Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/177

 

 

2024 оны 11 сарын 28-ны өдөр                            Дугаар 2024/ШЦТ/177                                            ******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч О.Батнасан,

            Шүүгдэгч *******,

            Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ******* тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, 2024 оны 08 дугаар сарын 20-ны шөнийн 02 цагийн үед ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ******* сумаас ******* сум явах чиглэлийн улсын чанартай А33 авто замын урд талд сайжруулсан зам дээр буюу ******* сумаас 58 дахь километрийн зайнд ******* улсын дугаартай хар өнгийн "Toyota Prius-XW30" загварын тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчныг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ыг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2024 оны 08 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө намайг аймаг явчхаад ирье гээд гуйхаар нь би эхнэртэйгээ ирээд уулзсан. Аймаг яваад хүн аваад ирье гээд наашаа явсан. Хүүхэдтэй хүн аваад сум руу гарсан. ******* суманд очоод хөдөө гэрт 3 цаг гаруй болсон. Дүү нь явлаа гэхэд байж бай, цуг гэр рүү явъя гэж хэлсэн. Цуг ирсэн хүн буцлаа гэхээр нь унаанд нь суулгаж өгсөн. Тэгээд дэлгүүр ороод 2 шил архи  аваад дээшээ гараад зогсчихъё гээд гараад засмал замын урд зогсоод 2 шил архиа уусан. Хохирогч машинаар найзтайгаа явчихъя гээд машинаас буухаар нь нөгөө машинд сууж байгаа юм байна гээд ухарсан. Дайрснаа мэдээгүй, хөдөө гэр рүүгээ яваад амарсан. Өглөө сумын цагдаа ирээд мэдсэн. Миний согтолтыг шалгахад 0.92 хувьтай гарсан гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: *******тай хамт түүний приус 30 маркийн машинаар явсан. Тэгээд сумаас унаанд суулгаж өгөөд Алтанбагана бид 2 дэлгүүр ороод 2 шил архи авч сумаас зүүн зүгт явж засмал замын урд талд зогсож бид 2 машин дотор сууж байгаад архи уусан. Тэнд байж байгаад 1 шил архийг ууж дуусгаад би Занданхүүг дуудсан. Занданхүү, Оюун-Ундрага нар ойролцоогоор шөнийн 2 цагийн үед ирсэн. Тэгээд Занданхүү болон Оюун-Ундрага нар машин дотор орж ирж сууж байгаад машин руугаа буцаад орсон. Би араас машинаас буугаад машин дотор сууж байгаад Алтанбагана гайгүй байна аа би Алтанбаганаар хүргүүлчихье гэж хэлчхээд буугаад газар сууж байгаад тамхи татаад байж байсан. Тэгсэн чинь машин ухарч байсан. Тэгээд гэнэт тас гэж дуугарч байсан. Тэгээд би ухаан алдсан. Нэг сэрэхэд ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэрсэн. Бид хоёр 2 шил архи хувааж уусан байсан. Би бол бага зэргийн согтолттой байсан гэж бодож байна. Алтанбагана гайгүй байсан юм. Би Алтанбаганаас 1.000.000 /нэг сая/ төгрөг авсан. Тэр мөнгөөр эмнэлэгт хэвтсэн төлбөрийн төлж эм, тариа авсан. Би шүүх хурал дээр нэхэмжлэлтэй холбоотой баримт гаргаж өгч болно. Гэхдээ надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол байхгүй учир шүүх хуралд суухгүй. Надад ямар нэгэн, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Очиход хар өнгийн приус 30 маркийн машин зогсож байсан. Би гэх эмэгтэйн хамт очсон байсан. Бид 2 машин дотор орж суухад болон Алтанбагана нар архи ууж байсан. Тэгээд бид ойр зуур юм ярьж байгаад би тай хамт явж унтлаа гээд явах гэж байтал араас дагаж гарч ирээд би дүүгээр хүргүүлнээ гэр рүүгээ гэж хэлсэн. Би тэгээд машин суугаад хөдлөх гэж байхад Алтанбагана нь машинаараа ухарч байгаад ыг мөргөөд дээгүүр нь гараад явчихсан. Би гарч ирээд ын биеийн байдлыг харахад хүнд байсан. Би шууд цагдаа болон эмнэлэг дуудчихаад хөдөлгөөнгүй байлгах арга хэмжээ авсан. Тэгээд байж байхад эмнэлэг цагдаа жаахан удаж ирсэн. ******* нь машинаараа ухарч байгаад ыг мөргөөд дээгүүр нь гараад явчихсан. Би гарч ирээд ын биеийн байдлыг харахад хүнд байсан. Би шууд цагдаа болон эмнэлэг дуудчихаад хөдөлгөөнгүй байлгах арга хэмжээ авсан. /хавтаст хэргийн 42 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр би ******* суманд цайны газар Занданхүү гэх хүнтэй хамт ажиллаж байгаад ажлаасаа буугаад гэртээ очоод байж байхад манай найз , гар утас руу залгаад ******* сумаас зүүн тийш 200 метр зайд Алтанбаганатай хамт архи ууж байна хүрээд ир гэсэн. Тэгээд би Занданхүүтэй хамт очиход , Алтанбагана хоёр хамт архи уугаад сууж байсан. Тухайн үед жолоочийн суудал дээр Алтанбагана, жолоочийн эсрэг талын суудал дээр харин Занданхүү бид хоёр тээврийн хэрэгслийн ард талд сууж байсан. Намайг очсоноос хойш нэг цаг орчмын дараа бид нар тарахаар болж би тээврийн хэрэгслийн урд талд суухад Занданхүү өөрийнхөө машины жолоочийн суудал дээр суугаад Алтанбагана ыг дайрчихлаа гэсэн. Тэгээд би тээврийн хэрэгслээс буухад Занданхүү сумын эмнэлэг дуудахаар ******* сум явсан. Алтанбагана өөрийнхөө машиныг унаад явсан байсан. газар толгой хэсэг нь баруун хойш харсан байдалтай баруун талаар хэвтээд Алтанбагана намайг дайрчхаад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд Алтанбагана өөрийнхөө машиныг унаад чигтээ яваад өгсөн. Харин Занданхүү сумын эмнэлэг эмч дагуулж ирсэн Занданхүү бид хоёр архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. , Алтанбагана нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэр их согтолттой байсан талаар мэдэхгүй байна. Намайг очиход архи уусан байсан. /хавтаст хэргийн 44 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Алтанбаганыг 2024 оны 08 сарын 19-ний өдөр гэх хүн дуудаад хүрээд ир гэж хэлсэн. Би нөхөртэй хамт сумын төв ороод ыг аваад аймаг руу явсан юм. Аймгийн төв дээр ирээд нэг хүүхэдтэй эмэгтэй аваад тавуулаа болсон. Аймгийн төвөөс гарах гэсэн чинь дэлгүүр оръё гээд дэлгүүрээс 0.75 литрийн Хараа гэх архи аваад сум руу хөдөлсөн. Манай нөхөр болох Алтанбагана 2024 оны 08 дугаар сарын 20-ны шөнийн 01 цаг өнгөрч байхад гэртээ дунд зэргийн согтолттой ирээд шууд унтаад өгсөн. /хавтаст хэргийн 49 дэх тал/

******* аймаг дахь Бүсийн Шүүх Шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 460 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "ын биед тархи доргилт, цээжний зүүн талын 4,5,6-р хавирганы хугарал, цээжний хөндийд шингэн хуралдалт, уушгины авчилт, толгой, нуруу, баруун, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ын биед учирсан гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15- д зааснаар амь насанд аюултай гэмтэлт хамаарах тул хохирлын хүнд зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

 

“Харцага тайж” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд: " Хариулт-А: 2024 оны 08 дугаар сарын 20-ны шөнийн 02 цагийн үед Тоёота Приус 30 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. /а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Явган зорчигч нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй. Осол болсон шалтгаан нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны шөнийн 02 цагийн үед Тоёота Приус 30 маркийн ******* ӨΜΑ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно /а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлын хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодох 10 1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тоёота Приус 30 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д. буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн" /хавтаст хэргийн 77-78 дахь тал/

 

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би болсон хэргийн талаар өмнөх мэдүүлэгт дэлгэрэнгүй мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй. /хавтаст хэргийн 67 дахь тал/

 

Эрх бүхий албан тушаалтны гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Эрх бүхий албан тушаалтны "Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-21 дэх тал/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 25 дахь тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “үгүй” гэжээ. /хавтаст хэргийн 68 дахь тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 70 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 71 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д. гэм буруутай үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д. нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 20-ны шөнийн 02 цагийн үед ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ******* сумаас ******* сум явах чиглэлийн улсын чанартай А33 авто замын урд талд сайжруулсан зам дээр буюу ******* сумаас 58 дахь километрийн зайнд ******* улсын дугаартай хар өнгийн "Toyota Prius-XW30" загварын тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчныг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ыг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/, гэрч гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/, гэрч Х.Оюун-Ундаргын мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/, гэрч гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/, ******* аймаг дахь Бүсийн Шүүх Шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 460 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дахь тал/, “Харцага тайж” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 77-78 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

             “Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 хувь түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 түүнээс дээш промиль (%) илэрснийг, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.

 

Шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь ““Жолоочийн лавлагаанд: Жолоодох эрхгүй” /хавтаст хэргийн 25 дахь тал/ гэснээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д. согтолтын зэрэг 0.92 хувьтай гарсан байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэснээр шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчныг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь “Харцага тайж” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 77-78 дахь тал/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-22 дахь тал/-ээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д. гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болох нь “******* аймаг дахь Бүсийн Шүүх Шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 460 дугаартай шинжээчийн дүгнэлт”-ээр тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэж заасан.

 Шүүгдэгч ******* нь тус гэмт хэрэг үйлдэгдэх үед ******* улсын дугаартай “Toyota prius 30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул жолооч гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд шүүгдэгч Д.Алтанбаганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн тухайд:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Д. гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч ад 1.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ын: “...Би Алтанбаганаас 1.000.000 төгрөг авсан. Тэр мөнгөөр эмнэлэгт хэвтсэн төлбөрийг төлж, эм тариа авсан юм /хавтаст хэргийн 38 дахь тал/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь “Илбийн говь” ХХК-ийн 2.450.000 төгрөгийн эмнэлэг, рашаан сувилал гэх баримтыг хэрэгт ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж хуульчилсан ба хохирогч, иргэний нэхэмжлэгч ын хэрэгт ирүүлсэн баримт нь бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй, хэн, хэзээ, ямар оношоор, ямар эмчилгээ үйлчилгээ авсан нь тодорхойгүй байх тул шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь рашаан сувилалд хэвтэн сувилуулсан зардал болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д. хувийн байдлын тухайд 26 настай, ******* аймгийн ******* сумын Наран 2 дугаар баг, Бааран худаг гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 68 дахь тал/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 70 дахь тал/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 71 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д. үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт  хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

   Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцүүлэн шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт,

 

Шүүгдэгч ******* тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэх тайлбар, дүгнэлт тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч Д. үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Д. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар хувийн байдлыг харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй шийтгэлийн төрөл юм.

Шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилтод нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч Д. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.  

Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* Алтанбаганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Д. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.     

6. Шүүгдэгч ******* хохирогч, иргэний нэхэмжлэгч ад 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч ын нэхэмжилсэн 2.450.000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч рашаан сувилалд сувилуулсан зардал болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.  Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