| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0117/э |
| Дугаар | 177 |
| Огноо | 2017-05-12 |
| Зүйл хэсэг | 148.2., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа
Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн
Улсын яллагч: П.Нямцэцэг
Шүүгдэгч Б.Дэлгэрмөнх түүний өмгөөлөгч Д.Очирдорж, Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031902 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 ээжийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горький 5 дугаар гудамж 104 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, Дэлгэрхаан овгийн Батцэнгэлийн Дэлгэрмөнх РД:ЧН86062471
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Дэлгэрмөнх нь 2016 оны 08, 09 дүгээр сард К.Дарханбаатарт өөрийгөө Уука гэж танилцуулан барааны мөнгө дутчихлаа, удахгүй эргүүлэн өгнө гэж хууран мэхлэх аргаар, удаа дараагийн үйлдлээр нийт 7.600.000 төгрөгийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт залилан авч бага бус хэмжээний хохирол учруулсан,
Мөн давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Дэм худалдааны төв дотор Ш.Гүн-Эрбэдэд "хямдхан бараа нийлүүлж өгнө" гэж хууран мэхэлж урьдчилгаа мөнгө гэж 200.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дэлгэрмөнх мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө гэв. Дарханбаатартай бараа зөөж байхад нь танилцсан. Би дүүдээ бараа авч өгөх гэж байгаад ийм асуудалд холбогдсон. Өөр надад хэлэх зүйл байхгүй гэв.
Мөрдөн байцаалтанд хохирогч К.Дарханбаатар мэдүүлэхдээ: "Би өөрийн машин дээр ачаа ачна гэсэн бичиг наачихсан байдаг ба 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 91663700 дугаараас нэг эрэгтэй хүн залгаад Дархан луу чихэр ачуулна гээд бид 2 үнэ хөлсөө тохиролцоод тэр өдрөө хорооллын эцсээс өөрийгөө Ука гэх залууг аваад Амгалангийн Оргил худалдааны төв дээрээс бараа ачаад Дархан яваад оройдоо ирсэн. 2016 оны 08 сарын 22-ны өдөр Ука над руу залгаад барааны мөнгө дутлаа яаж ийгээд 900.000 төгрөг олоод өг гомдоохгүй шүү гэхээр нь би эхнэрийнхээ алтан бөгж, монетон зүүлтийг ардын эрхийн начин заан ломбарданд тавьж 900.000 төгрөгийг Хаан банкны экспресс банкаар данс руу нь шилжүүлсэн. 2016 оны 08 сарын 24-ний өдөр мөн дээрх шалтгаан хэлж 900.000 төгрөгийг бэлнээр оргил худалдааны төв дээр аваачиж өгсөн. 2016 оны 08 сарын 25-ны өдөр Замын-Үүд рүү бараа авдаг хүн захиалга өгсөн юм. Өмнөх мөнгө орж ирээгүй болохоор мөнгөгүй байна уу 3 сая төгрөг өгчих танд ашгийг нь өгнө танд тусалмаар байна гэж хэлээд Хаан банкны Зулбаяр гэдэг хүний 5084177394 дугаарын дансаар шилжүүлж авсан. Дараа нь хэд хоногийн дараа 400.000 төгрөгийг манай эхнэр бид 2-той манай гэрт уулзаад ярьж хөөрөөд амьдрал яриад манай эхнэрт 10 дугаар хорооллын техник технологийн байранд буфет авч өгнө гэж ярьж байгаад авсан. Мөн дараа нь дахиад 400.000 төгрөг бараандаа ашиглана гээд авсан. Ука нь би таны мөнгийг бараанд оруулчихсан Манжуур руу бараа гаргадаг хүн Багануур дүүрэгт бараагаа хүлээж авдаг юм мөнгө нь бэлэн байна бараагаа явуулаад өг гэсэн чинь Дарханд байдаг босс эгчээсээ нууцаар танд ашиг гаргаж өгнө гэж бодсон чинь мөнгө бүрдүүлж чадахгүй байна та яаралтай 3.600.000 төгрөг олох хэрэгтэй байна яах уу гэсэн. Дэлгэрмөнх бид 2 хамт явж байсан ба ийш тийшээ мөнгө асууж залгаад олдохгүй болохоор нь би мөнгөө авмаар байна өөрөө жижиг машин авах гэж байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Дэлгэрмөнх нэхэмжлэлээр мөнгөө бүрдүүлж байж бараагаа авахгүй бол түншийнхээ итгэлийг алдах гээд байна баахан бараа үлдэх гээд байна гээд байхаар нь би өөрийн 23-79 УНЯ дугаартай бонго жи-2 машинаа 2 сая төгрөгийн барьцаанд хувь хүн болох Гантулга гэдэг хүнд тавьж авсан. Миний машин одоо уг хүнд барьцаанд тавьсан байгаа. Үүнээс хойш би мөнгөө авах гээд нилээд удсан ба Дэлгэрмөнх мөнгө нь шилжиж орж ирээгүй байна гээд өдөр бүр намайг хөлсөлж авч явж байсан. Дэлгэрмөнх нь Манжуур луу гаргах гэж байсан гэх хүн рүүгээ ярьж байна гээд утсаар яриад байдаг мөн Оргил худалдааны төвийн няравтай ярьж байна гээд байдаг юм. Сүүлдээ худлаа яриад байхаар нь би өөртэй нь уулзаад гараар нь мөнгө авсан нь үнэн төлнө гэсэн бичиг хийлгүүлсэн ба нотариат орох завгүй гээд явсан. ... Би нийг 7.600.000 төгрөг өгсөн Уг мөнгийг заримыг нь бэлнээр заримыг нь банкаар шилжүүлж өгсөн" гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 21-23/
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Гантулгын: би хувиараа хааяа хүмүүст зээл олгодог юм 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дарханбаатар дүү гэх залуугийн хамт ирээд Киа бонго 23-75 УБС улсын дугаартай машинаа үзүүлээд 2 сая төгрөгийн зээл авахаар тохиролцож нотариатаар зээлийн гэрээ үйлдэж 5070096678 данс руу нэг хэсэг мөнгийг 5025155484 дугаарын данс руу нэг хэсгийг би өөрийн гар утаснаас мобайл банкаар шилжүүлж өгсөн. Гэрээг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй байгуулсан" гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 24-25/
Мөрдөн байцаалтанд хохирогч Ш.Гүн-Эрбэдийн: Би 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед өөрийн ажил болох Дэм худалдааны төвд байж байтал Дэлгэрмөнх гэдэг нэртэй залуу орж ирээд Оргил худалдааны төвийн харъяа бөөний худалдааны төвөөс бараа бөөндөж явна нэр бүхий бараанууд надад бичиж өгөөд оргил худалдааны төвөөс хямдхан бараа нийлүүлж өгнө гэж хэлсэн. Надад бичиж өгсөн бараануудын үнэ нь 1 сая төгрөг болсон. Тэгээд урьдчилгаа гэж 200.000 төгрөг өгчих 2-3 цагийн дараа агуулахаас бараа авчирч өгнө гэж хэлсэн. Би 200.000 төгрөг өгөөд бичиг баримтыг нь аваад гарын үсэг зуруулсан. Тэгээд орой нь ирэхгүй болохоор нь худлаа ярьж байгаа юм болов уу гэж бодоод нэг хоног хүлээсэн. Тэгээд ирэхгүй болохоор нь цагдаад хандсан. Би 150.000 төгрөгийг бэлнээр өгөөд 5023800408 гэсэн данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн" гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 55-56/
Мөрдөн байцаалтанд гэрч К.Энхсаруулын: Манай дүү Дарханбаатар надаас 2 удаа 400.000 төгрөгөөр нийт 800.000 төгрөгийг авч байсан. Би одоо яг он сарыг нь сайн санахгүй байна. Надад хэлэхдээ миний машинаар ачаагаа ачуулдаг хүний барааны мөнгө дутаад болдоггүй их найдвартай хүн байгаа юм та надад 2 сая төгрөг олоод өгөөч гэж хэлж байсан. Тэгэхээр нь би энэ их мөнгийг хүмүүс зээлэхгүй ээ надад байгаа нь 400.000 төгрөг байна гэж хэлээд өгч байсан. Энэ үед ачаагаа ачуулдаг гэх Дэлгэрмөнх гэдэг эрэгтэй нь Дарханбаатарын машин дотор сууж байсан. Үүний дараа нь Дарханбаатар мөн хэлэхдээ 10 дугаар хороололд байх барилгын коллежид буфет авах гэж байгаа мөнгө хэрэгтэй байна эхний ээлжинд хэдэн төгрөг өгөх хэрэгтэй байна, энэ буфетыг надаар ачаагаа ачуулдаг Дэлгэрмөнх авч өгөхөөр хөөцөлдөж байгаа юм цаад хүн нь мөнгөө гээд Дэлгэрмөнхөөс нэхсэн байна гэж хэлээд надаас мөн 400.000 төгрөг аваад явсан" гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 83/
Мөрдөн байцаалтанд гэрч Т.Бямба-Эрдэнийн: Манай нөхөр Дарханбаатар би машиндаа бараа ачаад Дархан яваад ирлээ. Надад ачаа ачсан хүн дэлгүүрийн бараа зөөдөг гэнэ 2, 3 хоноод Дархан луу ачаа ачуулж явдаг гэнэ. Цаашдаа ачаа ачиж хамт явж байх уу гэхээр нь тэгье гээд хэлчихсэн гэж хэлсэн. Үүнээс хойш тухайн хүн нь Дарханбаатартай байнга л уулзаад манай гэрээр орж гардаг болсон. Би яриан дундаа болдог бол хувиараа юм хийх юмсан гэж Дэлгэрмөнхөд хэлж байсан юм. Үүнээс хойш Дэлгэрмөнх буфет ажилуулах уу, сарын 250,000 төгрөг юм байна. Гэхдээ мөнгөө 6 сараас авна гээд байна надад 400.000 төгрөг байна та хоёр 400.000 төгрөг олчих тэгээд мөнгийг нь өгчихье гэж хэлэхээр нь маш их итгээд Дарханбаатар эгчээсээ 400,000 төгрөг аваад түүнд өгч байсан гэтэл одоог болтол буфетээ ч авч өгөөгүй, мөнгө ч эргүүлэн өгөөгүй юм. Миний мэдэж байгаагаар Дарханбаатарын өмнө ажиллаж байсан ажлын газраас нь цалин гэж 3.000.000 төгрөг орж ирж байсан юм. Энэ үед Дэлгэрмөнх Замын-Үүд рүү бараа явуулах гэсэн юм мөнгө хэрэгтэй байна мөнгө өгөөч удаахгүй өгнө гэж манай нөхөрт хэлсэн байсан. Дарханбаатар намайг 3.000.000 төгрөгөө Зулбаяр гэдэг хүний дансруу шилжүүлээдэх гэж хэлсэн. Тэгэхээр нь би банк ороод шилжүүлж байсан. Ямар учиртай Зулбаяр гэдэг хүний дансруу шилжүүлж байгаа юм бэ гэж асуухад Дэлгэрмөнх энэ хүний дансруу шилжүүлчих гэж уг дансыг өгсөн юм аа гэж хэлсэн. Мөн Дарханбаатар Бонго Жи-2 маркийн авто машинаа барьцаанд тавиад 2.000.000 төгрөг бэлнээр Дэлгэрмөнхөд өгсөн. Дэлгэрмөнх нь мөн бараа авах гэсэн юм барааны мөнгө дутчихлаа удаахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлээд авсан Дараа нь мөн барааны мөнгө дутсан гэж хэлээд Дарханбаатарыг эгчээс нь 400.000 төгрөг авахуулж авсан байсан. Миний ээмэг бөгжийг 900.000 төгрөгний барьцаанд тавьж Дэлгэрмөнхөд өгсөн. Бас эгч Энхсаруулын гинж, кулоныг ломбарданд тавиулж 900.000 төгрөг авсан юм" гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 84/
