Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2017/00388

 

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2017/00388

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,д холбогдох

1,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Нармандах миний бие нь Цогзолмаад 2014 оны 06 дугаар сарын 22-нд өөрсдийн хүсэлтээр нэг сая төгрөг зээлдүүлээд одоо хүртэл нэг ч төгрөг авч чадахгүй байгаа тул нэхэмжилж байна. Иймд гаас нэг сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Цогзолмаа миний бие нь Нармандахаас 2014 онд нэг сая төгрөг зээлэн авсан нь үнэн. Сарын 17-ны дотор цалингаасаа 150,000 төгрөгөөр нь сар болгон багтаан төлж барагдуулах болно гэжээ.

                                                                          ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч д 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбараар батлагдаж байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэгч төлбөр төлөх нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээж хуульд заасны дагуу хариуцагчаас 28550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч гаас 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ад олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ад олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН