Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2021/00276

 

 

2021 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2021/00276

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.У-д холбогдох

Хүү Ч.Э асрамж өөрчлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч А.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс, хариуцагч Б.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Ч нь Б.Утэй гэр бүл болж хамтран амьдрах хугацаанд дундаасаа Ч.Эг төрүүлсэн. Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдрах болж, гэрлэлтээ цуцлуулсан. Шүүхээр гэрлэлтээ цуцлуулахдаа хүү Ч.Эг эх Б.Уийг асрамжид үлдээж шийдвэрлэсэн. Үүнээс хойш 2019 оны намар хүртэл хүү Ч.Э нь ээжийнхээ асрамжид байсан. Хүү минь сүүлийн 2 жилийн хугацаанд надтай хамт амьдарч, би хүүгээ тэжээн тэтгэж, өөрийн асрамждаа байлгаж байна. Хүү Ч.Э нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангид суралцаж байгаа. Хүү маань над дээр ирэхдээ ээж нь нөхөртэй болсон ба нөхөртэй нь хамт амьдрах хүсэлгүй, цаашдаа аавынхаа асрамжид байх хүсэлтэй байгаа гэж хэлсэн.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 371 дугаартай шийдвэрээр эх Б.Уийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн 2007 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Ч.Эн асрамжийг өөрчилж эцэг А.Ч миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Ч   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оноос хойш хүүтэйгээ хамт амьдарч байгаа. Хүү маань аавтайгаа цуг баймаар байна гэж хэлсэн юм. Тиймээс би хүүхдийнхээ хүсэлтийг нь үндэслэж асрамжийг нь өөрчлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үеийнх нь хүүхдүүд мотоцикльтой болоод байхаар нь би өрөвдөөд авч өгсөн юм. Би ганц хүүтэй болохоор л аав надад машин аваад өг гээд байсан. Уг нь хамаагүй хурдтай давхиж болохгүй гэж хэлдэг. Боль гээд хэлээд байж чаддаггүй юм. Өөр хэлэх зүйл байхгүй. ... гэв.

Хариуцагч Б.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Унь тус шүүхэд А.Чийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч А.Ч нь хүү Ч.Эг өсгөж, хүмүүжүүлэх итгэл найдваргүй хүн юм. Гагцхүү хүүхдийн тэтгэлгээс зайлсхийх арга сүвэгчлэхдээ машин, мотоцикль унуулах нэрийдлээр хүүгийн минь оюун санааг төөрөгдүүлж, амжилттай сурч байсан сургууль, эхээс нь хөндийрүүлж нэг жил гаруй хугацаанд өөрийн асрамждаа байлгасан. Цаашдаа хүүг минь сургууль соёлыг нь амжилттай дүүргүүлж амьдралд нь хүргэх чадвар байхгүй эцэг юм. А.Ч эрэгтэй хүүхэд өсгөж хүмүүжүүлэх нь битгий хэл өөрийнхөө хувийнхаа амьдралыг зөв зохион байгуулж авч явах чадваргүй, архи уудаг, уухаараа ойр орчиндоо айдас, түгшүүр түрүүлэг, овилгогүй агсам зан төрхтэй. Одоо болтол А.Ч нь өрх тусгаарлаагүй, өндөр настай аав, ээжийндээ байгаа. А.Ч нь хүүхдээ зөв боловсон өсгөж, хүмүүжүүлэх амжилттай суралцах орчныг бүрдүүлж чадаагүй, өөрийн гэсэн зорилго бодлогогүй, аав, ээжийнхээ үгээр амьдралаа зохицуулж явдаг хүн юм. Гэр бүл цуцлагдсанаас хойш 7-8 жилийн хугацаанд ганц ч удаа хүүхдийнхээ тэтгэлгийг өгч үзээгүй юм. Миний хувьд хүүгээ нялх балчраас нь 7 дугаар анги төгстөл нь ганцаараа эцгийн дэмжлэг туслалцаагүйгээр зүтгэж хүмүүжүүлсэн юм. А.Ч нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хүүхдээ гэхээс илүү яавал хүүхдийн тэтгэлгийг зогсоох бэ гэж л шалтаг үндэслэл хайж улайран зүтгэж яваа эцэг юм. 2020 оны 9 дүгээр сард шүүхийн шийдвэр гүйцэтгэгч бид хоёртой уулзаад эцгийнх нь сайн дураараа төлөөгүй, зайлсхийж явсан олон жилийн хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу албадаж гаргуулахаар шийдвэрлэж бид хоёр хүүхдийн тэтгэлгийг зогсоохоор тохиролцуулсан юм. Би ч сүүлдээ залхаад хүүхдийн тэтгэлгийг зогсооё гэж бодож тохиролцсон боловч А.Ч нь үнэхээр хүүхдийнхээ амьдралыг алс хэтийг бодож дансаар нь хуримтлал үүсгүүлэх хэмжээний эд зүйл өгөхгүй, хэн, хэн нь тоохооргүй жижиг эсгий монгол гэрийн сэг, бичиг баримтгүй, улсын дугааргүй эвдэрхий муу машин өгсөн зэргээс нь үзэхэд үнэхээр А.Ч нь хүүхдээ гэсэн сэтгэлгүй нь харагдаж байгаа юм. Иймд би Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 371 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулах хүсэлгүй байна гэжээ.

