Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 199

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг

Улсын яллагч Д.Нямсүрэн

            Хохирогч С.Одончимэг

Шүүгдэгч Б.Батдалай, Ч.Отгонбаатар, Э.Азбаяр, Н.Дөлгөөн тэдний  өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тавичуул овогт Баарайгийн Батдалай, Боржигин овогт Чулуунцэцэгийн Отгонбаатар, Мянгат овогт Эрдэнэбилэгийн Азбаяр, Боржигон овогт Нямдаваагийн Дөлгөөн нарт холбогдох Эрүүгийн 201725030221 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь Эхийн 1-724 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

2009 оны 09 сарын 29-нд Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэн Өршөөл үзүүлэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийг өршөөн хасаж үлдсэн 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлсэн,

2011 оны 01 сарын 17-нд Баянзүрх дүүргийн шүүхээр 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2013 оны 07 сарын 09-нд эдлээгүй үлдсэн 01 сарыг хорих ял эдлэх хугацаанаас өмнө тэнсэн суллаж, хянан харгалзах хугацааг 01 сараар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай Тавичуул овгийн Баарайгийн Батдалай /РД:ДГ89112210/

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хороо, 58г-42 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

 

  1. оны 09 дүгээр сарын 17-нд Баянгол дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорихыг 1 жилээр тэнссэн,
  2.  оны 06 сарын 09-нд Сонгинохайрхан дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж 2009 оны 07 сарын 22-нд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 29 хоногийг өршөөн хэлтрүүлсэн,

2015 оны 04 сарын 14-нд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлэн, 2015 оны 07 сарын 24-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай Боржигин овгийн Чулуунцэцэгийн Отгонбаатар /РД:СЮ90060619/

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 25-593 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2008 оны 09 дүгээр сарын 17-нд Баянгол дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорихыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, 2008 оны 12 дугаар сарын 23-нд Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Мянгат овгийн Эрдэнэбилэгийн Азбаяр /РД:УУ90010616/

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 29-726 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2015 оны 04 сарын 14-нд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорихыг 1 жилээр тэнссэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Нямдаваагийн Дөлгөөн /РД:УХ90010551/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч.Отгонбаатар, Б.Батдалай нар нь бүлэглэн, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 05-нд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын эцсийн буудалд байрлах "Худалдаа үйлчилгээний төв"-ийн лангуу түрээслэгч иргэн Ж.Өлзийжаргалын лангууны араас бичиг баримт, бэлэн 130.000 төгрөг бүхий цүнхтэй эд зүйл, "Асус" /Азиз/ брэндийн гар утас зэргийг хулгайлж 340.000 төгрөгний төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 01 дүгээр сарын 09-нд Ч.Отгонбаатар, Б.Батдалай, Э.Азбаяр, Н.Дөлгөөн нар бүлэглэн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо "Хүчит шонхор" худалдааны төвийн лангуу түрээслэгч иргэн С.Одончимэгийн барааны 1 тоот павильоны хаалгыг эвдэн нэвтэрч 20.000 төгрөгний үнэ бүхий цүнхтэй бэлэн 12.030.000 төгрөг хулгайлж нийт 12.050.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Батдалай шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Ч.Отгонбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Э.Азбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

            Шүүгдэгч Н.Дөлгөөн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

            Хохирогч С.Одончимэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Энэ хүмүүс зохион байгуулалттай хулгай хийсэн. Хэрэг болохоос 2 хоногийн өмнө Батдалай, Отгонбаатар нар ирээд “шуудай авна” гэж намайг агуулах руу дагуулж очоод шуудай авалгүй явсан. Ингэхээр энэ хүмүүс намайг судлаад 1 дэх өдрийн өглөөний 6 цагт намайг бэлэн мөнгөтэй ирдэг гэдгийг мэдсэн байсан. Тэгээд тэр өглөө 6 цагт “шуудай авна” гэж хоёр нь ирсэн. Тэдний нэг нь “одоо машин ирж байна, хамт явъя” гэж байхад нөгөө нь утсаа оролдоод мессеж бичээд байсан. Надад сэжигтэй санагдаад байсан. Тэгээд намайг Дөлгөөн Батдалай нар дагуулж яваад шуудай авах гэж байснаа авалгүй гэнэт гүйгээд явцгаасан. Тэгэхээр нь би агуулахаа түгжээд дэлгүүр дээрээ ирэхэд хаалгыг маань эвдээд цүнхтэй мөнгийг аваад явсан байсан. Өөр задгай мөнгө байсныг аваагүй. Тэгэхээр энэ залуучууд намайг судалж байгаад цүнхтэй мөнгийг минь аваад явсан. Энэ хэргээс болж надад их хэцүү байна. Би 12.070.000 төгрөг алдсан. Би тэр мөнгөөр шуудайгаа захиалахын тулд шилжүүлэх гэж байсан. Үүнээс 4.750.000 төгрөгийг буцааж авсан. Тэгэхээр 7 сая төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна, хохирлоо авмаар байна гэсэн мэдүүлэг.

         Мөрдөн байцаалтанд хохирогч Ж.Өлзийсайханы мэдүүлэг /хх-ийн 73/

Би Хайлаастын эцэст байрлах худалдааны үйлчилгээний төв дотор ногоо, жимсний лангуу ажиллуулдаг юм. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны 15 цагийн орчим манай лангуун дээр 2 залуу орж ирээд шуудай төмс авна бөөний үнээр өгөх үү гэж асуугаад тэгээд өгөхөөр болоод байж байхад пальто өмссөн залуугаас "тор аваад өгөөрэй" гээд тор аваад төмсөө хийж байхад тэр 2 залуу үсээ засуулаад ирье гэж хэлээд гараад явчихсан юм. Тэгээд би 3 торонд төмсөө хувааж хийгээд нөгөө залуучууд ирэхгүй болохоор нь үсчин рүү гарч очиход тэдгээр залуучууд байхгүй байсан юм. Тэгтэл тэр залуучууд надад тор авч өгөхдөө миний цүнхийг аваад явчихсан байсан. Цүнхэнд бэлэн 130.000 төгрөг, 2 сим ордог "А5115 " брэндийн андройд гар утас, цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр гэх мэт зүйлүүд байсан.

Мөрдөн байцаалтанд хохирогч С.Одончимэгийн мэдүүлэг/хх-ийн 27/

2017 оны 01 сарын 09-ний өглөөний 06 цаг 20 минутын орчим миний ажиллуулдаг 01 дугаартай павильонд 2 эрэгтэй орж ирсэн. Тэр 2 залуу самрын шуудай авна, шуудай 500 ширхэгийг, том гахай 100 ширхэгийг авъя гэсэн. Лангуунд бэлэн байгаагүй учир тэр залуучуудын хамтаар гарч лангууныхаа вакум хаалгыг цоожлоод гарсан. Агуулахдаа очоод шуудай болон гахайг гаргаж өгч байхад 1 нь машин дуудаад байсан. 1 эрэгтэй нь машин ирлээ гээд явсан, нөгөө эрэгтэй нь зогсож байснаа нөгөө эрэгтэйгийнхээ араас "яачихав даа" гээд яваад өгсөн. Тэгээд тэр 2 эрэгтэй шуудайгаа орхиод яваад өгчихөөр нь сэжигтэй санагдаад шуудайгаа буцааж хийчихээд лангуу руугаа буцаж ирэхэд лангууны вакум цонхыг хөшөөд онгойлгочихсон байсан. Ороод юмаа үзэхэд лангууны хөндий хэсэгт байсан гар цүнхтэй боодолтой 10.000.000 төгрөг, задгай дэвсгэртүүдээр 1.800.000 төгрөг, 1000 төгрөгийн дэвсгэрт 2 боодол буюу 200.000 төгрөг байсан. мөн 20000-30000 төгрөгийн 100 төгрөгийн дэвсгэртүүд байсан. Мөн миний иргэний үнэмлэх, хаан, хас банкны карт, хадгаламжийн дэвтэр зэрэг эд зүйлүүд байсан. Надад нийтдээ 12.072.000 төгрөгний хохирол учирсан. Лангуунд орж ирсэн 2 эрэгтэй нь туранхай биетэй 25-27 орчим насны хүмүүс байсан. Нэг нь гонзгой шар царайтай, байсан. Нэг эрэгтэй нь цаашаа хараад мессэж бичээд байсан. Тэр 2-ыг энэ их шуудайгаар яах гэж байгаан гэхэд самранд явна гэж байсан гэсэн мэдүүлэг. Гэрчүүдийг байцаан тэмдэглэл 1хх-49-56, эд зүйлийн үнэлгээ 1хх-76, ял шалгах хуудас 1хх-111, 157, 165, 176, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл 1хх-4-6, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол 1хх-18-24, тээврийн хэрэгслийн лавлагаа 1хх-258, Хүчит шонхор худалдааны төвийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 1хх-34-41 зэрэг болон бусад бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Ч.Отгонбаатар, Б.Батдалай нар нь бүлэглэн, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 05-нд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын эцсийн буудалд байрлах "Худалдаа үйлчилгээний төв"-ийн лангуу түрээслэгч иргэн Ж.Өлзийжаргалын лангууны араас бичиг баримт, бэлэн 130.000 төгрөг бүхий цүнхтэй эд зүйл, "Асус" /Азиз/ брэндийн гар утас зэргийг хулгайлж 340.000 төгрөгний төгрөгний хохирол учруулсан, мөн 2017 оны 01 дүгээр сарын 09-нд Ч.Отгонбаатар, Б.Батдалай, Э.Азбаяр, Н.Дөлгөөн нар бүлэглэн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо "Хүчит шонхор" худалдааны төвийн лангуу түрээслэгч иргэн С.Одончимэгийн барааны 1 тоот павильоны хаалгыг эвдэн нэвтэрч 20.000 төгрөгний үнэ бүхий цүнхтэй бэлэн 12.030.000 төгрөг хулгайлж нийт 12.050.000 төгрөгний хохирол учруулсан болох нь…хохирогч Ж.