Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 116/ШШ2022/0026

 

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 116/ШШ2022/0026

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

                  Нэхэмжлэгч: ******* аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг, *******-р байрны 40 тоотод оршин суух, *******ад нэхэмжлэлтэй,

                 Хариуцагч: ******* аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

              Нэхэмжлэлийн шаардлага: “Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн урд байрлах, Улсын бүртгэлийн Э-0614000*******65 дугаартай, нэгж талбарын 2106038081 дугаартай, ...Хэрлэн сумын *******-р баг, Нарлаг-3 гудамжны 30******* тоотын 1350 м2 газрыг өөр байршилд шилжүүлэн эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, өөр байршилд шилжүүлэн эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн эзэмшлээс улсын хэрэгцээнд шилжүүлэн өгсөн газраа нөхөн олгуулахаар дараах өргөдлийг гаргаж байна. Миний бие аймгийн Засаг даргын шийдвэрээр Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн урд байрлах, Улсын бүртгэлийн Э-0614000*******65 дугаартай, нэгж талбарын 2106038081 дугаартай,  Нарлаг 3 гудамжны 30******* тоотын 1350 м2 газрыг Эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар иргэний хувиар эзэмшиж байсан юм. Дээрхи БОЭТ-ийн урд байрлах 1350 м2 талбай бүхий газрыг аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу төрийн байгууллагад нөхөх олговортойгоор /газрыг өөр байршилд газраар шилжүүлэх/ өгөхөөр тохиролцсоны дагуу аймгийн Засаг даргын 2021 оны а/339 дүгээр захирамжаар аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт эрх шилжүүлэн өгсөн. Энэ цаг хугацаа нь тухайн үед манай аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв /Сэргээн засах төв/ баригдах болсонтой холбоотойгоор төсөл хэрэгжүүлэх байршлын талаар иргэдээс гомдол гарч, газрын байршлыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгараад байсан үе юм. Төсөл хэрэгжүүлэгчээс төслийн байршлыг инженерийн шугам сүлжээ, зам харилцаанд холбогдсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх нөхцлийг хангасан байх шаардлага тавьсны дагуу эрүүл мэндийн бүсэд байх шаардлага тавьж байсан тул тухайн үеийн төр, захиргааны холбогдох байгууллага албан тушаалтнууд надад хандан, газраа шилжүүлэн өгнө үү гэж хүсэлт тавьсан. Хэрэв газрын асуудал шийдэгдэхгүй бол олон тэрбумын буцалтгүй тусламжаар хэрэгжих уг төсөл зогсож, боломжгүй болно гэж ярьж байсан. Ингэснээр, хөрөнгө оруулалт татагдаж, аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах төв баригдах боломжгүй болох талаар газар эзэмшигч надад ойлгуулсан. Иргэн би, нийтийн эрх ашгийн төлөө, цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй тэр олон иргэдийн сэргээн засах төв буцалтгүй тусламжаар баригдах гэж байхад газар эзэмшигчийн хувьд саад хийгээд яахав гэж бодоод, дээрхи газраа шилжүүлэн өгсөн билээ. Ямар ч Монгол хүн ийм шийдвэр гаргах байсан биз ээ. Тэгээд ч төрийн эрх бүхий албан тушаалтнууд, газрын алба болон холбогдох бүхий л албаны хүмүүс хамтарсан хурал хийгээд, дараа нь газрын асуудлыг шийдэж өгнө гэж протокол тэмдэглэл үйлдээд байсан тул төрийн үйл ажиллагаанд итгэж байсан. Тухайн үед “Газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах” тухай гэрээ хэлэлцээрийг бичгээр байгуулах, холбогдох албаны зөвшөөрөл авах, улмаар солих газрын асуудлыг шийдвэрлэх зэргийг хүлээж болох байсан хэдий ч Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас ирүүлсэн хүсэлт, шаардлагад “... Төслийн санхүүжилт буцаагдаж, барилга барих боломжгүй болох” нөхцөл байдал үүсэх байсан тул нийтийн эрх ашиг, аймаг орон нутгийн эрх ашгийг нэн түрүүнд бодолцож, газраа цаг алдалгүй шилжүүлж өгсөн билээ. Гэтэл иргэн миний дээрхи газрыг өөр байршилд сольж эзэмших асуудлыг одоо хүртэл шийдвэрлэхгүй, эс үйлдэхүй гаргаж байгаад гомдолтой байна. Албаны хүмүүстэй удаа дараа уулзахад “... Таны асуудлыг маш сайн ойлгож байгаа, шийдвэрлэж өгнө” л гэж хэлдэг. Гэвч нэг жилийн дотор шийдэж өгнө гэсэн хугацаа нь өнгөрсөн тул, албан ёсны өргөдөл гарган, аймгийн Засаг даргад хандахад “тодорхой байдлаар шийдвэрлэх боломжгүй байгаа талаар” хариуг надад 2022 оны 0******* сарын 06-ны өдөр 1/1536 тоот албан бичгээрээ ирүүлээд байна. Дээрхи төрийн үйл ажиллагааны хууль бус эс үйлдлээс болж иргэн миний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Уг байршилдаа газраа эзэмшиж, үр шимийг нь ашиглах юм бол үнэ цэнэтэй байршил билээ. Иймд миний бие шүүхэд хандан, газар эзэмших эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.  

                Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд *******ын надад олгосон итгэмжлэлийн дагуу шүүх хуралдаанд оролцож байна.  Өөрийн эзэмшлээс улсын хэрэгцээнд шилжүүлэн өгсөн газрынхаа орон газар авах хүсэлтийг гаргасан байгаа. Аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу БОЭТ-ийн урд талд эмнэлгийн зориулалттай газрын хуулийн дагуу эзэмшиж байсан. Аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас газар эзэмшигчид хүсэлт гаргасан. Өөр газраар сольж тухайн газарт зориулалтын дагуу барилга барих хүсэлтийг гаргасан. Иргэн *******ын хувьд тухайн хүсэлтийг хүлээн зөвшөөрч газрын эрхээ шилжүүлэн өгсөн. Азийн хөгжлийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төв барих шаардлага тулгарсан. Эхлээд нэг газар төлөвлөсөн боловч иргэдийн зүгээс тухайн байршилд барилга барих нь зохимжгүй гэж эсэргүүцэл гаргасан. Ингээд тухайн газарт сэргээн засах төвийг барих боломжгүй болсон. Ингээд хамгийн боломжит газар болох *******ын эзэмшлийн газрыг авах саналыг гаргасан байгаа. Энэ байршилд барилга баригдахгүй бол гадаадаас буцалтгүй тусламжаар олгож байгаа хэдэн тэрбум төгрөг буцаан авах боломжгүйгээр татан авагдах болно гэж *******ад ойлгуулсан. *******ын хувьд нөхцөл байдлыг ойлгож, хүлээн зөвшөөрч газрыг хүлээлгэн өгөхдөө гэрээ, хэлцэл хийх боломжтой байсан ч цаг хугацааны байдлаас шалтгаалж, төрд итгэн өгсөн байгаа. Санхүүжилт яаралтай татагдах гээд байсан учраас нийтийн эрх ашгийн төлөө үйлдэл гаргасан. Гэтэл одоог хүртэл энэ асуудлыг шийдвэрлэж *******ыг хохиролгүй болгож өгөөгүй, 1 жилийн хугацаа өнгөрсөн байна. Аймгийн Засаг даргад хандахад “нөхцөл байдлыг ойлгож байгаа. Гэхдээ яг одоо шийдвэрлэх боломжгүй байна” гэж мэдэгддэг. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т аймгийн Засаг дарга, газрын харилцааны бүрэн эрхийн талаар, 21.3.2-т хариуцагч нь энэ асуудлыг шийдвэрлэх эрхтэй гэдгийг тодорхойлж өгсөн. Газрын тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-т газрыг эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Засаг даргаас ямар тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох вэ гэдэг үндэслэлийг зааж өгсөн байдаг. Энэ зүйл заалтаас харахад *******ын хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.******* дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүсээгүй гэдэг нь баримтаар тогтоогдож байна. Анх хүнээс тухайн газрыг нийтийн эрх ашгийн төлөө авсан бол эргүүлэн хохиролгүй болгож өгөх ёстой. Захиргааны ерөнхий хуульд Төрийн үйл ажиллагаа нь ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хуулийг дээдэлж ажиллах ёстой гэж заасан байгаа. Хуульд үндэслэж, шуурхай тасралтгүй байх, ил тод нээлттэй байх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн бол урьдчилан мэдэгдэх, хууль ёсны итгэлийг хамгаалах гэж үндсэн зарчмыг тусгаж өгсөн байгаа. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримталж энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Үнэ цэнэтэй байршилтай газар гэдгийг иргэн өөрөө хэлдэг. Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв /сэргээн засах төв/ баригдах болсонтой холбоотойгоор төсөл хэрэгжүүлэх байршлын талаар иргэдээс гомдол гарч, газрын байршлыг өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан. Төсөл хэрэгжүүлэгчээс төслийн байршлыг инженерийн шугам сүлжээ, зам харилцаанд холбогдон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх нөхцөлийг хангасан байх шаардлага тавьсны дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг Зүүн бүсийн төв-Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд батлагдсан эрүүл мэндийн бүсэд байхаар төлөвлөж, холбогдох мэргэжлийн байгууллагууд болох Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хэрлэн сумын Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг байлцуулан хэлэлцэж, Хэрлэн сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 3600м2 газрыг дуудлага худалдааны зарчмаар иргэнд эзэмшүүлэхээр тусгуулан Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зохион байгуулсан боловч газрын дуудлага худалдааны үнэ 2.000.000.000 /2 тэрбум/ төгрөг хүрч харилцан зөвшилцөж газар эзэмшигч иргэн дуудлага худалдаанд ялагч болж чадаагүй. 2. Иргэний эзэмшлийн газрын байршлыг өөрчлөх асуудлыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль, журмуудад тодорхой хуульчилсан зүйл заалт байхгүй байгаагаас иргэний эзэмшлийн газрын асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учирч, энэхүү асуудлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа болно гэв.

