйл 24 ширхэг эд зүйлсийг шүүгдэгч Б  /B /-нд буцаан олгосугай. 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б  овогт Б  /B /-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.Б