Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагч Ө.Манзушир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч *** овгийн ***-ын ***-т холбогдох эрүүгийн 2416002790302 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл ***, хамтран амьдрагчийн хамт *** аймгийн *** сумын *** багийн ***тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, *** овгийн ***-ын ***,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр *** аймгийн *** сумын *** багийн ***тоотод архи уулаа гэх шалтгаанаар өөрийн хамтран амьдрагч ***-г зодож түүний эрүүл мэндэд баруун нүдний доод зовхи, хацар, зүүн гарын шуу, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч *** нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр *** аймгийн ***  сумын *** багийн *** тоотод архи уулаа гэх шалтгаанаар өөрийн хамтран амьдрагч ***-г зодож улмаар хохирогч ***-д хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримтын улмаас ***-г зодож  баруун нүдний доод зовхи, хацар, зүүн гарын шуу, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч *** гэм буруутай болох нь:

1.Хохирогч ***-ийнмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 10 сарын 08-ны өдөр ***-н хажууд байдаг утас засварчин дээр очоод утасны ID код гаргах гээд очсон. Тэгээд гараад гэрлүүгээ явж байхдаа *** гэдэг таньдаг эгчтэйгээ таараад *** цайны газар ороод нэг нэг аяга цай авч уугаад нэг 0,33 литртэй архийг нууж байгаад хувааж уусан. Тэндээс гараад *** эгч салж явсан. Би *** ахынд очсон. *** ахынд нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүн хоол хийгээд нэг шил 0,75 литр архи уугаад сууж байсан. Би ороод тэр архинаас нь гуйж байгаад хоёр хундагыг уугаад *** ахынхаас гараад ***-ын дэлгүүрийн урдуур явж байхдаа ***-тай таараад ***намайг муухай үгээр хэлээд би бас ***-ыг муухай үгээр хэлээд хоорондоо хэрэлдээд би ***-т зодуулсан. 2024 оны 10 сарын 10-ны өдөр сонгууль болохын өмнөх өдөр *** нь садангийн ахтайгаа ажил хийхээр гарсан. Би *** ахынхаас ээжийн гэрт ирсэн байсан. Ээжийн гэрт байхдаа тамхи татах гээд гартал ***-ын архи уудаг эмэгтэй манай гэрийн урд талын нарийн гудамжны үзүүр дээр намайг дуудаад ундааны саванд хийсэн “Талын хар” гэдэг архийг өгсөн. Би тэр архинаас нь гурав балгаад өгсөн. Тэрнээс цааш санахгүй байна. Нэг мэдэхэд ээжийн гэрийн үүдний таамбарт байж байхад *** ирээд намайг зүүн мөр лүү өшиглөөд намайг бос гээд куртикээр ороолгоод, хувцаснаас татаж зууралдаад байхад нь би унаж босож байгаад ***-ын баруун хөл рүү нь өшиглөөд *** бид хоёр барьцалдаад хэрэлдэж маргалдаад байж байхад хажуу өрөөний охин гарч ирж ***-ыг та яасан даварсан юм бэ? Наад хүнээ дандаа зодож байх юм. Би цагдаа дуудлаа шүү гээд ***-ыг яв гээд хөөсөн. Би ***-ыг танина. Би ***-тай хоёр жил ***-ын гэрт амьдарсан. Сүүлийн 2 жил ***-тай гадуур айлаар, найз нөхдөөр нь хонож өнжиж амьдарч байгаа. *** бид хоёрын дунд архинаас болж үл ойлголцол үүсдэг. *** нь намайг архи уулаа гээд загнаж, зодох асуудал гардаг. Намайг архи уучихаар *** бас архи уудаг. Бид хоёрын дунд өс хонзонгийн зүйл байхгүй. *** нь 2024 оны 10 дугаар 08-ны өдөр ***-ын дэлгүүрийн дээд талын нарийн гудманд “Архи уулаа гээд үсдээд чирээд, нүд нүүр лүү цохиж, хамрын доогуур шалбалсан. 2024 оны 10 сарын 10- ны өдөр ээжийн гэрийн үүдний таамбарт намайг архи уулаа гэх шалтгаанаар зүүн гар, мөр лүү өшиглөж, чирч гулдаж татаад куртикээрээ ороолгоод зодсон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. *** архи уусан уугаагүйг нь мэдэхгүй байна. 10 сарын 10-ны өдөр хажуу айлын охин ***-ыг загнаж байхдаа та эрүүл хүн байж энэ согтуу хүнийг зодоод байхдаа яадаг юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 53-54-р тал/,

2.Гэрч ***-нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охин *** нь *** гэх залуутай хамтран амьдраад 2 жил гаран болж байна. 2024 оны 10 сарын 07-ны өдөр *** буудалд бүжиг зохион байгуулдаг *** гэдэг хүн манай гэрт ирээд танай охин *** гэртээ байгаа юу? гэж асуусан. Би охин гэрт байхгүй. Ойрд архи уугаад алга байна гэж хэлсэн. Тэгсэн *** мөн байна. *** рестораны дээд талын буланд ***, ***-г шахаад цохих гээд гараа далайгаад байж байсан. Охиныг чинь зодож байна гэж хэлсэн. Тэгээд манай бага охин эгчийнхээ урдаас гарсан. Тэгсэн удалгүй эгчийгээ гэртээ оруулаад ***-ыг хөөгөөд гарсан. Тэгээд орой нь *** хоол идчихээд гэрээсээ гараад *** луу явсан. 2024 оны 10 сарын 10-ны өдөр хажуу айлын *** над руу залгаад *** эгчийг *** зодоод байхаар нь ***-ыг хөөгөөд явуулсан гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ирэхэд охин *** зодуулсан байдалтай байсан. Би охиноо гэртээ оруулаад цай, хоол, өвчин намдаах эм зөөгөөд зодуулсан зургийг нь дараад, цагдаад өргөдөл өгнө гэж хэлсэн чинь *** зугтаагаад гарсан. Тэгээд би цагдаад өргөдөл өгсөн. Зүүн гар, хөл хөхөрсөн. Нүүр нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Манай охин *** нь *** намайг зодчихлоо, алангаа алдлаа гэж байнга хэлдэг. Тэр өдөр манай охин *** нь архи уусан байсан. Орой нь *** бас архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би ***-г зодсон талаар цагдаагийн байгууллагаар ***-ыг шалгуулж байгаагүй. Шалгуулах гэхээр *** нь зугтчихдаг, *** өөрөө шалгуулахгүй гээд ***-ыг аваад явчихдаг байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 58-р тал/,

3.Насанд хүрээгүй гэрч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 сарын 10-ны өдөр намайг гэртээ байхад ****** хоёр хэрэлдээд хоорондоо зодолдоод байх шиг байсан. Тэгээд удалгүй *** ***-ыг хүн аллаа гээд орилохоор нь би гэрээсээ гарсан. Би хөөш гээд орилоход *** ***-ийн нүүр рүү нь нэг удаа өшиглөөд зугтсан. ***нүүрээ дараад *** намайг ингээд зодчихлоо гээд уйлаад байсан. Би эмээ /*** н эгчийг/-г дуудсан. Тэгсэн *** эгч ирээд ***гэрт нь оруулсан. Тэгээд *** эгч,  *** хоёр намайг дахиад дуудаад энэ зургийг хамаатны групп дээр тавиадах гэхээр нь би *** эгчийн утаснаас ***  эгчийн утас руу шилжүүлээд, хамаатны групп дээр нь тавьсан. Тэгсэн ***эгч ээж *** эгч рүү чи хүний муу үздэг гээд уурлаж орилж байгаад гараад гүйсэн. Тэгээд би гэртээ орсон. Ер нь дандаа л ***эгчийг *** зоддог. *** эгч, *** эгч нар цагдаад дуудлага өгөөд ***-ыг  бариулаад явуулахаар *** ***-ыг  өмөөрөөд ***, *** эгч рүү уурлаад дайраад, гэрээсээ гараад зугтаадаг. Би ***танина, ***-ыг  танихгүй, зүсийг нь танина. ***нь манай гэрийн хажуу айлд байр түрээсэлж амьдардаг. Би А.***М.*** нартай садан төрлийн холбоо байхгүй. ****** хоёр юунаас болж хэрэлдсэнийг мэдэхгүй байна. Би дэлгүүр орох гээд чихэвчээ хэсэг зуур авахад А.***нь ***-ыг  чи яв зайл гэж хэлж байсан. Тэгсэн М.*** нь өөдөөс нь битгий хуц гээд хэрэлдээд зодоод байх шиг байсан. Тэгж байгаад А.*** *** хүн аллаа гээд орилсон. Ер нь А.***М.*** нь байнга л хэрүүл маргаан, зодоон цохион хийдэг...” гэх мэдүүллэг /хх-ийн 55-56-р тал/,

4.Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 10 сарын 29-ний өдрийн 287 дугаартай“...1. 2. ***-ийн биед баруун нүдний доод зовхи, хацар, зүүн гарын шуу, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-р тал/,

5.Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн өдрийн мэдүүлэгтээ санаж мартаад худлаа мэдүүлсэн байна. *** эгч өдөр болгон намайг хүрээд ир ***агсам согтуу тавиад байна, *** ***зодсон байна, бага охин нь архи уусан гэх мэтчилэн намайг дуудаад байдаг болохоор өдөр хоногийг андуурсан байна. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр буюу сонгуулийн өмнөх өдөр *** ***Амгалан эгчийн гэрийн үүдэнд зодсон байсан. Тэгээд би Амгалан эгчтэй ***-д өвчин намдаах эм өгөөд хэвтүүлсэн. Тэгээд хэсэг ***харж байгаад хажуу айлын *** охиноор ***-гийн зодуулсан зургийг дараад хамаатны групп дээр тавиулсан. Тэгсэн *** эгч энэ грүпп дээр зураг тавиулахгүй байсан юм гээд зургийг нь устгасан. Намайг 10 дугаар сарын 10-ны өдөр *** эгчийнд ирэхэд А.***нь ***-т зодуулсан байсан. Гар хөл, нүүр нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р тал/,

6.Гэрч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Андууд гэх газрын урд засмалаар машинтай явж байсан. Тэгсэн *** гуайн охин ***нь Андуудын ханыг налсан нилээн айсан шинжтэй зогсож байсан. ***-ийн хажууд нэг залуу ***сүрдүүлээд цохих гэж байгаа юм шиг бөхийгээд зогсож байсан....тэгээд *** гуайн гэрт орж хэлээд явсан. Тухайн үед А.***хажууд байсан залуу цохиж зодоогүй. Айлгаад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-р тал/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.*** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч ***-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч ***-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ***-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.*** шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.

   3.Гэм хор, хохирлын талаар:

Шүүгдэгч ***-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хавтаст хэргийн 38 дугаар хуудаст “...Миний бие *** овогтой ***нь 241600279 дугаартай хэрэгт хохирогчоор оролцож байгаа, би энэ хэрэг дээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй” гэсэн хохирогчийн хүсэлт авагдсан, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овгийн ***-ын ***-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-т оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид ***-т мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР