Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 126/2022/0028/З |
Дугаар | 126/ШШ2022/0025 |
Огноо | 2022-09-21 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 126/ШШ2022/0025
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Бгийн Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчины хяналтын улсын байцаагч М.Бд холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчины хяналтын улсын байцаагч М.Бгийн холбогдогч С.Од шийтгэл оногдуулсан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0046966 дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай дүгнэлт бүхий гомдлыг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б би, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчины хяналтын улсын байцаагч М.Б нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэн С.О нь зохих зөвшөөрөлгүй загас тээвэрлэсэн гэх 04/020/14 дугаартай зөрчлийн шинжтэй мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч С.Од 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсугай гэж шийдвэрлэсэн байна.
Материалд цугларсан холбогдогч С.Огийн ... Цагааннуур сумын иргэн Шинэбаяр гэдэг хүнээс эрхийн бичигтэй 47 ширхэг загасыг худалдаж авсан. Тээвэрлэх бичиг нь байхгүй байсан. Агнах эрхийн бичигтэй байсан учраас энэ бичгээрээ тээвэрлэж болдог юм байна гээд явуулсан ... гэх мэдүүлэг, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0009739 дугаартай ан амьтан агнах, загас барих эрхийн бичиг зэрэг нотлох баримтуудаар холбогдогч С.О нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэн Г.Шаас зохих зөвшөөрлийн дагуу агнасан 47 ширхэг загасыг гарал үүслийн тодорхойлолтгүйгээр худалдан авч, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуй нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгоно гэж мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно гэж хуульчилсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/75 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт олгох, хяналт тавих журам-ын 1.2-т Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт нь ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад зохих журмын дагуу агнасан болохыг гэрчилсэн баримт болно гэсэн байна.
Холбогдогч С.О нь гарал үүслийн тодорхойлолтгүйгээр загас худалдан авч, тээврэлсэн байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан үйлдлийг зөрчилд тооцохоор хуульчилсан байх тул түүний гарал үүслийн тодорхойлолтгүйгээр загас худалдан авсан үйлдэлд нь хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0046966 дугаартай шитгэлийн хуудсаар холбогдогч С.Од Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан, мөн шийтгэлийн хуудсанд шийтгэлийн хэмжээг бичээгүй нь ойлгомжгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна.
Иймд шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бгийн холбогдогч С.Од шийтгэл оногдуулсан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0046966 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан ... Зөрчлийн тухай хуулийн 7.6.4-т заасны дагуу торгох шийтгэл оногдуулсугай ... гэснийг ... Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр прокурорын дүгнэлт бичиж тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн дүгнэлттэй танилцлаа.
Уг прокурорын дүгнэлтэнд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б миний би, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэн С.Од Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан, мөн шийтгэлийн хуудсанд шийтгэлийн хэмжээг бичээгүй нь ойлгомжгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна, мөн холбогдогч Улаан-Уул сумын иргэн С.О нь зохих зөвшөөрөлгүй загас тээвэрлэсэн гэх 04/020/14 дугаартай зөрчлийн шинжтэй мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч иргэн С.Од 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан гэснийг ... Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэж өөрчлүүлэхээр прокурорын бичсэн дүгнэлтийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б нь иргэн С.Од Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэн С.О нь зохих зөвшөөрөлгүй загас тээвэрлэсэн гэх 04/020/14 дугаартай зөрчлийн шинжтэй мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч С.Од 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулжээ.
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б тус шүүхэд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бгийн үйлдсэн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0046966 дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт орууулах тухай гомдол гаргаж, дүгнэлт ирүүлсэн байна.
Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явуулахадХөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бгийн холбогдогч С.Од 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0046966 дугаар шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан ... Зөрчлийн тухай хуулийн 7.6.4-т заасны дагуу торгох шийтгэл оногдуулсугай ... гэснийг ... Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэж өөрчлүүлэх тухай Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Бгийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасантай нийцэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дугаар зүйлийн
111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Бгийн Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчины хяналтын улсын байцаагч М.Бгийн холбогдогч С.Од шийтгэл оногдуулсан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0046966 дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай дүгнэлт бүхий гомдлыг хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б бүхэлд нь зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