Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 132/ШШ2021/00408

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О******* аймгийн Б******* сумын 7 дугаар баг, ******* дугаар гудамж ******* тоотод оршин суух, Ш******* овогт Ө*******ийн А******* /О*******/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн О******* сумын 1 дүгээр баг, Зүрхийн могой гэх газарт оршин суух, Ж хутагт овогт Дийн Н /Г/-д холбогдох,

3,000,000 төгрөг гаргуулах тухай *******2/2021/00354/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж*******, хариуцагч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Ө.А******* нь нөхөр болох Б.Наас 2020 оны 09 дүгээр сарын *******-нд салсан. Би охиндоо 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тугалтай үхэр өгсөн. 2019 оноос 2021 он хүртэл миний өгсөн мал өсөж үржиж байгаа. Охин Ө.А******* маань нөхөр Д.Наас өгсөн үхрээ өсөж үржсэн тоогоор нь авна гэж удаа дараа хэлж ярихад өгнө гэж хэлчихээд одоо болтол өгөөгүй. Иймд тугалтай үхрээ өгсөн оноос нь эхлээд өсөж үржсэн тоо толгойгоор нь авах хүсэлтэй байна. Ийм учир тугалтай үхрээ 1,500,000 төгрөгөөр, шүдлэн үхрээ 1,000,000 төгрөгөөр, бярууг 500,000 төгрөгөөр үнэлж байгаа учир энэ хүнээс 3,000,000 төгрөгийг гаргуулж өнгө үү гэв.

Хариуцагч Д.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хадам аав Ө******* 2019 оны 7 дугаар сард тугалтай үнээ бэлэглэсэн. 2020 оны хавар үнээ нь тугалтайгаа зуданд үхчихсэн. Манайхаас гурав, дөрвөн үхэр мөсөнд цөмрөөд үхчихлээ гэж хэлсэн. Тэгтэл төлж өг гэхээр нь би авсан юм чинь тугалтай үнээг нь төлж өгнө гэж хэлсэн. Шүдлэн бяруутай нь авна гээд байгаа. Би бол анх авсан малаа л өгнө гэж хэлсэн. Би огт өгөхгүй гэж хэлээгүй. Өгнө гэж хэлсэн. Гэхдээ би дөрөв болгож өгөхгүй. Анх авсан тугалтай үнээг нь өгнө. Малаар нь өгсөн ч болно. Мөнгө өгсөн ч болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.А*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж******* нь Д.Над холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Ө.А******* нь Д.Нтай 2019 оноос 2021 оны 01 сар хүртэл гэр бүлийн байдлаар гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамт амьдарсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Ө.А*******, Д.Н нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамт амьдарч байх хугацаанд тэдний гэр бүлийн хэрэгцээнд зориулан Ө.А*******гийн эх М.Ж*******гаас тугалтай үхэр өгсөн үйл баримт тогтоогдсон.

Хамтын амьдралтай байх хугацаанд буюу 2019-2021 онуудад өмч хөрөнгө буюу малтай болсон талаар талууд маргахгүй байгаа бөгөөд харин нэхэмжлэгч нь тугалтай үнээ нь 2019 оноос хойш өсөн нэмэгдэж 4 толгой мал болсон байх ёстой гэж маргаж байна.

Гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамт амьдарч байсан 2 талын хүсэл зориг нь анхнаасаа гэр бүлийн харилцаа бий болгох зорилготой байсан гэж үзвэл энэ хзсэл зоригоо баталгаажуулаагүй буюу гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байсныг гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсонтэй адилтган үзэх боломжтой. Энэ тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргааныг Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан зохицуулалтад хамааруулан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 2019 онд тугалсан үнээний төл 2021 онд шүдлэн, 2020 оны төл 2021 онд бяруу болсон байх ёстой. Мөн үнээ маань 2021 онд тугалсан гэж тооцвол тугалтай үнээ маань 2021 оны байдлаар 4 толгой мал болж өссөн. Тиймээс хариуцагч Д.Нармандхаас тугалтай үнээ, шүдлэн үхэр, бярууны үнэ 3,000,000 төгрөг гаргуулана гэх боловч нэхэмжлэгчийн энэхүү тайлбар нь холбогдох баримтаар нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн нэхэмжилсэн тугалтай үнээг биет байдлаар болон үнэлсэн үнэлгээ болох 1,500,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Д.Наас тугалтай үнээний үнэ 1,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.А*******д олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.2.2, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Иргэний хуулийн 108 дугар зүйлийн 108.1-д зааснаар хариуцагч Д.Наас тугалтай үнээний үнэ болох 1,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.А*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас шүдлэн үхрийн үнэ 1,000,000 төгрөг, бярууны үнэ 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн х*******мжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, -д зааснаар улсын тэмдэгтийн х*******мжид төлсөн нэхэмжлэгчийн 62,950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