Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 155/2019/00303/И |
Дугаар | 155/ШШ2019/00308 |
Огноо | 2019-04-18 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2019/00308
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Т.Тхязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Д станц төрийн өмчит хувьцаат компанид холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 10.542.316 /арван сая таван зуун дөчин хоёр мянга гурван зуун арван зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 155/2019/00303/и иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Схариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цхариуцагчийн өмгөөлөгч М.Эннар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Тхязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Д станц төрийн өмчит хувьцаат компанийн конторын барилгын төсвийг хийхээр 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр №011/2018 тоот барилгын зургийн төсөв хийхээр гэрээ хийж хоёр тал харилцан тохирч, гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болсон. Ингээд манай компанид ирүүлсэн зургийн дагуу төсвийг гүйцэтгээд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Х.Д станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны А/56 дугаар тушаалаар томилогдсон комисст хүлээлгэн өгсөн болно. Манай Т.Тхязгаарлагдмал хариуцлагатай компанид гэрээний дагуу төлөх ёстой үлдэгдэл 10.542.316 төгрөгийг Х.Д станц төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Т.Тхязгаарлагдмал хариуцлагатай компанийн зүгээс Х.Д станц төрийн өмчит хувьцаат компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба гэрээг 10 хоногийн хугацаатай байгуулж, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ажлыг хүлээлгэн өгсөн. Тухайн хүлээлгэн өгсөн комисст аж ахуйн албаны дарга С нярав Бэдийн засагч Гхангамжийн менежер Чтооцооны нягтлан Батжаргал гэсэн 5 хүн хүлээж авсан. Нэхэмжлэл дээр урьдчилгаа 892.115.818 төгрөгийн төсөвт өртөг бүхий конторын барилгын зураг төсвийн 2 хувийг ажлын хөлсөнд өгч авалцана гэж ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ба гэрээнийхээ дагуу урьдчилгаа 7.300.000 төгрөгийг Х.Д станц төрийн өмчит хувьцаат компани нь шилжүүлсэн ба одоо үлдэгдэл 10.542.316 төгрөгийг шилжүүлээгүй байгаа тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 892.115.818 төгрөгийн төсөвт өртөг бүхий барилгын зураг төсвийн асуудал яригдаж байгаа ба түүний 2 хувиар ажлын хөлс тооцохыг гэрээний 1.2 дахь заалтад тусгасан. 892.115.818 төгрөгийн 2 хувь 17.842.316 төгрөг болж байгаа ба үүнээс хариуцагч байгууллага 7.300.000 төгрөгийг өгсөн, одоо үлдэх төлбөр 10.542.316 төгрөгийг өгөхгүй өдий хүрсэн. Хариуцагчийн зүгээс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ажлаа хүлээж авсан болохоор үлдэгдэл мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх асуудал яригдаад байгааг зөвшөөрөхгүй байна. Гэрээ болон Иргэний хуулинд чанарын доголдолгүй эд зүйлийг хүлээлгэж өгснөөр ажил гүйцэтгэсэн гэж үзнэ гэсэн байгаа. Барилгын зургийг аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын алба, Хөвсгөл аймгийн ерөнхий архитектор нар нь хүлээж аваагүй, эдгээр хүмүүст хүлээлгэж өгөх байсан гэх зүйлийг ярьж байгаа ч гэрээгээр энэ талаар тохиролцоогүй. Гэрээнд энэ талаар тусгах, гэрээнээс татгалзах нь бүрэн боломжтой байсан. Гэтэл гэрээн дээрээ энэ талаар тусгаагүй байсан байж, хүлээж авсан ажилтнууд маань миний томилсон комисс биш, өмнөх захирлын хийсэн ажил гэх байдлаар тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ажлыг хүлээж авсан, баримтыг нь нотариатаар гэрчлүүлсэн байгаа. Мөн нэхэмжлэгч байгууллага нь барилгын зураг хийгээгүй, харин тухайн барилгын төсвийг хийсэн. Төсөвт хэдэн төгрөгийн бараа материал орох, хэдэн төгрөгийн татан авалт орох юм бэ гэдгийг гаргадаг. Зурагтай холбоотой маргаанаа Инженер геодези ХХК-тай хийх бүрэн эрхтэй. Манай байгууллага гарсан зургийн дагуу төсөв боловсруулах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Д станц төрийн өмчит хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайхаас Т.Тхязгаарлагдмал хариуцлагатай компанитай Барилгын зураг боловсруулах №010/2018, Барилгын төсөв боловсруулах №011/2018 гэрээ байгуулж зураг төсөв хийгдсэн. Зураг төсөв нь гэрээнд заасан шаардлага хангахгүй байгаа бөгөөд Ховд аймгийн Жаргалант сумын Байгаль орчны газар хамгаалалтын захиргааны конторын барилга, Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Байгаль орчин аялал жуулчлалын газрын конторын зураг гэх мэт барилгын зургийг холболт хийсэн. Өөрөөр хэлбэл нэг маягийн давтагдах зургийн холболт гэх боловч энэ гэрээнд тодорхой тусгагдаагүй мөн зураг төсвийн үнийг шинээр хийгдэх үнээр тусгасан. Зургийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын газар зэрэг тус тусс мэргэжлийн байгууллагаар хянагдаагүй байна. Мөн Хөвсгөл аймгийн ерөнхий архитектороор баталгаажаагүй байгаа болно. Тус зургийн иж бүрдэл дутуу. Үүнд: Халаалтын холболтын зураг, салхивч байрлал зураг схем, бохирын шугамын холболтын схем, цахилгааны холболтын зураг схем, аянгын газардуулгын зураг, хөрсний геологийн шинжилгээ хийгдсэн баримт, галын дохиоллын зураг схем байхгүй. Мөн дутуу зураг дээр үндэслэн төсөв хийгдсэн нь учир дутагдалтай, хөрсний геологийн шинжилгээний бичиг баримт байхгүй байгаа нь энэ барилгын суурийн зураг төсөв яаж хийгдсэн нь тодорхойгүй байна. Барилгын зураг боловсруулах №010/2018, Барилгын төсөв боловсруулах №011/2018 гэрээний дагуу хийгдсэн зураг төсөв нь барилгын стандарт, зориулалт хангахгүй бодит бус төсөв тул энэхүү гэрээний үүргийг хангахаас татгалзаж байна. Иймд дээрх үндэслэлээр захиалагч тал болох Т.Тхязгаарлагдмал хариуцлагатай компани нь гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа тул манай байгууллага 10.542.316 төгрөгийг төлөх үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... Хавтаст хэрэгт Т.ТХХК-ийн төсвийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл байдаггүй. Мөн тухайн төсвийг хийсэн Түмэн-Өлзий гэдэг хүн байгаа боловч тусгай зөвшөөрөл, төсөв хийх гэрчилгээ зэрэг нь байхгүй байна. Т.ТХХК, Инженер геодези ХХК нар нь ашиг сонирхлын холбоотой аж ахуйн нэгж гэж үзэж байна. Нэг компани нь барилгын зургийг хийдэг хэдий ч зургаа гүйцэд хийж өгдөггүй. Нөгөө компани нь гэрээ байгуулаад ороод ирэхээрээ тодорхой төсөв хийсэн гэх боловч түүнийгээ нотолж чаддаггүй. Манай байгууллага бүрэн төсөв болон бүрэн ажлын зургийг хүлээж аваагүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Тхязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Х.Д станц төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 10.542.316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь ажлыг доголдолтой буюу дутуу гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Барилгын зургийн төсөв боловсруулах ажлын гэрээ -г байгуулж, энэхүү гэрээгээр Х.Д станц төрийн өмчит хувьцаат компанийн оффисын барилгын төсөв боловсруулах ажил гүйцэтгэх, төсөв боловсруулах ажлын өртгийг нийт төсвийн 2 хувь байхаар тохиролцжээ. /хх-ийн 2-5-р тал/
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээнд хамаарахаар байна.
Талууд гэрээний шинж, агуулга, гэрээнд хүсэл сонирхлоо илэрхийлсэн байдал буюу гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 7.300.000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн тул гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс буюу үүргийг гүйцэтгүүлнэ гэж тодорхойлж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Х.Д станц ТӨХК-ийн конторын барилга угсралтын ажлын төсөв хүлээж авах комисс томилоогүй. Барилгын зураг дээр халаалтын холболтын зураг, салхивчны байрлал, схем зураг, бохирын шугамын холболтын схем, цахилгааны холболтын зураг схем, аянгын газардуулгын зураг, хөрсний геологийн шинжилгээ хийгдсэн баримт, галын дохиоллын зураг, схем байхгүй, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа хот байгуулалтын газар, Онцгой байдал зэрэг байгууллагуудаар хянагдаагүй зураг дээр хийгдсэн төсөв учир бодитой бус, нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй, доголдолтой гүйцэтгэсэн, гэрээнд заасан стандартад нийцүүлж хүлээлгэж өгөөгүй тул үлдэгдэл хөлс төлөх үндэслэлгүй гэж тус тус тодорхойлж байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн гэх тайлбарыг үгүйсгээгүй, харин хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой, стандартын дагуу хийж гүйцэтгээгүй, хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй гэж маргаж байна.
Талууд ажлын үр дүнг хэрхэн хүлээлгэн өгөх талаар гэрээндээ тусгайлан тохиролцоогүй байх бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар захиалагчийн хөлс төлөх үүрэг, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх, 351.1.2 дахь хэсэгт гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй гэж тус тус зохицуулснаар ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэг нь захиалагчийн үүргээр тодорхойлогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан Барилгын зургийн төсөв боловсруулах ажлын гэрээ-ний 2.2 дахь хэсэгт захиалагчийн эрх үүргийн талаар Ажил гүйцэтгэх явцад өгөгдсөн даалгавраас өөрсдийн саналаар нэмэлт өөрчлөлт оруулах буюу гэрээний хугацааг өөрчлөх, гэрээг цуцлах шаардлага гарвал гүйцэтгэгчтэй хамтран энэхүү гэрээг дүгнэж, хийгдсэн ажлын хэмжээнд санхүүжилт хийж дээрх асуудлыг шийдвэрлэнэ гэрээний 3.1-д гүйцэтгэгчийн эрх үүргийн талаар ажлыг гэрээт хугацаанд нь барилгын норм ба дүрмийн дагуу чанартай гүйцэтгэж, захиалагч байгууллагад хүлээлгэн өгнө гэж тохиролцжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь гэрээнд заасан чанар стандартад нийцээгүй, доголдолтой гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Түүнчлэн хариуцагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэх боловч ажлын үр дүнг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 892.115.818 төгрөгийн төсөвт өртөг бүхий Х.Д станц төрийн өмчит хувьцаат компанийн конторын барилгын зураг төсвийг хүлээн авч акт үйлджээ. /хх-ийн 5-р тал/
Иймд дурдан буй үндэслэлүүдээр хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байх тул хариуцагч Х.Д станц төрийн өмчит хувьцаат компаниас гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 10.542.316 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Тхязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183.627 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Д станц төрийн өмчит хувьцаат компаниас 183.627 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Тхязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Х.Д станц төрийн өмчит хувьцаат компаниас 10.542.316 /арван сая таван зуун дөчин хоёр мянга гурван зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Тхязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183.627 /нэг зуун наян гурван мянга зургаан зуун хорин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Д станц төрийн өмчит хувьцаат компаниас 183.627 /нэг зуун наян гурван мянга зургаан зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Тхязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН