| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2024/0001/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/02 |
| Огноо | 2024-12-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч 2024 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Мон улсын иргэн, ******* аймгийн ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 4 настай, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн операторчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, *******-******* аймаг Шарын сумын дугаар баг, - тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ ХХК-д тоног төхөөрөмжийн операторчин ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан
-2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 45 дугаар зүйлийн 45.-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:ЗФ90**************/
Шүүгдэгч Г.******* нь 202 оны 2 дугаар сарын -ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 0 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны дүгээр сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн 0-2 улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон аймаг Баян сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г. өгсөн …. ... 2024 оны дүгээр сарын 29-ний өдөр Баян сумын жаси ойл колонкийн гадаа машин дотроо гэдэг залуугийн хамт нэг шил хараа архи хувааж уусан. Би колонк дээр ирэхдээ угаасаа архи уучихсан машинаа жолоодож ирсэн. Тэгээд колонк дээр нэмж уугаад байж байхад цагдаа хүрч ирээд машин авч явсан. Араас нь цагдаагийн хэлтэс дээр очоод үлээхэд .7 хувийн согтолттой гарсан. Гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримт болох
Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тухайн үед буюу 2024 оны дүгээр сарын 29-ний өдөр Баян сумын жаст ойл шатахуун түгээх станцын түгээгч дуудлага мэдээлэл өгсний дагуу очиж шалгахад 0-2 улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийн жолооч талын суудалд иргэн Г. суусан байдалтай байсан. Намайг очиход түгээгч уг тээврийн хэрэгслийн жолоочийг зааж уг жолооч согтуу тээврийн хэрэгслээ жолоодож ирсэн гэж хэлсний дагуу тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байрлуулж жолоочийг согтуурал хэмжигч багажаар Алкотест 620 үлээлгэж шалгахад .7 хувийн согтолттой гарсны дагуу тэмдэглэл хөтөлж холбогдох материалын хамт жижиүүрт шилжүүлсэн гэх мэдүүлэг /Хх-н дугаар хуудас/
овогтой 2024 оны дүгээр сарын 29-ний өдөр 20 цаг 0 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Алкотест 620 багажаар үлээлгэж шалгахад .7 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаанй зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэх согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н *******-04 дүгээр хуудас/
Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа мэдээллээр Г.******* нь 202 оны 2 дугаар сарын -ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 0 жилийн хугацаагаар хасуулж 400 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 400000 төгрөгөөр торгох шийтгэл огногдуулсан тухай лавлагаа /Хх-н дугаар хуудас/
Шүүгдэгч Г. аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 5 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.******* нь 202 оны 2 дугаар сарын -ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 0 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны дүгээр сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн 0-2 улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон аймаг Баян сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэрч М. мэдүүлэг /хавтаст хэргийн дугаар хуудас/, Согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н *******-04 дүгээр хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /Хх-н дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Г.******* нь 202 оны 2 дугаар сарын -ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 0 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны дүгээр сарын 29-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5-д ”Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г. үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар прокурортой тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж торгох ялын хэмжээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2700000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 27 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2700000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 27 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.2, 6., 6.6, 6.7, 6., 6.0 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
.Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Г. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.******* нь 2700000 төгрөгийн торгох ялыг 27 сарын хугацаанд 27 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77, 0 дугаар зүйлд зааснаар Г. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацаанд хяналт тавихыг аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.