Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 136/ШШ2020/00104

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 136/ШШ2020/00104

Д аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Д аймаг, Ө сум, 2-р багт оршин суух, А овогт Ггийн Э /РД: ЗЙ 666666/-ийн нэхэмжлэлтэй,

             Хариуцагч: Д аймаг, М сум, 3-р багт оршин суух, З овогт Ды Б /РД: 666666/-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Бтай 1997 онд танилцаж, 2000 онд гэр бүл болсон. 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдөр охин Б.Н, 2000 оны 12 дугаар сарын 04-ний өдөр охин Б.С, 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бага охин Б.Цыг төрүүлсэн. Нөхөр болох Д.Б нь намайг удаа дараа зодох болсон. Бид 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан. Д.Бын өмнөх эхнэрээс төрсөн хүү Алтангэрэлийг 3 оны хамт өөрийн асрамжид авч өсгөж хүмүүжүүлэхээр болсон. Миний бие хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, байрны төлбөр болон бусад зардлыг төлөөд зогсохгүй банкны үлдэгдэл зээлээ ч өөрөө төлж хаасан. Бага охин Б.Цд 18 нас хүртэл хүүхдийн тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч. Хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасны төлнө гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Д.Бт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.Э болон хариуцагч Д.Б нар нь 2000-2019 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд хамтран амьдарсан, тэдний дундаас 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдөр охин Б.Н, 2000 оны 12 дугаар сарын 04-ний өдөр охин Б.С, 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр охин Б.Ц нар төрсөн. 

            Охин Б.Н 21 настай, охин Б.С 19 настай, охин  Б.Ц 12 настай, бага охин Б.Ц эхийн асрамжид байгаа ба хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Б.Цыг эх Г.Эийн асрамжид үлдээв.

 Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд хариуцагч нь хүүхдийн асрамж өөрчлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдэээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Иймд охин Б.Цд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Д.Баас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56  дугаар зүйлийн 56.1, хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар хариуцагч Д.Баас 53 023 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Цыг эх Г.Эийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар Г.Э нь Д.Быг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд хариуцагч нь хүүхдийн асрамж өөрчлөх нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Цыг эцэг Д.Баар тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Баас сар бүр 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Цд хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Г.Эт үүрэг болгосугай.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56  дугаар зүйлийн 56.1, хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, хариуцагч Д.Баас 53 023 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.АЛГИРМАА

 

             

 

.