Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 131/ШШ2020/00921

 

 

 

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ийн *******т  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан  өдөр төрсөн хүү А.Бат-Эрдэнийг эцэг Ж.*******ын асрамжид үлдээсүгэй.

3. Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэгч Ц.*******гаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс 100 толгой хонь, 150 толгой ямаа, нийт 250 толгой бог малыг авахаар, бусад мал, автомашин, мотоцикль, гэр, гэрийн эд хогшил зэрэг эд хөрөгийг хариуцагч Ж.*******ын өмчлөлд үлдээхээр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болохыг дурьдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин  төгөлдөр  болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн  Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад  хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Отгонбатад даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдүүдийг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах  зэрэгт эцэг, эхийн  үүрэг хэвээр үлдэх болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497.800 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******аас 248.900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       Д.ОТГОНЧУЛУУН