Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2017/02927

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2017/0

                  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З....

Хариуцагч:

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч Ц.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Дийн  нь Монгол Улсын , , , ы сайдын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/130 дугаартай тушаалаар Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий ын лаборатори “Чандмань-Эрдэнэ” цогцолбор сургуулийн захирлаар томилогдож 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Ажилд анх орсон өдрөөс хойш ажлаас чөлөөлөх хүртэл сургуулийн захирлаар ажиллахдаа бага, дунд ын шинэчилсэн стандарт, сургалтын агуулга, хөтөлбөр, технологи, арга зүйн хөгжлийн эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын түшиц загварыг цаг үетэйгээ нийцүүлэн тухай бүр тодорхойлж, сургуулийн сургалт болон хүмүүжлийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг чанарын өндөр түвшинд, сурагч, багш, ажилтны аюулгүй байдлыг бүх талаар хангаж, камерийн иж бүрэн хяналтад оруулж, сургуулийн орчин тойронд үйлдэгдэх зөрчлийг таслан зогсоон ажиллаж байсан бөгөөд хүүхдүүдийн оюун сэтгэлгээг хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарч бага, дунд, ахлах ангийн сурагчдийг хамруулсан шатар, даам, бүжгийн клубууд нээн ажиллуулж өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Ажиллаж байхдаа ын багц хууль, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжуудад дурдсан, өөрт хамаарах чиг үүргээ чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн ба аймагтаа ерөнхий ын сургуулиудын чанар, стандартын үнэлгээгээр 1, 2-р байр тогтмол эзэлж байсан амжилтыг үзүүлсэн. Мөн захирал Д. нь ажлын байран дээр хөдөлмөрийн сахилгын элдэв зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Сургуулийн өдөр тутмын ажлыг зохих журмын хүрээнд цаг, норм хийдүүлэлтгүй удирдаж ирсэн Д. нь биеийн эрүүл мэндийн болон бусад хувийн шалтгаанаар ажил цалгардуулаагүй.

Гэтэл 2017.09.25-ны өдрийн Б/15 дугаартай Монгол Улсын , ,  ,  сайдын үүрэг гүйцэтгэгчийн тушаалд Д.ийг ажлаас чөлөөлж, Дарьсүрэнгийн Одгэрэлийг ажилд томилохдоо өнөөдрийн бодит үйл явдалд нийцэхгүй, үндэслэлгүй хуулийн зүйл заалтыг тушаалын үндэслэх хэсэгт дурдаж эрх бүхий албан тушаалтан нь шийдвэрээ гаргаж байгаа нь нам, улс төрийн шинжтэй үйлдэл болох нь тухайн ны сайдын үүрэг гүйцэтгэгч ажлаа өгөх явцтай зэрэгцэж байгаагаас харагдаж байна. Учир нь Д.ийг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгосон нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй, нотолгоогүй, нотлох баримтад тулгуурлаагүй хууль бус тушаал гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, иргэн Д.ийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргагч нь хуулийг буруугаар хэрэглэж тушаалаа төлөвлөн гаргасан нь бодит үйл явдалд нийцээгүй байна. 

Хариуцагч ны ажилтан Одгэрэл, Наранзул гэдэг хүмүүс  руу утсаар яриад өөр ажил өгье шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаад авчих гэж яриад байгаа юм. Өнөөдрийг хүртэл Д. нь захирлын үүрэгт ажлаа хийж байгаа зэргээс үзэхэд түүнийг үндэслэлгүй халсан болохыг нотолж байна. Мөн Д. нь Завхан аймгийн Улиастай сумын засаг даргын 2017 оны 03 сарын 21-ний өдрийн А/37 дугаартай захирамжаар ур чадварын нэмэгдэл олгогдсон, тус аймгийн нэгдсэн эмнэлгийн тодорхойлолтоор түүнийг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт эмч нарын зөвлөгөөнөөс гаргаагүй зэргийг нотолсон бичгийн баримтуудыг гаргаж өгсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдоно.

