Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1109

 

 

 

 

 

 

 

 

 

   2024          12          06                                   2024/ШЦТ/1109

 

 

   М. УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

хохирогч Ц.М.,

шүүгдэгч Н.Н.э, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нар оролцсон эрүүгийн 2309022450545 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б. овогт Н.ийн Н.э,

М. Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Х.” ХХК-д хуулийн асуудал хариуцсан ажилтнаар ажилладаг, ам бүл 2, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н.э нь үргэлжилсэн үйлдлээр ... дүүргийн ... дүгээр хороонд байрлах “Г.” оффисын ... тоотод үйл ажиллагаа явуулах “М.” ХХК-ийн туслах ажилтнаар ажиллах хугацаандаа 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарын хооронд “М.” ХХК-ийг төлөөлж баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, А.-д оюутнуудыг 3 сарын хугацаанд аялангаа ажиллах хөтөлбөрт явуулна гэж нэр бүхий иргэнийг хуурч

1/ иргэн М.М.өөс 2023 оны 01 дүгээр сарын 25, 27-ны өдрүүдэд 500 ам.доллар буюу 1.737.900 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 950 ам.доллар буюу 3.322.100 төгрөг,

2/ иргэн Н.А.оос 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өөрийн “Хаан” банкны ... тоот дансаар 5.215.000 төгрөг,

3/ иргэн М.Эрдэнэчимэгээс 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 500 ам.доллар буюу 1.758.000 төгрөг бэлнээр,

4/ иргэн Д.Н.аас 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 560.000 төгрөгийг дансаар, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 1490 ам.доллар буюу 4.848.200 төгрөгийг бэлнээр, мөн 90 ам.доллар буюу 346.878 төгрөгийг авч нийт 5.195.078 төгрөг,

5/ иргэн Н.Н.ээс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өөрийн “Хаан” банкны ... тоот дансаар 5.134.540 төгрөг,

6/ иргэн Б.Э.ээс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 100 ам.доллар буюу 349.800 төгрөг,

7/ иргэн Н.У.гоос 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансаар 1.752.500 төгрөг,

8/ иргэн Б.Г.аас 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансаар 1.750.500 төгрөг,

9/ иргэн Т.Х.гээс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансаар 5.137.520 төгрөг,

10/ иргэн Б.И.гаас 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 1490 ам.доллар бэлнээр буюу 5.137.520 төгрөг,

11/ иргэн Н.М.гоос 20223 оны 06 дугаар сард 900 ам.доллар буюу 3.102.417 төгрөг,

12/ иргэн Г.Б.ээс 400 ам.доллар буюу 1.389.600 төгрөг буюу нийт 41.541.975 төгрөгийг тус тус залилан авч үүнээс үлдэгдэл болох “М.” ХХК-д нийт 27.142.035 төгрөгийн хохирол учруулан залилсан,

мөн Н.Н.э нь С. дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “М. х.” ХХН-д өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байхдаа 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хохирогч З.Н.аас түүнд иргэний шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх зорилгоор шилжүүлсэн 982.950 төгрөгийг өөрийн нэр дээрх бүртгэлтэй “Хаан” банкны ... тоот дансаар шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 982.950 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Н.э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч Ц.М. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Н.Н.э нь компанид орох ёстой байсан мөнгийг дундаас нь залилж авсан тул оюутнуудын өгсөн мөнгийг Н.Н.ээс нэхэмжилж байгаа. Бид оюутнуудыг төлбөрөө төлсөн гэж үзээд, төлбөрийг нь компаниас төлөөд, А. руу явуулаад, гэрээний үүргээ биелүүлсэн. Одоо оюутнууд гомдол гаргахгүй, тэдэнд хохирол учраагүй, харин компани хохирчихоод байгаа юм. Мөн Н.Н.э нь хуулийн фирмд туслахаар ажиллаж байхдаа тэмдэгтийн хураамжийн мөнгө гэж үйлчлүүлэгчээс аваад завшсан асуудал байгаа.” гэв.

Эрүүгийн 2309022450545 дугаартай хэргээс:

Хохирогч Ц.М.ын мэдүүлэг /1-р хх-ийн 44/,

Хохирогч М.М.ийн мэдүүлэг /1-р хх-ийн 47/,

Хохирогч Т.Х.гийн мэдүүлэг /1-р хх-ийн 50/,

Хохирогч Б.И.гийн мэдүүлэг /1-р хх-ийн 59/,

Гэрч Д.Н.ы мэдүүлэг /1-р хх-ийн 73/,

Гэрч Г.Б.ий мэдүүлэг /1-р хх-ийн 76/,

Гэрч М.А.гийн мэдүүлэг /1-р хх-ийн 65-66/,

Хохирлын тооцоо нийлсэн акт /1-р хх-ийн 108/,

Бэлэн мөнгөний орлогын баримтууд /1-р хх-ийн 111-114/,

Н.Н.ийн Худалдаа хөгжлийн банкин дахь ... тоот дансны хуулга /1-р хх-ийн 115-120/,

Н.Н.ийн “Хаан” банкин дахь ... тоот дансны хуулга /1-р хх-ийн 121-167/,

Хохирогч З.Н.ын мэдүүлэг /2-р хх-ийн 124-125/,

Гэрч Ц.М.ын мэдүүлэг /2-р х х-ийн 139/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 140-141/,

Н.Н.ийн “Хаан” банкин дахь ... тоот дансны хуулга /2-р хх-ийн 143-196/,

“М.ын х.” ХХН-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 07/21 дугаартай, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06/15 дугаартай тушаалууд /хх-ийн 198-199/,

Хохирогч З.Н.аас гаргаж өгсөн итгэмжлэл /2-р хх-ийн 201/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Н.Н.э нь үргэлжилсэн үйлдлээр С. дүүргийн ... дүгээр хороонд байрлах “Г.” оффисын ... тоотод үйл ажиллагаа явуулах “М.” ХХК-ийн туслах ажилтнаар ажиллах хугацаандаа 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарын хооронд “М.” ХХК-ийг төлөөлж баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, А.-д оюутнуудыг 3 сарын хугацаанд аялангаа ажиллах хөтөлбөрт явуулна гэж нэр бүхий иргэнийг хуурч

1/ иргэн М.М.өөс 2023 оны 01 дүгээр сарын 25, 27-ны өдрүүдэд 500 ам.доллар буюу 1.737.900 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 950 ам.доллар буюу 3.322.100 төгрөг,

2/ иргэн Н.А.оос 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өөрийн “Хаан” банкны ... тоот дансаар 5.215.000 төгрөг,

3/ иргэн М.Эрдэнэчимэгээс 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 500 ам.доллар буюу 1.758.000 төгрөг бэлнээр,

4/ иргэн Д.Н.аас 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 560.000 төгрөгийг дансаар, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 1490 ам.доллар буюу 4.848.200 төгрөгийг бэлнээр, мөн 90 ам.доллар буюу 346.878 төгрөгийг авч нийт 5.195.078 төгрөг,

5/ иргэн Н.Н.ээс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өөрийн “Хаан” банкны ... тоот дансаар 5.134.540 төгрөг,

6/ иргэн Б.Э.ээс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 100 ам.доллар буюу 349.800 төгрөг,

7/ иргэн Н.У.гоос 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансаар 1.752.500 төгрөг,

8/ иргэн Б.Г.аас 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансаар 1.750.500 төгрөг,

9/ иргэн Т.Х.гээс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансаар 5.137.520 төгрөг,

10/ иргэн Б.И.гаас 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 1490 ам.доллар бэлнээр буюу 5.137.520 төгрөг,

11/ иргэн Н.М.гоос 20223 оны 06 дугаар сард 900 ам.доллар буюу 3.102.417 төгрөг,

12/ иргэн Г.Б.ээс 400 ам.доллар буюу 1.389.600 төгрөг буюу нийт 41.541.975 төгрөгийг тус тус залилан авч үүнээс үлдэгдэл болох “М.” ХХК-д нийт 27.142.035 төгрөгийн хохирол учруулан залилсан,

мөн Н.Н.э нь С. дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “М. х.” ХХН-д өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байхдаа 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хохирогч З.Н.аас түүнд иргэний шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх зорилгоор шилжүүлсэн 982.950 төгрөгийг өөрийн нэр дээрх бүртгэлтэй “Хаан” банкны ... тоот дансаар шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 982.950 төгрөгийг завшсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хохирогч Ц.М.ын өгсөн “...Н.Н.э “мөнгөний асуудал их байгаа юм” гэхэд М.А. “сар бүр 400.000 төгрөг өгч байя, ирсэн оюутнуудын анкетыг бүртгэж өгч, оюутнуудтай утсаар холбогдож өгч байгаач” гээд өрөөнийхөө түлхүүрийг өгсөн байсан. Ингээд М.А.г эзгүйд Н.Н.э нь өрөөнд нь суугаад А.-ын суралцах оюутнуудыг дуудаж уулзаад, гэрээний дагуу дансаар шилжүүлэх ёстой мөнгийг бэлнээр гаргуулж өөртөө авсан байгаа юм. Нийт 10.200 ам.доллар авсан асуудлыг шалгуулах гэж байгаа юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44/,

Хохирогч М.М.ийн өгсөн “...2022 оны 09 дүгээр сард байх сайн санахгүй байна би таньдаг хүнээсээ “М.” гээд агентлаг байдаг гэж сонссон. Тэгээд би Э.ы гүүрний баруун талд байх агентлагтай уулзсан, тухайн байгууллага нь аялангаа ажилладаг хөтөлбөрөөр А. улс руу зуучилдаг байгууллага байсан. Тэгээд шалгуур нь англи хэлний мэдлэг, мөн заавал оюутан байх, тэгээд бас голч дүн харж байсан. Тэгээд би гэрээ байгуулж байсан, хэнтэй байгуулсан талаараа санахгүй байна. Тухайн үед 1990 ам.доллар гэж байсан. Мөнгийг нь хувааж өгч байсан, бэлнээр болон дансаар өгсөн санагдаж байна. Яг хэдэн төгрөг, яаж хувааж өгсөн талаараа санахгүй байна. Тэгээд би А.ийн Висконсин муж руу яваад, хөтөлбөрийн дагуу 3 сар болоод ирсэн. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47/,

Хохирогч Т.Х.гийн өгсөн “...2022 онд А. руу “М.” нэртэй агентлагаар зуучлуулаад явсан. Тухайн газар нь Э.ы гүүрний баруун талд “Г.” оффисын 2 давхарт байдаг. Тухайн газар нь ажиллангаа аялдаг хөтөлбөрөөр явуулж байсан. Тэдний шалгуур нь оюутан байх, англи хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг. Тэгээд 2023 онд дахин явахаар болсон. Тэгээд тухайн байгууллага дээр дахин очсон. Эхлээд урьдчилгаа мөнгө гээд 500 ам.долларыг “М.”-ийн данс руу хийж байсан. Би өөрийнхөө данс бил үү, ээж Н.Б.ын данснаас хийж байсан. Тэгээд дараа нь А.аас ажил олдсон гээд ажлын санал ирэхээр нь үлдсэн мөнгө буюу 1490 ам.долларыг хийж байсан. Тэрийг нь тухайн үедээ төгрөгөөр хийж байсан. ... гэсэн данстай Н.Н.э гэх хүний данс руу 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хийж байсан. Тэгээд би А.ийн Нью-Йорк руу явж, хөтөлбөрийн дагуу ажиллангаа аялж байгаад 3 сарын хугацаагаар яваад ирсэн. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50/,

