Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 132/ШШ2021/00387

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У*******р хот, Х******* дүүрэг 19 хороо 34-4 тоотод оршин суух, Сайн ******* овогт *******гийн Б******* /рд:Р*******/,

Нэхэмжлэгч: О******* аймаг, Б*******р сум, Зэст баг тоотод оршин суух, Ч овогт Нн Э /рд:Ф/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймаг, С сум, 1 дүгээр багт оршин суух, Х овогт Бгийн в /рд:Г/-т холох,

6,500,000 төгрөг гаргуулах тухай 132/2021/00313/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ю.Б*******, Н.Э хариуцагч Б.в, түүний өмгөөлөгч С.Н,

Гэрч: Б аймгийн С сумын 3 дугаар баг, А овогт Дгийн М /рд:ВЗ/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 08 дугаар сард өвс худалдаж авна гэж найз М.Эын аавд Д.М ахад хэлсэн. 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Д.М ах над руу яриад Б.в гэдэг хүнтэй 1 боодол өвсийг 3,000 төгрөгөөр авахаар то*******он. Урьдчилгаа 1,500,000 төгрөг нэхэхэд нь би өөрөөсөө өгчихлөө гэж хэлсэн. Би тэр үед найдвартай хүн үү гэж асуухад сайн хүн гэж хэлж байсан. Түүнээс 2, 3 хоногийн дараа би Д.М ахын данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Найз М.Эын хамт Б аймгийн С сумын А гэх газар буюу Б.вын хадлангийн талбайд очиж 2,000 боодол өвсөн дээр нэмээд 3,000 боодол өвс авъя гэж хэлсэн. Гэтэл 1 боодол өвсийг 5,000 төгрөгөөр өгнө гэсэн. Тэгээд хадлангийн талбай болон боодолтой өвсийг нь үзсэн. Би энэ хүнтэй 2,000 боодол өвсийг 2,500 төгрөгөөр, 3,000 боодол өвсийг 5,000 төгрөгөөр авахаар аман гэрээ хийсэн. Тухайн үед хэзээ өвсөө өгөх вэ гэж асуухад одоо хадландаа гарах гэж байна. 14 хоног болно, машинаа бэлдээд хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд нэг өдөр Б.в утсаар яриад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш утсаар ярихаар бороо ороод байна гээд 14 хоногийн хугацаа өнгөрсөн. Ингээд Оюутолгой руу ажилдаа яваад 28 хоногийн дараа ирсэн. Утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд би Б.вын хадлангийн талбай дээр очсон. Тэр үед энэ хүн өөрөө байгаагүй. Хашаан дотор ямар ч өвс байгаагүй. Энэ хүний дүүтэй нь уулзаад талбай дээр байсан өвсийг асуухад хүний өвс гэж хэлсэн. Дараа нь би 2 машинаар өвс ачуулахаар үнэ тохироод Б.в руу мессэж бичсэн. Хөдлөх гэж байхад энэ хүн залгаад тийм зүйл байхгүй, одоо очиж өвс авбал чамайг ална шүү гэж хэлсэн. Тэгээд 2 ачааны машинаа болиулсан. Түүнээс хойш энэ хүнтэй холож чадаагүй. Дараа нь би Б аймгийн С суманд аав, ээжтэйгээ хамт очиж энэ хүнтэй уулзсан. Тэгсэн чинь намаржин бэлдсэн өвсийг маань 1 боодлыг нь 6,500 төгрөгөөр авбал ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгөө авъя гэсэн чинь 2 машин өвс зараад мөнгийг чинь өгье гэсэн. Гэтэл маргааш нь энэ хүн утсаа авахгүй байсан. Ээж рүү нь залгахаар миний хүү та хоёрын асуудал надад хамаагүй гэж хэлдэг. Иймд Б.аас өвсний үнэ 6,500,000 төгрөг гаргуулж өнгө үү гэв.

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр энэ хүнээс мөнгөө авч чадахгүй байсан тул 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн газарт гомдол гаргасан. 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр цагдаагаас залгаад Б.втай ирээд уулз гэсэн. Тэр үед Б.в 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор мөнгийг чинь өгье би газар иалангийн зээл авах гэж байгаа гэсэн. Намайг цагдаад өгсөн өргөдлөө буцаагаад авчих гээд байхаар нь би итгээд өргөдлөө буцааж авсан. Би 2021 оны 04 дүгээр сарын сүүлчээр нүдний хагалгаанд орох гэж байсан тул үнэн учраа хэлсэн чинь коронавирусын улмаас хөл хорионд ороод зээл авч чадаагүй гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор зээл бүтнэ тэр болтол хүлээж бай гэсэн боловч өдийг хүртэл мөнгөө өгөөгүй. Дараа нь энэ хүнийг олдохгүй болохоор нь манай нөхөр Б аймгийн С сумын нэгдсэн групп дээр пост бичсэн. Тэгсэн чинь энэ хүн би чамд нэг ч төгрөг өгөхгүй, чи миний нэр хүндэд халдсан гэж хэлсэн. Түүнээс хойш ерөөсөө яриагүй. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Б.в нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сүүлийн 10 гаруй жил газар иалангийн үйл ажиллагаа эрхэлж байна. 2017 оноос хойш Ингэт түрүү ХХК-ийг байгуулан ажиллаж байна. Би Д.М гэдэг хүнтэй олон жил хамтран Баянхонгор аймаг руу өвс ачуулж байгаа. Д.М ах өвс хэрэгтэй байна гэж ярьсан. Тэгэхээр нь би танд 3,500 төгрөгөөр 1 боодол өвс өгье гэсэн. Урьдчилгаа 1,500,000 төгрөг шаардлагатай гэж хэлсэн. Тухайн үед Д.М ах Ю.Б*******эс мөнгө авч надад өгсөн гэж хэлээгүй. Дараа нь Д.М ахын хүү нь найз Ю.Б*******тэй хамт хадлангийн талбай дээр ирээд өвс авна гэсэн. Тэгэхээр нь би 1 боодол өвсийг 5,000 төгрөгөөр зарна гэсэн. Ю.Б******* 5,000 боодол өвс авахаар то*******он. Би хоол хүнс, шатахуун авах шаардлагатай болоод Ю.Б*******эс 5,000,000 төгрөгийн урьдчилгаа авсан. Би нийт 10,000 боодол өвс боосон. 2020 оны 11 дүгээр сард энэ хүн манай гэрт ирсэн. Би түүнд өвсөө ав гэж хэлсэн. Гэтэл энэ хүн би ажилтай байна, машин олдохгүй байна гэсэн. Энэ хүн ерөөсөө надтай холоогүй. Хадлангийн талбай дээр сүлжээ барьдаггүй. Тэгээд хадсан талбай дээр байсан өвсийг ав гэхэд энэ хүн бүдүүн өвс байна гээд голсон. Би сайн муутай нь хольж ав гэхэд мөнгөө авна гэсэн. Би өвсөө зараад мөнгийг нь өгнө гэж хэлсэн чинь өвс маань зарагдаагүй. Өмнөх жил коронавирусын халдварын улмаас өвсний тээврийг хорьсон байсан. Маш их хүндрэлтэй байсан. Би өвсөө хавар болтол хадгалсан. Тэгээд малчиддаа тусалъя аян-ны хүрээнд Дундговь аймаг руу өвсөө хандивласан. Би хавар зээл авахаар хөөцөлдсөн боловч бүтээгүй. Тэгээд трактораа зараад 5 сар гаргаад мөнгө бэлдэж байхад энэ хүн Б аймгийн С сумын 6,000 гаруй дагагчтай фэйсбүүк хаяг дээр пост оруулсан байсан. Олон нийтийн хэрэгсэл тул сум даяараа асуудал үүссэн. Би өсвөр насны охинтой. Манай охин луу ангийнхан нь залгаад танай аав чинь хүн луйвардсан гэж хэлсэн байсан. Би тэр үед уурлаад чамд 1,000 төгрөг ч өгөхгүй гэж хэлсэн. Би сумынхаа Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч хүн юм. Энэ хүн миний нэр хүндэд халдсан учраас мөнгийг нь одоо болтол төлөөгүй юм гэв.

Гэрч Д.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ю.Б******* өвс авна гэхээр нь би Б.втай холбож өгсөн. Б.Даминшарав урьдчилгаа авъя гэхээр нь би өөрөөсөө 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Ю.Б******* лүү ярьж энэ талаар хэлсэн ба Ю.Б******* 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Ю.Б******* өвсөө авч чадахгүй байна гэж хэлж байсан. Би Б аймгийн С сум орох ажил гараад Б.вын гэрт нь очиход хүн байхгүй байсан. Тэгээд Б.в руу залгаад энэ талаар хэлсэн чинь трактор зараад удахгүй өгнө гэж хэлсэн... гэв

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ю.Б*******, Н.Э нар нь хариуцагч Б.вт холуулан өвсний үнэ 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Талууд 2020 оны 09 дүгээр сард өвч худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулж, Б.в нь 3,000 боодол өвсийг 5,000 төгрөгөөр нэхэмжлэгч нарт худалдахаар , Ю.Б*******, Н.Э нар нь өвсийг хүлээн авч, хэлэлцэн то*******он үнэ төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Ю.Б*******, Н.Э /худалдан авагч/, Б.в /худалдагч/ нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба хуульд зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн то*******он үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хэрэгт авагдсан Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигч талуудын тайлбараар худалдан авагч тал болох Ю.Б*******, Н.Э нар нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр худалдагч тал Б.вт урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-3/

Хариуцагч Б.в нь өвсний урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг хүлээн авсан атлаа гэрээнд заасан хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сард худалдан авагч талд өвсийг шилжүүлэн өгөөгүй тул нэхэмжлэгч Ю.Б*******, Н.Э нар нь урьдчилгаа төлбөрт төлсөн 5,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч талаас шаардах эрхтэй байна.

Харин өвсний урьдчилгаа төлбөрт 1,500,000 төгрөгийг Б.вт хүлээлгэн өгсөн, шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба нэхэмжлэлийн энэхүү шаардлагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд зааснаар зохигч нь нотлоогүй байна.

Иймд хариуцагч Б.ваас худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ю.Б*******, Н.Э нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгт холох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Иргэний хуулийн 243 дугар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.ваас 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю.Б*******, Н.Э нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас1,500,000 /нэг сая таван зуу/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, -д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нэхэмжлэгчийн 118,950 /нэг зуун арван найман мянган есөн зуун тавин/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ю.Б*******, Н.Э нарт олгсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