Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 136/ШШ2019/00216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .....оршин байх, .....регистерийн дугаартай, .....ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ..... байранд оршин байх, паспортын дугаар G ....., Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Д/..../,

 

Хариуцагч: .... тоотод оршин суух, РД: УЖ ....., Үст овогт Ч нарт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт шатахууны үнэд 38,353,000 төгрөг, хохирол 24,000,000 төгрөг, зардал 649,500 төгрөг, нийт 63,002,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, З, хариуцагч Д-нитгэмжлэгдсэн төлөөлөгч Г, хариуцагч Г, түүний өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, гэрч Ж.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч МХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, З нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь Дсумын төвд шатахуун түгээх станцын үйл ажиллагааг тогтмол явуулдаг, Д... нь тус суманд бичил уурхай ажиллуулж байсан бөгөөд өөрийн уурхайн хэрэглээний шатах тослох материалыг 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 06 сарын 30-ны өдрийн хооронд манай шатахуун түгээх станцаас худалдан авч, зээлээр авдаг байсан. Нийт 94,856,000 төгрөгний шатахуун аман хэлцэл байгуулж зээлээр худалдаж авсан. Энэ тооцооноос 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс өмнөх тооцоог хийж дуусгасан.

2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны шатахууны тооцооны үлдэгдэл төлбөр 38,353,000 төгрөг болсон. Манай компани нь хариуцагч Д...-д зээлээр нийлүүлсэн дээрх түлш, бензинийг ЗХХК-аас 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 15-1 тоот зээлийн гэрээний дагуу зээлээр худалдаж авсан.

Днь биднээс авсан дизель түлш, бензиний төлбөрийг төлөхгүй байсны улмаас манай компани ЗХХК-д дээрх гэрээний 2.3-д заасны дагуу 24,000,000 төгрөгийн алдангийг тус компанид төлж барагдуулсан. Манай компани алданги төлөөд алдагдалд ороод хэцүүдлээ яах вэ гэж Дхэлэхэд тэрээр "алдангиа чи цаад газраа төлж бай, би мэдэж байгаа үндсэн мөнгөтэй чинь хамт төлнө, айлтгүй" гээд өнөөг хүртэл уг мөнгийг төлөөгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох Б, З нарын зүгээс хариуцагч Гд холбогдох хэсгээс татгалзаж байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдах, худалдан авах гэрээний харилцаа Дболон МХХК-уудын хооронд үүссэн болох нь хэрэгт авагдсан баримт болон Д-нтөлөөлөгчийн тайлбараар тогтоогдлоо.

Иймд хариуцагч Д-с... шатахууны үнэ 38,353,000 төгрөг, хохирол 24,000,000 төгрөг, Дсумаас Өсуманд ирж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гарсан зардал 649,500 төгрөг, нийт 63,002,500 төгрөгийг гаргyyлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д-нитгэмжлэгдсэн төлөөлөгч Гнь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ:

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хариуцагч Гд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан /25.1.1./ эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхээ эдлэхгүй, нэмж хугацаа авах, нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах шаардлагагүй, энэ шүүх хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

.....ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Днь тухайн ажлын хөрөнгө оруулалтад зарцуул гэж Г руу нийт 587,128,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгөний зарцуулалтад Дунговь аймгийн Цагдаагийн газраас томилогдсон шинжээч 2017 оны 02 тоот дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтээр Г нийт 66,303,030 төгрөгийг баримтгүйгээр хувьдаа завшсан гэдэг нь тогтоогдсон.

Энэ тооцоон дунд МХХК-ийн нэхэмжлээд буй шатахууны зардал багтсан. Уг нэхэмжлээд байгаа шатахууны зардлын төлбөрт Д2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 7 удаагийн шилжүүлгээр 125,000,000 төгрөг Г руу шилжүүлсэн нь Хаан банкны харилцахын хуулгаар нотлогддог. Гэтэл үлдэгдэл зөрүү 93,177,000 төгрөгийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй, Г нь уг төлбөрийг худалдагчид өгөлгүй дундаас нь завшсан.

 Иймд Дхолбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г, өмгөөлөгч Ц.Жавхлантөгс нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ:

Г нь Д-сшилжүүлсэн дээрх мөнгөний талаарх зарцуулалтаа хэрхсэн талаарх нотлох баримтаар өгсөн, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэгэнт шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хариуцагч Гд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, Д-снэхэмжлэлээ бүхэлд нь шаардаж байгаа тул тайлбар хийхгүйгээр нэмж хэлэхэд энэ хэрэгт Гт холбогдуулж дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болж байна гэдгээ төлөөлөгч нараас нь ярьж буйг тодруулж хэлмээр байна гэв.

 

Шүүх, шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад                        

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч .....ХХК нь хариуцагч Г, Д/..../ нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт шатахууны үнэ 38,353,000 төгрөг, хохирол 24,000,000 төгрөг, зардал 649,500 төгрөг, нийт 63,002,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-1-3/

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч МХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, З нараас хариуцагч Гт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Д/..../-д холбогдуулан 63,002,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 63,002,500 төгрөгийг хариуцагч Д-сгаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан /26.2/-аар Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон ...нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. Олгогдсон 2 итгэмжлэлд нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг олгосон байна. /хх-6, 179/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагч Гд холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд тухайн асуудлаар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй үр дагаварыг өөрсдөө,

Хариуцагч Д/..../-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Гшүүх хуралдааны явцад “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хариуцагч Гд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан /25.1.1./-аар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхээ эдлэхгүй, нэмж нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах хугацаа шаардлагагүй, энэ шүүх хуралдаанаар мэтгэлцэж шийдвэрлүүлнэ” гэж тус тус тайлбарлана.

 

Нэхэмжлэгч .....ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...амаар Мандах говь” ХХК шатахуун, тос тослох материал нийлүүлэх, худалдах худалдан авах, Дхудалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх талаар хэлэлцэн тохирч шатахуун нийлүүлсэн, гэтэл тэрээр гэрээний үүргээ биелүүлээгүй, хариуцагч үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүйн улмаас алдагдал хүлээж хохирсон, мөн зардал гарсан тул хариуцагч Д-сгэрээний үүрэг, хохирол, зардлыг шаардаж байна” гэж,

Харицагч Д-нитгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэгээс “Днь МХХК-д төлөөрэй гэж нэхэмжилж буй мөнгийг бүхлээр нь Гд шилжүүлсэн, энэ нь нотлогдсон, түүнээс нэхэмжлэх нь зүйтэй, Дхолбогдох нэхэмжлэл үндэслэлгүй” гэж тус тус мэтгэлцэнэ.

Зохигч нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүн, талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгууллагдсан эсэх, бараа бэлтгэн нийлүүлэн өгсөн авсан талаар маргаагүй. Давж заалдах болон Хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан үндэслэл, зөрчил арилсан, нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа зөвхөн хариуцагч Дхолбогдуулж 63,002,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болохоо тодруулсан.

Иймд Гд холбогдох харилцаанд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч талаас:, -Улсын тэмдэгтийн хураамж 473,000 төгрөг төлсөн тухай баримт /хх-4/, .....тоот регистерийн дугаартай, .....ХХК-ийн 0000087771 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, З, М.Одбаяр нарт олгосон итгэмжлэл /хх-6/, Гаас Баярсайханд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр бичсэн тайлбар /хх-7/, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 136/ШЗ2018/01646 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж /хх-8/, Дорноговь аймаг, Даланжаргалан сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолт /хх-9/, Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-10/, Гадаадын иргэн, харъяатын газрын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02/2450 тоот албан бичиг /хх-11/, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ХТ2017/00454, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2018/00223 дугаартай тогтоолууд /хх-12-14, 20-24/, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 226/МА2017/00019 тоот магадлал /хх-15-19/, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 134/ШЗ2018/00279 тоот шүүгчийн захирамж /хх-25, 26/, .....ХХК-иас Г, Днарт 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 49 удаагийн худалдан авалт хийсэн баримт /хх-104-128/, “Гүн -Зэгэстэй” ХХК, Мандах говь” ХХК нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 15-1 дугаартай зээлийн гэрээ /хх-129-131/, ЗХХК-ийн 2016 оны 10 дугаар 01-ний өдрийн 16/7 тоот, 2016 оны 10 дугаар 19-ний өдрийн 16/70 тоот албан бичиг /хх-132, 133/, Гүн зэгэстэй ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэх /хх-134/, .....ХХК-иас ЗХХК-д алдангийн 24,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-135-136/, ЗХХК-иас .....ХХК-д нийлүүлсэн шатахууны тооцоо /хх-137, 138/, Дундговь аймгийн Прокурорын газрын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 498 тоот “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 498 тоот тогтоол /хх-139-140/, Г, Оюунцэцэг нарын тооцоо нийлсэн акт /хх-141/, Дундговь аймаг дахь цагдаагийн газар Рэн Дэвэнг, Г нараас байцаалт авсан тэмдэглэл /хх-142-150/, Д-сГд шилжүүлсэн баримт /хх-154/, хохиролын баримт /хх-152, 153/, Ж.Оюунцэцэг, Б нарын Хаан банк дахь 5462035373 тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа /154-159/, МХХК-иас Бд олгосон итгэмжлэл /хх-179/,

Шүүхийн журмаар нотлох  баримт бүрдүүлсэн:, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 63 тоот албан бичиг /хх-40/, Дорноговь аймаг, Даланжаргалан сум, 5 дугаар багийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 83 тоот албан бичиг /хх-72/,  2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот шинжээчийн дүгнэлт /хх-161-164/, Д-сГийн дансанд 130,000,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /хх-165-169/,  

Хариуцагч Д-нитгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэгээс:, -Д-сЗ.Ганчимэгт 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгосон итгэмжлэл /хх-56-57/, хариу тайлбар /хх-68-69/,  орчуулагч Ц.Мэнджаргалын орчуулагчийн 297 тоот үнэмлэхийн хуулбар –хх178/ зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хавсаргажээ.

Гаас: “Түймэрт Цагаан” уурхайн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хойшхи зардлын тайлан /хх-181-242/, Өсум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /1-р хх-1-22/,

 

Дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд.,

-нэхэмжлэгч МХХК хариуцагч Днарын хооронд 2015 оны 02 дугаар сард түлш, шатахуун, тос тослох материал нийлүүлэх, худалдах худалдан авахаар амаар тохиролцсон,

- МХХК-аас 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд ...24,120 литр түлш-үнэ 1,980, АИ-92 бензин 1,159.8 литр-үнэ 1,850,  А-80 бензин 60 литр-үнэ 1,650, тосол 35 литр-үнэ 4,500, мобайл тос үнэ 9,000-33 литр шатахууны нийлүүлж, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсоноор 38,353,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй,

-түлш, шатахуун, тослох материалыг ЗХХК-аас 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 15-1 тоот зээлийн гэрээний дагуу зээлээр худалдаж авсан, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 24,000,000 төгрөгийн алданги төлж хохирсон,

-Дсумаас Өсуманд ирж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан 649,500 төгрөгийн зардал /хх-104-159/ гарсан, тооцоо нийлсэн баримт /хх-172/ зэрэг үйл баримтууд нотлогдон тогтоогдож байна.

 

Хариуцагч Д-нитгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэгээс “...нэхэмжлэгчид төлбөрийг Гаа дамжуулж бүрэн төлсөн, Г нь дундаас нь завшсан, мөнгө шилжүүлсэн баримтаар энэ нь нотлогдоно” гэж тайлбарлаж, 125,000,000 төгрөг шилжүүлсэн баримтуудаар мэтгэлцэх боловч түүнээс гаргаж өгч буй уг баримтанд шилжүүлсэн утга бичигдээгүй нь МХХК-ийн төлбөр, тооцоонд өгсөн болохыг нотлохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Түүнчлэн “Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д-сГд холбогдуулж 587,000,000 төгрөг нэхэмжлэсэн хэрэгт түдгэлзсэн байгаа, тэр хэрэгт Гд шилжүүлсэн шатахууны төлбөр хамт байгаа” гэх тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд,

Гын шилжүүлсэн мөнгөний зарцуулалтын дэлгэрэнгүй болон хураангуй баримтууд,

Гаас ...Баярсайханд 2015 оны 8-р сарын 20-ны өдөр гаргасан “...МХХК-ны ШТС-ын ажилтан Оюунцэцэг Д2-ын тохиролцоогоор, шатах тослох материалыг би очиж авдаг байсан. ...2015 оны 5-р сараас хойшхи түлшний тооцоо гэж Д-смөнгө шилжиж ирээгүй. ...Дөөрөө ...Оюунцэцэгтэй утсаар ярьж мөнгийг нь би төлнө түлш өгч бай, санаа зоволтгүй гэж тохирч байсан ч сүүлдээ мөнгө өгөөгүйгээс танай... түлшний мөнгө өгөгдөөгүй. Д-сшаардаж гаргуулахыг хүсэж байна” гэх хүсэлт /хх-7/ зэрэг нь төлөөлөгч З.Ганчимэгийн цуглуулж өгсөн нотлох баримт, ...тайлбарыг нь няцааж байна.

Дундговь аймгийн Цагдаагийн газраас томилогдсон шинжээчийн 2017 оны 02 тоот аудитын дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол, мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүдийг уг иргэний хэрэгт шууд нотлох баримтаар үнэлэхэд хангалтгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бы “...Рэнцэнпүрэв байхгүй байсан учир би Рэн Дэвэнтэй хамт явж олборлолт хийх газрыг зааж өгсөн, тухайн үед шатахуун хугацаатай авч мөнгийг нь хугацаандаа өгч авалцаж байхаар ярилцсан” гэх тайлбар, хариуцагч Д-нитгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэгийн “...нэхэмжлэгч тал зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, энэ талаар талууд маргахгүй” гэх тайлбараас дүгнэхэд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.-д заасан Амаар, /43.1.1/ хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцож, талуудын хооронд Иргэний хуулийн /243.1./-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” заасан гэрээ, хэлцлийг амаар хийсэн, гэрээ байгуулагдсан гэж үзэв.

Түүнчлэн Иргэний хуульд /196.1.1/-т “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр”,/ 248.2./ Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж тус тус зааснаар эд хөрөнгө хүлээн авсанаар нэхэмжлэгч МХХК болон хариуцагч Д/Ren Deven/ нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч МХХК шаардах эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч .....ХХК нь ЗХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 15-1 тоот зээлийн гэрээний 2.3., 3.1.4-д заасны дагуу 24,000,000 төгрөгийг алданги төлж хохирсон болох нь баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуульд /219.1., 222.7./-д зааснаар “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй., Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй байна. /хх-129-130, 135, 136/,

Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч Рэн Дэвэнийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй зэрэг шалтгаанаар гэрээнээс татгалзах эрхтэй, улмаар Дсумаас Өсуманд ирж очиход гарсан зардал 649,500 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3., 227.4-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй.” Гэж зааснаар гарсан зардалаа шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Д-сгэрээний үүрэгт 38,353,000 төгрөг, хохирол 24,000,000 төгрөг, зардал 649,500 төгрөг, нийт 63,002,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д/..../-ээс 472,962 төгрөг, улсын орлогоос 38 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч .....ХХК-д тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, хуулийн 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д/..../-ээс 38,353,000 төгрөг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар 24,000,000 төгрөг, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар 649,500 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч .....ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар илүү төлсөн 38 төгрөг, хариуцагч Д/..../-ээс 472,962 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч .....ХХК-д олгосугай.

 

3. Нэхэмжлэгч .....ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, З нараас итгэмжлэлд олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Гд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   В.АМАРТҮВШИН