Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/03

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М.*******, улсын яллагч Ц.*******, шүүгдэгч А.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******  /цахим/-аар, хохирогч У.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, аймгийн Прокурорын газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******т  холбогдох 24230000013******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

          

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ний өдөр аймгийн ******* сумд төрсөн, ******* настай, эрэгтэй,  боловсрол, мэргэжилгүй, *******, ам бүл *******, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ын *******, /регистрийн дугаар /

Шүүгдэгч А.******* нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр аймгийн сумын булгийн эх гэдэг газарт бэлчээрт байсан хохирогч У.*******ийн үхэр сүргээс эвэртэй, бор зүсмийн 1 тооны сарлагийн үхрийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, түүнд 550.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу  “мал хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч А.******* нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр аймгийн сумын булгийн эх гэдэг газарт бэлчээрт байсан хохирогч У.*******ийн үхэр сүргээс эвэртэй, бор зүсмийн  сарлагийн үхрийг  авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

 

1 тооны  үхрээ  алдсан тухайгаа мэдүүлсэн хохирогч У.*******ийн “...2023 оны 03 дугаар сарын 20-ны үед аймгийн сумын булгийн эх гэх газраас 1 тооны 4 настай сарлагийн үхрээ алдсан. Тухайн үед үхрээ ойр орчмоороо хайгаад олоогүй. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны үед тухайн алдсан 1 тооны үхэр минь үхэртээ ирээд нийлсэн байсан. Тэгээд би үхрээ ажиглаж хартал сүүлний уг дээр улаан шар будгаар тэмдэглэгээ хийсэн байсан.  2-3 хоногийн дараа ******* манай 1 тооны үхэр танай үхэрт байна гэхээр нь аль үхэр вэ гэж асуусан чинь сарлагийн бор зүсмийн үхэр гэж заасан тэгэхээр нь би миний алдан үхэр ижилдээ ирж нийлсэн байна. ...Миний алдсан үхэр цайвар хошуутай, эвэртэй бор зүсмийн, им тамга байхгүй 4 настай сарлагийн үхрээ алдсан. Нутгийн иргэдээс сурч үхэр малаар нь орж эрж хайсан. ...2023 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр сүүлний угт улаан шар будаг түрхсэн байсан. Сая үзэхэд зүүн чихэнд шинэхэн гэмээр ухан им хийсэн байсан. ...Биеийн галбир хүзүү эвэр нь яс эхийгээ дуурайсан байсан мөн зүс таарч байгаа, шинээр имнэсэн им нь ягаарч эдгээгүй байгаа зэргээр нь өөрийн үхэр гэж мэдсэн. Мөн айл саахалт буухаар үхэрт нийлж эхийгээ дагасан миний үхэр гэж мэдсэн...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Д.гийн “...2023 оны 03 дугаар сарын 20-ны үед аймгийн сумын булгийн эх гэх газраас 1 тооны 4 настай сарлагийн үхрээ алдаад манай нөхөр У.******* ойр орчмоор эрж хайгаад олоогүй.  2023 оны 11 дүгээр сарын 20-ны үед манай алдсан 1 тооны сарлагийн үхэр сүрэгтээ гүйгээд ирсэн эхийгээ дагаад явж байна гэж манай нөхөр надад хэлсэн. ...2024 оны 07 дугаар сард манай алдсан сарлагийн үхэр ижилдээ ирж нийлсэн байхад мөн ******* дахиж ирээд туугаад явсан гэсэн тэгээд манайх цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэхээр шийдсэн ...Манай эвэртэй бор үхэр ижил сүргээсээ салж байгаагүй өөрийн тугалан үхэр байгаа юм. Сүүлний угт улаан шар будгаар тэмдэг хийсэн мөн шинээр зүүн чихэнд ухам им хийсэн байсан. 2023 оны намар 11 сард ойрхон бууж тухайн үхэр ижилдээ нийлж анх манай үхэр гэж мэдэж үхрээ авах гэсэн боловч А.******* манай үхэр гээд өгөөгүй...” гэсэн мэдүүлгээр,

 Энэ талаар мэдүүлсэн гэрч Х.ийн “...хадам ах У.******* 2023 оны 03 дугаар сарын сүүлээр манайхтай айл саахалт буухдаа манай үхрээс эвэртэй бор зүсмийн сарлагийн гунж алга болчихлоо, чоно идсэн бол сэг зэм нь баймаар юм, үзэж хараагүй биз, сураад байгаарай гэж захиж байсан юм. ******* сумын төвд манай гэрт ирээд манай 2023 оны 03 дугаар сард алга болсон эвэртэй бор сарлагийн үнээ танай сумын иргэн А.*******ын үхэрт байна гэж ярихаар нь сонсож мэдсэн юм...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.гийн “...******* сумын иргэн А.******* гэдэг хүн мотоциклтой ганцаараа ирээд манай гэрийн ойролцоо байсан манай үхрээс хэлэлгүй, эвэртэй бор зүсмийн үнээг тууж өөрийн үхэртэйгээ нийлүүлээд авч явахаар нь араас нь мотоциклоор очиж уулзаад та манай үхрийг яагаад хэлэлгүй авч явж байгаа юм гэхэд танай үхэр имтэй юм уу гэж асуухаар нь имгүй гэсэн. Манай үхэр имтэй шүү дээ гэж хэлээд туугаад явсан юм...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогч У.*******ийн алдсан 5 настай үхэр   нь “ ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн  “...хүлээн авсан цусны 2 дээж тус бүр нь шинжилгээний ажилбарын шаардлага хангасан...  01 эвэртэй бор дөнж, 5 настай... гэсэн  нэршилтэй  цусны дээжийн эх үүсвэр 2 үхэр нь өөр хоорондоо шууд хамааралтай байна. ...тус 2 малын  нэг нь нөгөөгийнхөө төл байна...” гэсэн дүгнэлтээр  болон хохирогч үхрээ буцаан авсан тухай тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож  байна.

Шүүгдэгч А.*******ын үйлдлийн улмаас хохирогч У.*******ид 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь “ үнэлгээ” ХХК-ийн  2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 110 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй тул  хууль ёсны  үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ  хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино. Гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.

Шүүгдэгч А.******* нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч А.******* нь хохирогчийн  Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсэж үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 1 тооны бод мал хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  мал хулгайлах гэмт хэргийн объектив шинжийг  тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч А.*******ыг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр аймгийн сумын булгийн эх гэдэг газарт бэлчээрт байсан хохирогч У.*******ийн үхэр сүргээс эвэртэй, бор зүсмийн  сарлагийн үхрийг  хулгайлсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч А.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь шүүгдэгч А.*******ын “...хохирогчид үхрийг биет байдлаар нь буцаан өгсөн...” гэсэн мэдүүлэг, үхрийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан “...шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

                  Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

 

Шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

  Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнээ  гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн  зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1/ нэг/ жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

           Шүүгдэгч А.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

 

        Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.5,  1.7, 1.8 дахь хэсэг, 3*******.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 3*******.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3*******.13 дугаар зүйлийн 1 дэх  хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

     1.Шүүгдэгч овогт ын  *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ын  *******т хорих ял оногдуулахгүйгээр  1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнссүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.*******ыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  А.******* дээрх тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18******* дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ын  *******ыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

*******.Шүүгдэгч А.*******т   2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  7.Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдсугай.

 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

     

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ДЭЛГЭРМАА