Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/09

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.М******* холбогдох эрүүгийн 2415000610294 дугаартай, 304/2025/0003/Э индекстэй хэргийг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогт Г******* М, Булган аймгийн ******* суманд .... оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, 52 настай, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн ******* ******* тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, регистрийн дугаар: *******, урьд

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.М нь Булган аймгийн ******* сумын газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн ******* сумын Засаг даргын газар эзэмшүүлэх, эрх шилжүүлэх тухай захирамж гараагүй байхад “******* үндэс” ХХК-д олгогдсон нэгж талбарын дугаартай 56,3 га газрын мэдээллийг ашиглан “С Г” ХХК-д давуу байдал олгож дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгосон,

Мөн үргэлжилсэн үйлдлээр Г.М нь Булган аймгийн ******* сумын газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон, 353,4 га үр тарианы зориулалттай газрыг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “С Г” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн барьцаанд бүртгүүлсэн байхад 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр уг нэгж талбарын дугаараар дугаартай 355.02 га газрыг үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгч “” ХХК-д давуу байдал олгосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.М нь Булган аймгийн ******* сумын газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн ******* сумын Засаг даргын газар эзэмшүүлэх, эрх шилжүүлэх тухай захирамж гараагүй байхад “******* үндэс” ХХК-д олгогдсон нэгж талбарын дугаартай 56,3 га газрын мэдээллийг ашиглан “С Г” ХХК-д давуу байдал олгож дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгосон,

-“” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон, 353,4 га үр тарианы зориулалттай газрыг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “С Г” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн барьцаанд бүртгүүлсэн байхад 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр уг нэгж талбарын дугаараар дугаартай 355.02 га газрыг үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгч “” ХХК-д давуу байдал олгосон хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

Дээрх хэргийн нөхцөл байдал нь яллагдагч Г.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 238-239 дэх тал/, Монгол улсын хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Б ...................дугаартай албан бичиг болон түүнд хавсаргасан бичгүүд /1 дүгээр хавтаст хэргийн 9-59 дэх тал/, гэрч Д.О мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-66 дахь тал/, гэрч Б.Ууганбаярын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69-71 дэх тал/, гэрч А.Н мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72-78 дахь тал/, гэрч С.Н мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дахь тал/, гэрч Н.О мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83-92 дахь тал/, гэрч Э.М мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94 дэх тал/, гэрч Д.Ж мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 95-97 дахь тал/, гэрч Б.Б мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 110-111 дэх тал/, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Булган аймгийн ******* сумын Засаг даргын ......дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал/, Булган аймгийн ******* сумын газрын даамал А.Н болон Хөдөө аж айхуйн корпораци ТӨХК-ийн мэргэжилтэн Д.Ж  нараас гаргаж өгсөн баримтад үзлэг хйисэн тэмдэглэл, хавсаргасан баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 99-169 дэх тал/, Г.М ажилд томилсон болон ажлаас халсан тушаал, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /4 дүгээр хавтаст хэргийн 12-24 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.2. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.М нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд өөрийн сонгон авсан  өмгөөлөгч М.Даваасүрэнгийн хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1.3. Эрх зүйн дүгнэлт

“Нийтийн албан тушаалтан” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” хамаарна гэж тодорхойлсон.

Г.М нь Булган аймгийн ******* сумын газрын даамлаар ажиллаж байхдаа тухайн хэрэгт холбогдсон ба газрын даамал нь “нийтийн албан тушаалтан”-д хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учруулсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт төгс үйлдэгдсэн гэж үзнэ.

Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагдана.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.М Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.4.  Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан. 

Авлигын болон нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Г.М хохирол, төлбөр гаргуулах талаар нэхэмжлэл гараагүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцон тогтоолд дурдлаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1 Талуудын санал

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй байна...” гэв.

2.1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.М нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгосон бөгөөд яллагдагч Г.М хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Г.М******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 1 сарын хугацаагаар хасаж, 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

2.2. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт Г******* Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 6,500 /зургаан мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М******* оногдуулсан 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.М******* сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М******* оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 1 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ЁНДОНСАМБУУ