Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 126/ШШ2022/0026

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Бгийн Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Нд холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Нийн холбогдогч Хөвсгөл-Өргөө ХХК-нд шийтгэл оногдуулсан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0046990 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай дүгнэлт бүхий гомдлыг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б би, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Н нь Хөвсгөл-Өргөө ХХК нь лабораторын шинжилгээний бичиггүй түүхий эд хэрэглэн хоол үйлдвэрлэсэн гэх 03/018/26 дугаартай зөрчлийн шинжтэй мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, холбогдогч Хөвсгөл-Өргөө ХХК-нд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгууль шийтгэл оногдуулсугай гэж шийдвэрлэсэн байна.

Материалд цугларсан эрх бүхий албан тушаалтны Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, холбогдогч Ө.Дын мэдүүлэг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар Хөвсгөл-Өргөө ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр лабораторын шинжилгээний бичиггүй түүхий эд хэрэглэн хоол үйлдвэрлэсэн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар хуулчилжээ. Гэтэл эрх бүхий албан тушаалтан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0046990 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Хөвсгөл-Өргөө ХХК-нд торгох шийтгэл оногдуулсан байх боловч шийтгэлийн хуудсанд шийтгэлийн хэмжээг бичээгүй нь ойлгомжгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна. Иймд шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Нийн холбогдогч Хөвсгөл-Өргөө ХХК-нд шийтгэл оногдуулсан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0046990 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан ...торгууль ... гэснийг ...1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр прокурорын дүгнэлт бичиж тус аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн дүгнэлттэй танилцлаа.

Уг прокурорын дүгнэлтэд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Н миний бие, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөвсгөл-Өргөө ХХК-нд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан, мөн шийтгэлийн хуудсанд шийтгэлийн хэмжээг бичээгүй нь ойлгомжгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна, мөн Хөвсгөл-Өргөө ХХК нь лабораторын шинжилгээний бичиггүй түүхий эд хэрэглэн хоол үйлдвэрлэсэн гэх 03/018/26 дугаартай зөрчлийн шинжтэй мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, холбогдогч Хөвсгөл-Өргөө ХХК-нд шийтгэл оногдуулсан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 0046990 дугаартай шийтгэлийн хуудсаны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан ..торгууль... гэснийг ...1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж өөрчлүүлэхээр прокурорын бичсэн дүгнэлтийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Н нь Хөвсгөл-Өргөө ХХК лабораторын шинжилгээний бичиггүй түүхий эд хэрэглэн хоол үйлдвэрлэсэн гэх 03/018/26 дугаартай зөрчлийн шинжтэй мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Хөвсгөл-Өргөө ХХК-нд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулжээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б тус шүүхэд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Нийн үйлдсэн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0046990 дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай гомдол гаргаж, дүгнэлт ирүүлсэн байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахадХөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Нийн холбогдогч Хөвсгөл-Өргөө ХХК-нд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0046990 дугаар шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан ... торгууль ... гэснийг ... 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж өөрчлүүлэх тухай Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Бгийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Ннь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасантай нийцэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дугаар зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Бгийн Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Нийн холбогдогч Хөвсгөл-Өргөө ХХК-нд шийтгэл оногдуулсан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0046990 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай дүгнэлт бүхий гомдлыг хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Н бүхэлд нь зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