                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах төсөл Монгол Улсын хэмжээнд 6 аймагт хэрэгжсэн. Бид холбогдох бүхий л материалыг Азийн хөгжлийн санд хүргүүлсэн. Гэтэл 2021 онд ажил эхлэх гэхэд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ асуудал УИХ-ын гишүүдийн хэмжээнд хүрч, байршлыг солихоос өөр аргагүй болсон. Ингээд цаанаас тавьсан шаардлагад нийцсэн боломжит газар нь *******ын газар болох нь тогтоогдсон тул холбогдох хүмүүсийн хамт газар дээр нь *******тай уулзсан. Газрыг газраар солих нөхцөлтэйгээр тухайн газрыг авъя гэдэг саналыг тавьж, БОЭТ-ийн урд талд газрыг олгохоор дуудлага худалдаа зарласан. Үнэ нь нийт 2 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ мөнгөн дүнг аймгаас гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Аймгаас 200 000 000 төгрөгөөр газар авахаар төлөвлөж байсан. Тиймээс газрыг авч хүлээлгэн өгч чадаагүй. Байршлийн талаар мөн хуульд тодорхой заасан зохицуулалт байхгүй байгаа. Ийм шалтгааны улмаас иргэний асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй ирсэн байна. Тодорхой хуулийн гаргалгаа зохицуулалт байхгүй учраас иргэний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

                Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хандан “Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн урд байрлах, Улсын бүртгэлийн Э-0614000*******65 дугаартай, нэгж талбарын 2106038081 дугаартай, ...Хэрлэн сумын *******-р баг, Нарлаг-3 гудамжны 30******* тоотын 1350 м2 газрыг өөр байршилд шилжүүлэн эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, өөр байршилд шилжүүлэн эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна[1].

                Анх 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хэрлэн сумын 9-р баг, 9 дүгээр байрны 14 тоотод оршин суух Мөнхсайханы Энхтөр, Хэрлэн сумын *******-р баг, ******* дугаар байрны 40 тоотод оршин суух ******* нарын хооронд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж “******* аймгийн Хэрлэн сумын *******-р баг Амбулаторын урд байрлах “Худалдаа үйлчилгээ, граж”-ын зориулалттай 1350 м2 газар”-ыг иргэн *******ад шилжүүлжээ[2].

          Тэрээр ******* аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/33******* дугаар захирамжаар[3] Хэрлэн сумын *******-р баг, Нарлаг-3 гудамжны 30******* тоотын 1350 м2 газрыг эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар эзэмшигч Мөнхсайхан овогтой Энхтөрийн газар эзэмших эрхийг иргэн Даринчулуун овогтой Ганбатад 9 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлж, Улсын бүртгэлийн Э-0614000*******65 дугаартай, нэгж талбарын 2106038081 дугаартай гэрчилгээ[4] олгогдсон байна. Тухайн үед ******* аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв /Сэргээн засах төв/ баригдах болсонтой холбоотойгоор төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

             Нэхэмжлэгч *******ын зүгээс нийтийн эрх ашгийн үүднээс өөрийн эзэмшлийн ******* аймгийн  БОЭТ-ийн урд байрлах 1350 м2 талбай бүхий газрыг аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу төрийн байгууллагад нөхөх олговортойгоор, тухайн газрыг өөр байршилд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна. Үүний дагуу ******* аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/339 дүгээр захирамжаар[5] ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон иргэн *******ын ирүүлсэн хүсэлтийн дагуу Хэрлэн сумын ******* дугаар баг, Нарлаг 3 гудамжны 30******* тоотын 1350 м2 газрыг эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар эзэмшигч Даринчулуун овогтой Ганбатын газар эзэмших эрхийн гэрчилгээг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 9 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гарчээ.

               Харин хариуцагчийн зүгээс иргэний эзэмшлийн газрын байршлыг өөрчлөх, шилжүүлэх асуудал Газрын тухай хуулинд тодорхой тусгагдаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд өөрөөр хэлбэл Төрийн байгууллагын зүгээс тухайн иргэний газрыг нийтийн эрх ашгийн төлөө хүсэлт гарган шилжүүлэн авчихаад дээрхи тайлбарыг гаргаж байгаа нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой бөгөөд нэхэмжлэгч *******ыг буруутгах үндэслэл болохгүй юм.

           Газрын тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж ... болно” гэжээ. Энэхүү хуулийн зохицуулалтын дагуу иргэн ******* нь өөрийн эзэмшлийн газрыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гэрээний үндсэн дээр шилжүүлж, ******* аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/339 дүгээр захирамжаар тус газар нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 9 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гарсан.

              Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд Захиргааны үйл ажиллагааны зарчмуудыг тодорхойлсон бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг Захиргааны үйл ажиллагаанд үйлчлэхээр хуульчилжээ. Дээрхи хуульд заасан Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Өөрөөр хэлбэл иргэн *******ын эзэмшлын газрыг Төрийн байгууллага өөрөө хүсэлт гаргаж тодорхой нөхцөлтэйгээр зөвшилцөж авсан тул дээрхи зарчмын дагуу тухайн иргэнийг хохиролгүй болгох үүрэгтэй юм.  

              Иймд нэхэмжлэгч *******ын Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн урд байрлах, Улсын бүртгэлийн Э-0614000*******65 дугаартай, нэгж талбарын 2106038081 дугаартай, ...Хэрлэн сумын *******-р баг, Нарлаг-3 гудамжны 30******* тоотын 1350 м2 газрыг өөр байршилд шилжүүлэн эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, өөр байршилд шилжүүлэн эзэмшүүлэхийг ******* аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах зүйтэй гэж үзлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 10******* дугаар зүйлийн 10*******.1, 10*******.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

            1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Захиргааны  ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг тус тус баримтлан, *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн урд байрлах, Улсын бүртгэлийн Э-0614000*******65 дугаартай, нэгж талбарын 2106038081 дугаартай, ******* аймгийн Хэрлэн сумын *******-р баг, Нарлаг-3 гудамжны 30******* тоотын 1350 м2 газрыг өөр байршилд шилжүүлэн эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, өөр байршилд шилжүүлэн эзэмшүүлэхийг ******* аймгийн Засаг даргад даалгасугай.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас *******0200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгосугай. 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

                   

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              П.АМАРЖАРГАЛ

 

 

 


[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 6-р хуудас

[3] Хавтаст хэргийн 63-р хуудас

[4] Хавтаст хэргийн 58-р хуудас

[5] Хавтаст хэргийн 64-р хуудас