Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
Хэргийн индекс | 155/2019/00479/И |
Дугаар | 155/ШШ2019/00534 |
Огноо | 2019-06-20 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2019/00534
2019 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 155/ШШ2019/00534 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж,тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нэхэмжлэгч:Т Бны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 7-12 тоотод оршин суух, Малчин овогт Д.П/ СЖ /-д холбогдох ,
зээл, зээлийн хүүгийн төлбөр 5.157.549,9 /таван сая нэг зуун тавин долоон мянга таван зуун дөчин есөн төгрөг есөн мөнгө / гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бхариуцагч Д.П хариуцагчийн өмгөөлөгч Б.Мнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т Бны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Дхамтран зээлдэгч Д.Пнар нь Т Бны Хөвсгөл салбарын харъяа Мөрөн-2 тооцооны төвийн Т Бнаас 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 202500031489-20180810 тоот зээлийн гэрээ байгуулан 5.884.373 / таван сая найман зуун наян дөрвөн мянга гурван зуун далан гурав/ төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй авсан болно. Зээлдэгч Намнан овогтой Догсмаа 2018 оны 10 дугаар сарын 03-нд нас барсан. Д.Пнь зээлийн гэрээний 2.3.1-д зааснаар хамтран зээлдэгч нь гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдлэж, үүргийг бүрэн хүлээнэ гэсний дагуу зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр зардлыг бүрэн хариуцаж барагдуулах үүргээ биелүүлэхгүй 102 хоногоор хугацаа хэтрүүлсэн байна. Үүнд: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл: 4.831.149,5 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 326.400,4 төгрөг, нийт 5.157.549,9 /таван сая нэг зуун тавин долоон мянга таван зуун дөчин есөн төгрөг есөн мөнгө /-ийг Дамдин овогтой Пэрэнлэйгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бнь хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Манайхаас тэтгэврийн зээлийг олгохдоо тэтгэврийн зээл хүссэн өргөдөл гэж гаргуулж авдаг. Хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулахдаа зээл ямар нэгэн байдлаар эрсдэхэд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан хүн хариуцлага хүлээдэг гэдгийг зээл авах тухай бүрт нь анхааруулж байсан. Зээлдэгч нар өөрсдийн орлогоо тооцоолж зээл авах ёстой байсан гэж бодож байна. Тэтгэвэрийн орлогоос өөр зүйл барьцаалаагүй. Зээлийн гэрээн дээр цалин орлогоо барьцаална гэсэн зүйл байхгүй юм. Зээлийн гэрээний 2.3.1-т заасан хамтран зээлдэгч бол зээлдүүлэгчтэй адилхан эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. Нас барсан тохиолдолд тийм байна, ийм байна гэсэн зүйл зээлийн гэрээн дээр байхгүй. Манайд бол ямар нэгэн зээл дээр хамтран зээлдэгч орж гарын үсэг зурсан бол эрсдэлийн сангаас хаах гэсэн ойлголт байхгүй юм. Зээлийн гэрээний 2.3.1 гэсэн заалтанд хамрагдаж орж байгаа юм.
Манайх бол шүүхийн шийдвэр гарсны дараа зээлийн хүү зогсдог юм. Тэрнээс биш нас барснаар зээлийн хүү зогсоно гэсэн асуудал байхгүй юм. Нас барсны дараа нь нэг удаагийн бүтэн тэтгэвэр орж ирдэг. Тэр тэтгэвэр нь төлөгдсөн байгаа. Тэрнээс өөр мөнгө төлөгдөөгүй байгаа. Би одоо хэдэн төгрөг төлсөн гэдгийг хэлж мэдэхгүй байна. Зээлийн төлбөрөөс хэдэн төгрөг төлсөн талаар надад одоо баримт байхгүй байна. Зээлийн гэрээний эх хувь надад байгаа. Манай банк тамга дарж гарын үсэг зурсан байх ёстой.
Би хэдэн төгрөг төлөгдсөн талаар яг одоогоор баримт гаргаж өгөх боломжгүй байна гэв.
Хариуцагч Д.Пшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Пминий бие Т Бны нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би хадам ээж Н.Дтэтгэвэрийн зээл авахад нь хамтран зээлдэгчээр орж гарын үсэг зурдаг байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хадам ээж маань нас барсан тул Т Бнаас тэтгэврийн зээлийг төлөх нэхэмжлэл өгсөн. Миний бие Т Бнаас цалингийн зээл авсан бөгөөд сар бүр 460.000 төгрөг төлдөг. Хадам ээжийг тэтгэврийн зээл авахад зээлийн нь мөнгөнөөс авч ашиглаж байгаагүй. Хадам ээж маань мэдрэлийн судасны хатангиршил оношоор гурван жил хэвтэрт орж өдөр бүр 100.000 төгрөгийн эм, тариа, өвчин намдаах морфин, шингэн, уураг зэргийг хийлгэж зээлийн мөнгөө эм, тариа, эмчилгээндээ зарцуулж байсан. Надад цалингаас өөр орлогогүй учраас тэтгэврийн зээлийг төлөх боломжгүй байна.
