Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 138

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Ц.Сүхбат,

Шүүгдэгч Б.Тэлмэн, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг,

Шүүгдэгч Т.Батжил, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Цэнгүүн, түүний өмгөөлөгч Ш.Отгонбаяр нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тэлмэн, Т.Батжил, Б.Цэнгүүн нарт холбогдох эрүүгийн 201625023049 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  1. Боржигон овогт Баярхүүгийн Тэлмэн, Монгол Улсын иргэн 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, одоо Био энергийн судалгаа, эмчилгээний үндэсний хүрээлэнд захирлын туслах ажилтай, ам бүл 2, эхийн хамт, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 37 дугаар гудамжны 19 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:УШ92063035/
  2. Хүгдүүд овогт Тунгалагийн Батжил, Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, буриад, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хорооллын 8 дугаар байрны 329 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:СЭ88092070/
  3. Хөвгүүд овогт Баттөмөрийн Цэнгүүн, Монгол Улсын иргэн 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эмээ, дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хорооллын 8 дугаар байрны 338 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД:УИ90121251/

 

Шүүгдэгч Б.Тэлмэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсзн үедээ Б.Цэнгүүн, Т.Батжил нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар 32-ын ертөнцийн зүгээр зүүн талын автобусны буудлын орчим хохирогч Б.Амартүвшинтэй маргалдах явцдаа хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас буюу өөрийг нь заамдан авч газар унагааж. Т.Батжилтай зүй бусаар харьцан машиндаа суун зугтаасны улмаас Б.Амартүвшингийн эзэмшлийн 68-62 УНӨ улсын дугаартай гранд марк 2 маркийн автомашин руу тоосго шидэж гэмтээсэн, мөн өдрөө Сүхбаатар дүүвгийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Цэнгүүн, Т.Батжил нарын хамт машиндаа суугаад явж байхад араас нь машинаар дагасны улмаас Б.Амартүвшингийн эзэмшлийн 68-62 УНӨ улсын дугаартай гранд марк 2 маркийн автомашиныг хаалгыг өшиглөж, толийг цохиж, номерыг салгаж гэмтээн нийт 460.500 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.Батжил нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Цэнгүүн, Б.Тэлмэн нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар 32-ын ертөнцийн зүгээр зүүн талын автобусны буудал орчим хохирогч Б.Амартүвшинтэй маргалдах явцдаа хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас буюу Б.Тэлмэнг заамдан авч, газар унагааж, өөртэй нь зүй бусаар харьцаж, машинаар араас нь дагасны улмаас Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Амартүвшингийн эзэмшлийн 68-62 УНӨ улсын дугаартай гранд марк 2 маркийн автомашины хаалгыг өшиглөж, цохиж гэмтээн нийт 460.500 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Цэнгүүн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Батжил, Б.Тэлмэн нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар 32-ын ертөнцийн зүгээр зүүн талын автобусны буудал орчим хохирогч Б.Амартүвшинтэй маргалдах явцдаа хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас буюу Б.Тэлмэнг заамдан авч, газар унагааж, Т.Батжилтай зүй бусаар харьцаж, машинаар араас нь дагасны улмаас Сүхбаатар дүургийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Амартүвшингийн эзэмшлийн 68-62 УНӨ улсын дугаартай гранд марк 2 маркийн автомашины толийг цохиж, хаалгыг өшиглөж гэмтээн нийт 460.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тэлмэн мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Цаашид анхаарч, дахиж ийм хэрэгт орохгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Батжил мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Цаашид нийгэмдээ санаачлагатай байж, дахиж ийм хэрэгт орохгүй гэдгээ амлаж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цэнгүүн мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын

шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид өөрийгөө хянаж ирээдүйдээ ихийг хийж бүтээхээ амлаж байна гэв.

