Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 00009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                        С.Баянжаргал

             Улсын яллагч                                       Э.Энхбат

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч   Б.Мөнхдулам

  Хохирогчийн өмгөөлөгч                        Д.Очирваань

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Ш.Жаргалсайхан

                         Шүүгдэгч                                            Ц.Олзбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Олзбаатарт холбогдох 201618020198 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Автын инженер мэргэжилтэй, “Лито дрийлинг” ХХК-д Инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 11-р хороо 7-р хороолол “Ногоон нуурын” 52-р байрны 26 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ламын гэгээ овогт Цэнд-Аюушийн Олзбаатар РД:/ЙЮ:77053114/.

 

Ц.Олзбаатар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “52-19” УНЧ улсын дугаартай Toyota Land Cruiser-70 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас Б.Мөнхсайханы амь насыг хохироож, М.Энхболдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Олзбаатар мэдүүлэхдээ: … 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн үед талийгаач Мөнхсайхан сумын төв орж түлш авч ирэх гээд няравтай хамт явсан. Тэгээд нэлээн орой буцаж ирсэн. Би талийгаач Мөнхсайханг машинаа тавьчихаад амар гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ороод амарч байтал Мөнхсайхан, Энхболд хоёр нэг шил архи аваад ороод ирсэн. Архиа бид гурав уусан. Тэгээд би одоо ажилгүй юм чинь эртхэн амар, маргааш хот руу гэртээ харь гэж хэлсэн. Дараа нь оройн хоол болоод өрөм дээр ажиллаж байсан хүмүүст оройны хоол хүргэж өгөх гээд тэр Мөнхсайхан, Энхболд хоёртой хамт би өөрөө машинаа жолоодоод өрөм рүү явсан юм. Тэгсэн талийгаачийн утас нь дуугараад эхнэртэйгээ яриад байсан тэгсэнээ талийгаач “манай эхнэр төрөх болчихлоо, хүндрэлтэй төрнө гэнэ би Улаанбаатар хот явах хэрэгтэй байна намайг замын машинд суулгаад өгөөч” гэхээр нь зөвшөөрөөд талийгаач кэмп дээрээ очиж хувцасаа аваад явсан. Талийгаачийг төв асфальтан замын Сүмбэр сумын салдаг уулзвар дээр хүргэж өгөөд тэндээсээ талийгаач Улаанбаатар хот орох машинд суугаад дайгдаж явах гэж байсан юм. Талийгаач замдаа утсаар яриад эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Төв замын салдаг уулзвар дээр очоод зам дээр машин зогсоох гэтэл машин зогсохгүй нэлээн удсан, энэ хооронд бид нар 1 шил архиа хувааж уусан. Тэнд нэлээд удаан зогссон. Тэр хугацаанд архиа ууж дууссан. Машин огт зогсоогүй. Тэгтэл талийаач Урьхан хүргээд өг. Тэнд машин хүн элбэг байгаа тэндээс хот руу машинд дайгдаж болно гэхээр нь тэгье гээд явсан. Тэгээд л Бороогийн даваа уруудаж яваад урд нэг жижиг тэрэг явж байхаар нь гүйцэж түрүүлэх санаатай  зүүн гар талруу дартал замын баримжаа алдаад хажуу талын шон мөргөөд замын хажуу руу унасан. Үүнээс хойшхи процессыг сайн мэдэхгүй байна. Тэрнээс хойш ухаангүй байж байгаад Улаанбаатарт ирсэнээ санаж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Миний буруу гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхдулам мэдүүлэхдээ: ... Талийгаач дүү маань 2016 оны 09 сарын эхээр хамгийн сүүлд надтай уулзсан. Тэгээд дүүгээ осолд орсон сургийг би эгчээсээ сонсож мэдсэн. Тэгээд залгатал өөрийнх нь утас холбогдохгүй байсан болохоор Зүүнхараагийн эмнэлэг рүү ярьсан. Гэвч жижүүр эмч мэдээлэлгүй байсан учраас Баруунхараагийн цагдаа руу утасдан, хариуцсан байцаагчийнх нь утсыг аван утсаар осол болсон тухай мэдээлэл авсан. Тэгээд Баруунхараад байцаагчтайгаа ирж уулзсан. Манай дүү газар дээрээ нас барсан гэсэн. Тэгээд осол болсон газар Зүүнхараагийн цагдаагийн газарт харъяалагдана. Хэрэг нь Зүүнхараа руу шилжсэн гэхээр нь энд өглөө үүрээр ирж хариуцсан байцаагчтайгаа уулзсан. Тэр даруй дүүгээ моргоос аван хот руу шилжүүлсэн. Дүүгээ алдсандаа маш их харамсаж байна. Шүүгдэгчийн зүгээс оршуулгын зардал төлсөн зарим зардлыг даатгалаас гаргуулж бидэнд олгож өгнө гэсэн тохиролцоонд хүрсэн байгаа, дүүгийнхээ 04 настай хүүд олгогдох тэтгэмжийн зөрүүг хуулийн дагуу нэхэмжилнэ, шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн хувьд хөнгөрүүлхэд татгалзах зүйлгүй гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхдулам мэдүүлэхдээ: ... Би хамгийн сүүлд өөрийн дүү Б.Мөнхсайхантай 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод уулзсан. Ажиллаж байгаа газраасаа цалингаа аваад хувцас хунараа бэлдэн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ирсэн гэж байсан. Б.Мөнхсайханы нас барсан талаар 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн үед Б.Чанцалдуламаас осол болсон талаар сонссон. Тэгээд Баруунхараагийн эмнэлэг рүү залгаж асуутал тодорхой хариу өгөх боломжгүй гэсэн. Тэгээд цагдаагаас, Б.Чанцалдуламаас осол болсон талаар сонссон. Тэгээд Баруунхараагийн эмнэлэг рүү залгаж асуутал тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. Тэгээд цагдаагаас байцаагчийн утсыг нь олоод болсон асуудлын талаар сонссон... Өөрийн төрсөн дүү Б.Мөнхсайханаа алдсанд маш их гомдолтой байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-р хуудас/

