Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 136/ШШ2020/00124

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 136/ШШ2020/00124

Д аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 3-р баг, Мын 466 /Х 2-7/ тоотод оршин суух, Ш овогт Дын Э /РД: Е6666666/-гийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Д аймаг, Д сум, 4-р багт оршин суух, С овогт Бын Э /РД: 6666666/-д холбогдох

Эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёрын дундаас 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр охин А төрсөн. Аийг өөрийнхөө овгоор овоглож  төрсний гэрчилгээ авсан.  Б.Эд холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Энэ хүн өнөөдөр охин Э.Аийг өөрийнхөө охин мөн эсэх тал дээр эргэлзэж байна. Миний хувьд гайхаж байна. Энэ хүн бол хүүхэд төрснөөс хойш эцэг хүний үүрэг, хариуцлага байхгүй. Б.Э нь манай охиныг цэцэрлэгт байхад нь надад хэлэхгүйгээр, зөвшөөрөлгүйгээр уулзаж зураг дарж, дураараа нууцаар авч явсан байдаг. Дараа нь ярихдаа хүүхдэд мөнгө төгрөгөөр туслах боломжгүй гэдэг. Анхнаас хүүхдэдээ анхаарал тавьж тэтгэлэг олгох боломжгүй бол яах гэж хүүхэдтэй уулзаж сэтгэл санааг нь тогтворгүй болгож байгааг нь ойлгоогүй. Мөн сургуульд орсон үед нь биеийн тамирын багшийн утсаар нь холбогдон охинтойгоо утсаар ярьдаг байсан.  Энэ хүнд эцэг хүнийх нь үүргийг хүлээлгэх хэрэгтэй гэв.

Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Харин охинтой минь уулзуулдаггүй учир уулзуулах арга хэмжээ авч өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Б.Эд холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Б.Эд нар нь гэрлэлтээ иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байх ба тэдний дундаас 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр охин Э.А төрсөн, охин Аийг эх Д.Эгаар овоглон төрсний бүртгэлд бүртгэжээ. /хх-4/     

2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Э.Аийн эцэг Б.Э мөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул                                                                                                                                                                                                                                                                                   охин Э.Аийн эцэг Б.Э мөн болохыг тогтоох зүйтэй.

охин Э.А нь одоо эхийн асрамжид байгаа үйл баримт тогтоогдсон.

Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдэээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Иймд охин Э.Ат Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Б.Эаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар Д.Э нь Б.Эг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол  эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

            -Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3., 63.1.5-д тус тус зааснаар хариуцагч Б.Эаас 33 105 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Ш овогт Эгийн Аийн эцэг С овогт Бын Э мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Ш овогт Эгийн Аийг эцэг С овогт Бын Эаар тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар Д.Э нь Б.Эг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол  эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Эаас сар бүр 11 хүртэл насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Ш овогт Эгийн Ат хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Д.Эд үүрэг болгосугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Эаас 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 33 105 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.АЛГИРМАА