Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/01

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Золбоогоор хөтлүүлэн,

Улсын яллагч М.А,

Шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд ирүүлсэн ............. дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............оны . дугаар сарын ....-ны өдөр ..........аймгийн ........суманд төрсөн, халх, .... настай, ........., .....боловсролтой,...........мэргэжилтэй, ............ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........хот, .........дүүрэг, .........хороо, .......хороолол, ..........гудамж, .......-р байр, ......тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоогоор ......аймаг, .....сум, .........баг, ............хороо, ......гудамж, ............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, .......овогт П-ын Э /регистрийн дугаар:........../.

Шүүгдэгч П.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдөр шилжих шөнө ........аймгийн ............сумын .........багийн нутаг дэвсгэр .........задгай тоотод хохирогч С.Н-тай маргалдаж, улмаар харилцан зодолдож, түүний биед зүүн нүдний дотор болон доод хананы ухархайн цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод хэсэг, дээд уруулын дотор талын шарх, зүүн шуунд зулгаралт, духны баруун урд дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал үүсгэн хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.   

    Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч С.Н-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байна.

Хохирогч С.Н нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

-Шүүгдэгч П.Э нь шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж харамсаж байна. ахин ийм алдаа гаргахгүйн тулд алхам бүртээ өөрийгөө цэгнэж явна..” гэв.

-Улсын яллагч М.А нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдөр шилжих шөнө ..... аймгийн .........сумын .........багийн нутаг дэвсгэр .........задгай тоотод хохирогч С.Н-тай маргалдаж, улмаар харилцан зодолдож, түүний биед зүүн нүдний дотор болон доод хананы ухархайн цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод хэсэг, дээд уруулын дотор талын шарх, зүүн шуунд зулгаралт, духны баруун урд дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал үүсгэн хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнболон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрийг харгалзан прокурортой тохиролцсон ял албадлагын арга хэмжээний хүрээнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй. Шүүгдэгч нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.

Эрүүгийн ............ дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 1-р хуудас/,

- Хохирогч С.Н-гийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* аймгийн У сумаас Улаанбаатар хот орохоор өөрийн ........улсын дугаартай ........маркийн машинтай найз Ж-той хамт гараад замаараа Тосонцэнгэл суманд орой 18 цагийн үед ирсэн. Т сумаас найз П.Э-ын 3 үхрийн мах, 5 хонины мах, 1 мотоцик ачихаар болоод найз П.Э руу залгаад "би Тосонцэнгэл суманд ирсэн байна" гэхэд эхнэртэйгээ хамт ирээд "та хоёр манайд ороод хоол идээд яв" гэхээр нь "за тэгье" гээд замаараа дэл******* ороод бид хоёр нэг нэг шил архи, чихэр жимстэй аваад П.Э-ын гэр орсон. Би П.Э-ын гэрийн хаягийг бол хэлж мэдэхгүй аймгийн төвөөс уруудаад явж байхад “Ундарга” шатахуун түгээх станцын баруун талын гудмын айлууд дунд байдаг юм байна лээ. П.Э-ын гэрт очиход манай найз Х түүний 2 хүүхдийг хараад байж байсан. Би тэдний гэрт ороод дэл*******ээс авсан чихэр жимс архи өгсөн. Ж дэл*******ээс авсан архи 0.75 литрийн хэмжээтэй "Экс" архи задалж П.Э, Х, Ж бид дөрөв хувааж уусан. Тэгтэл П.Э нэрийн мэдэхгүй сонин шилтэй архи гаргаж ирэхээр нь Ж 2 хундага уугаад үлдсэнийг нь П.Э бид хоёр хувааж уусан. Ж, Х хоёр ер нь бага архи уусан. Энэ архи дууссаны дараа миний дэл*******ээс авчирсан архийг задлаад ууж байсан. Бид хоёр архи ууж байхдаа машин тэрэг ярьж байсан. Тэгтэл Э "Чиний хоёр машин юу юм бэ? би удахгүй 20 машинтай болно” гэсэн зүйл яриад маргалдаж бие бие рүүгээ салаавч гаргасан. П.Э бид хоёр ширээний хоёр талд суугаад архи ууж байсан. П.Э-ыг түрүүлээд босохоор нь дагаад бостол баруун гараа атгаж байгаад миний зүүн талын нүд рүү нэг удаа цохисон. Би түүнд цохиулаад хойшоо буйдан дээр суугаад П.Э. “Гэрт чинь жаахан хүүхэд байна, хоёулаа гаръя" гэхэд "Тэгье” гээд бид хоёр гэрээс гарахаар болоод П.Э. түрүүлээд гарсан. Түүний араас Х. бид хоёр гараад би Х. хандаж "П.Э. миний нүд рүү цохичихлоо. Чи хардаа” гээд яриад зогсож байхад П.Э. нойлоос гарч ирээд миний уруул руу нэг удаа цохихоор нь би доошоо тонгойход миний хамар, зүүн нүдийг хамруулаад нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь бид хоёр хоорондоо зодолдсон би түүнийг цохих гэсэн боловч цохиж чадахгүй байсан. Би маргааш нь түүнтэй уулзахад түүний зүүн нүд бага зэрэг хөхөрсөн байдалтай байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Уг зодоон бид хоёрын дунд болсон. Бид хоёрыг гадаа зодолдож байхад Х. байсан. Ж. унтаж байснаа сүүлд нь гэрээс гарч ирсэн. Зодооныг Х. болон П.Э. эхнэр хоёр л харсан. Би түүнд зодуулсныхаа дараа эхнэр П., эгч Ж., аав найртайгаа фейсбүүк чатаар дүрсээр ярьж хэлсэн. ...П.Э. бид хоёр өмнө нь Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомт нь дээр ачааны машин жолоодож байхдаа танилцаж байсан. Тэр цагаас эхлэн найз нөхөд болсон. Бидний дунд ямар нэгэн өр авлага, өс хонзон, эд хөрөнгийн маргаан байхгүй. ...П.Э. эхлээд нүд рүү цохих үед түүний эхнэр л байсан. Харин гадаа бид хоёрыг зодолдох үед Х. л байсан. Одоо миний зүүн талын нүдний ухархайн яс цөмөрсөн, мөн хамар хугарч бяцарсан, үүдэн доод хиймэл /авагддаг/ 2 шүдийг хугалаад хажуу талын өөрийн шүдийг сулруулсан. Дээрх гэмтлийг Э. гараараа цохиж хөлөөрөө өшиглөж учруулсан. Би зодуулсан үедээ .. сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлж эмнэлгийн анхан шатны тусламж авсан, ******* аймгийн нэгдсэн эмнэлэгт толгойн КТГ-ын зураг авахуулсан, Улаанбаатар хотод ирээд чих хамар хоолойн ******* эмнэлэгт очиж нүүр, амны имрай хийлгэсэн, мөн ГССҮТ-ийн нүдний эмч, Нэгдүгээр эмнэлгийн мэдрэлийн эмчид тус тус үзүүлсэн. Өнөөдрийн байдлаар надаас хэдэн төгрөгийн зардал гарсныг би одоо хэлж мэдэхгүй байна. П.Э. намайг хиймэл шүд хийлгээрэй гээд эхнэрийн .. данс руу 620,000 төгрөг шилжүүлсэн. Түүний эгч нь намайг Нэгдүгээр эмнэлэгт үзүүлж байхад 250,000 төгрөг бэлнээр өгсөн. Өөр мөнгө одоогоор өгөөгүй байна." гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 10-12-р хуудас/,

-Хохирогч С.Н.. 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.....П.Э.. өөрөө цаашид гарах эмчилгээний бүх зардлыг хариуцна гэж гараараа бичиж өгсөн. Шүүхийн тогтоол дээр цаашид гарах зардлуудыг тусгуулах хүсэлтэй байна" гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 16-17-р хуудас/,

-Гэрч С.Ж. 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд : "...Би 2024 оны 11 дүгээр сарын 01-ний 18 цагийн үед ******* аймгийн Т суманд С.Н. гэдэг залуугийн хамт том машинтай орж ирсэн. С.Н. бид 2 Т.. сум руу орж ирээд машиндаа түлш аваад байж байтал П.Э. гэдэг залуу машинтайгаа ирж С.Н. бид хоёрыг аваад гэр лүүгээ явсан. П.Э. гэдэг залуугийн гэрт очоод эхнэр нь хоол хийж өгөөд, бас архи уугаад бид нар хоол идсэн. Тэр хооронд С.Н., П.Э., Х гэдэг залуу 3 машин тэрэг, ачаа барааны талаар яриад сууж байсан. Их л сайн найзууд юм шиг ярилцаад сууж байсан. Тэгээд би гутлаа тайлаад П.Э. гэдэг залуугийн том өрөөний буйдан дээр хэвтээд 20-30 минут орчим унтсан. Тэгээд унтаж байтал П.Э гэдэг залуугийн эхнэр "хөөе босооч ээ, гадаа хүмүүс чинь хоорондоо маргалдаад байна" гэхээр нь би босоод гараад иртэл П.Э., С.Н. нар маргалдаад Х. гэдэг залуу дунд нь салгаад зогсож байсан. Би яваад очтол Н. зүүн нүд нь хавдаж хөхөрсөн, цус гарсан байдалтай, бас уруул нь сэтэрсэн байсан. Тэгэхээр нь би “Та нар эр хүмүүс байж больцгоо, нэг нэгнээсээ уучлалд гуйгаад салцгаа" гэсэн боловч тэр 2 бие бие рүүгээ элдэв янзаар хэлээд дайрах гээд байсан, Х. дундуур нь ороод салгаад байсан. Тэгж байгаад буцаад П.Э гэрт ороод тэр 2 дахин маргалдах гээд байхаар нь би С.Н. аваад машин руу нь алхаад очсон. Машин руу нь очоод С.Н бид 2 амарсан. Тэгтэл С.Н. эгч нь өглөө ирээд С.Н. аваад эмнэлэг явсан. ...Уг хэрэг П.Э. байшинд болон хашаанд нь болсон. Гэртээ муудалцах үед би унтаж байсан болохоор мэдэхгүй байна, гадаа маргалдаад бие бие рүүгээ дайрч байхад нь гарч ирсэн. Намайг сэрснээс хойш С.Н, П.Э. нар хэн нэгнээ цохиогүй, хэрүүл хийгээд л байсан. Намайг "өшиглөчихлөө” гээд С.Н. нүүрээ надад харуулж байсан. ...Би архинаас 4 хундагыг уучхаад унтсан. Нөгөө хэд архи уугаад үлдсэн. П.Э. гэрт очихоос өмнө бид нар дэл******* ороод С.Н. нэг шил архи, ундаа аваад П.Э. өгсөн. П.Э. гэрээсээ архи гаргаад уусан байхаа. ...С.Н., П.Э нар хоорондоо маргалдсан, өөр хэн нэгэнтэй маргалдаагүй. С.Н.. П.Э.. цохисон гэсэн, юугаар хашаа нь хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй, би хараагүй. П.Э. хэн нэгэн цохисон эсэх талаар мэдэхгүй байна. Хэрэг болохоос өмнө С.Н., П.Э. нарын биед ямар нэгэн ил харагдах шарх, гэмтэл байгаагүй. Харин хэрэг болсны дараа С.Н. зүүн нүд хавдсан, хөхөрсөн, цус гарсан байдалтай байсан. Мөн уруул нь язарсан гэмээр харагдаж байсан.” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 27-29-р хуудас/,

- Гэрч Т.Х.. 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манай П.Э. ******* аймгийн .. суманд байх гэрт байх найз С.Н., түүнтэй хамт явж байсан залуу, П.Э. бид 4 хамт сууж байгаад 2 шил архи уусан, сүүлд нэг шил архи задлаад тэрийгээ ууж бараагүй. Архи уугаад сууж байгаад манай найз С.Н. машинаа бариад Улаанбаатар хот руу явна гээд эхэлсэн. Тэгтэл бид нар явуулахгүй гээд тэрнээс болж П.Э. болон С.Н. 2 маргалдаад эхэлсэн. Тэр 2 ширээний хоёр талаас учиргүй босож ирээд зохилцоод эхэлсэн. Хэн нь түрүүлж хэнийгээ цохисон талаар мэдэхгүй байна. Гэр дотор маргалдаж байгаад С.Н. нялх хүүхэдтэй айлд маргалдахгүй гээд гэрээс гарахаар болсон. Гэрээс С.Н. надад нүүрээ харуулаад "наад пизда чинь миний нүд рүү цохичихлоо шүү дээ" гэж хэлээд нүдээ харуулж байсан. Тэгэхэд зүүн талын нүд нь товойгоод хавдсан байсан. Тэгээд гэрийн гадаа П.Э., С.Н. нар дахин маргалдаад эхэлсэн. Тэр 2 маргалдаад С.Н. тонгойгоод байж байхад нь П.Э. нүүрэн хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн, тэр үед П.Э. бакал гутал өмссөн байсан. Дотор маргалдах үед С.Н. хамт явж байсан залуу унтаж байсан, гадаа маргалдах үед apaac гарч ирээд бид 2 салгасан. Тэгээд П.Э., С.Н. нар арай гайгүй болоод эвлэрээд гэрт нь буцаад орсон, гэр дотор сууж байгаад дахин маргалдах гээд эхэлсэн. Тэгэхээр нь С.Н. хамт явж байсан залуу "би С.Н. аваад машинд нь очиж унтлаа" гээд аваад гараад явсан, би П.Э. гэрт үлдсэн. Тэгээд байж байтал П.Э. "С.Н. аав аймгийн төвөөс наашаа гарсан гэж байна. Хоёулаа өөр газар очиж хоноё" гээд бид 2 гэрээс нь гараад хажуу талын айлд нь очиж хоносон. Маргааш өглөө босоод С.Н. уулзах гээд машин дээр очтол С.Н. байхгүй, эгч нь ирээд аваад явсан гээд хамт явж байсан залуу нь байж байсан. Тэгээд бид нар явах гээд байж байтал цагдаа нар ирсэн.... Уг хэрэг 2024 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө 02-03 цагийн орчим болсон байхаа, .. сумын .. багийн нутагт манай П.Э. байшинд болон хашаанд нь болсон. Хэрэг гарах үед гадаа цас ороогүй байсан, өглөө босоод иртэл цас орсон байсан. Хэрэг гарах үед С.Н., түүнтэй хамт явж байсан залуу, П.Э., түүний эхнэр н.М. бид 5 байсан. Өөр хүн байгаагүй. С.Н., түүнтэй хамт явж байсан залуу, П.Э. бид 4 архи ууж байсан. П.Э. эхнэр архи уугаагүй байсан. Бид нэр нэлээд их согтсон байсан. Ижил хэмжээтэй архи уусан. С.Н. 2 шил архи авч ирсэн, дараа нь П.Э. нэг шил архи гаргаад тэрийг ууж дуусаагүй байхаа. ...С.Н., П.Э.. нар хоорондоо маргалдсан. Өөр хэн нэгэнтэй маргалдаагүй. С.Н. гутлаа өмсөх гээд үүдэнд сууж байтал П.Э. эхнэр М. хажууд нь иртэл түүний хацар луу гутлаараа нэг удаа цохих шиг болсон. Тэр нь хальт шүргээд өнгөрөх шиг болсон. Би хэн нэгнийг цохиж зодоогүй. Хэн нэгэн намайг цохиж зодсон зүйл байхгүй" гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 32-34-р хуудас/,

-Гэрч Т.Х.. 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дахин өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...С.Н. намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би архи уусан байсан. Гэхдээ өөрийн гэсэн ухаантай, болж байсан болсон зүйлийн талаар мэдэж байсан. С.Н. болон түүнтэй хамт байсан залуу П.Э. гэрт 19 цагийн үед ирсэн байхаа. Ирэхэд хоёулаа архи уусан байдалтай байсан. Хэзээ, хаана архи уусан талаар мэдэхгүй" гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 37-38-р хуудас/,

 -Гэрч Ө.М. 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...2024 оны 10 дугаар сарын 31-ний орой манай нөхөр найз Т.Х. хамт гэрт байж байтал манай нөхрийн бас нэг найз С.Н. "******* аймгаас Улаанбаа хот руу гарах гэж байна. ... сумаас мах ачна, намайг аваад бэлдэж бай" байна гээд манай нөхөр П.Э. найз Т.Х. хамт яваад өөрийн портер дээр мах болон нэг мотоцикл ачиж ирсэн. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 01- ний шөнө 00 цаг өнгөрч байхад С.Н. руу Т.Х. залгаж яриад "архи уусан байна, өнөөдөр ирэх нь худлаа юм байна" гэж хэлээд унтаж амрахаар болоод унтсан. Тэгээд өчигдөр өглөө С.Н. Т.Х. руу залгаад "Шөнөжин архи уугаад тасраад унтсан байна, одоо аймгаас гарах гэж байна, очоод хоол идье, шөлтэй хоол хийгээд байж бай гэж хэлээрэй наад Я.." гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би гэртээ хоол бэлдээд байж байгаад нөхрийнхөө хамт гадуур явж байтал “С.Н. ... сум руу ороод ирсэн байна” гэж Т.Х. манай нөхөр лүү залгаж хэлэхээр нь нөхөр бид 2 машинтайгаа  сумы багийн нутаг шатахуун түгээх станцын хажууд яваад очтол замын уулзвар дээр нэг урт шаланз машиныг нэг цагдаа зогсоогоод шалгаж байсан. тэр нь С.Н. машин байсан, С.Н. согтуу, хажууд нь хамт явж байсан залуу нь бас согтуу байсан. Нөхөр бид 2 очоод манай нөхөр машинаас буугаад тэр машин руу очтол С.Н. манай нөхөртэй гар барьчхаад, "чи цаашаа байж бай, энэ манай таньдаг дүү байгаа юм аа" гэсэн гээд манай нөхөр орж ирээд машиндаа суугаад байж байтал С.Н.. нөгөө цагдаатай уулзчихаад машинаа асаагаад "*******" шатахуун түгээх станц руу ороод түлш авсан. Манай нөхөр буугаад С.Н. машиныг "*******” шатахуун түгээх станцаас гаргаад "*******" шатахуун түгээх станцын зогсоол руу оруулж зогсоогоод тэгээд бид нар хамт манай гэр лүү явсан. Би гэрт ороод цай чанаад, хоол хийсэн. Би С.Н. хандаад "чи ямар аминаасаа уйдсан юм бэ, яагаад согтуу машин барьж байгаа юм бэ" гэсэн чинь С.Н. надад хандаад "манай дүү таарсан юм аа, . гэдэг юм, найз нь . суманд том ш дээ, цагдаагийн дарга л гэсэн үг" гэж хэлсэн. Тэгээд цай уугаад, хоол идээд архи уусан. Архи уугаад байж байхдаа утсаар "уучлаарай, би маргааш гарна" гээд ярьж байгаад т.Х. утсаа өгөөд яриулсан. Тэгээд Т.Х.. утсаар яриад байж байтал С.Н. гэнэт Т.Х. нүүр рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь Т.Х. нүүрээ дараад уйлаад сууж байтал С.Н.. "би чамайг алчих уу" гээд Т.Х.. руу дайрахаар нь манай нөхөр "чи болиоч яагаад найзыгаа цохиж байгаа юм бэ?" гээд Н.. буйдан дээр бариад суусан. Тэгтэл С.Н. манай нөхөр лүү дайраад элдэв янзаар хараал хэлээд, "би машинаа бариад хот руу явна, одоо явна" гээд байсан. Манай нөхөр С.Н. хандаад "Би чамайг явуулахгүй. Яаж согтуу том машин барьж явах гэж байгаа юм. Би чамайг явуулчхаад юу бодоод сууж байх юм" гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би "та нар гадаа гарч хэрэлд, хүүхэд айгаад байна" гэж хэлсэн. Тэгтэл С.Н. "гарья" гээд манай нөхрийг чирээд гарсан, гэрээс гарахдаа манай гэрийн довжоон дээр унаад цааш гарсан. Би араас нь гараагүй, гадаа гараад хэн нь хэнийгээ яаж цохисон талаар мэдэхгүй, би хараагүй. Би гараад иртэл С.Н доошоо хараад суучихсан хажууд нь манай нөхрийг С.Х. бариад сууж байсан. Тэгээд буцаад гэр лүү орж ирээд гэрийн үүдэнд суугаад С.Н., П.Э. нар хэрэлдээд байсан. С.Н. манай нөхрийг “буудаж ална, хутгалж ална” гээд яриад байсан. Тэгээд арай гайгүй болоод байж байгаад С.Н.. утас дуугараад утсаар ярьж байгаад утсаа манай нөхөрт өгөөд манай нөхөр П.Э. утсаар яриад үүдний хэсэгт сууж байтал С.Н. манай нөхөр Э. зүүн талын шанаа руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд П.Э. доошоо хараад байж байтал С.Х.. бакал гутлаараа манай нөхрийн П.Э.. дээрээс нь цохиод байхаар нь би "боль" гэж хэлэхэд С.Н. барьж байсан гутлаараа миний зүүд талын шанаа руу нэг удаа цохисон. Тэгээд би дахиж ойртоогүй. Т.Х.. тэр хоёрыг салгаад аваад гарсан. Тэр би хэсэг хугацааны дараа гараад хартал гадаа нөгөө 4 байсан. С.Н. хамт явж байсан залуу нь аваад "Машин руу нь явлаа. Аймгаас аав нь хутга шөвөг аваад гарлаа гэж байна" гэж хэлээд аваад явсан. Уг хэрэг 2024 оны 11 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө болсон яг хэдэн цагт эхэлсэн хэдэн цагт дуусаан талаар мэдэхгүй байна. Өнөөдөр өглөө манай гэрт С.Н... 2 эгч нь ирээд манай гэрт орж ирээд орилж чарлаж байгаад гараад явсан. Уг хэрэг гарах үед манай гэрт Т.Х., С.Н.., түүний хамт явж байсан нэг залуу, манай нөхөр П.Э.., манай 2 жоохон хүүхэд хамт байсан. Өөр хүн байгаагүй. Манай нөхөр гэртээ унтлагын өрөөнд хоносон. Т.Х. манай том өрөөнд унтсан. С.Н.. нь манай нөхөр П.Э., найз Т.Х.. маргалдсан. Т.Х.. нэг удаа цохисон. Т.Х. Нь С.Н.. цохиж зодсон зүйл байхгүй байхаа. С.Н.. гутлаараа миний зүүн талын хацар руу нэг удаа цохисон. Өөр хэн нэгэн цохиж зодоогүй.” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 41-44-р хуудас/,

- Гэрч С.Ж. 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 00 цагийн үед манай төрсөн дүү С.Н. эхнэр над руу залгаад "С.Н. найздаа зодуулчихсан байна. Нүднээс нь цус гарчихсан байна" гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь би дүүгийнхээ  дугаарын утас руу залгаж асуухад манай дүү надад "би найздаа зодуулчихлаа. Би тань руу чатаар залгая” гэж хэлээд фейсбүүк чаатаар залгасан. Тэгээд видео коллоор залгах үед манай дүүгийн зүүн нүд хавдчихсан, нүүр нь цус болчихсон, зүүн нүдний доор зовхи зад цохиулсан байдалтай байсан. Манай дүү надад найзтайгаа архи уугаад тэгээд муудалцаад П.Э.. гэх найздаа зодуулсан гэж хэлсэн. Тухайн үед видео коллоор ярьж байхдаа тухайн хүнийг "энэ байна" гээд надад харуулсан. Уг хүн камераас гараад цаашаа явчихсан. Тэгээд манай дүү утсаа салгасан. Би буцаагаад залгах үед авахгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа над руу залгаад “Намайг ирж авахгүй бол миний нүд юм харахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би Улиастай сумаас .. сумын чиглэлд 02 цаг өнгөрч байх үед гарсан. Намайг .. суманд очиход манай дүү өөрийнхөө машин дотроо хэвтэж байсан. Тэгээд С.Н.. "Э.. гэрт очиж уулзъя” гэхээр нь дүүгээ тухайн газарт үлдээгээд жолоочтойгоо хамт гэрт нь очих үед хаалгаа тайлахгүй байж байгаад 20-30 минутын дараа хаалгаа нээхэд нь "П.Э.. хаана байна" гэж асуухад эхнэр нь "Байхгүй байна. Дөрвүүлээ хамт гараад явсан" гэж хэлсэн. Тэгээд дүүгээ дагуулаад .. сумын Нэгдсэн эмнэлэг орсон. ...Манай дүү С.Н.. нь хот хооронд ачаа тээвэрлэдэг. Тухайн өдөр ачаа ачаад Улиастай сумаас Улаанбаатар хотын чиглэлд явсан. Манай дүү жолооч гээд нэг хүнтэй хамт явсан. Улиастай сумаас хөдлөх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан байх. Манай дүү холын замд архи уугаад байдаггүй” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 48-49-р хуудас/,

-******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ... сумын Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээч эмч, Цагдаагийн ахмад Б.С.. 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 000000444 дугаартай "...1. С.Н... эрүүл мэндэд зүүн нүдний дотор болон доод хананы ухархайн цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод хэсэг, дээд уруулын дотор талын шарх, зүүн шуунд зулгаралт, духны баруун урд дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал хохирол тогтоогдлоо. 2. Учирсан хохирол нь хатуу мохоо зүйлийн зүйлийн 2 ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ хохирол байна. 3. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 4.С.Н.. эрүүл мэндэд учирсан хохирлууд нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 52-53-р хуудас/,

-******* аймгийн .... сумын Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /Хавтас хэргийн 60-62-р хуудас/,

-. "*******" чих, хамар, хоолойн эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хамар дайвар хөндийн компьютер томограф /Хавтаст хэргийн 63-64-р хуудас/, 13. "******* *******” эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн соронзон резонанст томографийн оношилгоо /Хавтаст хэргийн 65-66-р хуудас/,

Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хохирлын тооцоо хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 110-р хуудас/,

******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 000000444 дугаартай: “...С.Н.. эрүүл мэндэд зүүн нүдний дотор болон доод хананы ухархайн цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлалт зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод хэсэг, дээд уруулын дотор талын шарх, зүүн шуунд зулгаралт, духны баруун урд дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал хохирол тогтоогдлоо. 2 Учирсан хохирол нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ хохирол байна. 3. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 4. С.Н.. эрүүл мэндэд учирсан хохирлууд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 5. Үзлэгийн явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илэрсэнгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54-р хуудас/,

-Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалд холбогдох бичгийн нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч П... нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдөр шилжих шөнө ******* аймгийн .. сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр ... задгай тоотод хохирогч С.Н.. маргалдаж, улмаар харилцан зодолдож, түүний биед зүүн нүдний дотор болон доод хананы ухархайн цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод хэсэг, дээд уруулын дотор талын шарх, зүүн шуунд зулгаралт, духны баруун урд дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал үүсгэн хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна. 

  Иймд П.Э.. дээрх үйлдлийг ******* аймгийн .. сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.     

 

Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.

 Иймд шүүгдэгч П.Э.. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.       

Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэхээр  шүүгдэгчтэй тохиролцсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа байдлыг харгалзан эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр прокурортой тохирсон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.

Мөн энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Тайж овогт П. Э.. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э... 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э.. энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э.. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.  

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргаж хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

6.  Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тэмдэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН