Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 124

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Ц.Сүхбат,

Шүүгдэгч Я.Чойжилсүрэн, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг,

Шүүгдэгч П.Маргад-Эрдэнэ, түүний өмгөөлөгч О.Амарбаясгалан нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Ядамжавын Чойжилсүрэн, Борлууд овогт Пүрэвжавын Маргад-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201725020288 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

1. Борлууд овогт Ядамжавын Чойжилсүрэн, Монгол улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймагт төрсөн, 20 настай,  эрэгтэй, баяд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 5 дугаар гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хорооллын 6б-40 тоотод оршин  суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ОО97040415/,

 

2. Борлууд овогт Пүрэвжавын Маргад-Эрдэнэ, Монгол улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймагт төрсөн, 20 настай, баяд, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол улсын их сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Давхарын 11-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:ОЮ97111837/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Я.Чойжилсүрэн нь согтуурсан үедээ П.Маргад-Эрэнэтэй бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Meeting” шөнийн клубын гадна буюу олон нийтийн гудамж талбайд иргэн Г.Баясгаланг “наадхаа зүгээр явуулчих, боль” гэж хэлснээс болж буюу үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж, Г.Баясгаланг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан,

Шүүгдэгч П.Маргад-Эрдэнэ нь согтуурсан үедээ Я.Чойжилсүрэнтэй бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 06 цагйн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Meeting” шөнийн клубын гадна буюу олон нийтийн гудамж талбайд иргэн Г.Баясгаланг “наадхаа зүгээр явуулчих, боль” гэж хэлснээс болж буюу үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж, Г.Баясгаланг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Чойжилсүрэн мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би дахин алдаа гаргахгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Маргад-Эрдэнэ мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би дахиж ийм асуудал гаргахгүй.” гэв.

Хохирогч Г.Баясгалан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 15-ны өглөөний 06 цагийн үед би Сүхбаатарын талбайн урд талд байрлах Мийтинг нэртэй баарны урд талын автобусны буудлын дэргэд гадаа найз Болор-Очирыг хүлээгээд зогсож байтал Чойжилсүрэн, Маргад-Эрдэнэ нар 20 орчим насны танихгүй залуутай маргалдаад байхлаар нь би Чойжилсүрэн, Маргад-Эрдэнэ нарт "наадахаа зүгээр явуулчих хөгшөөн" гэж хэлэхэд Чойжилсүрэн намайг "чи юу нь юм" гэж хэлээд миний нүүрэн тус газар болох баруун уруул руу баруун гараа атгаад нэг удаа цохиод, хажуу талаас Маргад-Эрдэнэ миний зүүн шанаа руу баруун гараа атгаад нэг удаа цохиход миний гар утас газар унаад таг нь цуурсан. Тэгээд Чойжилсүрэн, Маргад-Эрдэнэтэй хамт явж байсан 165 сантметрийн өндөртэй 20 орчим насны Уламбаяр гэх залуу миний гар утсыг газраас авч өгөөд зодооныг салгаад Маргад-Эрдэнэ, Чойжилсүрэн нарыг машиндаа суулгахлаар нь би дөхөж очоод Маргад-Эрдэнэд чи гар утасны ар талын тагийг нь хагалсан байна шүү дээ гэхэд энэ дугаар руу холбогдоорой гэж хэлээд гар утасны дугаар өгсөн. Тэгээд Чойжилсүрэн машинаас бууж ирээд намайг эндээс зайл гэж хэлээд миний цээж рүү хоёр гарын алгаараа нэг удаа түлхээд цагаан өнгийн... приус 20 маркийн машиндаа суугаад яваад өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-12/,

Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал байхгүй. Би гар утас янзлуулах мөнгөө авсан. Миний шүдний эмчилгээний зардлыг өгсөн болохоор би эмчилгээндээ явж байгаа /хх-13/,

Гэрч Б.Уламбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 01 дүгзор сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 03 цагийн үед би манай сургуулийн дээд курсын ах нар болох Маргад-Эрдэнэ, Чойжилсүрэн, нартай таарсан. Тэгээд тэд нар дотор архи ууж байсан... Тэгээд Маргад-Эрдэнэ нэг танихгүй охинтой хамт баарнаас гараад араас нь Чойжилсүрэн, Ганбаатар бид гурав удалгүй баарнаас 06 цагийн үед гараад автобусны буудлын дэргэд зогсож байсан өөрийн автомашин дээрээ очоод Ганбаатар, Чойжилсүрэн нарын хамтаар суугаад байж байтал Маргад-Эрдэнэтэй

танихгүй 20 орчим насны залуу муудалцаад хамт байсан охиныг нь наадах чинь миний найз охин гэж хэлээд байж байхад нь Чойжилсүрэн машинаас буугаад тэр залуугийн цээж рүү нь хоёр гарын алгаараа хойш түлхэхэд хажуу талаас гомдол гаргагч Баясгалан гэдэг залуу орж ирээд болилдоо гэж хэлсэн чинь Чойжилсүрэн шууд Баясгалангийн баруун уруул руу нь гараа атгаад нэг удаа цохиод хажуу талаас нь Маргад-Эрдэнэ шанаа руу нь гараа атгаж байгаад нэг удаа цохиод Баясгалангийн гар утас нь газар унасан. Тэгээд би зодооныг салгаад Чойжилсүрэн, Маргад-Эрдэнэ хоёрыг машинд суулгахад Баясгалан машинд дөхөж ирээд Маргад-Эрдэнэтэй гар утас эвдэлсэн байна гэж хэлээд зогсож байхад нь Чойжилсүрэн машинаас бууж ирээд Баясгаланг зайл гэж хэлээд бид нар хөдлөөд яваад өгсөн …” гэсэн мэдүүлэг /хх-16/,

 

Гэрч Г.Ганбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 14-нөөс 01 дүгээр сарын 15-нд шилжих шөнө 06 цагийн үед би Уламбаярын хамтаар Мийтинг нэртэй баарны гадна автобусны буудлын дэргэдэх зам дээр машинд сууж байтал Чойжилсүрэн, Маргад-Эрдэнэ хоёр баарнаас гарч ирээд Чойжилсүрэн машинд суугаад байж байтал Маргад-Эрдэнэ бид гурвыг дуудаад машинаас буугаад очтол Чойжилсүрэн танихгүй 20 орчим насны залуутай маргалдаж байтал хажуу талаас өндөр биетэй туранхай залуу гарч ирээд боль гэж хэлсэн чинь Чойжилсүрэн тэр залуугийн нүүрэн тус газар руу нь нь нэг удаа цохисон, тэгээд би тэр өндөр туранхай биетэй залуугийн гар утсыг нь газраас авч өгсөн …” гэсэн мэдүүлэг /хх-47, 48/,

 

Мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зураг           /хх-7-8/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-06/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1671 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Баясгалангийн биед баруун дээд 2 дугаар шүдний хугарал, сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, уруулын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл ерөнхий  хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт. /хх-18/,

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийг байцаасан тэмдэглэл “…дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг /хх-22/,

 

Шүүгдэгч Я.Чойжилсүрэнгийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-40, 43, 44, 49, 50, 51, 52/,

 

Шүүгдэгч П.Маргад-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-35, 38, 39, 53, 54/

 

зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Я.Чойжилсүрэн, П.Маргад-Эрдэнэ нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Meeting” шөнийн клубын гадна буюу олон нийтийн гудамж талбайд иргэн Г.Баясгаланг “наадхаа зүгээр явуулчих, боль” гэж хэлснээс болж буюу үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж, Г.Баясгаланг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан болох нь

  • охирогч Г.Баясгалангийн “...би Чойжилсүрэн, Маргад-Эрдэнэ нарт “наадахаа зүгээр явуулчих хөгшөөн” гэж хэлэхэд Чойжилсүрэн намайг “чи юу нь юм” гэж хэлээд миний нүүрэн тус газар болох баруун уруул руу баруун гараа атгаад нэг удаа цохиод, хажуу талаас Маргад-Эрдэнэ миний зүүн шанаа руу баруун гараа атгаад нэг удаа цохиход миний гар утас газар унаад таг нь цуурсан.” гэх/хх-12/, “…надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал байхгүй. Би гар утас янзлуулах мөнгөө авсан. Миний шүдний эмчилгээний зардлыг өгсөн болохоор би эмчилгээндээ явж байгаа…” гэх/хх-13/,
  • эрч Б.Уламбаярын “...Баясгалан гэдэг залуу орж ирээд болилдоо гэж хэлсэн чинь Чойжилсүрэн шууд Баясгалангийн баруун уруул руу нь гараа атгаад нэг удаа цохиод хажуу талаас нь Маргад-Эрдэнэ шанаа руу нь гараа атгаж байгаад нэг удаа цохиод Баясгалангийн гар утас нь газар унасан.” гэх/хх-16/,
  • эрч Г.Ганбаатарын “...Чойжилсүрэн тэр залуугийн нүүрэн тус газар руу нь нь нэг удаа цохисон, тэгээд би тэр өндөр туранхай биетэй залуугийн гар утсыг нь газраас авч өгсөн …” гэх/хх-47, 48/,

мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зураг           /хх-7-8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-06/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1671 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Баясгалангийн биед баруун дээд 2 дугаар шүдний хугарал, сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, уруулын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. …Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-18/, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийг байцаасан тэмдэглэл “…дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна.” гэх/хх-22/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоодлоо.

 

Шүүгдэгч Я.Чойжилсүрэн, П.Маргад-Эрдэнэ нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Я.Чойжилсүрэн, П.Маргад-Эрдэнэ нар нь анх удаа хүндэвтэр гэмт

хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэн бөгөөд тэдэнд оногдуулсан ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаарлагагүй гэж шүүх үзэв.

 

Я.Чойжилсүрэн, П.Маргад-Эрдэнэ нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хагархай Сидиг устгахыг эд мөрийн баримт устгалын комисст даалгаж, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Борлууд овогт Ядамжавын Чойжилсүрэн, Борлууд овогт Пүрэвжавын Маргад-Эрдэнэ нарыг бүлэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Я.Чойжилсүрэн, П.Маргад-Эрдэнэ нарыг 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Чойжилсүрэн, П.Маргад-Эрдэнэ нарт оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хагархай Сидг устгахыг эд мөрийн баримт устгалын комисст даалгаж, 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Я.Чойжилсүрэн, П.Маргад-Эрдэнэ нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Я.Чойжилсүрэн, П.Маргад-Эрдэнэ нарт оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, Я.Чойжилсүрэнгийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс болон Увс аймгийн Цагдаагийн газарт, П.Маргад-Эрдэнийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Чойжилсүрэн, П.Маргад-Эрдэнэ нарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Чойжилсүрэн, П.Маргад-Эрдэнэ нарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР