Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 132/ШШ2021/00407

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б******* аймаг дахь С Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг *******лж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* аймаг, Б******* с, 5 дугаар баг, Э*******ийн 221-4 тоот хаягт оршин суугаа, ******* *******т овогт Б*******ын А******* /рд:Ф*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймгийн З******* *******д холбогдох,

Б******* с дахь С гын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай 132/2021/00343/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А*******, түүний өмгөөлөгч М.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б******* аймгийн З******* гын н Х н мэргэжилтэн, Б******* аймгийн Б******* с, дугаар баг Б хэсгийн тоотод оршин суух хаягтай, Б овогт Мгийн Д /рд:ГЮ9110501/, шүүх хуралдааны нарийн бичгийн ******* М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б******* овогтой А******* миний бие Б******* аймгийн Байгаль орчны газарт инженерээр 2008 онд ажилд ороод байгаль орчны н дэргэдэх мод үржүүлгийн газар байгуулах, тухай хуулийн х бус асуудал хариуцсан мэргэжилтэн, 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн *******ар ажиллаж, 2012 онд улсын хэмжээнд ангиудын ажлын үзүүлэлтээрээ улсад 2 дугаар байр эзэлж байсан. 2013 онд Байгаль орчны яамнаас Хятад улсад ногоон байгууламжийн туршлага судлах ээр шагнуулж, 2017 онд улсад 3 дугаар байр эзлэж, Герман улсын их сургд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Мөн 2018 онд ажлын үзүүлэлтээр улсад 2 дугаар байр, инженерүүдийн ур чадварын тэмцээнээс улсад 2 дугаар байр эзэлсэн.

Гэтэл Б******* аймгийн З******* ******* нь 2021 оны 0 дугаар сарын 25-ны өдөр Улс төрийн намын дэргэдэх үйл ажиллагаанд оролцсон гэх үндсэлэлээр 307 дугаартай захирамж гаргаж, намайг ажлаас чөлөөлсөн.

Миний бие өмнө нь болон одоо ч улс төрийн намын үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцож байгаагүй бөгөөд энэхүү захирамжийг аах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.     Аймгийн З******* ******* нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн

37.1.4 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч нь улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал лэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэгтэй гэж заасныг үндэслэж захирамж гаргасан нь илт х бус юм. Энэхүү заалт нь Төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай бөгөөд гын албан тушаал нь Төрйин албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна.

2.  Мөн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.13 дах хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илийлэх, улс төрийн албан нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээхийг хориглоно гэснийг үндэслэн захирамж гаргасан нь илт х бус юм.

3.  Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан байх гэж заасан байдаг. Гэтэл *******тай Аймгийн з******* ******* хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар ноцтой зөрчил гаргасан эсэхээ мэдэхгүй байна. Мөн Ойн *******ар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй юм .

Иймээс Аймгийн З******* гын 2021 оны 0 дугаар сарын 25-ны өдрийн 307 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийлгэхийг даалгаж өнгө үү гэв.

Хариуцагч Б******* аймгийн З******* ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2021 оны 0 дугаар сарын 12-ны өдөр Олон нийтийн цахим сүлжээ болох Фэйсбүүкт D хаягнаас Мын залуусын зүрхэнд тархинд М эх орны минь маргаашийн хувь заяа зураастай #Б*******_НАМЗХ гэсэн гарчиг бүхий М Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгд М ардын намаас нэр дэвшигч /тухайн үед/ У.Хүрэлсүхийн зурагны өмнө Б******* аймаг, Нийгмийн ардчилал Мын залуучуудын холбоо гэх цэнхэр өнгийн куртикээр ижилсэн авахуулсан нэр бүхий иргэдийн зургийг нийтэлсэн.

Уг зурагт тус аймгийн Б******* с дахь С Ойн ******* Б*******ын А******* орсон байсан.

Дэ холбоо нь М ардын намын дэргэдэх залуучуудын, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус төрийн бус байгууллага бөгөөд ... М ардын намын дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж дүрэмдээ тусгасан байгууллага юм.

Б.А******* нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу уг хуулийн үйлчлэлд хамаарах төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд түүний гаргасан үйлдэл нь Төрийн албаны тухай 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэг /улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал лэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх/, 39 дүгээр зүйлийн 39.1.13 дэх хэсэг /хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх/-т заасныг зөрчсөн үйлдэл тул Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.8 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.А*******ийн гаргасан гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлж, уг комиссын шийдвэрийг эс зөвшөөрсөн шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсныг зөрчиж буюу харъяалах дээд шатны байгууллагад гомдол гаргах шүүхээс гадуур урьдчилан хэлэлцүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь хэсэгт заасныг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С *******ар ажиллаж байсан Б.А******* нь Төрийн албаны тухай х болон төрийн захиргааны албан хаагчийн ёс дүрмийг мөрдөн ажиллах ёстой төрийн албан хаагч хүн юм. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар төрийн үйлчилгээний албан тушаал элдэг төрийн албан хаагчийн байдлыг Хөдөлмөрийн тухай х, энэ х болон х тогтоомжийн бусад актыг мөрдөх ёстой. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд төрийн албаны зарчмыг тусгаж өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх ёстой гэсэн зарчмыг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт улс төрийн албан хаагчаас бусад гэсэн байгаа. Төрийн улс төрийн алба, төрийн захиргааны алба, төрийн тусгай алба, төрийн үйлчилгээний алба гэж төрийн албыг дотор нь дөрөв ангилдаг. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэг нь улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал лэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх гэсэн байгаа. Хэрвээ энэ зүйл заалт нь төрийн жинхэнэ албан хаагчид мөрдөгдөх зүйл заалт юм бол яагаад х тогтоогч улс төрийн албан хаагчаас бусад гээд онцолсон байгаа юм бэ ингэхээр үлдсэн гурван албан хаагч улс төрийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцохгүй. Гэтэл Б.А******* нь М ын байрны өмнө нь зогсоод М ыг дэмждэг хүмүүстэй ижил хувцас өмсөөд, номыг нь барьж зураг авхуулсныг намын үйл ажиллагаанд нь оролцож байгаа хэлбэр гэж харж болно. Б.А******* нь улс төрийн нам эвслийн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх төрийн албан хаагчийн ёс дүрэм зөрчиж улс төрийн үйл ажиллагаа элдэг М ын үйл ажиллагаанд оролцсон учир буцаан ажилд нь томилох үндэслэлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А******* нь Б******* аймгийн З******* *******д холбогдуулан Б******* с дахь С гын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Д.А******* нь Б******* аймгийн З******* гын 201 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/84 дугаартай тушаалаар Б******* с дахь С *******ар томилогдон ажиллаж байх үед Б******* аймгийн З******* гын 2021 оны 0 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаартай тушаалаар Б******* с дахь С гын албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

Б.А*******ийг ажил олгогчийн санаачилгаар 2021 оны 0 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаартай тушаалаар 2021 оны 0 дугаар сарын 28-ны өдрөөр эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Б.А******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах тэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2021 оны 07 дугаар сарын 2-ны өдөр гаргасан нь гомдол гаргах хд заасан хугацаа хэтрээгүй байна.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Тушаалд бичигдсэн ажлаас халсан үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хд нийцнэ. Хариуцагч Б******* аймгийн З******* гын 2021 оны 0 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаартай захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.13, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Засгийн н 2019 оны 33 дугаар тогтоолыыг тус тус үндэслэжээ.

Б******* аймгийн З******* гын 201 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/84 дугаартай Б.А*******ийг ажилд томилох тухай захирамжаар Б.А*******ийн үндсэн цалинг ТҮ-9 шатлалаар тогтоосон байх бөгөөд Б******* с дахь С гын албан тушаал нь төрийн үйлчилгээний албаны ангилалд хамаарч байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар үйлчилгээний албан тушаал элдэг төрийн албан хаагчийн байдлыг Хөдөлмөрийн тухай х, х тогтоомжийн бусад актаар тогтоохоор хчилсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад заасан улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх гэх зарчмын зохицуулалт нь төрийн бүх албан хаагчид хамаарахаар байгаа боловч  мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтад улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал лэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх гэх хориглосон зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай байна.

          Мөн ажил олгогч нь Б.А*******ийг ажлаас чөлөөлсөн захрамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталсан үндэслэлийг хариуцагч  Б.А******* нь улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон тул хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр түүнийг ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч уг үйл баримтыг ажилтан, ажил олгогч нар нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон хөдөлмөрийн гэрээ, холбогдох бусад нотлох баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч Б.А*******ийн Аймгийн з******* ******* нь Ойн *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар ноцтой зөрчил гаргасан болохоо мэдэхгүй байна гэх тайлбарт хариуцагч няцаалт хийж мэтгэлцээгүй болно.

Өөрөөр хэлбэл хариуцагч Б******* аймгийн З******* *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу өөрийн татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй байна.

Иймд төрийн үйлчилгээний албан хаагчийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн захирамж х үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Иймд нэхэмжлэгч Б.А*******ийн ажилгүй байсан хугацааны ажлын 5 өдрийн /2021 оны 0 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /2,5,044 : 3 сар = 888,348 төгрөг, 888,348 төгрөг : 21.5 ажлын өдөр= 41,318 төгрөг, 41,318 төгрөг х 5 өдөр = 2,313,808 төгрөг/ 2,313,808 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн дэ дэвтрүүдэд ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн бичихийг даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч Б.А******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлдэг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,313,808 төгрөгт ногдох 51,971 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулах нь хд нийцнэ.

Иймд нэхэмжлэгчийг өмнө элж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалинг олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 11, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар нэхэмжлэгч ******* *******т овогт Б*******ын А******* /рд:Ф*******/-ийг Б******* с дахь С гын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 2,313,808 /хоёр сая гурван зуун арван гурван мянга найман зуун найм/ төгрөгийг Б******* аймгийн З******* гын газраас гаргуулж, нэхэмжлэгч Б.А*******эд олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.2-т зааснаар Б.А*******ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагч Б******* аймгийн З******* *******д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 51,971 /тавин нэгэн мянга есөн зуун далан нэг/ төгрөг гаргуулж Төрийн санд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах тэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