Мөрдөн байцаалтанд гэрч Р.Зулбаярын: Дэлгэрмөнхтэй 2015 оноос эхлэн Оргил худалдааны төвд хамт ажиллаж байсан. Дэлгэрмөнх оргил худалдааны төвд худалдагчийн ажил эрхэлж байсан. Дэлгэрмөнх надад 3.000.000 төгрөгийн өртэй байсан. Энэ мөнгөө надад өгөхгүй маш их удсан юм. Хэрүүл болж байж надад дээрх мөнгийг өгсөн. Надруу дээрх мөнгийг шилжүүлсэнийхээ дараагаар залгаад чамруу хүнээр 3 000.000 төгрөг шилжүүлүүлсэн шүү. Найз нь зээлсэн мөнгөө өгч байгаа. Одоо 2-лаа өргүй боллоо шүү л гэж хэлсэн" гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 87/, зээлийн гэрээ хх-15, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт хх-27-31, иргэний үнэмлэхний лавлагаа хх-66, ял шалгах хуудас хх-98, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Дэлгэрмөнх нь 2016 оны 08, 09 дүгээр сард К.Дарханбаатарт өөрийгөө Уука гэж танилцуулан барааны мөнгө дутчихлаа, удахгүй эргүүлэн өгнө гэж хууран мэхлэх аргаар, удаа дараагийн үйлдлээр нийт 7.600.000 төгрөгийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт залилан авч бага бус хэмжээний хохирол учруулсан,
Мөн давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Дэм худалдааны төв дотор Ш.Гүн-Эрбэдэд "хямдхан бараа нийлүүлж өгнө" гэж хууран мэхэлж урьдчилгаа мөнгө гэж 200.000 төгрөгийг залилан авсан болох нь хохирогч К.Дарханбаатарын өгсөн…... Би нийг 7.600.000 төгрөг өгсөн Уг мөнгийг заримыг нь бэлнээр заримыг нь банкаар шилжүүлж өгсөн" гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 21-23/, хохирогч Ш.Гүн-Эрбэдийн өгсөн… Би 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед өөрийн ажил болох Дэм худалдааны төвд байж байтал Дэлгэрмөнх гэдэг нэртэй залуу орж ирээд Оргил худалдааны төвийн харъяа бөөний худалдааны төвөөс бараа бөөндөж явна нэр бүхий бараанууд надад бичиж өгөөд оргил худалдааны төвөөс хямдхан бараа нийлүүлж өгнө гэж хэлсэн…надад бичиж өгсөн бараануудын үнэ нь 1 сая төгрөг болсон…тэгээд урьдчилгаа гэж 200.000 төгрөг өгчих 2-3 цагийн дараа агуулахаас бараа авчирч өгнө гэж хэлсэн…би 200.000 төгрөг өгөөд бичиг баримтыг нь аваад гарын үсэг зуруулсан…тэгээд орой нь ирэхгүй болохоор нь худлаа ярьж байгаа юм болов уу гэж бодоод нэг хоног хүлээсэн. Тэгээд ирэхгүй болохоор нь цагдаад хандсан гэсэн мэдүүлэг хх-55-56, зэрэг бусад нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Б.Дэлгэрмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Дэлгэрмөнхийг давтан үйлдлээр бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.Дэлгэрмөнх нь бусдад төлөх төлбөргүй болно.
Хэрэг шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй битүүмжлэгдсэн зүйлгүй байна.
Хэрэгт шүүгдэгч Б.Дэлгэрмөнхийн хувьд ноогдох өмч хөрөнгийн талаар хэрэгт авагдсан баримт байхгүй тул хуульд заасан хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Дэлгэрмөнх нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн нь ял шалгах хуудсаар нотлогдож байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж уг ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.