Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/04

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгдэгч Г.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******т холбогдох 242300000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

          

 Шүүгдэгч: Мон Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, ******* боловсролтой, мэргэжилтэй, сумын багийн дугаар т бүлгийн ажилтай, ам бүл , нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ******* аймгийн сумын баг, дүгээр гудамж, тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ын ******* /РД: ИК9**************03/

Шүүгдэгч Г.******* нь Б.ын гар утсанд суурилсан зээлийн аппликейшн болон интернэт банк руу хууль бусаар нэвтрэн 2024 оны ******* дүгээр сарын 0-ны өдрөөс 2024 оны дүгээр сарын 6-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр “ ” ББСБ, “ ” ББСБ, “ ” ББСБ, “ ” ББСБ, “ ” ББСБ зэрэг зээлийн үйл ажиллагаа явуулдаг аппликейшнээс нийт удаагийн гүйлгээгээр 3,33,000 /гурван сая гурван зуун наян гурван мянга/ төгрөгийг Б.ын эзэмшлийн банкны 493262 тоот дансаар авч, өөрийн эзэмшлийн банкны 00230 тоот дансанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан үйлдлийн улмаас хохирогч Б.д 3,33,000 /гурван сая гурван зуун наян гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Г.******* нь Б.ын эзэмшлийн гар утсыг ашиглан түүний утсанд  суурилуулсан зээлийн аппликейшнаар  2024 оны ******* дугаар сарын 22-ны өдөр кридет ББСБ  аппликейшнаас 660,000 /зургаан зуун жаран мянга/ төгрөгийн,  2024 оны дүгээр сарын *******-ний өдөр Финтек ББСБ аппликейшнаас 60,000 /таван зуун жаран мянга/ төгрөгийн, 2024 оны дүгээр сарын 6-ны өдөр   Финтек ББСБ  аппликейшнаас 90,000 /ерэн мянга/ төгрөгийн, 2024 оны ******* дугаар  сарын -ны өдөр ББСБ аппликейшнаас 40,000 /долоон зуун дөчин мянга/ төгрөгийн, 2024 оны дүгээр сарын -ны өдөр Финанс ББСБ аппликейшнаас 0,000  /долоон зуун далан мянга/ төгрөгийн, 2024 оны ******* дүгээр сарын 0-ны өдөр ОМНИ Капитал ББСБ аппликейшнаас 4,000 /нэг зуун тавин дөрвөн мянгө/ төгрөгийн, 2024 оны ******* дугаар сарын -ны өдөр ОМНИ Капитал ББСБ аппликейшнаас 34,000 /гурван зуун дөчин таван мянга/ төгрөгийн, 2024 оны дүгээр сарын -ны өдөр ОМНИ Капитал ББСБ аппликейшнаас 64.000 төгрөгийн зээл удаагийн үйлдлээр өөрийн банкны 00230 тоот дансанд шилжүүлэн авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

 

  Энэ талаар мэдүүлсэн хохирогч Б.ын “...Миний утсанд 2024 оны дүгээр сарын 2-ний өдөр та зээлээ төлнө үү гэсэн мэдэгдэл дахин дахин ирэхээр нь би гайхаад аппликейшн руу орж харсан чинь 2024 оны ******* дугаар сарын 22-ны өдөр 660,000 /зургаан зуун жаран мянга/ төгрөгийн зээл авсан байсан. ...би орой нь утасны код болон бусад зүйлийг шалгаж байхад мөн зээлийн аппликейшнаас бас зээл авсан байхаар нь би банк ороод өөрийн дансны хуулгыг гаргуулан авч харсан чинь надтай хамт ажилладаг манай ангийн үндсэн болох Г.******* нь надад мэдэгдэлгүйгээр 2024 оны ******* дугаар сарын 22-ны өдөр миний гар утсанд байдаг аппликейшн ашиглаж 660,000 /зургаан зуун жаран мянга/ төгрөгийн зээл авч миний банкны данснаас өөрийнхөө банкны 00230 дугаарын дансанд шилжүүлэн авсан байсан ... 2024 оны дүгээр сарын *******-ний өдөр мөн надад хэлэлгүй миний утасны зээлийн аппликейшн ашиглаж 60,000 /таван зуун жаран мянга/ төгрөгийн зээл авч... TUS Финтек аппликейшнаас бас сарын 6-ны өдөр 90,000 /ерэн мянга/ төгрөг, -ны өдөр 40,000 /долоон зуун зөчин мянга/ төгрөг зээлж ... Poket зээлийн аппликейшнаас сарын -ны өдөр 0,000 /долоон зуун далан мянга/ төгрөг зээл авч, ... Мопі аппликейшнаас 2024 оны ******* дүгээр сарын 0-ны өдөр 4,000 /нэг зуун тавин дөрвөн мянга/ төгрөг,  дүгээр сарын -ны өдөр 34,000 /гурван зуун дөчин таван мянга/ төгрөг, дүгээр сарын -ны өдөр 64,000 /жаран дөрвөн мянга/ төгрөг зээлэн авч өөрийн банкны 00230 тоот дансанд шилжүүлэн авсан байсан... ” гэсэн мэдүүлгээр,

              Шүүгдэгч Г.*******ийн  хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2024 оны ******* дугаар сарын 22-ны өдөр хамт ажилладаг Б.ын гар утасны нэртэй аппликейшнаас 660,000 /зургаан зуун жаран мянга/төгрөг, 2024 оны дүгээр сарын *******-ний өдөр Б.ын гар утасны нэртэй апликейшнаас 60,000 /таван зуун жаран мянга/ төгрөг мөн гэх аппликейшнаас 2024 оны дүгээр сарын 6-ны өдөр 90,000 /ерэн мянга/ төгрөг авсан. 2024 оны дүгээр сарын -ны өдөр гэх апликейшнаас 40,000 /долоон зуун дөчин мянга/ төгрөг авсан, Покет гэх зээлийн аппликейшнаас 2024 оны дүгээр сарын -ны өдөр 0,000 /долоон зуун далан мянга/ төгрөг авсан, Мони гэх аппликейшнаас 2024 оны ******* дүгээр сарын 0-ны өдөр 4,000 /нэг зуун тавин дөрвөн мянга/ төгрөг, 2024 оны дүгээр сарын -ны өдөр 34,000 /гурван зуун дөчин таван мянга/ төгрөг, дүгээр сарын -ны өдөр 64,000 /жаран дөрвөн мянга/ төгрөг тус тус Б.д өөрт нь зээл авч өөрийн дансанд шилжүүлэн авсан...” гэсэн мэдүүлгээр болон  хохирогч  Б.аас гаргаж өгсөн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шүүгдэгч Г.*******ийн эзэмшлийн дансны 2024 оны ******* дүгээр сарын 0-ний өдрөөс 2024 оны дүгээр сарын 2-ны өдөр хүртэл хугацаанд хийгдсэн орлого, зарлагад үзлэг хийсэн  тухай тэмдэглэл, депозит дансны  дэлгэрэнгүй хуулгууд, банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл,  хохирогчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Б.д  нийт 3,33,000 /гурван сая гурван зуун наян гурван мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, яллагдагчаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой  байх тул шийдвэрийнхээ үндэслэл болоо.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар хохирогч Б.ын эзэмшлийн утсан дээрх зээлийн аппликейшнаас зээл авч өөрийн эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон байна. Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Шүүгдэгч Г.******* нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч  Г.******* нь хохирогчийн  Мон Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн гар утсыг ашиглан түүний утсанд  суурилуулсан зээлийн аппликейшнаар зээлийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсэж үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь  хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, бусдын эзэмшлийн гар утсыг ашиглан  удаагийн  зээл авч өөрийн дансандаа  шилжүүлэн авсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хулгайлах  гэмт хэргийн обьектив шинжийг  тус тус хангаж байна.

             Шүүдэгчийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох нь зүйтэй байна.

 

           Иймд шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Шүүгдэгч Г.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ өөрөө сайн дураар гаргаж илэрхийлсэн  бөгөөд түүнд  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Шүүгдэгч Г.******* хохирогч Б.д гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн болох нь хохирогчийн мөрдөн  шалгах ажиллагааны явцад  өгсөн “...хохирол болох 3,33,000 /гурван сая гурван зуун наян гурван мянга/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн хүсэлтээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгч Г.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн .4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ шүүх хуралдааны үед ч илэрхийлж байна.

          Шүүгдэгч Г.*******т прокурорын сонсгосон ял нь Мон Улсын Эрүүгийн хуулийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч Г.******* Эрүүгийн хуулийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн  хуулийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан  зорилгод нийцүүлэн  шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн дэх хэсгийн .2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр /нэг/ жилийн  хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д зааснаар шүүгдэгчид оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн  дээрх хугацаанд  түүнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

           Шүүгдэгч Г.******* тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

           

         Мон Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн дахь хэсэг, 36. дугаар зүйлийн дэх хэсгийн ., .2, . дахь хэсэг, 36. дугаар зүйлийн  4, дахь хэсэг, 36.******* дугаар зүйл, 36.3 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   . овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн дэх хэсгийн .2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т  хорих ял оногдуулахгүйгээр /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д зааснаар шүүгдэгч Г.******* тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.*******  дээрх тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг  тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шүүгдэгч Г.*******т 2024 оны 2 дугаар сарын -ны өдрөөс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

ы.Шүүгдэгч Г.******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдсугай.

           .Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн , дахь хэсэгт зааснаар  талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 4 хоногийн дотор ******* аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

 

 

 

     

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ДЭЛГЭРМАА