Хохирогч Б.И.гийн өгсөн “...Би анх 2023 оны 03 сард байх Э.ы гүүрний доор “Г.” оффис дээр очоод “М.” гээд компанитай уулзсан. Тухайн байгууллага нь А. руу зуучлалаар явуулдаг гэж байсан. Тэгээд би 1990 ам.доллараар 3 сарын хугацаатай ажиллаж байх үедээ аялах work and travel хөтөлбөрт бүртгүүлсэн. Тэгээд урьдчилгаа гээд 500 ам.доллар авч байсан. Тэр мөнгийг тухайн үед М. мөнгө рүү шилжүүлээд “М.” гээд байгууллагын данс руу хийж байсан. Яг хэдэн төгрөг болж байсан талаар санахгүй  байна. Тэгээд үлдсэн 1500 ам.долларыг А.аас ажлын санал ирсний дараа 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өгсөн. Тэгээд би 10 ам.долларыг нь дансаар буцааж авсан. Би А.ийн Вермонт гээд муж дээр очоод, тэндээ байж байгаад, А. улсад аялж байгаад 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр М.д ирсэн. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59/,

Гэрч Д.Н.ы өгсөн “...Үүнээс эхлээд бүртгүүлэх үеийн 500 долларыг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “М.” агентлагийн Худалдаа хөгжлийн банкны данс болох 409034078 дугаарын данс руу өөрийн 5041522569 дугаарын “Хаан” банкны даснаас шилжүүлсэн. Харин үлдсэн 1490 долларыг бэлнээр тус агентлагийн ажилтан байсан Н.Н.э гэх хүнд өгөөд, мөнгө өгсөн гэх баримт авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73/,

Гэрч Г.Б.ий өгсөн “...Тийм ээ би санаж байна. Н.Н.э гэх эмэгтэй ажилтан байсан. Тухайн үед яаралтай 400 доллар бэлнээр өгөх шаардлагатай гэж хэлж байсан. Тэгээд би төгрөгийг 400 доллар болгон солиулж, Н.Н.э гэх ажилтанд бэлнээр өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76/,

Гэрч М.А.гийн өгсөн “...2022 оны 10 дугаар сараас эхлээд өмгөөлөгчийн туслахаар ажилладаг байсан Н.Н.ийг би 7 хоногт 2-3 өдөр чөлөөт цагаараа “М.” агентлагт менежерээр сарын 400.000 төгрөгийн цалинтай ажиллууллахаар тохиролцсон. Н.Н.ийн ажил нь гэвэл харилцагч үйлчлүүлэгч оюутнуудаас бичиг баримтыг нь хүлээн авч сканердаад, А.ийн Нэгдсэн Улс дахь хамтарч ажилладаг байгууллагын онлайн систем рүү нь оруулдаг, хүмүүст мэдээлэл өгөх тийм л ажил хийлгэхээр өөртэй нь тохиролцсон юм. 2023 оны 04 дүгээр сараас эхлээд А. руу оюутнуудын төлбөр шилжүүлэх гэсэн чинь төлбөр дутаж эхэлсэн. 2023 оны 06 дугаар сард манай өөр нэг менежер Н.С. нь нэгэн оюутантай уулзаж, төлбөрийн үлдэгдэлтэй юм байна гэхэд нөгөө оюутан нь төлбөрөө шилжүүлсэн гээд дансны хуулгаа гаргаж өгсөн. Түүнийг нь хартал Н.Н.ийн өөрийнх нь Худалдаа хөгжлийн банкинд эзэмшдэг хувийн данс руу нь хийсэн байсан. Энэ нь оюутан Т.Х.гийн төлбөр байгаа юм. Ингээд Т.Х.гийн төлбөр болох 1490 ам.долларыг би өөрөөсөө гарган өгч, визаны материалыг нь явуулаад, Т.Х. 2023 оны 06 дугаар сардаа багтаж А. руу ажиллахаар явсан. Энэ талаар би Н.Н.эд хэлээд “чи яахаараа хүүхдийн төлбөрийг хувийн дансаараа авдаг юм” гэхэд “андуураад өөрийнхөө дансыг явуулсан байна лээ, уучлаарай, би таных руу буцаагаад шилжүүлье” гэсэн. Н.Н.э нь “банк хооронд 5 сая төгрөгөөс дээш болохоор маргааш өглөө орно” гэсэн. “Манай компанийн данс Худалдаа хөгжлийн банкны данс шүү дээ, тэр дороо шууд гүйлгээ орно, одоо шууд хий” гэсэн чинь утсаа салгаад алга болчихсон. Тэрнээс хойш Н.Н.э нь бас 900 ам.доллар биедээ авч яваад хулгайд алдчихсан гэж надад хэлсэн. Би тухайн үед нь итгээд өнгөрсөн. Ингээд миний тооцоогоор Н.Н.э дансаараа мөнгө авсаар, мөн суйлуулсан гэсэн, 900 ам.доллар нийлээд 9 сая төгрөгийн хохирол учруулсан байсан. За яахав дээ, төлчих байлгүй гэж бодож байсан. Тэрний дараагаар 9 сая төгрөг биш, тэрнээс илүү маш их мөнгө дутаж байсан учраас би бэлэн мөнгөний баримтууд, дансны гүйлгээг өөрөө нягталж шалгасан. Тэр үед маш их бэлэн мөнгөний баримтууд илэрсэн. Нэлээн олон баримтууд алга болчихсон байсан. Бэлэн мөнгөний баримт дээр Н.Н.э миний гарын үсгийг дуурайлгаж зураад, шүүгээнээс тамга тэмдэг нууцаар авч ашиглаж байсныг олж мэдсэн. Н.Н.э надтай ажлын цаг зөрүүлж өөр цагуудаар, оройн цагаар, эсхүл хагас, бүтэнсайн өдрүүдэд оюутнуудыг дуудаж уулзан төлбөрийг нь бэлэн авдаг байсан байна лээ. А. руу явсан оюутан Г.Б.ий төлбөрийг үзсэн чинь 400 ам.доллар дутуу байсан. Тэгээд би менежер Н.Солонгыг Г.Б.ий аав руу нь залгаж яриулаад танай хүүхэд чинь 400 ам.доллар өгөөгүй, А. явчихсан байна гэж хэлүүлсэн чинь урдаас нь аймар уурлаж, бүх төлбөрөө төлсөн, тэр хажуу өрөөнд суудаг эмэгтэйд чинь бэлнээр өгсөн гэж хэлсэн. Энэ мэтчилэн үйлдлүүд нь ил болсон юм. Манай байгууллагад учруулсан хохирол нь ойролцоогоор 50 сая төгрөг болж байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66/,

Гэрч Г.Б.ий өгсөн “...Тухайн үед эхлээд бүртгүүлэхдээ 100 доллар, дараагийн удаа 400 доллар, сүүлд 1460 доллар, нийт 1960 долларыг тухайн агентлагт өгсөн. Үүнээс эхний 100 доллар болон сүүлийн 1460 долларыг дансаар шилжүүлсэн. Харин 400 долларыг бэлнээр өгсөн. Н.Н.э гэж эмэгтэй ажилтан байсан. Тэгээд би төгрөгийг 400 доллар болгон солиулж, Н.Н.э гэх ажилтанд бэлнээр өгсөн. Би эхний 100 долларыг өөрийнхөө “Хаан” банкны ... дугаарын данснаас шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75/,

Хохирлын тооцоо нийлсэн акт /1-р хх-ийн 108/,

Бэлэн мөнгөний орлогын баримтууд /1-р хх-ийн 111-114/,

Н.Н.ийн Худалдаа хөгжлийн банкин дахь ... тоот дансны хуулга /1-р хх-ийн 115-120/,

Н.Н.ийн “Хаан” банкин дахь ... тоот дансны хуулга /1-р хх-ийн 121-167/,

Хохирогч З.Н.ын өгсөн “...2022 оны 05 дугаар сард би С. дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр, “Г.” оффист байрлах өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг М. нэртэй өмгөөлөгчийн хуулийн фирмээр нэг хэрэг дээр хууль зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулж, үйлчилгээ авч эхэлсэн ба тухайн үед М. өмгөөлөгчийн туслах Н.Н.э гэх охин ажиллаж байсан. Тэгээд энэ хэрэг дээр үйлчилгээ аваад явж байхад 2022 оны 09 дүгээр сард М. өмгөөлөгчийн туслах Н.Н.э гэх охин надад хандаж “мөнгөний хэрэг байна, 350.000 төгрөг зээлэх боломж байна уу” гэхээр нь би нэг тусалчихъя гэж бодоод тухайн үед 350.000 төгрөг өгсөн. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орчимд би М. өмгөөлөгчтэй уулзах гээд очиход байхгүй, Н.Н.э сууж байсан. Тэгэхээр нь би “манай байрыг нэг жил түрээслэсэн хүн бүтэн жилийн байрны мөнгө, цахилгааны мөнгө төлөлгүй нүүсэн асуудал байна, энэ асуудал дээр хууль зүйн туслалцаа авах гээд явж байна” гэж хэлэхэд Н.Н.э надад хандаж “энэ тодорхой асуудал байна, би өмгөөлөөд өгье, 10 хувийг нь надад өгчих” гэхээр нь би итгээд Н.Н.эд материалаа өгсөн. Миний тухайн асуудал нийт 7 орчим сая төгрөгийн асуудал байсан ба Н.Н.э 700 мянган төгрөг авахаар тохирсон. Тэгээд би Н.эд өмнө нь зээлсэн байсан 350 мянган төгрөг дээрээ нэмээд дахиад 350.000 төгрөг төлсөн. Тэгээд хэсэг байж байгаад 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Н.Н.э над руу дансаа явуулаад “би таны өргөдлийг шүүхэд өгөх гэж байна, тэмдэгтийн хураамж 123.500 төгрөг, шилжүүл” гэхээр нь би Н.Н.ийн өөрийнх нь данс руу мөнгө шилжүүлсэн. За тэгээд шүүхэд материал өгсөн цагаас хойш “юу болж байна” гэж асуухад “шүүхэд өгсөн байгаа, холбогдогч маань хаяг дээрээ байхгүй, цагдаагийн газраас эрэн сурвалжлуулж байгаа” гэх зэрэг тайлбар өгдөг байсан. Ингэж явсаар 2023 оны 05 дугаар сард би М. өмгөөлөгчид өөр асуудлаар хандахад Н.Н.эд материалаа өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь Н.Н.эд материалаа өгөөд, би хүүхдийнхээ эрүүл мэндийн асуудлаар Бээжин явсан ба 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Н.Н.э мөн надаас “таны өргөдлийг шүүхэд өгч байна, тэмдэгтийн хураамж өг” гэхээр нь өөрийнх нь дансанд 982.950 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би 2023 оны 06 дугаар сард М.д ирээд Н.Н.ээс хоёр өргөдөл маань юу болж байгаа талаар чатаар асуухад надад хариу өгөхгүй байхаар нь байдал биш болсон байна гэж ойлгоод М. өмгөөлөгчтэй уулзахад “Н.Н.э шүүхэд таны хэлж байгаа хоёр хэргийг өгөөгүй байна шүү, өөрөө л чамаас авсан мөнгөө хувьдаа хэрэглэсэн юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд би Н.Н.ээс асуухаар “уучлаарай, тухайн үед мөнгөний хэрэг байсан юм, нөхцөл байдал ингээд таарчихлаа” гэсэн хариу өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байгаа нь энэ юм. Гол нь Н.Н.эд өгсөн мөнгөндөө асуудал байгаа юм биш. Н.Н.э миний өргөдлийг дарсан асуудлаас болж манай компани болон надад маш их асуудал үүсгэсэнд байгаа юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 124-125/,

Гэрч М.ын өгсөн “...З.Н. гэдэг хүнийн хувьд 2022 оны сүүлчээс эхлэн компанид нь би хуулийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Тэрнээс хойш мэддэг болсон. Н.Н.э гэх хүн бол манай хуулийн фирмд 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Тэгээд тэр хүн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөс эхэлж манайд ажиллахаа больсон. Би тэр талаар мэдээгүй. 2023 оны 05 дугаар сарын үед надад З.Н. миний утас руу залгасан. Надад хэлэхдээ миний хүүхэд маш хүнд өвчтэй байгаа юм, надаас мөнгө авч байсан, тэр хүнийг Бээжинд байхад мөнгө нэхэж байсан гэсэн. Одоо миний нэг хэргийг дарсан байна гэж хэлж байсан. Ямар хэрэг гэж асуухад надад хэлээгүй. “2022 оны 09 дүгээр сарын үед би уулзах гээд очиход та байгаагүй, тэгтэл Номин надад та М. өмгөөлөгчид хэлэлгүйгээр надад өгчих, надад мөнгө хэрэгтэй байгаа юм гэж хэлсэн” гэж байсан. Надад хэлэлгүйгээр тэр хоёр улсын тэмдэгтийн хураамж болон өмгөөллийн хөлс гэж авсан гэж сүүлд хэлсэн. З.Н. нь надад хэлэхдээ та наад хүнээсээ болгоомжлоорой, аюултай хүн байна шүү гэж хэлсэн. Тэгээд тэр даруй би Н.Н.ээс асуухад материал шүүхэд өгөөгүй байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 139/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 139/,

Н.Н.ийн “Хаан” банкин дахь ... дугаартай дансны хуулга /2-р хх-ийн 143-196/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл Н.Н.э нь “М.” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байхдаа А.-д ажиллангаа аялах хөтөлбөрт бүртгүүлж, зохих төлбөрийг төлсөн оюутнуудын мөнгийг тус байгууллагын данс, бүртгэлд оруулалгүй хувьдаа авсан, мөн “М.ын х.” ХХН-ээр үйлчлүүлэхээр хандсан иргэнээс тэмдэгтийн хураамж гэж өгсөн мөнгийг хувьдаа завшсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга, бэлэн мөнгөний баримт, тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчээс ийнхүү амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж, хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч, мөнгөн хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан байдлыг, “завших” гэмт хэргийг тодорхойлохдоо гэмт этгээд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг шунахай сэдэлтээр өөрт шилжүүлэн авч захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг тус тус хамааруулан авч үздэг.

Ийнхүү шүүгдэгчийн үйлдэл нь дээрх хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж, үргэлжилсэн залилах болон завших гэмт хэргүүдийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч нарт учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүх шүүгдэгч Н.Н.ийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас “М.” ХХК-д нийт 41.541.975 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч нь хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж эхлэхээс өмнө тухай бүр нийт 14.399.940 төгрөгийг тус байгууллагад буцаан шилжүүлж, прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн тухайд “М.” ХХК-д 27.142.035 төгрөгийн хохирол, хохирогч З.Н.д 982.950 төгрөгийн хохирол тус тус тодорхойлогдсон байна.

Хохирогч Ц.М.оос “...Н.Н.э нь Г.Б.ээс 400 ам.доллар буюу 1.389.600 төгрөг авсан” гэх үйлдэлд холбогдох төлбөрийг нэхэмжлэхгүй, хохирлын үнийн дүнгээс хасахад татгалзах зүйлгүй гэж тайлбарласан.

Н.Н.э нь шүүхийн шатанд “М.” ХХК-д учирсан буюу үлдэх 25.752.435 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан (2-р хх-ийн 143-196-д авагдсан дансны хуулгууд, шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн Мөнгөн шилжүүлгийн баримтууд, хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг ажлын 2 хоногоор завсарлуулж үлдэх хохирол төлсөн баримт), мөн хохирогч З.Н.д 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр түүний эзэмшлийн “Хаан” банкин дахь 5212092940 тоот дансанд 982.950 төгрөгийг “УТХ буцаалт” гэсэн утгатайгаар буцаан төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Н.Н.ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Н.э нь дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

Улсын яллагчаас “шүүгдэгч Н.Н.эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгох ял буюу нийт 4.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэх” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгох ял буюу нийт 3.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэх” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол бүрэн төлөгдсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, бага насны хүүхэдтэй, тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэргийг нь харгалзан үзэж шүүгдэгч Н.Н.эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж заасныг баримтлан Н.Н.эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн Н.Н.ийн нийт эдлэх ялыг 3900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

М. Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б. овогт Н.ийн Н.ийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Н.ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.200.000 төгрөгөөр торгох ялаар,

    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Н.Н.эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн Н.Н.ийн нийт эдлэх ялыг 3900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.эд оногдуулсан 3.900.000 төгрөгөөр торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н.эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН