Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/248

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймгийн Прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 2316000750208 дугаартай хэргээс шүүгдэгч ***-од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, шүүгдэгч ***-ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, шүүгдэгч ***-т холбогдох 2 удаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т тус тус зааснаар зүйлчилсэн хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “машин механизм ашиглаж мал хулгайлах” гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 2316000750208 дугаартай хэргээс шүүгдэгч ***-т холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар зүйлчлэгдсэн хэргүүдийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэлийг нэгтгэн хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3.Шүүгдэгч *** овгийн ***-ын ***-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар олон тооны мал хулгайлж, бүлэглэж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

-Шүүгдэгч *** овгийн ***–ын ***-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар олон тооны мал хулгайлж, бүлэглэж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

-Шүүгдэгч *** овгийн ***-ын ***–г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар олон тооны мал хулгайлж, бүлэглэж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

-Шүүгдэгч *** овгийн ***-ын ***-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар олон тооны мал хулгайлж, бүлэглэж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

-Шүүгдэгч *** овгийн ***-ийн ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4.Шүүгдэгч ***-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

-Шүүгдэгч ***-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

-Шүүгдэгч ***–д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

-Шүүгдэгч ***-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

-Шүүгдэгч ***-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял дээр мөн энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож нэмж нэгтгэн 4 (дөрөв) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 (дөрөв) жил, 10 (арав) сар, 23 (хорин гурав) хоног зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил, 4 (дөрөв) сар, 4 (дөрөв) хоног зорчих эрхийг хязгаарлах ялын 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 (тав) жил, 10 (арав) сар, 4 (дөрөв) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ид оногдуулсан 5 (тав) жил, 10 (арав) сар, 4 (дөрөв) хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч ***–т оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч ***-д оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч ***-д оногдуулсан 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ын цагдан хоригдсон 72 (далан хоёр) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

8.Шүүгдэгч ***-ид урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж, шүүгдэгч ***-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шүүгдэгч ***-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөх, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол 15 (арван тав) нэгжийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ял солихыг сануулсугай.

11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***-ын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морины үнэ 800,000 (найман зуун мянга) төгрөгийг шүүгдэгч ***-оос гаргуулж улсын орлого болгох хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авсугай.

12.Шүүгдэгч ***, ***, ***нараас тус  бүрээс 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ***-д, 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ***-ид, 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ***-т, 10,200,000 (арван сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ***–ид, шүүгдэгч ***-аас 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж хохирогч ***-д, шүүгдэгч ***, ***, ***нараас тус бүрээс 164,800 (нэг зуун жаран дөрвөн мянга найман зуу) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ***-д, 561,200 (таван зуун жаран нэгэн мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн ***-т тус тус олгосугай.

13. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 (гурав) ширхэг тэмээний хатсан шир, 32 (гучин хоёр) ширхэг адууны толгой, 32 (гучин хоёр) ширхэг адууны шир, 128 (нэг зуун хорин найм) ширхэг адууны шийр, улаан шар болон шар ногоон өнгийн даавуу тус бүр 1 (нэг) ширхэг, цэнхэр өнгийн хадаг 1 (нэг) ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, ***–ын гэх давхар саран дэвсгэртэй хас тамга, ***-гийн гэх давхар саран дэвсгэртэй хас тамга ***-ийн гэх давхар саран дэвсгэртэй хас тамгыг тус бүр эзэмшигч нарт буцаан олгох, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч *** 3 (гурав) тэмээ, 1 (нэг) мотоцикль, 13,000,000 (арван гурван сая) төгрөгийг хохирогч ***-д хохирол барагдуулахаар төлсөн, шүүгдэгч ***-оос 561,200 (таван зуун жаран нэгэн мянга хоёр зуу) төгрөгийг Говь-Алтай аймгийн ***-т, 164,800 (нэг зуун жаран дөрвөн мянга найман зуу) төгрөгийг иргэний нэхэмжлэгч ***-ид тус тус төлсөн, шүүгдэгч *** 72 (далан хоёр) хоног цагдан хоригдсон, шүүгдэгч ***, ***, ***, ***нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч ***-оос гаргаж өгсөн 2 (хоёр) ширхэг мөнгөн шилжүүлгийн баримтыг хэрэгт хавсаргах, шүүгдэгч ***-оос шүүхэд гаргаж өгсөн 4 (дөрөв) хуудас баримт, 2 (хоёр) ширхэг фото зургийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

15.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

16.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***, ***, ***, *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч ***-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ЭНХБААТАР