Иймд нэхэмжлээд байгаа 5.157.549,9 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Д.Пнь хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хадам ээжийг тэтгэвэрийн зээл авахад ганцхан би л ажилтай байсан учраас гарын үсэг очиж зурсан. Манай хадам ээж 3 жил хэвтэрт байсан хүн байгаа юм. Тухайн авсан зээлийн мөнгийг эмчилгээнд нь зарцуулж байсан. Би өөрөө цалингийн зээлтэй. Мөн хадам ээж нас барсан учраас зээлийг нь төлөхгүй . Энэ зээлээс би өөртөө хэрэглэсэн зүйл байхгүй бүгд ээжийн эм тарианд хэрэглэгдсэн. Нас барснаас нь хойш манайхан зээлийн төлбөрөөс төлж байсан яг хэдэн төгрөг төлснийг санахгүй байна. Нас барснаас нь хойш 3 сар төлсөн байх гэж бодож байна. 2018 оны 11, 12 дугаар саруудын зээлийг төлсөн байх гэж бодож байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т Бны Хөвсгөл салбар нь хариуцагч Д.П холбогдуулан зээл, зээлийн хүүгийн төлбөр 5.157.549,9 /таван сая нэг зуун тавин долоон мянга таван зуун дөчин есөн төгрөг есөн мөнгө /-ийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.П... би хадам ээжийг тэтгэврийн зээд авахад нь зээлийн нь мөнгөнөөс авч ашиглаж байгаагүй. ... Миний бие Т Бнаас цалингийн зээл авсан бөгөөд сар бүр 460.000 төгрөг төлдөг. Надад цалингаас өөр орлогогүй учраас тэтгэврийн зээлийг төлөх боломжгүй байна. Тухайн зээлээс өөртөө авч ашиглаагүй. Иймд нэхэмжлээд байгаа 5.157.549,9 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. ... гэж маргажээ.
Нэхэмжлэгчээс 202500031489-201808../арын тоо гаргацгүй/ Тэтгэвэрийн зээлийн гэрээ гэх гэрээний хуулбар 1 хуудас,
Хариуцагчаас Н.Д2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нас барсныг 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр нас барсны бүртгэлийн 228-рт бүртгэсэн тухай №0000191481/228 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас зэрэг баримт тус тус хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ:
25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. ... гэж заасан ба нэхэмжлэгч Т Бны Хөвсгөл салбараас нотлох баримтаар гаргаж ирүүлсэн Т Бны Хөвсгөл салбарын Мөрөн-2 тооцооны төвийн захирал Б.Бзээлдэгч Н.Дхамтран үүрэг гүйцэтгэгч Д.Пнарын хооронд 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан Тэтгэврийн зээлийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бнь шүүх хуралдаанд хариуцагч талаас зээлийн эргэн төлөлтөд хэдэн төгрөгийг төлсөн талаар сайн мэдэхгүй байна, хамтран зээлдэгчээр зээл авахад нь өргөдөл бичүүлж авдаг бөгөөд үүнийг нь одоо гаргаж өгөх боломжгүй байна, Тэтгэвэрийн зээл-ийн гэрээний 2.3.1-т заасан хамтран зээлдэгч бол зээлдүүлэгчтэй адилхан эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэснээр нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлон тайлбарлаж байх ба талуудын хооронд байгуулсан Тэтгэвэрийн гэрээ-г /нотлох баримтын шаардлага хангаагүй ирүүлсэн/ үнэлж уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.157.549.9 төгрөгийг хариуцагч Д.Пгаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй болно.
Иймд нэхэмжлэгч Т Бны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй Д.П холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 5.157.549,9 /таван сая нэг зуун тавин долоон мянга таван зуун дөчин есөн төгрөг есөн мөнгө /-ийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97.470 төгрөг 80 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч Т Бны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.П холбогдох 5.157.549,9 /таван сая нэг зуун тавин долоон мянга таван зуун дөчин есөн төгрөг есөн мөнгө /-ийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97.470,80 / ерэн долоон мянга дөрвөн зуун далан төгрөг наян мөнгө /-ийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА