Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
Хэргийн индекс | 162/2024/0246/Э |
Дугаар | 2024/ШЦТ/254 |
Огноо | 2024-11-29 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/254
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Э.Уламбаяр
Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2414004230287 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 19 цагаас 21 цагийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар баг ******* тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу өөрийн хамтран амьдрагч *******г хардалтын улмаас сандлаар цохих, гараар цохих, хөлөөр өшиглөх, үснээс зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь эрүү, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхиноос уруулын хажуу гадаргуу руу үргэлжилсэн, баруун мөр, цээж, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, баруун мөр, цээж, баруун өвдөг, зүүн өвдөгт зулгаралт, баруун хөлийн шагайн дотор гадаргууд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
...Би ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай бэр ******* нь хөдөөнөөс манайд ирсэн. ******* шалдан халамцуу гэрийн үүдээр орж ирэхдээ зүүн талд зуухны урд байсан сандлыг аваад хоёр янхан хаагуур банзалдаж яваад ирэв гээд шууд миний нүүр хэсэг рүү нэг удаа , нурууны ар гол хэсэгт сандлаар дахиад нэг удаа цохиход ******* нь тухайн сандлыг булаагаад авсан. Намайг шууд үсдээд баруун талын орон дээр дараад авсан. Тэгсний дараа нь намайг хэд хэдэн удаа гараараа боогоод үснээс зулгаагаад татаж байснаа миний нүүр лүү гараараа нэлээн хэдэн удаа цохиод авсан. Нэг гараараа боомилж байгаад нөгөө гараараа нүүр лүү цохиод байсан, яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Тэгээд намайг боож алах гээд байхад нь манай найз *******г салгатал нөгөө найзыг нүүр лүү нь гараараа цохиод авч байгаа харагдсан. Тэгээд би гэрээс гүйгээд гараад иртэл араас гарч ирээд үс толгойноос зулгаагаад намайг зодсон. Бэр, найз хоёр гэрээс гарч ирээд салгахаар нь би хашаанаас гараад зугтсан. Би зүүн талын хашаа өнгөрөөд явж байтал араас гүйж ирээд миний үснээс татаад зулгаагаад газар чирээд байсан, үс бол зулгаагдаад туг тугаараа унасан байсан. Намайг гудамжинд бол нэлээн зодсон, намайг тонгорч унагаагаад зодоод байсан. Тэгээд манай найзын машин руу чулуу шидээд байсан, над руу ойртож дөхөхгүй машинаараа яваад байсан. Тухайн хашаанаас бараг 5-6 хашаа дамнаж намайг зодсон. Тэгээд би айлын хашаа руу ороод араар нь даваад явж байтал “цагдаа ирлээ” гэхээр нь эргээд яваад очсон. Цагдаа ирсний дараа цагдаа руу “та нарт хамаагүй шүү” гээд дайраад байсан. Сүүлд нь цагдаа нар гавлаж авч явсан гэж байсан. Би нэгдсэн эмнэлгийн яаралтай тасагт ирж үзүүлсэн. Тухайн үед бол цаг 19 цаг болж байсан байх, тэрнээс хойш бараг 2 цаг үргэлжилсэн. Одоо миний биед хойд шилэн хүзүү рүү хөших, зүүн талын бөөр өвдөх, толгой дүүрч өвдөөд байгаа, тухайн үедээ нүүр хавдартай байсан, одоо бол зүгээр байгаа. ******* нь халамцуу л их согтоогүй байсан. 2011 оноос хойш одоог хүртэл хамт амьдарч байна, албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, хамгийн бага 2 хүүхэд маань *******гийн хүүхдүүд байгаа юм. 2023 оны 09 дүгээр сараас хойш намайг хэд хэд удаа цохиж байсан гэр бүлийн хүчирхийллээр баривчлагдаж байсан. 2023 оны 12 дугаар сард 7 хоног, 2024 оны 06 дугаар сард 20 хоног тус тус баривчлагдаад гарсан. Тухайн үед би хос монетон ээмэг зүүсэн байсан. Тэгээд ээмэг намайг зодуулж байх үед алга болсон, мөн мөнгөн гинж кулоны хамт зүүсэн байсан алга болсон байсан. Тухайн эд зүйлүүдийг би нэхэмжилж байна. Би зодуулсандаа гомдолтой байна...Би эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлбөр авсан зүйл байхгүй байна. Би сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох хүсэлтэй байна..., 2 бол *******гийн төрсөн хүүхдүүд байгаа.. Эм тариа авсан 200.000 төгрөг, мөн ээмэг, зүүлтийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26, 31-32, 34-35/
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс нийт 96.482 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байна.гэх мэдүүлэг /хх-ийн 37-43/
