Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 188

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг

Улсын яллагч С.Энхтуул

Шүүгдэгч В.Дашбат, А.Эрдэнэчимэг тэдгээрийн өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Володягийн Дашбат, Боржигин овогт Адилбишийн Эрдэнэчимэг нарт холбогдох Эрүүгийн 201725030356   дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байр, 242 тоотод /иргэний үнэмлэхний хаяг: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 27 дугаар гудамж 419 тоот/ оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Боржигон овогт Володягийн Дашбат /РД:ЧА76102075/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаанхаан суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 9 дүгээр гудамж, 17 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд,

2000 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 496 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох,

2006 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж 2006 оны 07 сарын 04-ний өдөр эдлээгүй үлдсэн 3 жил 7 сар 26 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлж хугацааны өмнө суллагдсан Боржигин овогт Адилбишийн Эрдэнэчимэг /РД:ЧА78112505/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч В.Дашбат, А.Эрдэнэчимэг нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Өсөх төв"-ийн гадна байсан "Анунгоо" ХХК-ний борлуулагч Б.Энхбатын эзэмшлийн Бонго-3 маркийн автомашинаас 115 ширхэг кит кат 4 фингэрс школад, 48 ширхэг кит кат трио школад, 49 ширхэг нэскүйк бар школад, 16 ширхэг магги булион, 5 ширхэг нес кофе, 1 ширхэг магги булион костилла, 11 ширхэг магги цуу, 10 ширхэг нэскүйк өглөөний хоол, 127 ширхэг не:--:-школад, 6 ширхэг голд нес кофе, 3 ширхэг Нан хүүхдийн сүүн тэжээл, 18 ширхэг принглэс школад нийт 12 нэр төрлийн 409 ширхэг хүнсний бүтээгдэхүүнүүд хулгайлж бусдад 729.390 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч В.Дашбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учир нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч А.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учир нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Б.Энхбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би "Анунгоо" ХХК-д түгээгчийн ажил хийдэг бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бараагаа аваад Бонго-3 маркийн 14-57 УНХ улсын дугаартай бүхээгтэй машинтай ганцаараа гадуур түгээлт хийж явсан. Ер нь бол бид нар бараа түгээхдээ ганцаараа явдаг юм. Тэгээд өдрийн 13:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо "Өсөх" төвийн гадаа машинаа тавиад машины бүхээгнийхээ хаалгыг хаачихаад "Өсөх" төвийн дэлгүүр лүү орж бараа өгчихөөд гараад шууд машиндаа суугаад завсарын буудал дээр ирээд "Оргилуун" дэлгүүрт бараа өгөх гэтэл бүхээгний арын хаалга онгорхой "Далайхүү", "Оргилуун", "Цахир ам" зэрэг гурван дэлгүүрт өгөхөөр бэлдээд бүхээгний хамгийн наад талд нь тавьсан байсан бараа алдагдсан байсан. Ингээд би Цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан юм...гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

Гэрч Пүрэвсүрэн мөрдөн байцаатанд өгсөн: надад тоёота карина маркийн 3968 УНР улсын дугаартай Тоёота карина маркийн автомашин байдаг. Би энэ машинаа 2014 оны 11 дүгээр сард 6.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо бол Гуртын тавилан гэгэд ББСБ-д энэ машинаа 700.000 төгрөгний барьцаанд тавьсан байгаа ба одоо 300.000 төгрөг төлөх дутуу байгаа. Би Дашбаттай бүүр багын найз бөгөөд хэрэг болсон өдөр нь би найз Дашбатад машинаа өгсөн юм. Гэхдээ хулгайн гэмт хэрэг хийсэн талаар нь мэдэхгүй, надаас машинаа өгч бай халтуур хийгээд хүүхдийн сүүний мөнгө олмоор байна гэхээр нь машинаа өгсөн юм...гэх мэдүүлэг./хх-ийн 127-128 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ хх-9-10, хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл хх-11, ял шалгах хуудас хх-75, 76, 77,  эд хөрөнгө битүүмжлэх тогтоол хх-116, эд зүйл битүүмжилсэн тухай тэмдэглэл хх-117, ашид билгүүн ххк-ний үнэлгээний тайлан хх-122-126 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв

 

Шүүгдэгч В.Дашбат, А.Эрдэнэчимэг нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Өсөх төв"-ийн гадна байсан "Анунгоо" ХХК-ний борлуулагч Б.Энхбатын эзэмшлийн Бонго-3 маркийн автомашинаас 115 ширхэг кит кат 4 фингэрс школад, 48 ширхэг кит кат трио школад, 49 ширхэг нэскүйк бар школад, 16 ширхэг магги булион, 5 ширхэг нес кофе, 1 ширхэг магги булион костилла, 11 ширхэг магги цуу, 10 ширхэг нэскүйк өглөөний хоол, 127 ширхэг не:--:-школад, 6 ширхэг голд нес кофе, 3 ширхэг Нан хүүхдийн сүүн тэжээл, 18 ширхэг принглэс школад нийт 12 нэр төрлийн 409 ширхэг хүнсний бүтээгдэхүүнүүд хулгайлж бусдад 729.390 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь…хохирогч Б.Энхбатын өгсөн…би "Анунгоо" ХХК-д түгээгчийн ажил хийдэг бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бараагаа аваад Бонго-3 маркийн 14-57 УНХ улсын дугаартай бүхээгтэй машинтай ганцаараа гадуур түгээлт хийж явсан…ер нь бол бид нар бараа түгээхдээ ганцаараа явдаг юм…тэгээд өдрийн 13:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо "Өсөх" төвийн гадаа машинаа тавиад машины бүхээгнийхээ хаалгыг хаачихаад "Өсөх" төвийн дэлгүүр лүү орж бараа өгчихөөд гараад шууд машиндаа суугаад завсарын буудал дээр ирээд "Оргилуун" дэлгүүрт бараа өгөх гэтэл бүхээгний арын хаалга онгорхой "Далайхүү", "Оргилуун", "Цахир ам" зэрэг гурван дэлгүүрт өгөхөөр бэлдээд бүхээгний хамгийн наад талд нь тавьсан байсан бараа алдагдсан байсан…ингээд би Цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан юм...гэх мэдүүлэг. хх-ийн 13-14, гэрч Пүрэвсүрэнгийн өгсөн…надад тоёота карина маркийн 3968 УНР улсын дугаартай Тоёота карина маркийн автомашин байдаг…би энэ машинаа 2014 оны 11 дүгээр сард 6.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан…одоо бол Гуртын тавилан гэгэд ББСБ-д энэ машинаа 700.000 төгрөгний барьцаанд тавьсан байгаа ба одоо 300.000 төгрөг төлөх дутуу байгаа…би Дашбаттай бүүр багын найз бөгөөд хэрэг болсон өдөр нь би найз Дашбатад машинаа өгсөн юм…гэхдээ хулгайн гэмт хэрэг хийсэн талаар нь мэдэхгүй, надаас машинаа өгч бай халтуур хийгээд хүүхдийн сүүний мөнгө олмоор байна гэхээр нь машинаа өгсөн юм...гэх мэдүүлэг хх-ийн 127-128, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.

 

              Прокуророос шүүгдэгч В.Дашбат, А.Эрдэнэчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч В.Дашбат, А.Эрдэнэчимэг нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

           Шүүгдэгч энэ хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр идэвхитэй үйлдлээр хүсэж үйлдсэн болох нь шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

 

            Шүүгдэгч В.Дашбат, А.Эрдэнэчимэг нар нь хохирогч Б.Энхбатад хохиролын мөнгө болох 730.000 төгрөгийг /хх-11/ өгсөн байх тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч А.Эрдэнэчимэг нь 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж 2006 оны 07 сарын 04-ний өдөр эдлээгүй үлдсэн 3 жил 7 сар 26 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлж хугацааны өмнө суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  78 дугаар зүйлийн 78.2.4 дахь хэсэгт зааснаар хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй… гэсэн байх тул түүнийг анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Шүүхээс шүүгдэгч В.Дашбат, А.Эрдэнэчимэг нарт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Энэ хэрэг битүүмжлэгдэн ирсэн 3968 УНР улсын дугаартай Тоёото карина маркийн автомашины битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигчид нь буцаан олгож автомашины үнэ болох 3.200.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч В.Дашбат, А.Эрдэнэчимэг нар нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн нь ял шалгах хуудсаар нотлогдож байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж уг ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.