Хохирогч Б.Амартүвшин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би тухайн өдөр /2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр/ өөрийн 68-62 УНӨ улсын дугаартай гранд марк 2 маркийн машинтай гэртээ харих гээд Сансар 32-ын автобусны буудлын хажуугаар хойш чиглэн явж байтал 3 залуу, 3 эмэгтэйн цуг зам дагуу зогсож байсан ба гар өргөсөн юм. Тэгэхээр нь би зогсоод тэр хэдийг авч таксинд явах гэсэн санаатай байсан юм. Тэгэхэд намайг зогстол тэд нарын нэг эмэгтэй нь ганцаараа миний машинд суусан ба “ахаа дөнгөж баруун эргээд зогсчих” гэж хэлсэн. Тэгээд байж байтал тэр эмэгтэйтэй цуг байсан өндөр залуу нь "наад эмэгтэйгээ авч яваад шаа” гэж учир зүггүй надад уурлан хандаж хэлсэн... Би машинаа унаад тэд нараас зугтсан. Намайг хөдлөөд явах гэж байтал миний машин руу тэд нарын өндөр нь тоосго шидсэн... миний машиныг оноод хэд хэдэн газар нь гэмтсэн байгаа юм. Миний машиныг гэмтээчихээд тэр залуучууд өөрсдийнхөө машиндаа суугаад зугтсан... Би араас нь дагаад цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэд нар явсаар байгаад 7-н буудал өнгөрөөд Дамбадаржаа руу эргэсэн. Улам хурдаа нэмж зугтсан ба Дамбад байрлах “Миний” дэлгүүрийн тэнд тэд нар намайг араас дагаж байгааг мэдээд зогссон. Тэгээд тэр гурав машинаасаа бууж гурвуулаа миний машиныг тойроод л өшиглөөд л цохиод л байсан. Би яг хэн.нь хаана нь цохисныг мэдэхгүй байна... Намайг доромжлоод байсан... Тэгэхээр нь л миний уур хүрээд бууж очоод тэр өндөр залууг заамдаад бариад авсан. Тэр залуу согтуу байсан учраас өөрөө халтираад уначихсан. Би тэр залууг би зодож цохисон асуудал байхгүй...Би  хохирлоо  бүрэн  барагдуулсан...  Миний  биед ерөөсөө гэмтэл учраагүй. машинд минь л гэмтэл учруулсан юм… /хх-23-24/ Тэр өндөр залуу нь намайг хэл амаар доромжилж эхэлсэн гэдгээ би өмнөх байцаалтууд дээрээ өгсөн... Би машинаасаа буугаад ирсэн. Тэгтэл тэр согтуу өндөр залуу над руу тулж ирсэн. Тэгэхээр нь би заамдаад авсан, тэр ч гэсэн намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би заамдсан байдлаас хүчтэй түлхэж тавиулсан учир тэр залуу халтираад унасан юм. Өөрөө уначихаад намайг унагаачихсан гэж ойлгоод надтай дахин маргалдаад байсан. Тэгээд цаанаас нь нь нэг шар залуу гүйгээд ирсэн ба яасан талаар асуусан. Би тухайн үед ууртай байсан учир тэр залууд чамд хамаагүй гэж хэлээд тэр залуу бид хоёр дахин маргалдсан... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, надад нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-27-28/,

Гэрч Б.Үүрцайх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч манай дүү болох Амартүвшингийн эзэмшлчйн машин байгаа юм …” гэсэн мэдүүлэг /хх-34/,

Шүүгдэгч Б.Цэнгүүн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Тэр өдөр бид гурав миний төрсөн өдрийг урьдчилаад тэмдэглэж, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг гудамжинд Тэлмэнгийн машин дотор нь архи уугаад сууж байсан юм. Тэгээд бид гурав хамт машинтайгаа 32-ын автобусны буудалд байрлах Түц-нээс тамхи авах гээд хажууд хатуу хучлагатай зам дээр хойш чиглэлд зогссон юм. Тэгээд Батжил ганцаараа машинаас буугаад Түц-рүү орсон... Тэгээд удаад байхаар нь буугаад хартал манай хоёр найзын нэг нь орилоод байсан... Тэгээд бид гурав Тэлмэнгийн машинаар Дамба руу зугтаасан юм. Би эхэндээ юу ч ойлгоогүй

байсан ба Тэлмэнгийн машинтай хойш явж байхад Батжил, Тэлмэн хоёр надад болсон асуудлын талаар ярьсан юм. Бид нарыг тэндээс хөдлөхөд тэр залуу машинтайгаа бидний араас дагаж хөдөлсөн. Тэгээд бид нар Дамбад ирээд араас хөөгөөд салахгүй байхаар нь бид гурав зогсоод тэр залуугийн машин дээр нь очоод тэр залууг буугаад ирэхййг шаардсан боловч бууж ирэхгүй байсан. Тэгэхээр нь бид гурав машиныг нь гараараа цохиж, өшиглөж машиныг нь гэмтээсэн юм... Би зүүн талд нь байсан ба машиных нь зүүн талын толийг нь гараараа хугалсан юм. Тэлмэн баруун талын толийг нь бас хугалсан…” гэсэн мэдүүлэг /хх-55-56/,

…Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эхний маргаан, зодооны талаар би мэдээгүй. Машин дотроо байсан. 2 найзыгаа удаад байхаар нь яагаад удаад байна гэж бодоод очсон. Гэтэл манай 2 найз тэр жолоочтой муудалцаж байсан. Гэтэл манай 2 найз явъя гээд бид нар машиндаа суугаад явсан. Машиндаа явж байгаад эргээд хартал тухайн автомашин дагаж явж байгааг мэдсэн. Тэгээд нэг гудамжинд зогсож тэр машины жолоочийг гараад ир гэсэн боловч гарч ирээгүй. Машинд сууж явж байхда тэр залуугаас болж маргаан болсон, Тэлмэнг унагаасан, заамдсан, Батжилтэй муудалцсан зэргийг тэр хоёрын ярианаас сонссон. Тэгээд тухайн машины жолооч өөрөө асуудал үүсгэчихээд дагаад байсан болохоор би бүх учир шалтгааныг мэдсэн байсан болохоор 2 найзтайгаа бууж очсон. Тэрнээс биш ямар нэгэн шалтаг шалтгаангүй энэ асуудал үүсээгүй. Хохирлыг төлсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна…” гэсэн мэдүүлэг /хх-127-128/,

Шүүгдэгч Т. Батжил мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Тэр өдөр бид гурав Цэнгүүний төрсөн өдрийг урьдчилаад тэмдэглэж Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг гудамжинд Тэлмэнгийн машин дотор нь архи уугаад сууж байсан юм. Тэгээд бид гурав хамт машинтайгаа 32-ын автобусны буудалд байрлах Түц-нээс тамхи авах гээд Түц-ний хажууд нь очсон юм. Тэгээд би ганцаараа машинаас буугаад Түц-рүү орох гэж байхдаа 3 охинтой тааралдаад хоорондоо танилцъя гээд яриа өдсөн. Тэгээд тэр гурван охинтой юм ярилцаж Түц-рүү ороод тамхиа аваад тэр гуравт идэх юм авч өгсөн... Тэгтэл тэр гурван охины нэг нь түрүүлээд харилаа гээд түрүүлээд урагшаа зам дагуу алхсан юм. Тэгээд би нөгөө хоёр охинтой юм яриад алхаад явж байтал тэр хоёр охин “манай найз таксинд суугаад явах гээд байна, чи очоод аваад ирээч” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэр цагаан өнгийн такси дээр очоод арын хаалгыг нь онгойлгоод тэр охиныг буулгах гэтэл тэр охин буухгүй суугаад байсан юм. Тэгээд би тэр охинд найзууд чинь байгаа дуудаад байна гэх мэт зүйл ярихад тэр охин буухаар болсон. Тэгэхэд миний араас Тэлмэн намайг хараад машинаас буугаад ирчихсэн байсан ба тэр таксины жолоочтой хэрэлдээд байсан юм. Яг ямар шалтгаанаас хэрэлдээд байсныг нь би сайн ойлгоогүй. Тэгээд би тэр охиныг дагуулаад найзууд руу нь явж байгаад эргэж хартал Тэлмэн таксины жолоочтой муудалцаад зодолдоод байсан. Намайг анх тэр хоёр руу харахад манай найз Тэлмэн доор нь орчихсон. тэр залуу дээр нь гарчихсан байсан... Тэр залуу шууд машин руугаа ороод суучйхсан. Тэгтэл Тэлмэн босож ирээд машин руу нь юм шидээд байсан юм... Тэгээд бид гурав Тэлмэнгийн машинаар Дамба руу зугтаасан юм. Бид нарыг тэндээс хөдлөхөд тэр залуу машинтайгаа бидний араас дагаж хөдөлсөн. Тэгээд бид нар Дамбад ирээд араас хөөгөөд салахгүй байхаар нь машинаа зогсоогоод бууж тэр залуугийн машин дээр нь очоод тэр залууг буугаад ирэхийг шаардсан боловч бууж ирэхгүй байсан. Тэгэхээр нь бид

гурав машиныг нь гараараа цохиж, өшиглөж машиныг нь гэмтээсэн юм... Би тэр машины жолооч талын хаалгыг 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн…” гэсэн мэдүүлэг /хх-58-60/,

…Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Намайг харахад таксины жолооч Тэлмэнг заамдсан байдалтай байсан бөгөөд Тэлмэн газарт хэвтэж байсан. Би манай найзыг зодож байна гэж ойлгосон. Тэгээд би салгах, найзыгаа татаж босгох зорилгоор очсон бөгөөд юу болж байна гэж хэлэхэд чамд хамаагүй зэргээр этгээд байдалтай харьцсан. Би салгах гэж түлхсэн. Тэр залуу машиндаа суусан. Би нар ч гэсэн машиндаа суугаад хөдөлсөн. Тэр залуу бид нарын араас дагаад байсан. Дамбадаржаагийн миний дэлгүүрийн ойролцоо гудманд зогссон. Бид нар тэр залууг өөрөө манэй найзыг унагааж... асуудал үүсгэчихээд араас дагаад байхаар нь машинаас бууж очсон... Бууж очоод машиныг нь өшиглөж, цохиж гэмтээсэн... Хохирлыг барагдуулсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна…” гэсэн мэдүүлэг /хх-123/,

Шүүгдэгч Б.Тэлмэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Батжил ганцаараа машинаас буугаад Түц-рүү орсон. Тэгээд удаад байхаар нь буугаад Батжилын араас Түц рүү орох гэтэл манай найз Батжил 2 охинтой зогсож байсан. Тэр хоёр охины нэг найз нь таксинд суучихсан харагдаж байсан... Тэгээд байж байтал тэр хоёр охин манай найз Батжилд хандан "...манай тэр найз явах гээд байна аа, чи очоод дагуулаад ирээч" гэж хэлсэн юм. Тэгээд Батжил такси руу ороод арын хаалгаар нь тэр охиныг буулгах гэтэл буухгүй байсан юм. Тэр үед би жоохон бухимдалтай ч байсан, тэр таксины жолооч дээр очоод “наад охиноо аваад яв, яв” гэж жоохон ууртай хэлсэн. Тэгтэл тэр таксины жолооч уурлаад бууж ирээд намайг заамдаж аваад хавираад газар унагаачихсан юм. Тэгээд миний дээр гараад намайг заамдаад босгохгүй байсан. Би доор нь уурлаад намайг босго гээд л байсан л даа. Тэр үед Батжил тэр залууд чи болиоч дээ гээд хажуунаас нь хэлсэн... Тэгээд бид гурав миний машинаар Дамба руу явсан юм. Тэгээд явж байгаад би тэр залууг араас дагаж явааг нь мэдсэн. Тэгээд бид нар Дамбад ирээд араас дагаад салахгүй байхаар нь бид гурав зогсоод тэр залуугийн машин дээр нь очоод тэр залууг буугаад ирэхийг шаардсан боловч бууж ирэхгүй байсан. Тэгэхээр нь бид гурав машиныг нь гараараа цохиж, өшиглөж машиныг нь гэмтээсэн юм…” гэсэн мэдүүлэг /хх-62-64/,

…Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Намайг заамдан авч газар унагааж, дээр гаран өвдгөөрөө тулсан, Батжилыг хүрч ирэхэд чамд хамаагүй гэх зэргээр хандсаны улмаас би машин руу нь тоосго шидсэн. Би машинаа бариад хөдлөөд явж байсан. Араас дагаж байгааг мэдсэн. Дагаж явсаар байгаад Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаад байрлах миний дэлгүүрийн ойролцоо ирсэн. Өөрөө намайг унагааж, зүй бусаар харьцаж асуудал үүсгэчихээд араас дагаад яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь машинаас бууж очсон. Бууж очоод машиныг нь өшиглөж толийг нь цохисон. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Хийсэн үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна. Цаашдаа дахин хэрэг, зөрчил гаргахгүй гэж амлаж байна. Ийм хэрэгт холбогдсондоо хохирогчоос болон ар гэрийнхнээсээ уучлалт гуйж байна…” гэсэн мэдүүлэг /хх-131-132/,

Шүүгдэгч Б.Тэлмэнгийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт болон хувийн байдлыг

 

тодорхойлох бусад баримтууд /хх-87-93/,

Шүүгдэгч Т.Батжилын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт болон хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-84-86, 110-111/,

Шүүгдэгч Б.Цэнгүүний иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт болон хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-81-83/,

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримт /хх-94-96/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Тэлмэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсзн үедээ Б.Цэнгүүн, Т.Батжил нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нуТаг дэвсгэрт байрлах Сансар 32-ын ертөнцийн зүгээр зүүн талын автобусны буудлын орчим хохирогч Б.Амартүвшинтэй маргалдах явцдаа хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас буюу өөрийг нь заамдан авч газар унагааж. Т.Батжилтай зүй бусаар харьцан машиндаа суун зугтаасны улмаас Б.Амартүвшингийн эзэмшлийн 68-62 УНӨ улсын дугаартай гранд марк 2 маркийн автомашин руу тоосго шидэж гэмтээсэн, мөн өдрөө Сүхбаатар дүүвгийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Цэнгүүн, Т.Батжил нарын хамт машиндаа суугаад явж байхад араас нь машинаар дагасны улмаас Б.Амартүвшингийн эзэмшлийн 68-62 УНӨ улсын дугаартай гранд марк 2 маркийн автомашиныг хаалгыг өшиглөж, толийг цохиж, номерыг салгаж гэмтээн нийт 460.500 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.Батжил нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Цэнгүүн, Б.Тэлмэн нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар 32-ын ертөнцийн зүгээр зүүн талын автобусны буудал орчим хохирогч Б.Амартүвшинтэй маргалдах явцдаа хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас буюу Б.Тэлмэнг заамдан авч, газар унагааж, өөртэй нь зүй бусаар харьцаж, машинаар араас нь дагасны улмаас Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Амартүвшингийн эзэмшлийн 68-62 УНӨ улсын дугаартай гранд марк 2 маркийн автомашины хаалгыг өшиглөж, цохиж гэмтээн нийт 460.500 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Цэнгүүн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Батжил, Б.Тэлмэн нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар 32-ын ертөнцийн зүгээр зүүн талын автобусны буудал орчим хохирогч Б.Амартүвшинтэй маргалдах явцдаа хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас буюу Б.Тэлмэнг заамдан авч, газар унагааж, Т.Батжилтай зүй бусаар харьцаж, машинаар араас нь дагасны улмаас Сүхбаатар дүургийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Амартүвшингийн эзэмшлийн 68-62 УНӨ улсын дугаартай гранд марк 2 маркийн автомашины толийг цохиж, хаалгыг өшиглөж гэмтээн нийт 460.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

хохирогч Б.Амартүвшингийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-27-28/, гэрч Б.Үүрцайхын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-34/, шүүгдэгч

Б.Цэнгүүн, Т.Батжил, Б.Тэлмэн нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Б.Тэлмэн, Т.Батжил, Б.Цэнгүүн нарт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Б.Амартүвшин нь хэргийн материалтай танилцахдаа “надад гомдол санал байхгүй ээ. Хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэснийг харгалзаж мөн шүүгдэгч Б.Тэлмэн, Т.Батжил, Б.Цэнгүүн нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, хохиролыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээж чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Тэлмэн, Т.Батжил, Б.Цэнгүүн нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боржигон овогт Баярхүүгийн Тэлмэн, Хүгдүүд овогт Тунгалагийн Батжил, Хөвгүүд овогт Баттөмөрийн Цэнгүүн нарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Б.Тэлмэн, Т.Батжил, Б.Цэнгүүн нарыг тус бүр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Тэлмэн, Т.Батжил, Б.Цэнгүүн нарт оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Тэлмэн, Т.Батжил, Б.Цэнгүүн нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Б.Тэлмэн, Т.Батжил, Б.Цэнгүүн нарт оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст тус тус даалгасугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх

тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тэлмэн, Т.Батжил, Б.Цэнгүүн нарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  2. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тэлмэн, Т.Батжил, Б.Цэнгүүн нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Х.ИДЭР