Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/00061

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         ******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.******* даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.*******, улсын яллагчаар хяналтын прокурор А.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******, шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д жолооч ажилтай , ам бүл 5, /эхнэр, 3 хүүхдийн/ хамтаар ******* аймгийн ******* сумын Наран багт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, /РП:/, овогт ийн

      Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б. 2024 оны 06 дугаар сард нүүрс тээврийн жолооч нарын группэд байршуулсан мэргэшсэн жолооны үнэмлэх гаргана” гэсэн зарын дагуу холбогдож, “” ХХК-ийн нэр дээр тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг өөрийн эзэмшлийн- улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.ийн иргэний үнэмлэхийн зургийг явуулж, хуурамч жолооны мэргэшсэн үнэмлэхийг гаргуулан авч уг хуурамч мэргэшсэн жолооны үнэмлэхийн хуулбар, холбогдох баримтуудыг хил хамгаалах газрын албан тушаалтанд өгч, хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлийг гаргуулан авч хуурамч мэргэшсэн жолооны үнэмлэхийг ашиглан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б. нь 2024 оны 06 дугаар сард нүүрс тээврийн жолооч нарын группэд байршуулсан мэргэшсэн жолооны үнэмлэх гаргана” гэсэн зарын дагуу холбогдож, “” ХХК-ийн нэр дээр тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг өөрийн эзэмшлийн- улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Гэрч Н.ын мэдүүлсэн мэдүүлэг /хавтас хэргийн 7 дахь хуудас/, Гэрч Н.ын мэдүүлсэн мэдүүлэг /хавтас хэргийн 10 дахь хуудас/, Гэрч Б.ийн мэдүүлсэн мэдүүлэг /хавтас хэргийн 12-13 дахь хуудас/, Гэрч гийн мэдүүлсэн мэдүүлэг /хавтас хэргийн 15-16  дахь хуудас/, ийн цэргийн дугаар ангийн захирагчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1/103 дугаартай албан бичиг /хавтас хэргийн 20 дахь хуудас/,  ийн цэргийн дугаар ангийн захирагчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 349 дугаартай хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгосон албан бичиг /хавтас хэргийн 21 дэх хуудас/, ийн цэргийн дугаар ангид хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл авахаар хил хамгаалах байгууллагад гаргаж өгсөн албан бичиг /хавтас хэргийн 22 дахь хуудас/, Б.ийн №83058 дугаартай мэргэшсэн жолооны үнэмлэхийн хуулбар, Б.ийн гадаад паспорт, “Бадамлах дөл” ХХК-ны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1-17 дугаартай албан бичиг,-69 улсын дугаартай тээврийн хэрэгслийн зураг /хавтас хэргийн 22-26 дахь хуудас/, ******* аймгийн авто тээврийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 86 дугаартай “Б. регистрийн дугаартай/ нь мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй, бүртгэлгүй болох нь үнэн болно” гэх албан бичиг, мэргэшсэн жолоочийн лавлагаа /хавтас хэргийн 29-32 дахь хуудас /, хамгаалах ерөнхий газрын нууцын албаны цахим бүртгэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Т.*******ийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2-4в/5774 дугаартай албан бичиг /хавтас хэргийн  33 дахь хуудас /, хамгаалах газрын хилийн хэлтсийн дарга Б.*******ын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2010 дугаартай “ийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл” /хавтас хэргийн 35 дахь хуудас /, “Бадамлах дөл” ХХК-ний хилийн бүсэд нэвтрэх тээврийн хэрэгслийн дугаар, жолооч нарын нэрс /хавтас хэргийн 37-38  дахь хуудас /, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой гэж үзлээ.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            Шүүгдэгч Б. нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б. нь 2024 оны 06 дугаар сард нүүрс тээврийн жолооч нарын группэд байршуулсан мэргэшсэн жолооны үнэмлэх гаргана” гэсэн зарын дагуу холбогдож, “” ХХК-ийн нэр дээр тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг өөрийн эзэмшлийн- улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.ийн иргэний үнэмлэхийн зургийг явуулж, хуурамч жолооны мэргэшсэн үнэмлэхийг гаргуулан авч уг хуурамч мэргэшсэн жолооны үнэмлэхийн хуулбар, холбогдох баримтуудыг хил хамгаалах газрын албан тушаалтанд өгч, хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлийг гаргуулан авч хуурамч мэргэшсэн жолооны үнэмлэхийг ашигласан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б. нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар тогтоогдож байна.

Прокуророос санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ийг  1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3  (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Б. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ид оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.ид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6. Шүүгдэгч Б. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ЭНХЖАРГАЛ