                 Мөрдөн байцаалтанд Хохирогч М.Энхболд мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн орой 21 цагийн үед ажил дээрээ байхад Б.Мөнхсайхан нэг шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи авч ирээд Ц.Олзбаатар мөн намайг дуудаад бид гурав кемпийн гэрт уг архийг хувааж уусан.... Тэгээд Ц.Олзбаатар, Б.Мөнхсайхан бид гурав өрмийн ажилтан дээр хоол аваачиж өгөхөөр Ц.Олзбаатарын Toyota Land Cruiser-70 загварын “52-19” УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй өрмийн ажилтан нар луу явсан. Хоолоо өгчихөөд кемп рүү явж байтал Б.Мөнхсайхан Улаанбаатар хот руу явна Сүмбэр сумын салдаг уулзварт хүргээд замын машинд суулгаад өг гэсэн. Тэгэхээр нь Ц.Олзбаатар зөвшөөрөөд кемпийн хашааны гадна зогссон Б.Мөнхсайхан ороод цүнхтэй хувцсаа аваад гараад ирсэн замаараа Сүмбэр сумын төвөөс Б.Мөнхсайхан нэг шил 0,75 литрийн архи аваад тэр архийг гурвуулаа хувааж уучихаад Сүмбэр сум руу салдаг асфальтан зам руу явсан. Тэнд очоод машин зогсоох гэсэн зогсохгүй байсан. Би нэлээд согтсон байсан болохоор ухаан санаа орж гараад байсан. Тэгээд Ц.Олзбаатар, Б.Мөнхсайхан нар Урьхан зоогийн газар хүрчихвэл олон хүмүүс, машин байгаа тэндээс суучих байх гээд ярьж байсан. Тэгээд нэг мэдсэн осол болсон байсан... Манай захирал Ц.Болдбаатар түлээ нүүрс аваарай гээд 200.000 төгрөг өгсөн, гэхдээ одоогоор баримтаар гарсан зардал нь 327.000 төгрөгний баримт байна... Би гомдолтой байна, ослын улмаас миний хөл хугарсан, гэрээсээ ганцхан би ажил хийж мөнгө олдог байсан, хэвтрийн байдалтай байна, хохирлоо баримтаар нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-29, 31-р хуудас/