Өлзийсайханы өгсөн…би Хайлаастын эцэст байрлах худалдааны үйлчилгээний төв дотор ногоо, жимсний лангуу ажиллуулдаг юм… 2017 оны 01 дүгээр сарын 05-ны 15 цагийн орчим манай лангуун дээр 2 залуу орж ирээд шуудай төмс авна бөөний үнээр өгөх үү гэж асуугаад тэгээд өгөхөөр болоод байж байхад пальто өмссөн залуугаас "тор аваад өгөөрэй" гээд тор аваад төмсөө хийж байхад тэр 2 залуу үсээ засуулаад ирье гэж хэлээд гараад явчихсан юм…тэгээд би 3 торонд төмсөө хувааж хийгээд нөгөө залуучууд ирэхгүй болохоор нь үсчин рүү гарч очиход тэдгээр залуучууд байхгүй байсан юм…тэгтэл тэр залуучууд надад тор авч өгөхдөө миний цүнхийг аваад явчихсан байсан…цүнхэнд бэлэн 130.000 төгрөг, 2 сим ордог "Аsus" брэндийн андройд гар утас, цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр гэх мэт зүйлүүд байсан гэсэн мэдүүлэг хх-73, хохирогч С.Одончимэгийн өгсөн…2017 оны 01 сарын 09-ний өглөөний 06 цаг 20 минутын орчим миний ажиллуулдаг 01 дугаартай павильонд 2 эрэгтэй орж ирсэн…тэр 2 залуу самрын шуудай авна, шуудай 500 ширхэгийг, том гахай 100 ширхэгийг авъя гэсэн…лангуунд бэлэн байгаагүй учир тэр залуучуудын хамтаар гарч лангууныхаа вакум хаалгыг цоожлоод гарсан…агуулахдаа очоод шуудай болон гахайг гаргаж өгч байхад 1 нь машин дуудаад байсан…1 эрэгтэй нь машин ирлээ гээд явсан, нөгөө эрэгтэй нь зогсож байснаа нөгөө эрэгтэйгийнхээ араас "яачихав даа" гээд яваад өгсөн…тэгээд тэр 2 эрэгтэй шуудайгаа орхиод яваад өгчихөөр нь сэжигтэй санагдаад шуудайгаа буцааж хийчихээд лангуу руугаа буцаж ирэхэд лангууны вакум цонхыг хөшөөд онгойлгочихсон байсан…Ороод юмаа үзэхэд лангууны хөндий хэсэгт байсан гар цүнхтэй боодолтой 10.000.000 төгрөг, задгай дэвсгэртүүдээр 1.800.000 төгрөг, 1000 төгрөгийн дэвсгэрт 2 боодол буюу 200.000 төгрөг байсан…мөн 20000-30000 төгрөгийн 100 төгрөгийн дэвсгэртүүд байсан…мөн миний иргэний үнэмлэх, хаан, хас банкны карт, хадгаламжийн дэвтэр зэрэг эд зүйлүүд байсан…надад нийтдээ 12.072.000 төгрөгний хохирол учирсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27/  Хүчит шонхор худалдааны төвийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 1хх-34-41, шүүгдэгч Н.Дөлгөөн нь хохирогч С.Одончимэгийн цүнхтэй бичиг баримтыг гэртээ нуусан гэж мэдүүлсний дагуу Баянзүрх дүүргийн 21-р хороо 29-726 тоот хашаанд байрлах гэрт нь үзлэг хийж, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд 1хх-30-33 зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь нотлогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч Ч.Отгонбаатар, Б.Батдалай, Э.Азбаяр, Н.Дөлгөөн нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Отгонбаатар, Б.Батдалай, Э.Азбаяр, Н.Дөлгөөн нарыг бүлэглэн давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлж үлэмж  хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Отгонбаатар, Б.Батдалай, Э.Азбаяр, Н.Дөлгөөн нарыг гэмт хэрэг давтан, бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 6477 УНР дугаартай Тоёото Приус 11 маркийн машиныг эзэмшигчид нь буцаан олгож, автомашины үнэ болох  4.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал  хэрэгт үлдээхээр тогтов.

 

Шүүгдэгч Ч.Отгонбаатарын  цагдан хоригдсон 99 хоног, шүүгдэгч Б.Батдалайгийн цагдан хоригдсон 99 хоног, шүүгдэгч Э.Азбаярын цагдан хоригдсон 70 хоног, шүүгдэгч Н.Дөлгөөний цагдан хоригдсон 84 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Батдалай, Ч.Отгонбаатар, Э.Азбаяр Н.Дөлгөөн нарын ялтай байдал 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон байх тул шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Азбаяраас 7.300.000 төгрөг гаргуулан хохирогч С.Одончимэгт  гаргуулхаар шийдвэрлэв. Шүүгдэгч Б.Батдалай, Ч.Отгонбаатар, Н.Дөлгөөн нар нь бусдад төлөх төлбөргүй.

 

       Хэрэгт шүүгдэгч нарын хувьд ноогдох өмч хөрөнгийн талаар хэрэгт авагдсан баримт байхгүй  тул хуульд заасан хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх боломжгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тэдний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял болон хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжгүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буртуутай этгээдийн хувийн байдалд тохируулан ялыг ялгамжтай оногдууллаа.