| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2024/0008/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/10 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг *******5 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч *******5 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль орчны нөхөн сэргээлтийн инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, ******* аймгийн сумын дугаар баг, - тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан сана бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт ******* /РД:ИЧ9**************19/
Шүүгдэгч Э.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу эхнэр Э. *******4 оны ******* дүгээр сарын 01-ний өдөр, *******4 оны 08 дугаар сарын 1-ны өдөр, *******4 оны 08 дугаар сарын 6-ны өдөр зодож сэтгэл санааны болон бие махбодийн гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ын өгсөн….*******4 оны 08 дугаар сарын 6-ны өдөр гэдэг найзын хамт Дарьт орж шүдлэн насны үхэр авчирсан. бид хоёр өглөө 10 цагт хөдөө яваад оройн 0 цагийн үед гэртээ ирсэн чинь гэрийн гадна талд үүд орчимд нэг хүн, гэрийн гадаа баруун талын хатавч орчимд нэг хүн сууж байсан. Тэгтэл манай эхнэр хатавч орчимд сууж байсан хүнтэй тэврэлдчихсэн сууж байсан. Эхнэр архи уугаад бараг тасарчихсан байсан. Би юу хийж байгаа юм бэ гэсэн чинь эхнэр намайг хараад босч ирээд над руу дайрахаар нь эхнэрийнхээ үснээс татаад шанаан тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд хатавчинд сууж байсан хүнтэй нь маргалдаж барилцаж аваад тэр хүнийг нь хашаанаас хөөж гаргасан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Би эхнэрээс болж ийм үйлдэл гаргасандаа маш их харамсаж байна. Энэ явдлаас хойш би тусдаа амьдарч байгаа. Би буруу зүйл хийж эхнэрийгээ цохиж зодсондоо харамсаж байгаа. Дахин ийм алдаа гаргахгүй байж чадна гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ Тухайн өдрийн өглөө манай нөхөр хүний морь ачихаар гарч яваад орой цагийн орчим намайг гэртээ байж байтал манай нөхөр согтуу орж ирээд намайг хажуу айлын залуутай хардаж чи хамт архи уусан биз дээ гээд намайг үсдэж дарж байгаад талын шанаа хэсэг рүү болон нүдний хэсэг рүү цохисон. Тэгээд цохиж байхдаа намайг янхан гичий гэх мэт үгээр харааж байсан. Тэгээд гарч яваад гэртээ эргэж орж ирэхэд цагдаа нар ирээд манай нөхрийг авч явсан.... Манай нөхөр ******* өмнө нь *******4 оны 0 дугаар сард, *******4 оны 08 дугаар сард тус тус миний эрх чөлөөнд халдаж байсан. Согтохоороо их муухай ааштай хардаад хэрүүл хийгээд байдаг юм. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. Би шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 0 дугаар хуудас/
Гэрч Ш. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 017 оны 1 сарын 9-ний өдрийн орой цагийн үед байхаа эгчийн гэрт гар утсаа авахаар очсон тэгсэн чинь эгч түүний нөхөр маргалдаж байсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой байсан тэгсэн надад гар утас өгөх ёстой байсан эгчийн дүү гэх залуу гар утасны бичиг аваад ирье гээд гараад явсан тэгээд эгч хэрэлдэж байснаа эгчийн дух руу гутлаараа өшиглөөд тэгээд гараараа хэд хэдэн удаа цохисон тэгэхээр нь би очоод салгасан тэгсэн гайгүй болчихоор нь би гараад явсан гэх мэдүүлэг /Хх-н 1 дугаар хуудас/
******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн *******4 оны 08 дугаар сарын 1-ны өдрийн № *******4/ЗШ/74 дугаартай шийтгэврээр Э.*******ыг эхнэр Э. гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 14 цагийн албадан сургалтад хамруулж, 07 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан тухай /Хх-н 0-1 дүгээр хуудас/
******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн *******4 оны ******* дүгээр сарын 01-ний өдрийн № *******4/ЗШ/10 дугаартай шийтгэврээр Э.*******ыг эхнэр Э. гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 14 цагийн албадан сургалтад хамруулж, 07 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан тухай /Хх-н - дугаар хуудас/
Э.******* нь өмнө нь ял шийтгүүлсэн талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн ******* аймгийн сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 48 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу эхнэр Э. *******4 оны ******* дүгээр сарын 01-ний өдөр, *******4 оны 08 дугаар сарын 1-ны өдөр, *******4 оны 08 дугаар сарын 6-ны өдөр зодож сэтгэл санааны болон бие махбодийн гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд хохирогчийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Э.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э. байнга буюу *******4 оны ******* дүгээр сарын 01-ний өдөр, *******4 оны 08 дугаар сарын 1-ны өдөр, *******4 оны 08 дугаар сарын 6-ны өдөр, нийт гурван удаа зодсон үйлдэл нь ******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн *******4 оны 08 дугаар сарын 1-ны өдрийн № *******4/ЗШ/74 дугаартай шийтгэвэр, ******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн *******4 оны ******* дүгээр сарын 01-ний өдрийн № *******4/ЗШ/10 дугаартай шийтгэвэр болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-д “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:” 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “зодсон: бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн дахь хэсгийн .-д заасан зан үйлээ засах үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн дахь хэсгийн .-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хохирогч Э.Эрдэнэтуяа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5., 5., 5.4 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 6. дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .1, ., ., .4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу эхнэр Э. байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн дахь хэсгийн .-д заасан зан үйлээ засах үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн дахь хэсгийн .-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Э.*******д оногдуулсан тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг ******* аймгийн сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН