Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 00037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Хэрлэн.шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга                             С.Баянжаргал

Улсын яллагч                                              Б.Эрхэмбаатар

Иргэдийн төлөөлөгч                                  Т.Оюунчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            А.Ганбат

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      С.Ганчимэг, Т.Отгонбулаг

Хохирогч                                    Ж.Мягмаржаргал, П.Ууганбаяр, Ж.Алтангэрэл ,

Иргэний нэхэмжпэгч                                 М.Нэргүй, Ю.Эрдэнэчулуун

Иргэний хариуцагч                                    Ц.Эрдэнэхишиг

Шүүгдэгч                                                     Ч.Ганбат нарыг  оролцуулан тус шүүхийн

хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраасЭрүүгийн хуулийн тусгайн ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгтзааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.Ганбатад холбогдох 201618020238тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1968 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сум 7 дугаар баг Шарын голын 47 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд емнө нь 2 удаагийн ял шийтгэлтэй, 1994 оны 04 дүгээр сарын 08-нд Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123-ээр 6 сар, 1994 оны 10 дугаар сарын 17-нд хугацааны өмнө тэнсэн суллагдсан. 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хохир ялыгтэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай Сартуул овгийн Чадраабалын Ганбат РД: /МИ66022611/

Шүүгдэгч Ч.Ганбат нь 2016 ны 12 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 03-97 СЭҮ улсын дугаартай 3ил-131 маркын тээврийн хэрэгсэл жолоодож самарт явах хүн тээвэрлэн явахдаа Монгол Улсын Замын хедөлгөөний дүрмийн 2.7 Жолооч дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ Сопгууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, “ 9.1..Жолооч тээврийи онцпог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна .9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 21.3 Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх журам зөрчсөний улмаас Д.Мөнх-Эрдэнэ, З.Баттөр нарын амь насыг хохироосон, П.Ууганбаярын биед хүнд, Д.Өлзийбаяр Ж.Мягмаржаргал, Ж.Алтангэрэл, нарын биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ганбат мэдүүлэхдээ: ...2016 оны 12 сарын 12-ны өдөр Хотонгийн даваанд машинтайгаа явж байгаад араа мултраад алдсан. Тэгээд эрэг мөргөөд зогсоод буусан. Би тэр үед 3ил-131 маркийн машинтай дээрээ 13 хүнтэй, кабинд надтай нийлээд 5 хүн явж байсан. Хотонгийн даваа уруудаж яваад араа мултраад машинаа алдаад зогсоох арга хэмжээ авч мод мөргөж зогссон. Тэр хооронд энэ хүмүүс шидэгдэн, унасан байдалтай байсан хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгож байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганчимэг мэдүүлэхдээ: Мэдээж гомдолтой байгаа. Энэ хүн архи ууж явсан. Эндээс дуудаж аваачаад 2, 3 хоног хүйтэн нойтон байлгаад буцах гэхэд нь буцаагаагүй. Надаас илүү үр хүүхэд нь гомдолтой байгаа. Нөхөр маань 1989 онд төрсөн Мөнх-Эрдэнэ, хүүүхдүүд маань нялх 1-7 настай. Уг нь самарт явж ирээд шинэ жилээс өмнө дахин яваад ирье гээд явсан. Манай хүн надтай холбоо бариад л байсанЮ цагийн үед омол болсныг мэдсэн. Нас барсаныг мэдээгүй. Найз нь уулан дээр гарч над руу ярьсан. Талийгаачийн нуруу нь өвдөөд байна. Миний хөгшин хүрээд ирээч гэж хэлүүлсэн байсан. Би 11 цагт хөдөлсөн. Манай хүн 12 цагт өнгөрсөн Би 60 сая төгрөг нэхэмжилсэн. Учир нь би 2 хүүхдийн хамт өнчин үлдсэн. Сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Отгонбулаг мэдүүлэхдээ: Бидэнд маш их хүнд байгаа. Би 3 хүүхэдтэй. Манай том хүүхэд 11 дүгээр анги, тэгээд 3, бага нь 2 дугаар анги. Би өөрөө ажил хийдэггүй. Гэртээ байдаг. Манай хүн л тэжээдэг байсан. Би аймаар гомдолтой байгаа 500000 төгрөг авсан. Болороо эгчээс 50000 төгрөг, Үүрээ эгчээс 250000 төгрөг авсан 90 сая төгрөг нэхэмжилнэ, Би 3 хүүхэдтэй. Манай том хойтон сургуульд орно. Манай хүн л тэжээдэг байсан. Би ажил хийх боломжгүй нөхөр Баттөр 1975 оны 02 сарын 15-нд төрсөн гэр бүл болоод 16 жил амьдарч байсан. 90 сая төгрөгөө 3 хүүхдийн ирээдүйд сургуульд, 3 хүүхдээ л тэжээнэ гэж нэхэмжилсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Ууганбаяр мэдүүлэхдээ: ..................... 2016 оны 12 сарын 12-нд Зүүнхараагаас самранд явах гэж Эрдэнэтээс ирсэн. Тэгээд Хотонгийн даваанд осолд ороод Зүүнхараагийн эмнэлэгт хагалгаанд ороод хүнд гэмтсэн. Элэг задарсан гэмтэлтэй Яг одоогоор эмчилгээ хийлгэж байгаа. Элгэндээ киста шимэгдэх эмчилгээ хийлгэж байна. Бүр болохгүй бол 5 сард хагалгаанд орно гэсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Мягмаржаргал мэдүүлэхдээ:.... Бид 2016 оны 12 дугаар сарын 09-нд Зүүнхараад ирж самранд явсан. Тэгээд Хотонгийн даваа гэх газар осолд орсон. Миний биеийн байдал одоо таягтай явж байгаа. Эмнэлгээр явж үзүүлсэн. 1 жилийн хугацаанд босож явж болохгүй, хөдөлгөөн хязгаарласан хэвтрийн байдалтай бай гэсэн. Ерөнхийдөө эрүүл мэндээр хохирсон. Хохирлын мөнгө гэж хэдэн төгрөг гаргуулж авмаар байна. Би гагнуурчин мэргэжилтэй. Мөн мужаан хүн. Хүчний талдаа ажилладаг болохоор ойрын 1 жилдээ ажил хийх боломжгүй болсон. Тийм болохоор ажилгүй байх хугацааны нөхөн олговор гаргуулж авах хүсэлтэй байна хөдөлмөрийн чадвар алдсан бусдын асаргаа тогтоогдсон 1 жилийн хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Алтангэрэл мэдүүлэхдээ:.... Бид нар Эрдэнэтээс 2016 оны 12 сарын 09-нд 15-лаа ирсэн. Тэгээд ^ буудалд 3 хоносон. 2016 оны 12 сарын 11-нд самранд гарсан. 241-т айлд хоноод маргааш өдөр 2 цагийн үед Ч.Ганбат ирсэн. Тэгээд тэндээсээ хөдлөөд хэсэг яваад зогссон. Бид нар буцья гэхэд арын машин ирээд Ууганбаяр гэх баньд угаасаа ингэж явдаг. Сурсан хүмүүс архи уугаад согтуу явдаг гэсэн. Тэгээд Хотонгийн даваанд зогсоод овоонд будаа өргөсөн. Тэндээс хөдлөхдөө ахаа аажуухан яваарай гэхэд тэгнэ гэсэн. Хөдлөхдөө их эрчтэй хөдлөөд машинаа алдсан. Тэр нь мэдэгдсэн. Зогсоох арга хэмжээ авахад нь бид шидэгдсэн Нурууны доод талын 4 үений сэртэн хугарсан, элэг бяцарсан, хамрын хугархай, нүд гэмтсэн. Хагалгаанд орох шаардлагатай гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч М.Нэргүй мэдүүлэхдээ:.... нөхөр бид 2 ослын дараа Эрдэнэтэд очоод бүтэн биений оношилгоонд орсон. Баримтыг байцаагчид хавсаргаад өгсөн хохирол 205000 төгрөг гарсан манай нөхөр 365000 төгрөгийн баримт өгсөн. Эндээс очихдоо би цус алдалттай байсан. 5000 төгрөгөөр вагоноор ирсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ю.Эрдэнэчулуун мэдүүлэхдээ:энэ ослын улмаас машинаас шидэгдэж хөнгөн гэмтэл авсан, оношлогоонд орж эм авсан баримттай хохирол 365000 төгрөгөө гаргуулж авмаар байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ц.Эрдэнэхишиг мэдүүлэхдээ.... Би 2016 оны 12 сарын эхээр 5, 6-ны үеэр самарт хүн авч явах зар өгсөн байх. Самарт хүн авч явна гээд Зүүнхараагийн орон нутгийн телевизээр зар явуулсан. Тэгээд энэ хүмүүстэй утсаар ярин холбогдоод манай хүү Э.Ууганбаяр тосож авсан. Тэгээд энэ хүмүүсээ ^ зочид буудалд 2 өрөө авч буулгасан. Эд нар 15-лаа ирсэн гэж байна. Би яг хэдэн хүн ирснийг мэдээгүй. Манай хүү 15 хүн ирлээ л гэсэн. Тэр үеэр хагас бүтэн сайн өдөр таараад бичгээ авч чадахгүй 2 хоног буудалд гэрээсээ хоол цай зөөгөөд хонуулсан юм. Тэгээд ер нь явахгүй бол ажлаа алдаад байна гээд энэ хэдийг түрүүлээд явуулсан. Нөгөө машин маань жаахан засвартай байсан. Өглөө нь Ч.Ганбатыг аваад явсан. Дараа нь осол боллоо гээд 17 цагийн үед цэцэрлэг тарж байх үеэр над руу ярьсан. Би түргэний тэрэг авч очин муу хүмүүсийг түрүүлээд авч явья гээд нэг талийгаачийг авч яваад тэр хүн маань замдаа миний машинд өнгөрсөн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Надтай талийгаачаас гадна нэг залуу ирсэн. Гар нь гэмтсэн залуу. Эмнэлэгт ирээд талийгаачийг морогт хүргэн, нөгөө залуу болохоор гараа үзүүлсэн. Тэгэхэд эмнэлэгийн тэрэг араас ирсэн. Тэр шөнө эмнэлэгт хоноод маргааш хот явах нь яваад хагалгаанд оруулахыг нь оруулсан өөрийн боломжоор хохирогч нарт эмчилгээний зардлыг төлж байгаа гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганчимэг мэдүүлэхдээ: ...Миний нөхөр Д.Мөнх-эрдэнэ нь 1989 оны 03 дугаар сарын 17-нд Орхон аймагт төрсөн бид хоёр гэр бүл болоод 10 орчим жил болж байна бидний дундаас 2 хүүхэд төрсөн бага нь 10 сартай том нь 7 настай бөгөөд хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан Одоогоос 5 хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал сум руу самар түүхээр хэсэг хүмүүсийн хамт явсан гэвч өчигдөр нас барсан байна....би жаран сая төгрөгийн хохирол нэхэмжилж байна мөн оршуулгын зардал 4000000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/

Шинжээчийн 03 тоот дүгнэлт....Амь хохирогч Д.Мөнх-Эрдэнийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр зүүн уушигны хатгагдаж зүсэгдсэн шарх баруун 7-р хавирга зүүн 2,3,4,5,6,7,8-р хавирганы хугарал, зүүн 6,7,8-р хавирганы хоёрлосон хугарал баруун шанаа ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед машины тэвшин дээрээс шидэгдэж зүүн талын олон хавираг хугарч уушигны эдийг хатгаж гэмтээснээр үүсгэгдэх боломжтой амь хохирогч Д.Мөнхэрдэнэ нь цээжний хөндийн эрхтний гэмтлийн улмаас нас баржээ... /хх-36-р тал/

шхж тшт жшк щ г т ият ШМШ

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Алтангэрэл мэдүүлэхдээ:.... Бид нар Эрдэнэтээс 2016 оны 12 сарын 09-нд 15-лаа ирсэн. Тэгээд ^ буудалд 3 хоносон. 2016 оны 12 сарын 11-нд самранд гарсан. 241-т айлд хоноод маргааш өдөр 2 цагийн үед Ч.Ганбат ирсэн. Тэгээд тэндээсээ хөдлөөд хэсэг яваад зогссон. Бид нар буцья гэхэд арын машин ирээд Ууганбаяр гэх баньд угаасаа ингэж явдаг. Сурсан хүмүүс архи уугаад согтуу явдаг гэсэн. Тэгээд Хотонгийн даваанд зогсоод овоонд будаа өргөсөн. Тэндээс хөдлөхдөө ахаа аажуухан яваарай гэхэд тэгнэ гэсэн. Хөдлөхдөө их эрчтэй хөдлөөд машинаа алдсан. Тэр нь мэдэгдсэн. Зогсоох арга хэмжээ авахад нь бид шидэгдсэн Нурууны доод талын 4 үений сэртэн хугарсан, элэг бяцарсан, хамрын хугархай, нүд гэмтсэн. Хагалгаанд орох шаардлагатай гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжпэгч М.Нэргүй мэдүүлэхдээ:.... нөхөр бид 2 ослын дараа Эрдэнэтэд очоод бүтэн биений оношилгоонд орсон. Баримтыг байцаагчид хавсаргаад өгсөн хохирол 205000 төгрөг гарсан манай нөхөр 365000 төгрөгийн баримт өгсөн. Эндээс очихдоо би цус алдалттай байсан. 5000 төгрөгөөр вагоноор ирсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжпэгч Ю.Эрдэнэчулуун мэдүүлэхдээ:энэ ослын улмаас машинаас шидэгдэж хөнгөн гэмтэл авсан, оношлогоонд орж эм авсан баримттай хохирол 365000 төгрөгөө гаргуулж авмаар байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ц.Эрдэнэхишиг мэдүүлэхдээ.... Би 2016 оны 12 сарын эхээр 5, 6-ны үеэр самарт хүн авч явах зар өгсөн байх. Самарт хүн авч явна гээд Зүүнхараагийн орон нутгийн телевизээр зар явуулсан. Тэгээд энэ хүмүүстэй утсаар ярин холбогдоод манай хүү Э.Ууганбаяр тосож авсан. Тэгээд энэ хүмүүсээ ^ зочид буудалд 2 өрөө авч буулгасан. Эд нар 15-лаа ирсэн гэж байна. Би яг хэдэн хүн ирснийг мэдээгүй. Манай хүү 15 хүн ирлээ л гэсэн. Тэр үеэр хагас бүтэн сайн өдөр таараад бичгээ авч чадахгүй 2 хоног буудалд гэрээсээ хоол цай зөөгөөд хонуулсан юм. Тэгээд ер нь явахгүй бол ажлаа алдаад байна гээд энэ хэдийг түрүүлээд явуулсан. Нөгөө машин маань жаахан засвартай байсан. Өглөө нь Ч.Ганбатыг аваад явсан. Дараа нь осол боллоо гээд 17 цагийн үед цэцэрлэг тарж байх үеэр над руу ярьсан. Би түргэний тэрэг авч очин муу хүмүүсийг түрүүлээд авч явья гээд нэг талийгаачийг авч яваад тэр хүн маань замдаа миний машинд өнгөрсөн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Надтай талийгаачаас гадна нэг залуу ирсэн. Гар нь гэмтсэн залуу. Эмнэлэгт ирээд талийгаачийг морогт хүргэн, нөгөө залуу болохоор гараа үзүүлсэн. Тэгэхэд эмнэлэгийн тэрэг араас ирсэн. Тэр шөнө эмнэлэгт хоноод маргааш хот явах нь яваад хагалгаанд оруулахыг нь оруулсан өөрийн боломжоор хохирогч нарт эмчилгээний зардлыг төлж байгаа гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганчимэг мэдүүлэхдээ: ...Миний нөхөр Д.Мөнх-эрдэнэ нь 1989 оны 03 дугаар сарын 17-нд Орхон аймагт төрсөн бид хоёр гэр бүл болоод 10 орчим жил болж байна бидний дундаас 2 хүүхэд төрсөн бага нь 10 сартай том нь 7 настай бөгөөд хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан Одоогоос 5 хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал сум руу самар түүхээр хэсэг хүмүүсийн хамт явсан гэвч өчигдөр нас барсан байна....би жаран сая төгрөгийн хохирол нэхэмжилж байна мөн оршуулгын зардал 4000000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/

Шинжээчийн 03 тоот дүгнэлт....Амь хохирогч Д.Мөнх-Эрдэнийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр зүүн уушигны хатгагдаж зүсэгдсэн шарх баруун 7-р хавирга зүүн 2,3,4,5,6,7,8-р хавирганы хугарал, зүүн 6,7,8-р хавирганы хоёрлосон хугарал баруун шанаа ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед машины тэвшин дээрээс шидэгдэж зүүн талын олон хавираг хугарч уушигны эдийг хатгаж гэмтээснээр үүсгэгдэх боломжтой амь хохирогч Д.Мөнхэрдэнэ нь цээжний хөндийн эрхтний гэмтлийн улмаас нас баржээ... /хх-36-р тал/

Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Отгонбулаг мэдүүлэхдээ: ... Миний нөхөр 2016 оны 12 дугаар сарын 08-ний өдөр хэсэг хүмүүсийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум руу самар түүхээр явсан 2016 оны 12 дугаар сарын 12-ний орой зам тээврийн ослын улмаас ухаангүй байгаа тухай явсанхүмүүс нь бидэнд рүү утсаар ярьж удалгүй нас барлаа гэдгийг сонсож мэдсэн Оршуулгын зардалд 1542000 төгрөг гарсаныг нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хх-47-р тал/

Шинжээчийн 02 тоот дүгнэлт.. Амь хохирогч З.Баттөрийн цогцост хийсэн шүүх

эмнэлгийн магадпан шинжилгээгээр дух.зулай ясны цөмөрсөн хугарал, ухархайн дээд хана, нугасны сувгаас баруун зүүн тийш чиглэлтэй шугаман хугарал, шуу ясны ил хугарал, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед машины тэвшин дээрээс шидэгдэж хатуу мохоо зүйл толгойгоороо мөргөх үед үүгэгдэх боломжтой амь хохирогч

З.Баттөр нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.. ./хх-61-ртал/

Мөрдөн байцаалтанд хохирогч П.Ууганбаярмэдүүлэхдээ:... Гэнэт түсхийгээд ойж буугаад явчихсан энэ үед тэвшин дээр байсан бараг бүх хүн шидэгдэж унасан намайг унаад босож ирэхэд хэд хэдэн хүн цувраад газар унацгаасан байсан тэр жолооч хурдтай явсан болов уу гэж бодож байна яагаад гэвэл тэр жолооч 241 өртөөнөөс хөдпөөд хэсэг яваад архи уугаад байсан ер нь ч согтуу байдалтайгаар анх ирсэн .... гэх мэдүүлэг/хх-69-р тал/

Шинжээчийн 474 тоот дүгнэлт ....П.Ууганбаярын биед элэгний няцрал хэвлийн хөндийн дотуур хурц цус алдалт, хурц цус алдалтын дараах шок, баруун 6.7-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна .../хх-71-р талд/

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Өлзийбаяр мэдүүлэхдээ: ... Би өчигдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 12-ний орой Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Хотонгийн даваа гэх газарт зам тээврийн осолд орж зүүн талын гар хугарч гэмтэн хохирсон эрүүл мэндээрээ хохирсон тул эмчилгээнд гарах зардлыг баримтаар нэхэмжилнэ....гэх мэдүүлэг/хх-79-р тал/

Шинжээчийн 09 тоот дүгнэлт....Д.Өлзийбаярын биед зүүн шууны дунд 1/3 гандан ясны хоёрлосон хугарал дух.баруун шана эрүү доод уруул, зүүн хацарт зулгаралт баруүн нүдний зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжгой шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..../хх-82-р талд/

Мөрдөн байцаалтанд хохирогч Ж.Мягмаржаргал мэдүүлэхдээ: ...Би самранд явахаар 2016 оны 12 дугаар сарын 12-нд 3ил-131 загварын машины тэвшин дээр тээвэрлэгдэж явахад уг машиныг жолоодож явсан жолоочийн хариуцлагагүй буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас машин давааны уруу хурдтай явж зогсож чадалгүй юм мөргөсөн дээр нь сууж явсан хүмүүс шидэгдэж гэмтэцгээсэн миний биед зүүн талын сүүжний толгой хугарсан мөн аарцаг яс хугарч бас нуруу хугарсан осол болсоны маргааш өдрөөс нь эхэлж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна....гэх мэдүүлэг /хх- 86-р тал/

Шинжээчийн 471 тоот дүгнэлт....Мягмаржаргалын биед сүүжний зүүн дэлбээ.баруун олон яс уулзах үе дайрсан хугарал, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн ташааны цус хуралт баруун нүдний дээд зовхинд шарх цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжгой шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснадр гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... /хх-87-р талд/

Мөрдөн байцаалтанд хохирогч Ж.Алтангэрэл мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 12-ний өдөр самранд явахмашин бэлэн болсон гээд Дүүрэнбаяр гэх эмэгтэй суудлын машинтай ирэхдээ бидний сууж явах машин жолоодох жолоочийн хамт ирсэн жолооч гэх хүн нилээд согтуу халамцуу байдлтай хүн байсан бид нар согтуу хүнээр машин бариулж явмааргүй байна гэсэн чинь тэр машиныхаа бүхээг дотор 2 хүнтэй хамт архи уугаад л байсан Даваанаас хөдлөхдөө аягүй хаазтай ширүүн хурдтай хөдөлсөн бөгөөд уруудаж яваад гэнэт машины бөгс мурилзаад тэгсэнээ юм мөргөж байгаа юм уу яасан юм мэдэхгүй тархийгээд лявчихсан нэг мэдэхэд тэвшин дээр байсан бид нар шидэгдээд машин дээрээс газарт цувараад унацгаасан байсан...гэх мэдүүлэг /хх-92-р талд/

Шинжээчийн 473 тоот дүгнэлт Алтангэрэлийн биед бүсэлхийн 1-4-р нугаламын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, баруун хацар яс хамар яс, зүүн нүдний ухархай дотор ханын хугарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуоапт алимны салстад цус харвалт, хамар.хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний эслэгт хий хуралдалт, хамар зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..../хх-95-р талд/

Мөрдөн байцаалтанд гэрч, иргэний нэхэмжлэгч М.Нэргүй мэдүүлэхдээ: 2016 оны 123 дугаар сарын 12-ны өдөр Мандал сумын 241-р өртөө гэдэг газарт байдаг айлын гаднаас 2 ширхэг 3ил-131 машинтайгаар самарт явахаар хөдөлсөн. Тэндээс хөдөлхийн өмнө бидний сууж явах машины жолооч өндөр биетэй хүн согтуу байсан. Бид нар түүнд хүний амь нас авч явж байж ингэж согтуу байж болж байгаа юм уу гэж шаардлага тавихад тэр жолооч ах болон хамт явсан шар залуу нар зүгээрээ айлтгүй энэ замаар олон жил явлаа та нар санаа зовох юм байхгүй гэхээр нь буцаад машин дээрээ суусан. Хамт явсан шар залуу нь аяганд архи хийгээд жолоочид болон өөртөө архи хийгээд уугаад байсан. Тэгээд явсаар байгаад нэг давааг уруудах шиг болсноо машины бөгс хоёр тийш гуядах шиг болсноо дайвалзаад юу юугүй доош хурдлаад явчихсан. Тэгээд онхолдсон юм уу, юм мөргөсөн юм уу бүү мэд. Осол болох үед бид нар тэвшин дээр нь шахдалцаад суусан байсан. Сандал суудал байгаагүй бид нар хөнжил пүүгээгээ дэрлээд нэг нэгээ налаад сууж байсан. Баримттай 223,857 төгрөгний хохирол учирсан нэхэмжилж байна ...гэх мэдүүлэг / хх-ийн 100-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч, иргэний нэхэмжлэгч Ю.Эрдэнэчулуун мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 12-ныөдөр 15 цагийн үед 241-р өртөөний тэндээс 3ил-131 маркийн машинтай хөдлөөд явж байгаад зогссон. Манай машины жолооч согтуу байгааг бид нар мэдээд “согтуу жолоочтой явахгүй буцая” гэсэн чинь тэр жолооч тэгвэл та нар зайлахгүй юу гээд байсан. Тэгэж байтал бас нэг 3ил-131 машин ирэхэд нэг залуу за за та нар санаа зоволтгүй ээ гайгүй байх, хамт явах машин нь ч ирчихлээ гэж хэлэхээр нь бид нар машиндаа суусан. Ингээд цаашаа 2 машинтай явсан. Бидний сууж явсан машиныг жолоодож явсан Ганбат гэх хүн за одоо та нар айлтгүй би та нарыг осол аваарт оруулахгүй найдвартай авч явнаа гэж хэлж байсан ба бас л согтуу байдалтай харагдаж байсан. Машин жаахан яваж байгаад гэнэт л хурдаа аваад машины бөгс хоёр тийшээ хэд хэд муригнаад л явчихсан. Нэг мэдэхэд би давааны уруу зам дээр биеэрээ доош гулсаад явж байсан тул өсгийлдөж тулж зогсоогоод босож ирэхэд манай эхнэр Нэргүй цаана ухаангүй хэвтэж байсан. Баримттай 370000 төгрөгний хохирол учирсан нэхэмжилж байна...гэх мэдүүлэг/хх-ийн 106-107-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч, иргэний нэхэмжпэгч Б.Анхбат мэдүүлэхдээ:Хамт явах машинаа хүлээх зуур манай машины жолооч машин дотроо бусад 2-3 хүний хамт архи уугаад байх шиг байсан Тэгээд нөгөө машин нь ирэхээс өмнө бид нар архи уусан жолоочтой явахгүй буцая гэсэн чинь буцаад эргээд явж байтал нөгөө хамт явах зил-131 машин нь өөдөөс ирж явсан. Тэр машинаас нэг залуу бууж ирээд за гайгүй байхаа энэ жолооч олон жил машин жолоодож байгаа туршлагатай жолооч юм гэхээр нь цааш самарандаа явахаар болсон. Ингээд яваад нэг давааны орой дээр бүгдээрээ бууж бие зассан. Ингээд буцаад машиндаа сууцгаагаад машин доош уруудахаар хөдөлсөн. Тэгээд хэсэгхэн газар явж байтал гэнэт бөгс нь шарваад мурилзаж ирснээ түсхийгээд нэг юм мөргөх шиг болсон. Би нэг мэдэхэд газар хэвтэж байсан. Би 70000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг / хх-ийн 112-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч С.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: Бид нар 14-үүлээ машины тэвшин дээр дээрээсээ гялгар юмаар хучаад явж байсан. Тэгсэн чинь машин гэнэт хурдлаад дайвалзаад явчихсан- Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би тухайн газрын замын хажууд ухаан алдчихсан байж байгаад сэрсэн. Би уг осолыг жолоочийн буруугаас болсон гэж үзэжбайгаа яагаад гэвэл тэр залуу архи уугаад машин бариад яваад байсан. 241-р өртөөнөөс тэндээс явахдаа аймар хурдалчихсан бараг л онхолдож нисэгчих гээл л мал ачсан юм шиг хурдлаад байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 119- р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Булгантамир мэдүүлэхдээ: ...араас ирж яваа машинаа хүлээгээд хэсэг зогссон удалгүй арын машин ирээд зогсоход манай машины жолооч очоход нь түүнд бор өнгийн аягаар архи хийж өгөхөд манай машиныг жолоодож явсан залуу уучихсан. Тэгээд машинаа жолоодоод цааш хөдөлсөн тэгэж явахдаа манай машины жолооч аймар хурдан давхиад байсан бид нар 14-үүлээ уг машины тэвшин дээр нь сууж явсан. Тэгээд явсаар байгаад нэг давааг өгсөөд орой дээр нь зогссон. Тэгээд хөдлөөд 500 орчим метр яваад гэнэт хурд нь ихсээд яах ийхийн зуургүй мотор нь орилж ээрээд орилоод явчихсан. Машины бөгс хэсэг мурилзаж урд хэсгээрээ юм мөргөсөн байх.... гэх мэдүүлэг/хх-ийн 123-124-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Э.Ууганбаяр мэдүүлэхдээ: Машиныг Ганбат жолоодож явсан бөгөөд тэвшин дээр 15 хүн сууж явсан. Жолооч Ганбат ах машинаа уруу алдчихлаа юмнаас зуураарай бариарай гээд хэлэхэд нь кабин дотор сууж явсан Хулан ах, Энхболд ах, Өсөхбаяр ах бид нар нэг нэг юмнаас зуурч барихад машин давааны уруу доош хурдалсаар эсрэг талын эргийг мөргөөд замын нөгөө талын хэсэг рүү давж гарч моднуудыг мөргөж зогссон юм. Тэгээд машинаас буугаад ирэхэд тэвшин дээр байсан хүмүүс бүүр тэр хойно цуваад уначихсан байсан. /хх-ийн 141-142-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Н.Дүүрэнбаяр мэдүүлэхдээ: Манай хүү Э.Ууганбаяр залгаж ээж машин осолд ороод нэг хүний бие муу байна хурдан эмч аваад ирээрэй гэж хэлээд утас тасарсан. Ингээд би эмнэлэг рүү очиж дуудлага өгөөд дуудлагын эмч болон машиныг нь дагуулаад явсан. Явсаар байгаад Хотонгийн даваа даваад цааш доош уруудаж явахад манай машин замын баруун тал руугаа гарч мод мөргөөд зогссон байдалтай байсан ба хүмүүс нь гал түлээд тойроод сууж байсан. Тэнд нэг хүн өөр нэг галын хажууд гудсан дээр хөнжилөөророолгуулаад хэвтэж байсан. Харин нэг нь галын хажууд түрүүлгээ харчихсан хэвтэж байсан наад талын залууд эмч нэг тариа хийсэн ба энэ хүнийг машиндаа суулгаад аваад яв гэснээр нь тэр хүнийг 2 хүний хамт нөхөр бид хоёр машиндаа суургаад сумын төв рүү эмнэлэг рүү явсан ба сүлжээ оронгуут цагдаад мэдэгдсэн.Биднийг Шаравын гарамны орчим явж байхад нөгөө тариа хийлгэсэн залуугийн бие муудаж орилж байгаад чимээгүй болсон. ... гэх мэдүүлэг/хх-ийн 147-148-р хуудас/

Согтуурал шалгасан шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “Чадраабал Ганбат 48 эр"гэж хаягласан цус нь 5 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Чадраабал Ганбат 48 эр”гэж хаягласан цусанд 2,7 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.7 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна. /хх-181/

Техникийн шинжээчийн №05 дугаартай дүгнэлт’’... Жолооч Ч.Ганбат Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолооч дор дурьдсан зүйлийг хориглоно. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. 9. Тээврийн хэрэгслийн хурд..9.1..Жолооч тээврийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтилг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болсон үедтээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ...21. хүн тээвэрлэх 21.3 Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх журам...3ил-131- загврын 03-97 сэү улсын дугаартай авто машины осолд орсон хэргийн газрын үзлэгээр зүүн талын хойд, баруун талын гол 2 дугуй тормоз барьсан харагдаж байгаагаас үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь тормозны хувьд бүрэн бус гэж үзнэ ... гэх дүгнэлт /хх-ийн 184-р хуудас/.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-12-р хуудас/, сэжигтэн яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд /хх-ийн 190-193-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 194-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ин 195-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 197-201-р хуудас/, зэрэг нотлох баримтуудаар:

Шүүгдэгч Ч.Ганбат нь Ч.Ганбат нь 2016 ны 12 дугаар сарын 12-ны өдөр Самар явах хүн тээвэрлэн 03-97 СЭҮ улсын дугаартай 3ил-131 маркын тээврийн хэрэгсэлийн бүхээгт жолооч болон 4 зорчигч, машины тэвшинд 13 зорчигч суулган автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хедөлгөөний дүрмийн “2.7 Жолооч дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ Сопгууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, “ 9.1..Жолооч тээврийи онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна .9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 21.3 Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх журмыг тус, тус зөрчсөний улмаас Мандал сумын нутаг Хотонгийн даваа гэх газарт даваан дээрээс уруудахдаа авто осол гаргаж автомашины тэвшин дээр зорчин явсан 13 хүнээс 12 хүн машины тэвшинээс шидэгдэн газарт унаж гэмтэл авсны улмаас 28 настай Д.Мөнх-Эрдэнэ, 42 настай З.Баттөр нарын амь насыг хохирсон, иргэн П.Ууганбаярын биед хүнд, иргэн Д.Өлзийбаяр Ж.Мягмаржаргал, Ж.Алтангэрэл нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус учирсан, иргэний нэхэмжпэгч нарт эрүүл мэндэд учирсан хохиролоо эмчлүүлэхэд гарсан зардалтай холбоотой эд хөрөнгийн хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн нотлогдон тогтоогдсон. Ч.Ганбатад холбогдох хэргийг Сум дундын Прокурорын газраас “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөөний аюулгүй байдал, ашиглалтын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учирсан, 2 хүний амь нас хохирсон буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон. ЭБШХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар Ч.Ганбат нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх үндэслэл болно. Гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нарт шүүгдэгчээс 2750000 төгрөгийн, иргэний хариуцагч Ц.Эрдэнэхишиг 4200000 төгрөгийг төлсөн гэсэн тайлбарыг өгсөн ба хохирогч нар үүнийг зөвшөөрч байгаа.

Самарт явах хүмүүсийг зар өгч зохион байгуулсан Зил -131 машины эзэмшигч Ц.Эрдэнэхишигийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 449.4-д зааснаар “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгсэлийг ашиглах явцад бусдын амь нас эрүүл мэндэд учирсан /хохирол/.... бол тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан

хохиролыг нөхөн төлөх үүрэгтэй ....... тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу

эзэмшигч өөрөө томилсон буюу түүнд тээврийн хэрэгсэлийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй тул Ц.Эрдэнэхишигээс гэм хорын хохиролыг хувь тэнцүүлэн хариуцуулах үндэслэлтэй. Нас барсан хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарт оршуулгын зардлаас төлөгдөөгүй хохиролыг, хохирогч Ж.Мягмаржаргалд хөдөлмөрийн чадвар алдсан хугацааны хохиролыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөгөөр тооцон 6 сарын хугацаагаар тооцон гаргах, иргэний нэхэмжлэгч Ю.Эрдэнэчулуунд эмчилгээний зардал 365000 төгрөг, М.Нэргүйд эмчилгээний 223857 төгрөгийг тус, тус гаргуулж олгох, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганчимэгийн нэхэмжилсэн 60,0 сая төгрөг, Т.Отгонбулагын нэхэмжилсэн 90,0 сая төгрөгний хохирол нь нотлох баримтгүй ба сэтгэл санааны хохирлыг гаргах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.Энэ хэргийн улмаас хохирогч нарт учирсан гэм хорын хохирол бүрэн төлөгдөөгүй тул Ч.Ганбатын эзэмшлийн Бонго Л2 маркын 33-22 СЭА улсын дугаартай автомашин /хх- 174-177/, иргэний хариуцагч Ц.Эрдэнэхишигийн эзэмшлийн Зил -131 маркын 03-97 СЭҮ улсын дугаартай автомашин /хх-168-172/ битүүжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Ганбат нь өмнө 2 удаа ял шийтгэгдсэн ба ялтайд тооцох хугацаа хуульд зааснаар дуусгавар болсон тул анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгч Ч.Ганбат нь согтууруулах ундаа хэрэглэсэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон шинжээчийн дүгнэлт /хх-181/ гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. ...мөн архидан согтуурч удаа дараа захиргааны зөрчил гаргаж байсан талаархи /хх-202-206/ Цагдаагийн байгууллагын цахим сангийн бүртгэл хэрэгт авагдсан байна. Жолооч Ч.Ганбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх нь шүүхэд ирээгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СЭ-г хавтас хэрэгтэй хамт хадгалах,Ч.Ганбат нь цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч нар цаашид гарах хохирол нэхэмжлэх эрхийг тогтоолд тусгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1,298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Сартуул овогт Чадраабалын Ганбатыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас 2 хүний амь нас хохирсон,нэг хүний бусдын бие махбодид хүнд, 3 хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл тус, тус учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар

Ч.Ганбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч, 5 жил 01 сарын /таван жил, нэг сар/ хорих ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Ч.Ганбатад оногдуулсан 5 жил 01 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Ч.Ганбат, иргэний хариуцагч Ц.Эрдэнэхишиг нараас гэм хорын хохиролыг хувь тэнцүүлэн гаргаж, 4050600 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганчимэгт, 3993940 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Отгонбулагт,иргэний нэхэмжлэгч Ю.Эрдэнэчулуунд 365000 төгрөг, Н.Нэргүйд 223857 төгрөгийг, хохирогч Ж.Мягмаржаргалд хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөгийг 6 сараар тооцон тус, тус олгосугай.

5.Энэ хэргийн улмаас хохирсон хохирогч нар нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжпэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг дурьдсугай.

б.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СЭ-г хавтас хэрэгт хадгалсугай.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганчимэгийн нэхэмжилсэн 60,0 сая төгрөгний, Т.Отгонбулагийн нэхэмжилсэн 90,0 сая төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгосугай.

в.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч Ч.Ганбат нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

Э.ЭБШХ-ийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар Энэ хэргийн улмаас хохирогч нарт учирсан гэм хорын хохирол бүрэн төлөгдөөгүй тул Ч.Ганбатын Бонго № маркын 33- 22 СЭА улсын дугаартай автомашин /хх-174-177/, иргэний хариуцагч Ц.Эрдэнэхишигийн 3ил-131 маркын 03-97 СЭҮ улсын дугаартай автомашиныг /хх-168-172/ битүүжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

Ю.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Ч.Ганбатыг бусдын батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

И.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар

Ч.Ганбатад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дуусан үеэс эхлэн тоолсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйлийн 330.1.3-д зааснаар жолооны эрх хассан шийтгэх тогтоолыг, тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд явуулж, энэ тухай Прокурорт мэдэгдэхийг ерөнхий шүүгчийн туслах Д. Төр-Амгаланд даалгасугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Ганбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

15.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ

                                     ШҮҮГЧИД                               Б.ХЭРЛЭН                             

                                                Ж.ЭРДЭНЭБАТ