Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
Хэргийн индекс | 136/2022/00058/И |
Дугаар | 136/шш2022/00099 |
Огноо | 2022-03-16 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 136/шш2022/00099
2022 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 136/ШШ2022/00099 | Дорноговь аймаг |
Монгол Улсын Нэрийн өмнөөс
Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дугаар баг, М н хороолол, *** дугаар байр, ** тоотод оршин суух, М овогт М ын Л.О /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, Э мийн гудамж, Н эгийн байранд оршин байрлах, Д аймгийн Н э /РД:*******/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны олговорт 13,673,908 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон Э мийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б /цахимаар/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б ажилгүй байсан хугацааны олговорт 13,673,908 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон Э мийндаатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...У хотын Э хдийн Э мийнтөвд мэргэжил дээшлүүлэх сургалтын төгсөлтийн шалгалтыг өгч, сургалтыг төгссөн тул Д аймгийн Н эт 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр биечлэн ирж, шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилд томилуулж, ажлаа хүлээн авсан тул Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ***/ШШ2021/000** дугаартай шийдвэр гарснаас хойш ажилд буцаан томилогдох хүртэл дараах хугацаанд нийт ажлын 188 хоног ажилгүй байжээ. ...Иймд нэхэмжлэгчийн шүүхийн эрхийн актаар эгүүлэн тогтоосон ажилд буцаан томилох хүртэл ажилгүй байсан 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны 188 хоногийн олговорт 13,673,908 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал болон Э мийндаатгалыг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Д аймгийн Н э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин олговор 13,673,908 төгрөг гаргуулах тухай олговрыг төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь манай э төрийн өмчит Э мийнбайгууллага тул эт энэхүү нэхэмжлэлд дурдсан цалин олговрыг төлөх тухай 2022 оны төсөвт тусгаагүй, төсөв байхгүй. Түүнээс гадна миний бие энэхүү албан тушаалд томилогдож, хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, төрийн хууль тогтоомжийн дагуу эрх нь зөрчигдсөн ажилтан М.Л-Оыг шүүхийн шийдвэрийн дагуу хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/*** дугаар тушаал гаргаж, ажилд томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг шийдвэрлэсэн. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ажилгүй байсан хугацаа, нэг өдрийн цалин хөлсийг шүүх энэхүү тушаал гарах хүртэл хугацааг нарийн тооцож нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ажилгүй байсан хугацааг тооцох, мөн нэг өдрийн ажлын цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, эрх бүхий албан тушаалтнаас баталсан журамтай нийцэж буй эсэхийг шалган үзэж шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд зааснаар ажлаас буруу халсан, шилжүүлсэн хугацааны олговрыг олгохоор зохицуулсан байгаа. Энэ нь ажилтан М.Л-Оын хуулиар олгогдсон субьектив эрх юм. Яагаад хуульд зохицуулалт байгаа вэ гэхээр, хэрэв ажилтнаас шалтгаалж гэм буруугүй буюу тухайн этгээд ажил үүргээ гүйцэтгээгүй хугацаанд цалингаа урьдчилж авч чадаагүй бол баталгаагаар хангагдсаны дүнд өөрийн буруугүй улмаас буцаад ажлаа хийж байгаа энэ цалин хөлсийг олгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл ажлаа хийгээгүй ч гэсэн тодорхой хугацааны цалинг тооцож хуульд заасан хэмжээгээр тооцуулж авна гэж заасан учраас энэ эрх хэмжээний дагуу нэхэмжилж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шаардлага, хугацаанд маргахгүй гэж байна. Хариуцагч байгууллагын нийт төсөв хөрөнгийн хувьд боломжгүй гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Ер нь буруутай үйл ажиллагааны улмаас үр дагаврыг нэн даруй шийдвэрлэх боломжтой байсан. Гэхдээ мэдээж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хууль зүйн үйлчилгээ үзүүлж байгаа төлөөлөгчийн буруу болон одоогийн удирдлагын буруутай үйлдэл байгаа гэж бодохгүй байна. Учир нь өмнө нь ажиллаж байсан албан тушаалтнуудын хийсэн ажлын үр дагавар юм. Харин харамсалтай нь тухайн шийдвэрийн үр дагавар нь хууль зөрчсөн байна гэж шүүх тогтоосон байна. Нэгэнт шүүх тогтоосон учраас бид нарын хувьд бие биедээ хувийн байдлаар хандах ёсгүй. Өнөөдөр хувийн байдлаар хандсан бол толгой мэдэж ярих байсан. Одоо бол бид нар хуульд зааснаар асуудалд хандаж байгаа. Мөн миний зүгээс яагаад хариуцагч талыг хариуцлага хүлээх ёстой гэж тайлбарлаад гэм буруутай гэж үзэж байна гэхээр шүүхээс гарсан шийдвэрийг 188 хоногоос бага хугацаагаар шийдвэрийг биелүүлж олговрын хэмжээг аль болох бага хэмжээнд тогтоож хүргэх, ихэсгүйгээр тогтоох боломж хариуцагч талд байсан. Гэхдээ хариуцагч хуулиар олгогдсон эрхийн дагуу гомдол гаргасныг буруутгахгүй. Гаргасан гомдол нь аливаа хүн нийгмийн болон эрх зүйн харилцаанд оролцож хийсэн үйлдэл бүхэн үр дагавар юм. Хариуцагч талын гаргасан гомдол нь олговрыг шийдэхдээ ажилгүй байсан хугацаа цаашид удаан үргэлжлэх үр дагавар байсан. Үүнд хариуцагч тал бие дааж шийдвэрлээд гомдол гаргасны үр дагавар нь 188 хоног болоход хүргэсэн. Хоёрдугаарт шүүхээс гарсан хуулийн хүчин төгөлдөр өөрөөр хэлбэл хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тогтоолыг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хэргийн оролцогч нарт нэг өдөр, нэг хугацаанд мэдэгдсэн байсан. Үүнтэй холбоотой лавлагаа, нотлох баримт нь хавтаст хэрэгт цугларсан байгаа. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхээс гарсан тогтоолыг утсаар мэдэгдсэн тэмдэглэл нь байгаа. Иймд тухайн үеийн удирдлагууд, одоогийн удирдлагууд шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдсэн, хуулийн хүчин төгөлдөр болсон учраас хуульд заасан үүргээ биелүүлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд хэн бүхэн заавал биелүүлэх ёстой гэж үүнийг нэн даруй биелүүлэх ёстой байсан боловч биелүүлээгүй. Иймд албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдсэн учраас нэн даруй нэг ч хоногийн өмнө шийдүүлэхээр нэхэмжлэгчийн хувьд аль болох хугацаа алдалгүй хурдан тогтоолгохоор шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өмгөөлөгч миний бие бүхий л арга хэмжээг авсан. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ер нь бол энэ үр дагавар, эдийн засгийн хохирол учирч байгаа нь Төрийн албан тухай хууль буюу төрийн жинхэнэ албан хаагч, үйлчилгээний албан хаагчийн хоорондын харилцаа байдаг. Үүнтэй улбаатай Хөдөлмөрийн тухай хуулиар буруутай этгээдээр хохирлыг нь гаргуулж хариуцлага хүлээлгэх боломж хуульд нээлттэй байгаа. Өөрөөр хэлбэл тухайн үед шийдвэр гаргасан Б даргаар хохирлыг гаргуулах нь нээлттэй, үндэслэлтэй байгаа. Мэдээж тухайн хохирол бодитой учирсан байхыг шаардана өөрөөр хэлбэл нэгэнт шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлж хохирлыг арилгасан тохиолдолд дараа нь буруутай этгээдээс гаргуулах боломж нь хариуцагчид хуульд зааснаар үндэслэлтэй, нээлттэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нь хүлээж авах боломжгүй юм. Хууль зүйн талаас үндэслэлгүй мөн амьдрал дээр бодит байдал дээр хүлээн авахгүй боломжгүй юм. гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ***/ШШ2021/000** дугаартай шийдвэрийн хуулбар /хх-4-8/, Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ***/МА2021/00*** дугаартай магадлалын хуулбар /хх-9-17/, М шуудангийн баримтын хуулбар /хх-18-21/, Б дүүргийн ** дугаар хорооны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1*** дугаартай тодорхойлолт /хх-22/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-23/, Иийн н цэцэрлэгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ** дугаартай албан бичгийн хуулбар /хх-24/, Э хдийн Э мийнүндэсний төв эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцааны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай тодорхойлолтын хуулбар /хх-25/, Д аймгийн Н эт гаргасан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлт /хх-26/, Гаргаж өгсөн нотлох баримтын жагсаалт /хх-35/, Д аймгийн Н эгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/*** дугаартай тушаалын хуулбар /хх-36/, Э б эдийн тасгийн их эмч М.Л-Оын ажил хүлээлгэн өгсөн акт /хх-37/, Д аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн * дугаартай албан бичгийн хуулбар /хх-38/, Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ***/ГХ2021/00*** дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар /хх-39/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2022 оны 02 дугаар сарын 01-ний 02/** дугаартай тогтоолын хуулбар /хх-40/, М Улсын Дээд Шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 3/**** дугаартай албан бичгийн хуулбар /хх-41/, Улсын Дээд Шүүхийн 021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шүүхийн тогтоол мэдэгдсэн баримтын хуулбар /хх-42/, М Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2021/00*** дугаартай тогтоолын хуулбар /хх-43/, Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021. Оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ***/ШЗ2021/01*** дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-44-45/, 110700***** дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-46/, 11078***** дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-47/, 0125**** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-67/, Д аймгийн Н эгийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/** дугаар тушаалын хуулбар /хх-68/, М шуудангийн баримт /хх-89/, М шуудан ХК-д гаргасан 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хүсэлтийн хуулбар /хх-92/, М шуудан ХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09/*** дугаартай албан бичиг /хх-93/, Шуудангийн баримтын хуулбар /хх-94-97/, цахим шуудангийн зураг /хх-98/, шуудангийн баримтын хуулбар /хх-99/, Д аймгийн Н эт гаргасан 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлтийн хуулбар /хх-100/, Иийн н цэцэрлэгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ** дугаартай албан бичгийн хуулбар /хх-101/, 11070***** дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-102/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-103/, Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр ирүүлсэн бүртгэлийн хуулбар /хх-108-109/, Д аймгийн Н эт гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хүсэлт /хх-110-111/, Д аймгийн Н эт гаргасан 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хүсэлт /хх-112-113/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгчээ.
Хариуцагчаас Д аймгийн Н эгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 96 дугаартай итгэмжлэл /хх-48/, Д аймгийн Н эгийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/*** дугаартай тушаалын хуулбар /хх-50/, Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр олгосон нөхөн олговроос суутгасан татварыг буцаан олгох жагсаалтын хуулбар /хх-51/, Цалин олгох хүснэгтийн хуулбар /хх-52-53/, 2020 оны цалингийн картын хуулбар /хх-64/, Д аймгийн Н эгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай албан бичиг /хх-114/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгчээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Л-О нь Д аймгийн Н эт холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 13,673,908 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон Э мийндаатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ***/ШШ2021/000** дугаартай шийдвэр, Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ***/МА2021/00*** дугаартай магадлалаар М.Л-Оыг ажлаас буруу халсан болохыг тогтоож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буюу Д аймгийн Н эгийн Тх тасгийн э б эчүүдийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, Д аймгийн Н эгээс ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 6,255,086 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. /хх-4-17/
Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн хариуцагч Д аймгийн Н э нь нэхэмжлэгч М.Л-Оыг Т тасгийн э б эчүүдийн их эмчийн албан тушаалд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр буцаан томилсон болох нь талуудын тайлбар, Д аймгийн Н энэлгийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/*** дугаартай тушаал зэрэг баримтаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 05 дугаар сарын 14/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан хугацааны олговор нь ажил олгогчийн хууль бус тушаал, шийдвэрийн улмаас ажилтан албан үүргээ гүйцэтгэж, авах байсан цалин хөлсөө авч чадаагүй учраас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүртэл хугацаанд гаргуулах цалин хөлс байдаг тул ажилгүй байсан хугацааг ажил олгогчийн хууль бус тушаал гарч, ажилтан ажиллаагүй үеэс ажилд эгүүлэн тогтоолгох хүртэл хугацаагаар тодорхойлох журамтай.
Ажилтан М.Л-О нь ажлаас үндэслэлгүй халагдсан өдрөөс хойш ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсөө авсан байна. Одоо тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ***/ШШ2021/000** дугаар шийдвэр гарсан өдрөөс ажилдаа эгүүлэн томилогдсон 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны цалин гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Д аймгийн Н э нь манай э төрийн өмчит Э мийнбайгууллага тул эт энэхүү нэхэмжлэлд дурдсан цалин олговрыг төлөх тухай 2022 оны төсөвт тусгаагүй, төсөв байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэл бүхий биш байна. Учир нь ажилтныг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнтэй холбоотой хариуцагчийн буруутай үйлдлийн үр дагаварт хамааралтай юм.
Нэхэмжлэгч М.Л-Оын нэг өдрийн дундаж цалин хөлс ........ төгрөг болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааг нийт 188 хоногоор тодорхойлж шаардсан нь үндэслэлтэй бөгөөд хариуцагчаас маргаагүй байна. 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт ажлын 188 хоног байна. Иймд хариуцагч Д аймгийн Н эгээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13,673,908 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Л-От олгох нь Хөдөлмөрийн тухай /1999 оны 05 дугаар сарын 14/-ний өдрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Дээр дурдсан үндэслэлээр шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж, хариуцагч Д аймгийн Н эгээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13,673,908 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Л-От олгохоор шийдвэрлэв.
Мөн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон Э мийндэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул М.Л-Оын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон Э мийндаатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг Д аймгийн Н эт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны 05 дугаар сарын 14/-ний 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д аймгийн Н эгээс Д аймгийн Н эт холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 13,673,908 төгрөг гаргуулсугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон Э мийндаатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Д аймгийн Н эт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 226,319.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА