Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/00062

 

 

 

 

                                                     

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                          

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Д.*******

Улсын яллагчаар хяналтын прокурор А.*******

Иргэний нэхэмжлэгч Д.******* /онлайн/

Иргэний нэхэмжлэгч М.******* /онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.*******

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч овогт ы *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 13-ны өдөр******* аймгийн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7 / эцэг, эх, дүү нарын хамтаар/******* аймгийн, сумын багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:, овогт ы *******,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.******* нь тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн орчим******* аймгийн сум, нуур багийн нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн улсын дугааргүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т заасан "...гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө", мөн дүрмийн 3.7 “ Жолоочид дараах зүйлсийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4 /в-д "мотоцикл мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй, зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гол замаар хөдөлгөөнд оролцож байсан иргэн Д.*******гийн өмчлөлийн улсын дугаартай “Тоуоtа Рrius-41” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Б.гийн эрүүл мэндэд “...зүүн талын дух яснаас суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тус хэсгийн хатуу хальсан дээрх зайд цусан хураа” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.  Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ:******* аймгийн сумын нуур багийн нутаг дэвсгэрт найз Б. тамхи аваад ирье гэхээр нь мотоциклдоо сундлаад тахиа аваад буцаж явахдаа засмал замаар хөндлөн гарах гэтэл урд зүгээс хойш сум руу чиглээд явж байсан Приус 41 маркийн машинтай мөргөлдөж Б.д гэмтэл учруулсан. Миний буруу үйлдлийн улмаас гэмтэл учирсан. Тухайн машиныг настай хүн барьж явсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулна гэх мэдүүлэг

Иргэний нэхэмжлэгч Д.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2024 оны 08 сарын 08-ны өдөр 20 цагийн орчим урдаас хойш чиглэлд өөрийн эзэмшлийн улсын дугаартай приус 41 маркийн машинтай ганцаараа замын хөдөлгөөнд оролцож явсан.

4 замын уулзвар нэвтэрч байгаад зүүн талаас улаан мотоциклтой 2 залуу хурдтай орж ирж миний машины зүүн гупер, их гэрлийн хэсгээс мөргөж замын хажуу руу шидэгдэж унасан. Би буугаад харахад зорчиж явсан залуу нь замын хажуу руу нэлээн хол шидэгдсэн босож чадахгүй байсан Удалгүй эмнэлэг цагдаагийн машин ирсэн. Машин учирсан хохирол төлбөрөө нэхэмжилнэ. Мөн бензин хийсэн зардлаа гаргуулж авмаар байна. Машинд 1.575.000 төгрөгийн хохирол учирсан. 200.000 төгрөгийн хохирол төлсөн гэх мэдүүлэг

  Иргэний нэхэмжлэгч М.******* мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б. нь Эрүүл мэндийн сангаас нийтдээ 4.731.363 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулж өгнө үү. Даатгалын санд 300.000 төгрөгийн хохирол төлөгдсөн байна. Одоо 4.431.363 төгрөгийг төлж барагдуулж өгнө гэх мэдүүлэг

          Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн үед******* аймгийн сумын нутаг дэвсгэрийн зүүн лагерьт байрлах гэртээ ажлаасаа ирээд байж байсан ба хамт ажилладаг Баярсайхан гэдэг ах манай эхнэртэй яриад өглөө тамхи аваад ирээч гэж хэлсэн  би за гэж хэлчхээд эхнэртэй нь утсаар ярьсан чинь төв дотор байгаа ирээд авчих гэсэн тэгээд би хажуу айлын Э.******* гэх залуу гэртээ байсан би дуудаж уулзаад завтай бол төв ороод хүнээс тамхи аваад ирье гэж хэлсэн. Тэр ч за гэж хэлээд тэрний улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклтой яваад Хаан банкны ард мотоциклоо тавьчхаад бид хоёр төв орж хүнээс тамхиа авсан. Буцаж явж байгаад зүүн лагерийн 4 замын уулзвараар машинтай мөргөлдсөн ба тэрнээс хойш би юу болсон талаар санахгүй байна. Суудлын машин аажуу ирж байсан. Суудлын машин засмал замаар хойшоо чигээрээ явж байсан. Бид хоёр баруунаас зүүн руу зам хөндлөн гарах гэж шороон замаар явж байсан гэх мэдүүлэг

           Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 5-8, 38-40 хуудас/,

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл мотоцикль болон приус 41 маркийн машин /хх-ийн 41-46 дугаар хуудас/

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч гийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 805 дугаартай “...1. Б.гийн зүүн талын дух яснаас суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тус хэсгийн хатуу хальсан дээрх зайд цусан хураа, духны зүүн дээд хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн өвдөг, зүүн ташаанд тус бүр зулгаралтууд, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 7-8 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

2. Б.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Б.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2 болон 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

4. Б.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 29-31 хуудас/,

Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Э.******* нь ажилсаг даруухан, архи уудаггүй тамхи татдаг, гэр бүл болоогүй, хэлний бэрхшээлтэй учир группэд байдаг, цэргийн алба хаагаагүй, улиралд эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,

           Вендо ХХК-ний авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан нийт дүн 1.575.400 төгрөгийн хохирлын үнэлгээ /хх-ийн 74-77 дугаар хуудас/

           2024 оны 09 сарын 26-ны өдрийн 52/35, 24/264 дугаартай ...Mustand -5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Э.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “жолооч дараах үүрэг хүлээнэ. в/мотоцикль жолоодохдоо хамгаалах малгайг зааврыг дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в/зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй, буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй тэмдгийг буруу байрлуулсан дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох мөн дүрмийн 15.9 “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө  гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

          Toyota Prius маркийн улсын дугаартай автомашины жолооч Д.******* нь МОнгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

          Mustand -5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Э.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84-86 дугаар хуудас/,

          Хохирогч Б.гийн эмчилгээний хохирлын баримтууд /хх-ийн 108-119 дүгээр хуудас/,

         Эд мөрийн баримтаар хохирогч Б.гийн өвчний видо бичлэг бүхий “CD” 2ш –ийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 121 дүгээр хуудас/

          Э.*******ы жолоодох эрхийн лавлагаа / хх-ийн 16 хуудас/,

          Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт, /хх-ийн 97-100 хуудас/

     Хохирогч Б. нь зам тээврийн ослын улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 4.731.363 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан талаар******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 25/25 дугаартай албан тоот, хавсралт / хх-ийн 107-108 хуудас/,

     Шүүгдэгч Э.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 137 дугаар хуудас/,

     Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148 дугаар хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Э.******* нь тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн орчим******* аймгийн сум, нуур багийн нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн улсын дугааргүй улаан өнгийн “Mustand -5 ” маркийн мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т заасан "...гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө", мөн дүрмийн 3.7 “ Жолоочид дараах зүйлсийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4 /в-д "мотоцикл мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй, зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гол замаар хөдөлгөөнд оролцож байсан иргэн Д.*******гийн өмчлөлийн улсын дугаартай “Тоуоtа Рrius-41” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Б.гийн эрүүл мэндэд “...зүүн талын дух яснаас суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тус хэсгийн хатуу хальсан дээрх зайд цусан хураа” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн дээрх мэдүүлэг, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан хэргийн газрын үзлэг бэхжүүлсэн CD-2 ширхэг зэргийг  эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, “Цагаан шонхорын жигүүр НҮТББ”-ын шинжээч Я.ын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан 52/35, 24/364 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч гийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 805 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.,

          Шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийн улмаас хохирогч Б.д учирсан хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч М.*******д 300.000 төгрөгийг нөхөн төлж үлдэгдэл 4.431.363 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөхөө илэрхийлсэн, иргэний нэхэмжлэгч Д.*******д 200.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан үлдэгдэл 1.375.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

           Талууд оролцогч нар нь гэм буруугийн үйлдэлд маргаагүй, хохирол төлбөрийг нөхөн төлүүлэх талаар маргаагүй болно.

           Иймд шүүгдэгч Э.*******ыг тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн орчим******* аймгийн сум, нуур багийн нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн улсын дугааргүй улаан өнгийн “Mustand -5” маркийн мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т заасан "...гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө", мөн дүрмийн 3.7 “ Жолоочид дараах зүйлсийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4 /в-д "мотоцикл мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй, зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Б.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

Хэргийн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцэхдээ маргаагүй бөгөөд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллаж шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч гэм буруугийн үйлдлээ хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулна уу гэх шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Б.гийн өвчний байдлын талаар бичигдсэн видео бичлэг бүхий “CD” 2ш –ийг эд мөрийн баримтаар тооцсоныг хавтаст хэрэгт хадгалах, шүүгдэгч Э.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /Гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.     

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар, гэмт хэргийн хор уршгийг арилгах, оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг тайлбарласугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 457 дугаар ангид даалгасугай.

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Э.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

            6.Иргэний хуулийн 499, 510, 511 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Э.*******аас******* аймаг Эрүүл мэндийн даатгалын газарт 4.431.363 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.*******д 1.375.000 төгрөгийг гаргуулан олгож, хохирогч Б.д төлөх хохирол төлбөргүйг дурдсугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхэд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Б.гийн өвчний түүхийг бичсэн CD 2 ширхгийг хохирогч Б.д буцаан олгосугай.

          8.Шүүгдэгч Э.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

           9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

          10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ЭНХЖАРГАЛ