Хариуцагч Б.Ушүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би яахав аавтайгаа нэгэнт байя гэж хүү маань өөрөө хүсэж байгаа юм бол л гэж бодоод зөвшөөрч байгаа болохоос биш би өгөхгүй гэж бодож байна. Нөхөр маань өөрийгөө авч явах чадваргүй, боловсролгүй. Хэдэн жилийн дараа хүү маань насанд хүрнэ. Сумын сургуулийн дотуур байранд хүү маань байдаг. Хүү маань тамхи татдаг болсон, мөн мотоцикль авч өгсөн байсан. Ямар ч хараа хяналтгүй байгаагаас болж аваар осолд орж, гэмт хэрэгт холбогдвол хэн хариуцлага хүлээх вэ гэдгийг хэлмээр байна. Хувцсыг нь ч угааж өгдөггүй. Өнөөдөр би хүүгийнхээ куртикийг угааж өгсөн. Дотуур өмд нь бөөстөх шахуу болсон, шүд нь хорхой идсэн явж байсан. Би уг нь хүүгээ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад сургахаар явуулсан боловч хөөцөлдсөөр байгаад аваад ирсэн. Хүүгээ өгмөөргүй байна. Хүү маань өөрөө тэгж хэлсэн болохоор л саналыг нь харгалзаж хэлсэн юм. Хэрвээ А.Ч хүүхдээ авна гэвэл би өсгөж, сургуульд сургаж тэжээж чадна гэсэн гарын үсгийг нь зуруулж авмаар байна. А.Ч хүүхдэдээ анхаарал тавьдаггүй, ямар хүнтэй найзалж байгааг нь ч мэддэггүй. Аав нь архи их уудаг, мөрийтэй тоглодог. Хүүд маань муу үлгэр дуурайлал үзүүлж байна. Хэрвээ хүү маань надтай цуг байсан бол чөлөөт цагаар нь ном уншуулна, ариун цэврийн тал дээр нь ч анхаарна. А.Ч хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж хүүгийн маань ирээдүйгээр тоглож байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүмүүст ч гэсэн гомдолтой байна. Өдий 10 жил болоход надад юуг авч өгөөгүй. Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийхгүй байна. Ноднин би жирэмсэн байхдаа А.Чийг хадлан дээр байхад нь арай гэж очиж уулзаад нэг мотоцикль авсан юм. Гэтэл харийн хүн миний хүүг Эрээн хотод 2 жил сургасан. Хүүгийн маань ирээдүй бүрхэг байна. Надад ганц эвдэрхий машин л өгсөн. Тэр машиныг нь манай дүү зөвшөөрөлгүй жолоодож яваад их хэмжээний торгууль төлөхөөр болсон. А.Ч сэтгэл гаргаад өөрийнхөө хүүхдийн тэтгэлгээ өгөх ёстой байсан. Хүүг маань 6 дугаар анги хүртэл асраагүй мөртлөө одоо яагаад тэтгэлэг төлөх болохоор асрамждаа авна гээд байгааг нь гайхаж байна. Өвөө, эмээ нь хүүхдийг эрхлүүлж болно. Гэхдээ ажилгүй, залхуу болгож байна. Хүү маань одоо айл хэсэхээс өөр зүйл хийдэггүй.Би хүүхдээ 16 нас хүртэл нь өсгөсөн байж нэг ч удаа хүүхдийн тэтгэлэг авч байгаагүй. Хүүхэдгүй болох гээд байгаадаа гомдолтой байна. Хүү маань аавыгаа дагана гэж хэлсэн байж болно, гэхдээ амьдрал үргэлжилнэ. Миний бие байнга өвддөг. Хүүгээ визэнд оруулах гээд Улаанбаатар хотод гудамжинд хонож ч байсан. Аав нь ингэж байсныг мэдэхгүй хүүхдээ зарах гээд байгаа гэж ойлгодог. Би эх хүн яагаад ч хүүхдээ зарахгүй. Өөр гайгүй боловсролтой хүн миний хүүг аваад явбал хамаагүй. Шүүхийн шийдвэрийн ажилтнууд хүнийг ингэж ялгаж болохгүй. Ажлаа хийх ёстой. Бүр А.Чийг одоо айлгахгүй л бол болохгүй нь гэж хэлж байсан. Би эд нарт хараалгаж чулуу модоор цохиулан байж машин очиж авсан. Хүү маань өвчтэй би эмнэлэгт сахиж байхад эд нар гэрийнхээ бүх юмыг сольсон. Би энэ талаар нь асуухад гэрийн тооныг нь шинэчилсэн юм гэж надад худал хэлсэн юм. Хүү маань аав машиныхаа 4 дугуй, аккумляторыг нь сольсон гэсэн. Дүү маань тэр машинаар нь модонд явж байгаад цагдаа баригдаад машиныхаа бичиг баримтыг өгөөч гэхэд А.Ч өгөөгүй. Би энэ хүнээс хүүхдийн тэтгэлэг авахгүй байж болно. Тэр өгсөн машинаа ч аваарай гэж хэлсэн. Шүүхийн шийдвэрийн ажилтнууд, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн ажилтнуудыг А.Чтой холбоотой гэж ойлгож байгаа. Авлига авсан эсэхийг нь мэдэхгүй. Би хүүхэд төрүүлж өгөөгүй байсан бол энэ хүн өнөөдөр ганцаараа явж байх байсан. Хүүтэй болоо гээд баярлаж байхын оронд намайг шүүхийн өмнө ингэж байгаад гайхаж байна. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн ажилтны гаргасан дүгнэлтэд намайг элдвээр гүтгэж, харин А.Чийг хүүхдээ тэжээх чадвартай гэж бичсэн. Шүүгчийн туслах ч манай нутгийнх, яагаад заавал энэ хүн дээр өргөдөл нь очдог юм, хоорондоо холбоотой гэж бодож байна. Би хятад хүнтэй гэр бүл болоод Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод амьдардаг юм. ... гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ч   нь хариуцагч Б.Ут   холбогдуулан 2007 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Ч.Эн асрамжийг өөрчлүүлэн өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.

Хариуцагч Б.Унь ... Би Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 371 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулах хүсэлгүй байна. ... " гэж маргасан байна.

Хэрэгт нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Мийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 76 дугаартай А.Ч овогтой Г  нь аавтайгаа амьдардаг. Ам бү 2, 2018 оноос хойш тус сургуульд суралцаж байгаа бөгөөд одоо Х.Лхагважав багштай 8а ангид суралцдаг нь үнэн болно. гэх,

Хөвсгөл аймгийн Түнэл сумын засаг дарга С.Ванчигийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 154 дугаартай Тус сумын 2 дугаар багийн иргэн А.Ч нь 2006 онд гэр бүл болж улмаар 2011 онд шүүхээр гэр бүлээ цуцлуулж хүү Ч.Эг ээжийн асрамжид үлдээсэн байдаг. Гэвч гэр бүл цуцалснаас хойш 5 жил ээж дээрээ Мөрөнд байж байгаад 2018 оноос хойш аав дээрээ байж тэжээн тэтгүүлж асрамжид байна. Ээж Б.Унь Эрээн хотод хятад иргэнтэй хамтран амьдраад хүүхдийн эрх зөрчигдөж тэнд амьдрах боломжгүй болохыг үүгээр тодорхойлж байна. Цаашид эцэг А.Чийн асрамжид өгөх нь хүүхдийн эрх ашигт нийцэхээр байгааг анхаарч үзнэ үү. А.Ч болон хүү Ч.Э бусад ойр дотно хүмүүсийн мэдүүлгийг авч харьцуулан дүгнэлт хийж шийдвэрлэхийг хүсье гэх албан бичиг,

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 371 дугаартай ... ТОГТООХ нь: ... Агваанпэрэнлэйн А.Ч, Б.У нарыг гэрлэлтийг цуцалсугай. 2. ... 2007 оны 6 дугаар сарын 25-нд төрсөн Ч.Эг эх Б.Уийн асрамжид үлдээсүгэй. ... гэх шүүхийн шийдвэрийн хуулбар баримт 2 хуудас, / Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар, Шүүхийн архив, Хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ зэрэг баримтуудыг тус тус гаргаж ирүүлжээ.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нэхэмжлэгч А.Ч, Б.Унарын гэрлэлт Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 371 дугаар шийдвэрээр цуцлагдсан, тэд хамтын амьдралынхаа явцад хүү Ч.Эг төрүүлсэн, шүүхийн шийдвэрээр хүү Ч.Эг эх Б.Уийн асрамжид үлдээсэн, гэрлэлт цуцлагдсанаас хойшх хүү Ч.Э нь эх Б.Уийн асрамжид, 2019 оны намраас хойш аав А.Чийн асрамжид байгаа зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгсийн гаргасан ... хүү Ч.Эг цаашид эцэг А.Ч, эх Б.Унарын хэнийх нь асрамжид үлдээх боломжтой эсэх талаар тус тус нөхцөл байдлын үнэлгээг хийлгэх тухай ... хүсэлтийг хүлээн авч Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5497 дугаартай шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэн Хөвсгөл аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж, нөхцөл байдлыг үнэлгээг хийж ирүүлэхийг даалгасны дагуу Хөвсгөл аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрыг дарга Ч.Дашбаярын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 27 дугаартай албан бичгээр ... хүү Ч.Эг цаашид эцэг А.Чийн асрамжид үлдээх бүрэн боломжтой байна гэж үзлээ. ... гэх Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн дүгнэлт хэрэгт авагдсан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. ,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй., 38 дугаар зүйлийн 38.3-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно. гэж тус тус хуульчилжээ.

Хүү Ч.Э шүүхэд өгсөн санал, аав А.Чид ээнэгшин дасаж сүүлийн 2 жил хамт амьдарсан байдал,

Хөвсгөл аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын ... хүү Ч.Эг цаашид эцэг А.Чийн асрамжид үлдээх бүрэн боломжтой байна гэж үзлээ. ..., Гэр бүл хүчирхийллийн нөхцөл байдлын ... Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээгээр ээж нь архи хэрэглэдэг, өмнө нь хүүхэд хамгааллын талаар зөрчил гарч байсны улмаас сумын Хамтарсан баг болон холбогдох байгууллагад хандаж байсан. Хүүхэд одоогоор эцэг, эхийн дунд явж, эх нь архи хэрэглэдэг байдлаас шалтгаалж цаашид эрсдэлт нөхцөлд орж болзошгүй байна. ... Гэр бүл бүл нөхцөл байдлын ... А.Чийн амьдарч буй орчин нөхцөл хэвийн, хүүхдэд ямар нэгэн эрсдэл учруулахуйц биш. Хүүхдийн наад захын хэрэгцээт зүйлс, шаардлагатай хоол, хүнс, улиралд тохирсон хувцсаар хангах боломжтой байна. ... гэх Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн дүгнэлт зэргийг үндэслэн хүү Ч.Эн асрамжийг өөрчилж эцэг А.Чийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч А.Чоос  нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар 70.200 төгрөгийг хариуцагч Б.Уээс гаргуулж нэхэмжлэгч А.Чид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Хонин онход овогт А.Чийн Гал-Эрдэнэ -ий асрамжийг өөрчилж, эцэг Хонин онход овогт Агваанпэрэнлэйн А.Ч -ийн асрамжинд үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар 70.200 төгрөгийг хариуцагч Б.Уээс гаргуулж нэхэмжлэгч А.Чид олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.МӨНХТУЯА