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Манай хадам ээж *******гийн хамтран амьдрагч болох ******* нь архи уусан, согтуу хадам ээжийг гудамжиндаа үсдэж чирээд, өшиглөөд цохиод байсан. Тэгээд намайг салгах гэж очихоор ална шүү пизда минь, чи ээжийгээ өмөөрөөд” гээд байсан. Тэгээд би тухайн үед ойртож чадаагүй, алсаад дагаад яваад байсан. Тухайн үед хадам ээжийг аймар зодсон, би машинтай дагаад байхад л ойртохоор шороо, чулуу авч шидээд байсан. Сүүлд нь хадам ээж айлын хашаанаас зугтаад гараад ирэхээр нь би машиндаа суулгаад гудамжны нөгөө талын үзүүр дээр очиход *******г цагдаа нар ирээд барьсан байсан. Эхлээд бол хадам ээжийг гэртээ зодоод л гэрээсээ гарч ирсэн юм. Гэрт байна модон сандлыг ******* аваад бие рүү нь цохиод зодоод байсан. Би дундуур орох гэтэл хүүхэд уйлаад хүүхдээ тэврээд салгаж чадаагүй гэрээс гараад явсан. Тэгээд би араас нь гартал гудамжинд нэлээн зодсон. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгч, Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн. Тэр үед хадам ээжийн биеийн хөл, гар нь хөх няц болсон эрүү нь зуураад юм ярьж болохгүй байсан, эрүүний рентген зургийг авхуулаарай гэж байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-46/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 384 дугаартай
1.*******гийн биед эрүү, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхиноос уруулын хажуу гадаргуу руу үргэлжилсэн, баруун мөр, цээж, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, баруун мөр, цээж, баруун өвдөг, зүүн өвдөгт зулгаралт, баруун хөлийн шагайн дотор гадаргууд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /хх-ийн 49-50/
Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 194 дугаартай...мөнгөн гинж 1 ширхэг 60,000, мөнгөн кулон 1 ширхэг 30,000, монетон ээмэг 1 ширхэг 180,000 төгрөг нийт 270,000 төгрөг болохыг тогтоов...гэх дүгнэлт /хх-ийн 56-57/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 15/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 01-06/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл/хх-ийн 28-29/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 66/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68/, депозит дансны хуулгууд /хх-ийн 71-75/, шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-84/, мөн шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 124 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 85-87/, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 793 дугаартай шүүхийн шийтгэврийн хуулбар /хх-ийн 90-93/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 100/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 67/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 19 цагаас 21 цагийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар баг, ******* тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу өөрийн хамтран амьдрагч *******г хардалтын улмаас сандлаар цохих, гараар цохих, хөлөөр өшиглөх, үснээс зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь эрүү, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхиноос уруулын хажуу гадаргуу руу үргэлжилсэн, баруун мөр, цээж, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, баруун мөр, цээж, баруун өвдөг, зүүн өвдөгт зулгаралт, баруун хөлийн шагайн дотор гадаргууд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч *******гийн... миний нүүр хэсэг рүү нэг удаа цохиж, нурууны ар гол хэсэгт сандлаар дахиад нэг удаа цохиод авсан. намайг шууд үсдээд баруун талын орон дээр дараад авсан, дараа нь намайг хэд хэдэн удаа гараараа боогоод авсан. Миний үснээс зулгаагаад татаж байснаа миний нүүр лүү гараараа нэлээн хэдэн удаа цохисон, нэг гараараа боомилж байгаад нөгөө гараараа нүүр лүү цохиод байсан, яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна,..би гэрээс гүйгээд гараад иртэл араас гарч ирээд үс толгойноос зулгаагаад намайг зодсон....гэх мэдүүлэг /хх-ийн 24-26, 31-32, 34-35/
Иргэний нэхэмжлэгч....******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс нийт 96.482 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байна.гэх мэдүүлэг /хх-ийн 37-43/
Гэрч *******гийн... ******* нь согтуу хадам ээжийг гудамжиндаа үсдэж чирээд, өшиглөөд цохиод байсан, биеийн хөл, гар нь хөх няц болсон байсан, эрүү нь зуураад юм ярьж болохгүй байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-46/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 384 дугаартай...*******гийн биед эрүү, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхиноос уруулын хажуу гадаргуу руу үргэлжилсэн, баруун мөр, цээж, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, баруун мөр, цээж, баруун өвдөг, зүүн өвдөгт зулгаралт, баруун хөлийн шагайн дотор гадаргууд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /хх-ийн 49-50/
Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 194 дугаартай...мөнгөн гинж 1 ширхэг 60,000, мөнгөн кулон 1 ширхэг 30,000, монетон ээмэг 1 ширхэг 180,000 төгрөг нийт 270,000 төгрөг болохыг тогтоов...гэх дүгнэлт /хх-ийн 56-57/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс *******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн биед эрүү, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхиноос уруулын хажуу гадаргуу руу үргэлжилсэн, баруун мөр, цээж, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, баруун мөр, цээж, баруун өвдөг, зүүн өвдөгт зулгаралт, баруун хөлийн шагайн дотор гадаргууд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан...гэх дүгнэлт /хх-ийн 49-50/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.
Шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн бие эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч ******* нь шүүгдэгч ******* үйлдлээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 200000 төгрөгийг нэхэмжилсэн боловч холбогдох баримтыг гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, харин хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нараас хохирол төлбөр төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар 10 минутын завсарлагаа авч хохирогч *******гийн эд хөрөнгөд учирсан хохирол буюу шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирол болох 270,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 96,482 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан нийт 96,482 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн Төрийн банкны дансаар эрүүл мэндийн даатгалын 100900020080 тоот дансанд төлж барагдуулсан болно.
Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн №25 дугаар... хүний сэтгэцэд учирсан хор, уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай.... тогтоол гаргасан бөгөөд .... хүний сэтгэцэд учирсан хор, уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг 1 дүгээр хавсралтаар баталсан байна.
Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн №25 дугаар хавсралтын...3.6-д ... шинжилгээний байгууллага шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1/ ........гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг ...тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл..ээр хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтан үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэхээр заасан байна.
Хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, түүний биед учирсан гэмтэл үр дагавар сэтгэцийн эмгэгийн зэрэглэл зэргийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хоёрдугаар зэрэглэлээр тогтоож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 3,300,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч *******гаас 3,300,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар..... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******г зургаан цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах... гэх дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуулын .. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн, мөн гэмт хэрэгт холбогдож шүүхээс шийтгүүлж байсан, өмнө гаргасан үйлдэлдээ дүгнэлт хийдэггүй, шүүгдэгч *******гийн мал тооллогын лавлагаанд нийт 291 толгой мал бүртгэлтэй гэх боловч түүнийг тогтмол орлоготой гэж үзэх боломжгүй, ХААН банканд данс эзэмшдэг боловч дансанд ямар орлоготой талаар баримт хэрэгт авагдаагүй тул шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжгүй гэж үзэж прокурорын гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******г гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улбар шар өнгийн модон сандал 1 ширхгийн устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,
шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******г гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5-д зааснаар шүүгдэгч *******гаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 3,300,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгосугай.
7. Хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улбар шар өнгийн модон сандал 1 ширхгийн устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
9.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА