| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2024/00064/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/00058 |
| Огноо | 2024-12-03 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Оргилбаяр |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/00058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.******* даргалж,
Нарийн бичгийн дарга А.*******
Улсын яллагчаар хяналтын прокурор А.*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******, өмгөөлөгч Д.*******
Иргэний нэхэмжлэгч Х.******* /онлайн/
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.******* /онлайн/
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.*******
Шүүгдэгч Б. нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Ховд аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Нохойхон овогт гийн т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Мон улсын иргэн, аймгийн суманд 1988 оны 07 сарын 21-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 /эхнэр 3 хүүхдийн хамт/ аймгийн сумын багт оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай РД: овогт гийн
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б. нь 2024 оны 02 сарын 03-ны өдөр аймгийн сумын багийн нутаг “ ” гэх газарт улсын дугаартай Foton маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Мон улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, эсрэг урсгалд амь хохирогч Б.ийн жолоодож явсан 68-66 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас Б.ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б. мэдүүлэхдээ: Би 2024 оны 02 сарын 03-ны өглөө улсын хилээр үдээс хойш гарч ирээд Ярантын гүүр өнгөрч зогсоод машиныхаа тоос шороог арчиж цэвэрлээд хөдөлсөн. Нааш яваад ийн давааг даваад явж байхад цагаан өнгийн Волво машин зөрөхөөр өглөө ачсан нүүрсний машин ирж байгаа юм байна гэж бодоод хурдаа хасаад явж байсан. Тухайн үед цас бударч байсан. Цааш явж байхад дээрээс ачаатай машин ирж байгаа харагдсан. Тэр машинтай зөрөх үед цасны бургаа гарч, манан татаад үзэгдэх орчин хязгаарлагдах үеэр тормоз дарахад машин гулгаад хөндөлсөж тэр агшинд машин тас няс гэсэн дуу гарсан юу болсныг мэдээгүй, нэг мэдэхэд гал гарсан шатаж байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 15.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн. Цаашид сэтгэл санааны хохирол болон бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Одоогоор хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Хохирлыг ажил эрхэлж төлж барагдуулна. Шүүх надад ажил эрхэлж хохирлоо төлөх боломж олгож өгнө үү. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа төгрөг, хохирогчийн хохирлоос төлөх 18.770.833 төгрөгийг сэтгэл санааны хохирлын хамт төлнө. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн үйлдэлдээ маргахгүй байна гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.******* мэдүүлэхдээ: 2024 оны 02 сарын 03-ны өдөр осол болсон талаар дуудлага ирэхэд шөнө 03 цагийн орчим аймгийн суманд ирэхэд эмнэлэг явсан гэж хэлсэн. Манай хүүхдүүд болон надад амь хохирогчийн цогцсыг харуулаагүй.
Хохирол төлбөрийн талаарх мэдүүлгийг манай өмгөөлөгч өгөх байх. Надад үнэхээр хэцүү байна. Цаашид өмгөөлөгч хариулт өгөх байх гэв.
Иргэний нэхэмжлэгч Х.*******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...Би машинд учирсан хохирлын мөнгийг даатгалын компаниас гаргуулахаар материалаа өгсөн. Миний машины хохирлын үнэлгээ нийтдээ 156.295.000 төгрөгийн хохирол гарсан байгаа. Мөн осолтой холбоотой гарсан зардлыг баримтаар гаргаж байна. Хохирлын талаарх мэдүүлгийг өмгөөлөгч дэлгэрэнгүй тайлбар өгнө гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.******* тайлбартаа: Машины чиргүүл 22.636.000 төгрөг, зүтгүүр 124.795.000 төгрөг, нийт 147.431.000 төгрөг нэхэмжилснээс 51.350.210 төгрөгийг даатгал төлсөн. Үлдэгдэл төлбөр болох мөрдөн шалгах ажиллагаанд гарсан зардал 96.080.780 төгрөг, үнэлгээ 8.000.000 төгрөг, ирж очсон бензиний зардал 480.000 төгрөг чиргүүлийн үнэлгээний төлбөр 1.370.000 төгрөг зүтгүүр үнэлгээний төлбөр 7.494.000 төгрөг машин асуулсан зардал 1.500.000 төгрөг нийтдээ төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 33 ш гэрэл зургийн хамт /хх-ийн 05-12 дугаар хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн хамт /хх-ийн 13-20 дугаар хуудас/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл 5 ш гэрэл зургийн хамт /хх-ийн 21-22 дугаар хуудас/
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл бүдүүвч зураг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан CAR DVR 1080P гэсэн бичлэгтэй камер 8 GB мемори картны хамт, хэргийн газрын үзлэг бэхжүүлсэн СД1 ширхэг, согтолт тодорхойлсон бичлэг 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 31, 241 дүгээр хуудас/
Гэрч Тайж овогт ийн гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Би Хөшөөтийн уурхайгаас нүүрс ачаад улсын дугаартай “ҮЗ” маркийн автомашинтай талийгаач Б.ийн барьж явсан машины араас 800 м орчим зайд ын Шар кемп өнгөрөөд явж байтал урд машины тоос буюу цасны бургианы дундаас хар утаа гарч байснаа дараа нь маш том гал дүрэлзэж харагдсан. Би дөхөж ирээд машинаа замаас гаргаж зогсоогоод харахад машин шатаж байсан. Би уг машины урд явсан машины жолооч Сэргэлэн баатар луу залгаж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/
Пүрэв овогт *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2024 оны 02 сарын 03-ны өдөр хил гарч нүүрсээ буулгаад буцаж явсан. Машины тормоз зуураад байхаар нь зогсоод тормозоо суллаад хөдлөөд шар кемпэд ирэхэд манай компаний 1 жолооч чиний ард осол гарсан байна гэхээр нь тухайн жолоочтой хамт буцаж очиход миний ард явсан Б. нүүрстэй машинтай мөргөлдөж осол гаргасан байсан. Нүүрстэй машины толгойноос гал гарч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/
Урианхай овогт ын ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн ... над руу залгаад зам дээр осол гарсан байна гэхээр нь би Өмөрбек жолоочид хэлээд бид хоёр ийн машинд суугаад хэргийн газар очиход талийгаач Б.ийн машины толгойноос гал гарч байсан. Б.ийн машинтай мөргөлдсөн машины жолооч тэнд дооод явж байсан. бид нар нийлээд ийг хайгаад олоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
Гэрч Зөөд овогт гийн ийн мөрдөн гшалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрт 2024 оны 02 сарын 03-ны өдрийн 17,40 минутын орчим ийн кемпэд өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүдэр буулгаад хашаанаас гарч ирэхэд цагаан өнгийн Норд бенз, улаан өнгийн Шанши маркийн тээврийн хэрэгсэл ар араасаа цуварч 70-80 км/цагийн хурдтай хоорондоо 100 м орчим зайтай нэг нэгнийхээ араас ойрхон зайтай, нэгнийхээ тоосноос гараагүй нэгнийгээ гүйцэт түрүүлэх гээд уралдаад байгаа юм шиг явсан.
Тухайн машин явж өнгөрсний дараа араас нь хөдлөөд явж байтал 2 хүн гар өргөхөөр нь зогсоход 2 жолоочийн машин шатаж байна дөхүүлээд өгөөч гэхээр нь суулгаад явж очиход том оврын машины толгой шатаж байсан, галыг нь унтраах аргагүй дүрэлзэж хүчтэй шатаж байсан. Тухайн газар байгаа хүмүүс галыг унтраах боломжгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/
Гэрч Базарханы ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...ийн кемпийн ойролцоо явж байхад миний урд явсан жолооч зогсохоор нь би очиж уулзахад хойно зам тээврийн осол гарсан байна гэхээр нь очиход Б.ийн машин шатаж байсан. Гал маш хүчтэй шатаж байсан учир унтраах боломж байгаагүй. Тэр хоёр машин их хурдтай явж байсан. Ард явсан машин нь урд машиныхаа тоосноос гараагүй их ойрхон явж мэдэгдсэн. Мөн шинэ цас орсон бургиа ихтэй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/
Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 12 дугаартай... Цогцсын үхлийн шалтгаан тогтоох хэсэг бүрэн шатсан тул үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй.
Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 сарын 08-ны өдрийн 224 дугаартай...Б.ын биед толгойн оройн хэсгийн хуйханд хамрын нурууны зүүн дээд болон доод хэсэгт, зүүн сарвууны эрхий хурууны 1 дүгээр үенд зүүн шилбэний урд доод хэсэгт баруун шилбэний ар дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэгт хамаарахгүй, цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68 дугаар хуудас/
Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 сарын 13-ны өдрийн 25 дугаартай...Б.ын биеэс авсан гэх шингэн цус шинжилгээнд тэнцэнэ. Б.ын биеэс авсан гэх шингэн цусанд этилийн спирт илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт /77-75 дугаар хуудас/,
ын ” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024 оны 04 сарын 08-ны өдрийн....Foton BJ4257 маркийн улсын дугаартай автомашины жолооч Б. нь Мон улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйл дэх “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Belben North Benz ND4250 маркийн 68-66 ХОЕ улсын дугаартай автомашины жолооч Б. нь Мон улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Foton BJ4257 маркийн улсын дугаартай автомашины жолооч Б. нь Мон улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-92 дугаар хуудас/,
Ашид Билгүүн ХХК-ны 68-66 УЧ-д гаргасан автомашин техникийн эвдрэл 22.636.000 төгрөг, 68-66 ХОЕ тээврийн хэрэгслийн хохирол 124.795.000 төгрөгийн хохирлын үнэлгээ /хх-ийн 100-104 дүгээр хуудас/
аймгийн сумын багийн нутаг “ ” гэх газарт Б. нь улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Б.ийн жолоодож явсан 68-66 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд мөргөлдөж шатаж толгойн хэсэгт /акумлятор/ дэлбэрч цахилгааны масс гарч санамсар болгоомжгүйн улмаас гал түймэр гарсан байна гэж дүгнэв.
Тухайн үед цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан гэх гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 02 сарын 07-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 112-120 дугаар хуудас/
Б.т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 141 дүгээр хуудас/
Б. нь “ ” ХХК-д хамтран ажиллах гэрээгээр ажилладаг талаарх тодорхойлолт / хх-ийн 161 дүгээр хуудас/,
Хохирогч Б. нас барсантай холбогдуулан гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 226-238 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
Өмгөөлөгч Д.ын аймгийн сум дахь прокурорын газар, аймгийн сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.д гаргасан хүсэлт, аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорт гаргасан хүсэлт, Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргад гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б. нь 2024 оны 02 сарын 03-ны өдөр аймгийн сумын багийн нутаг “ ” гэх газарт улсын дугаартай Foton маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Мон улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, эсрэг урсгалд амь хохирогч Б.ийн жолоодож явсан 68-66 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас Б.ийн амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн дээрх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан CAR DVR 1080P гэсэн бичлэгтэй камер 8 GB мемори картны хамт, хэргийн газрын үзлэг бэхжүүлсэн СД1 ширхэг, согтолт тодорхойлсон бичлэг 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, галын улсын хяналтын байцаагчийн дүгнэлт, цогцост үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт, ын ” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024 оны 04 сарын 08-ны өдрийн....Foton BJ4257 маркийн улсын дугаартай автомашины жолооч Б. нь Мон улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйл дэх “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн .
Belben North Benz ND4250 маркийн 68-66 ХОЕ улсын дугаартай автомашины жолооч Б. нь Мон улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Foton BJ4257 маркийн улсын дугаартай автомашины жолооч Б. нь Мон улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна гэх шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Б.ын гэм буруугийн үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.ын гэм буруугийн үйлдлийн улмаас хохирогч Б. нь бүрэн шатаж нас барсан нь 2024 оны 02 сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.ыг улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.******* шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол 18.778.833 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 99.000.000 төгрөгийг хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай 2023 оны 07 сарын 03-ны өдрийн тогтоолыг үндэслэн гаргуулах, иргэний нэхэмжлэгч Х.******* тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б. төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь гэм буруугийн болон хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 15.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсныг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
Хэргийн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцэхдээ маргаагүй бөгөөд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллаж шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч гэм буруугийн үйлдлээ хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулна уу гэх шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж , шүүхэд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан CAR DVR 1080P гэсэн бичлэгтэй камер 8 GB мемори картны хамт, хэргийн газрын үзлэг бэхжүүлсэн СД1 ширхэг, согтолт тодорхойлсон бичлэг 1 ширхэг зэргийг хавтаст хэрэгт хадгалах, шүүгдэгч Б. нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Нохойхон овогт гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /Зургаа/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /Гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар, гэмт хэргийн хор уршгийг арилгах, оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг тайлбарласугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.т тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 457 дугаар ангид даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6.Иргэний хуулийн 499, 510, 511 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******т бодит хохирол 18.778.833 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 99.000.000 төгрөг нийт 117.778.833 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.*******т төгрөг гаргуулан тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүхэд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан CAR DVR 1080P гэсэн бичлэгтэй камер 8 GB мемори карт, хэргийн газрын үзлэг бэхжүүлсэн СД 1 ширхэг, согтолт тодорхойлсон бичлэг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хавтаст хэрэгт хадгалсугай.
8.Шүүгдэгч Б. нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******т 15.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлснийг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