                 Мөрдөн байцаалтанд Гэрч М.Төмөр мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 21 цагийн үед гал тогоонд Б.Мөнхсайхан ирээд өрөм дээр ажиллаж байгаа хүмүүст хоол хүргэж өгнө гээд хоол аваад гарсан. Гадаа нь Ц.Олзбаатарын “52-19” УНЧ улсын дугаартай Toyota Land Cruiser-70 маркийн тээврийн хэрэгсэлд Ц.Олзбаатар жолоогоо бариад хажууд нь М.Энхболд суучихсан байсан. Тэгээд гал тогоонд байхдаа Б.Мөнхсайхан “эхнэр төрөх болчихлоо би яаралтай Улаанбаатар хот явах болчихлоо” гэхээр нь би бүр явж байгаа юм уу гэсэн чинь “тийм” гэж байсан. Ц.Олзбаатар Улаанбаатар хотоос өгч явуулсан хайрцагтай зүйлийг тосох байсан тэгэхдээ Б.Мөнхсайханыг Сүмбэр сумын салдаг уулзвараас машинд суулгаж өгнө гээд явсан. 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө үүрээр 03 цаг 40 минутын үед Ц.Олзбаатарын эхнэр залгаад Ц.Олзбаатар зам тээврийн осол гаргасан талаар хэлсэн” гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39-р хуудас/

                 Мөрдөн байцаалтанд Гэрч Ш.Гансүх мэдүүлэхдээ: ...  2016 оны 09 дүгээр сарын 27-ны орой 21 цаг өнгөрч байсан байх Н.Ганболд, В.Мягмарсүрэн бид гурвыг өрөм дээр ажиллаж байхад Ц.Олзбаатар ирээд хоол авчирч өгчихөөд явсан. Ингээд араас ирсэн машины жолоочтой бид хоёр онхолдсон машин дээр очиход нэг залуу машинаас нэлээн наана газарт эвхрээд доошоо хараад хэвтчихсэн, машин дотор нэг залуу, машины баруун урд хэсэгт 15 орчим метр зайд нэг залуу доошоо хараад хэвтчихсэн тэр хоёр залуу согтуу архи уучихсан байсан. Тухайн үед би 80 км цагийн хурдтай явж байхад намайг гүйцэж түрүүлэх гэж байгаад онхолдсон. Онхолдсон мөртлөө миний хажуугаар гараад замын зүүн тал руу тэр чигтээ онхолдоод далан руу уруудаад 70- 80 метр газарт зогссон. Энхболд нь машин дотроос өөрөө бууж ирсэн хөл гэмтчихлээ гэж яриад байсан. Ц.Олзбаатар нь машины баруун урд талд доошоо харж хэвтээд нуруу гэмтчихлээ гэж байсан залуу байна... гэх мэдүүлэг /ХХ-ийн 44-45-р хуудас/

                  Мөрдөн байцаалтанд Гэрч Д.Эрдэнэсүх мэдүүлэхдээ: ... Зүүнхараа луу салдаг замын уулзварын орчимд явж байхад бараан өнгийн дунд оврын жийп машины аваарын дохиолол нь асчихсан замын баруун гар талд зогсож байсан. Жолооч нь гэмээр эрэгтэй хүн гараа өргөсөн, зогсоод уулзахад Хөвсгөл аймгаас явж байгаа гэж байсан. Миний урд явж байсан Ланд маркийн машин замын хажуу руу уначихлаа хоёулаа хамт очъё хүн дуугараад байна гэж байсан. Яваад очиход тэр машин нь ертөнцийн зүгээр хойд зүгт хараад 4 дугуйн дээрээ зогсчихсон байсан. Ойртоод очиход машиных нь баруун хойд зүгт 20 орчим метрийн зайтай нэг эрэгтэй хүн газарт ямар нэг дуу чимээ гаргалгүй хэвтэж байсан. Машины баруун урд талд нь мөн эрэгтэй хүн газарт хэвтэж байсан. Энэ хүн бол дуугарч байсан. Нэлээн согтуу байгаа бололтой пиздакуудаа би энд байна шүү гэж байсан. Харин өөр нэг эрэгтэй хүн машин дотор байсан. Энэ хүн нь мөн “хүн байна уу” гэж дуугарч байсан... гэх мэдүүлэг /ХХ-ийн 48-р хуудас/

                  2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Шинжээчийн №40 дугаартай дүгнэлт: ...

                  1. Талийгаач Б.Мөнхсайханы цогцост гавлын суурь яс, баруун зүүн чамархайн ясны хугарал, зүүн 1,2,3-р хавирганы хугарал, элэгний язралт, баруун мөр, дал, цээжний урд болон ар хэсэг, нуруу, зүүн гарын тохой, баруун хөлийн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрх гэмтэл шарх нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд зам тээврийн ослын үед үүсэх боломжтой гэмтэл юм.

                  3. Талийгаач нь гавал, тархи, цээж, хэвлийн хөндийн эрхтний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийг үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна гэх дүгнэлт /ХХ-ийн 59-60-р хуудас/

 

                  2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №8544 тоот ШШҮХ-ийн химийн шинжээчийн дүгнэлт:

                  1. Шинжилгээнд ирүүлсэн Ц.Олзбаатар 39 настай, эрэгтэй гэсэн хаягтай цусанд 2,1 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.1 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 87-р хуудас/

 

                     2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Шинжээчийн №13871 тоот дүгнэлт:

                  1. М.Энхболдын биед тархи доргилт, баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

      3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой гэх дүгнэлт /ХХ-ийн 69-р хуудас/

               2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Шинжээчийн №66 тоот дүгнэлт: ...

Toyota Land Cruiser-70 маркийн “52-19” УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ламын гэгээ овогт Цэнд-Аюушийн Олзбаатар нь МУ-н ЗХД-ийн 2.7.Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.., 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно... 9. Тээврийн хэрэгслийн хурд. 9.2.Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн” гэх дүгнэлт /ХХ-ийн 115-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Ц.Олзбаатар нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 133 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 132 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Олзбаатар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “52-19” УНЧ улсын дугаартай Toyota Land Cruiser-70 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас Б.Мөнхсайханы амь насыг хохироож, М.Энхболдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Ц.Олзбаатар нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас Б.Мөнхсайханы амь насыг хохироож, М.Энхболдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокурор энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  нь тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч Ц.Олзбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан тодорхой хугацаагаар хасч, хорих ялаар шийтгэх, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн  байдал зэргийг ял хөнгөрүүлөх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхдулам 10,473,253 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд үүнээс шүүгдэгч нь Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5,473,253 төгрөг төлсөн. Харин Ц.Олзбаатар нь “Ард даатгал” ХХК-тай байгуулсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоол бичгийн хэлбэрээр гарсаны дараа авч Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгөхөөр шүүхийн хэлэлцүүлгийн явцад санал нэгдэж, хохирол, төлбөр төлөгдсөн тухай шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэн аль нь мэдүүлж байх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.

Хохирогч, Иргэний нэхэмжлэгч М.Энхболд 330105 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд ... Ц.Олзбаатараас 500,000 төгрөгийн мөнгөн тусламж авч, хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй тухай хүсэлтээ нотариатаар гэрчлүүлж шүүх хуралдаанд ирүүлсэн нь хохирол төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шүүх хуралдааны үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.4.1 дэх хэсэгт зааснаар Ц.Олзбаатараас тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сар бүр 76000 /далан зургаан мянга/ төгрөг гаргуулж талийгаачийн бага насны хүүхэд М.Мөнхдөлд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл тус тус олгож тэжээн тэтгүүлэх нэхэмжлэл гаргасанг шүүгдэгч Ц.Олзбаатар хүлээн зөвшөөрсөнг дурьдах нь зүйтэй байна.   

Энэ хэрэгт Ц.Олзбаатарын №1531 дугаартай “В,C,D” ангилалын жолоодох эрхийн үнэмлэх хураагдан ирсэн ба эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрїїгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дїгээр зїйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зїйлийн 296.1, 297 дугаар зїйлийн 297.1, 298 дугаар зїйлїїдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ламын гэгээ овогт Цэнд-Аюушийн Олзбаатарыг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар Ц.Олзбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан Ц.Олзбаатарт оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүдэгч Ц.Олзбаатар  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.4.1-д зааснаар Ц.Олзбаатараас сар бүр 76000 /далан зургаан мянга/ төгрөг гаргуулж бага насны Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Эрүүл мэндийн 02-15 тоотод оршин суух РД:ЕО:12221419, Мөнхсайхан овогтой Мөнхдөлийг арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл олгож тэжээн тэтгүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйл 330.1.3-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Олзбаатарын №1531 дугаартай “B.C.D” ангилалын жолоодох эрхийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн  албанд хүргүүлж, энэ тухай прокурорт мэдэгдэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Ц.Олзбаатарт оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Ц.Олзбаатарт хяналт тавихыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.                                

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Олзбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д  зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг  гардуулснаас  хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  Давж заалдах шатны  шүүхэд гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ж.ЭРДЭНЭБАТ.