Иймд Монгол Улсын , ,  ,  сайдын үүрэг гүйцэтгэгчийн Б/15 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Д.ийг Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий ын лаборатори “Чандмань-Эрдэнэ” цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилж өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Монгол Улсын , ,  ,  анд холбогдуулан, Монгол Улсын , ,  ,  сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн Б/15 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Д.ийг Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий ын лаборатори “Чандмань-Эрдэнэ” цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага нь хөдөлмөрийн маргаан таслах комисс эсхүл шүүх байна.

            Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасны дагуу нэхэмжлэгч нь тус шүүхэд 2017 оны 10 сарын 10-ны өдөр гомдлоо гаргажээ.

            Иймд, нэхэмжлэгч Д.ийн хариуцагчид холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргааныг тус шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2017 оны 10 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч Монгол Улсын , ,  ,  ыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох төлөөлөгчийг томилж ирүүлэхийг мэдэгдсэнээр  нь 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 2/9944 дугаартай албан бичгээр иргэн Д.ийн гаргасан нэхэмжлэлийг гардан авах итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус ны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнгөнбаганыг томилж ирүүлснийг шүүх хүлээн авч тухайн өдөр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэг хувийг Б.Мөнгөнбаганд гардуулан өгч, 2017 оны 11 сарын 06-ны өдөр хариу тайлбар /нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримт/-ыг шүүхэд ирүүлэх үүргийг болон, хуульд заасан эрх, үүргийн нь тайлбарлан танилцуулж, холбогдох баримтыг үйлдсэн байна.

            Хариуцагч нь хуульд заасан хугацаа өнгөрөхөд хариу тайлбараа ирүүлээгүй тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлон зарлаж, 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 3791 тоот албан бичгээр 2017 оны 11 сарын 17-ны өдрийн 16 цаг 30 минутанд шүүх хуралдааныг хийх талаар мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөө хуралдаанаас өмнө томилж ирүүлэхийг мэдэгдсэн атал, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон талаар хариу ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Ажил олгогч ,  ы сайдын 2013 оны 03 сарын 18-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар Дийн ийг 2013 оны 03 сарын 18-ны өдрөөс Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань Эрдэнэ” лаборатори сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр томилон ажиллуулж эхэлсэн байх бөгөөд мөн сайдын 2014 оны 04 сарын 04-ний өдрийн Б/130 дугаар тушаалаар Д.ийг Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий ын лаборатори “Чандмань Эрдэнэ” цогцолбор сургуулийн захирлаар 2014 оны 04 сарын 04-ний өдрөөс эхлэн томилж ажилтан, ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь тодорхойлогдож байна./хх-ийн 5-6, 8 дугаар хуудас/

            Тэрээр, Монгол Улсын , ,  ,  сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, ын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь хэсэг, Засгийн газрын 2007 оны “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 354 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны “Төрийн зарим албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” 75 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Д.ийг 2017 оны 09 сарын 25-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ./хх-ийн 7 дугаар хуудас/

            Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний харилцаа ажил олгогчийн санаачлагаар цуцлагдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн зохицуулалт энэхүү маргаанд хамааралтай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” бол хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно гэж заасан.

            Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар болон холбогдох баримтыг ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т “...шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Д.ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгодог.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон байдлыг нь тогтоолгосон талаар ямар нэг ажиллагаа хийгээгүй, мөн халах талаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдээгүй байж халсан зэрэг нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэсэн заалтыг хариуцагч зөрсөн талаар нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлд мөн хамаарч байна.

            Иймээс, Д.ийг ажил олгогчийн санаачлагаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн Б/15 дугаар тушаал хууль зөрчсөн байна гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Монгол Улсын , ,  ,  сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, Дийн ийг Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий ын лаборатори “Чандмань-Эрдэнэ” цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгож, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлого болгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ТҮМЭНЦЭЦЭГ