| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2024/0018/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/28 |
| Огноо | 2024-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà З.Сүхбаяр,
Уëñûí ÿëëàã÷ М.Мөнхтайван,
Ø¿¿ãäýã÷ Ц.Д, С.Н нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð
Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ****** овгийн ****** ******, ****** овгийн ******ын ****** нарт холбогдох 2426000000012 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ****** суманд ****** оны ***** дүгээр сарын **** өдөр төрсөн, **** настай, эрэгтэй, регистрийн дугаар ******, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн ****** сумын Ерөнхий боловсролын ***** дугаар сургуульд биеийн тамирын багш ажилтай, ам бүл *****, ******* хамт Өвөрхангай аймгийн ****** сумын **** дугаар багийн **** гудамжны **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ****** овгийн ****** ******,
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ***** суманд ***** оны **** дүгээр сарын ****-ний өдөр төрсөн, **** настай, эмэгтэй, регистрийн дугаар *****, дээд боловсролтой, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд ******** багш ажилтай, ам бүл ****, ******* хамт Өвөрхангай аймгийн ***** сумын **** дугаар багийн **** дугаар байрны ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ****** овгийн ******ын ******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Д, С.Н нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь шүүгдэгч С.Нтай үйлдлээрээ санаатай нэгдэн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 16-нд шилжих шөнө 01 цагийн үед Өвөрхангай аймгийн ****** сумын **** дугаар багийн 13 дугаар гудамжны 17 тоот хашааны гадаа хохирогч Б.******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний зүүн шанаа хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн хацрын төвгөр хэсэгт хаван бүхий цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.Н нь шүүгдэгч Ц.Дтай үйлдлээрээ санаатай нэгдэн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 01 цагийн үед Өвөрхангай аймгийн ****** сумын **** дугаар багийн 13 дугаар гудамжны 17 тоот хашааны гадаа хохирогч Б.******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зүүн хөл хэсэгт 2-3 удаа өшиглөж, толгойн дух хэсэгт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “дух хэсэгт шарх, баруун шуу, зүүн шилбэ хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларсан:
Хохирогч Б.******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2023 оны 12 сарын 15-ны орой 19 цаг өнгөрч байхад сургууль дээр ирэхэд хурал дуусаж байсан. ****** гарын үсэг зуруулах гээд хаалган дээр зогсож байсан. ****** надад “****** хамт пиво ууя гэнэ, би тэгье гээд хэлчихсэн шүү” гэж хэлсэн. ****** бид 2 сургуулиас гараад сургуулийн урд машиндаа сууж байхад ****** ирээд “машинд суучих” гэхээр нь машиных нь ард суугаад Өвөрхангай аймгийн ****** сумын 11 дүгээр багийн “11 маркет” дэлгүүр дээр очоод ****** дэлгүүр орж “Heineken” нэртэй 6 ширхэг 0.5 литрийн лаазтай пиво аваад гарч ирэхээр нь хувааж ууж дуусаад 22 цагийн орчимд 10 давхар гэх байрны гадна ******ыг хүлээгээд сууж байгаад би ******д “11 сард гадуур гарахад “Урьхан” дэлгүүрээс ганцааранг нь алхуулсан биз дээ. Араас ирээгүй. Би та нараас болоод нөхөртэйгөө 10 гаран хоног хэрэлдээ биз дээ” гэхэд ****** “бид нар цагдаа дээр очсон нь үнэн шүү дээ” гээд урдаас дайраад байсан. Тэгээд тайвшраад сууж байхдаа намайг орохоос өмнө манай ажлынхан Архангай аймаг руу зугаалсан тухайгаа ярихаар нь “******, ****** та 2 төрөл гэдэг нь үнэн юм уу, үгүй юм уу. Та 2 Архангай аймгийн зугаалгаар үнсэлцээд байж байсан гэж ажлын хүмүүс яриад байдаг” гэж хэлэхэд ****** машины урд суудал дээр сууж байгаад намайг маажих гээд дайраад байхаар нь “би чамд зодуулна гэж байхгүй” гэж хэлэхэд ****** жолооч талын суудал дээрээс буугаад машиныхаа баруун хойд хаалгыг онгойлгоод “алхаад яв, пизда минь” гээд машинаас чирээд буулгасан. Тэгээд би гэр рүүгээ явж байгаад ажлын газрын Мөнхтуул эгчтэй таараад гэр рүүгээ хүргүүлсэн. Тэгээд гэртээ байж байхад ******, ****** 2 байн байн залгаад элдвээр хэлээд утсаар хэрэлдсэн. Тэгтэл “гэрийн гадаа ирчихлээ” гэж хэлэхээр нь цонхоороо хартал машины гэрэл тусаад хашааны хаалга нүдээд байхаар нь тайвшраад уучлалт гуйх гээд ирж гэж бодоод гартал ****** ******ын араас гарч ирээд “чи юу яриад байгаа юм бэ” гээд намайг самардах гэхээр нь би гараараа болиулах гэхэд ****** миний зүүн шанаа хэсэг рүү 2-3 удаа цохиод, миний куртканы энгэрээс бариад угз татаад байсан. Тэгтэл ****** миний хөл рүү 2-3 удаа өшиглөхөөр нь “би нөхөртөө хэлнэ” гээд утсаа гаргаж ирэхэд ****** миний утсыг аваад хашаа давуулаад шидчихсэн. Тэгэхээр нь би хашаандаа ороод хашааныхаа хаалгыг түгжихэд ****** араас орж ирээд миний толгой хэсэг рүү цохисон. Тэгтэл гэнэт толгойноос цус гараад эхлэхээр нь “миний толгойноос цус гараад байна” гэхэд ****** “хохь чинь” гээд яваад өгсөн. Миний духны хэсэгт язарч 3 оёдол тавиулсан, зүүн хацар шанаа хэсэг хавдартай, миний баруун гар хэсэг бага зэрэг хөндүүртэй байгаа. Толгой маш их өвдөж байна. Бас миний утасны дэлгэц хагарсан. Куртканы баруун суганы ар хэсэг урагдсан. Миний цамцны энгэр хэсэг цус болсон. Би гомдолтой байна. Эд материал, эмчилгээ болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-14 хуудас),
Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Духны хэсэгт үүссэн мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.******ийн зүүн шанааны төвгөр хэсэгт цус хуралт бүхий хаван гэмтэл үүссэн байсан бөгөөд тус гэмтэл тархи доргилт гэмтлийг нөхцөлдүүлэн үүсгэсэн байх боломжтой гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.******ийн баруун шуу хэсэгт үүссэн цус хуралт гэмтэл нь хүний биеийн 1%-иас бага хэмжээтэй байсан тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Б.******ийн зүүн хөлийн шилбэ хэсэгт үүссэн цус хуралт гэмтэл нь хүний биеийн 1%-иас бага хэмжээтэй байсан тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 хуудас),
Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.****** нь 2023 оны 12 дугаар сарын 16-нд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд яаралтай тусламж 90,000 төгрөг, 12 дугаар сарын 20-нд амбулаторын үзлэг 65,000 төгрөг, 12 дугаар сарын 21-ний өдөр өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ 80,000 төгрөг, 12 дугаар сарын 22-нд амбулаторын үзлэг 20,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Энх-Тэмүү” эмийн сангаас 12,450 төгрөгийн эмийн хөнгөлөлт зэрэг үйлчилгээг авсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 267,450 төгрөгийн үйлчилгээ авсан байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 94-95 хуудас),
Шүүгдэгч Ц.Дын яллагдагчаар өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 16-ны оройн 19 цаг 30 минутын орчимд сургуулийн хурал тараад ******, ****** бид гурав уулзаад 6 ширхэг “Heineken” нэртэй 0.5 литрийн хэмжээтэй пиво уусан. Хүний 2 ширхгийг уусан гэсэн үг. Тэгээд ууж дуусаад 10 давхар гэх нэртэй барилгын гадна очоод ******, ****** хоёр машин дотор маргалдаад байсан. Маргалдсан шалтгаан нь урд нь архи ууж байгаад тэрнээсээ болж хэрүүл үүссэн. Би салгаад ******ийг машинаас буулгасан. Буулгаад ******г хүргэж өгөх гээд явж байтал ****** ****** руу яриад “та хоёр явалддаг, банк бусаар авсан машинаасаа буулгалаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь ****** бид хоёр ******ийн гэр болох ****** сумын 10 дугаар баг 13-17 тоотод очтол ****** өөрөө гараад ирсэн. Тэгэхээр нь “юу яриад байгаа юм бэ, тусдаа гэр бүлтэй хүмүүсийг холбож яриад” гээд зүүн хацар руу нь нэг удаа алгадсан. Тэгтэл араас ****** бууж ирээд тэр хоёр барилцаад авсан. Намайг салгатал ****** ******ийн гар утсыг нь булааж аваад шидчихсэн. Тэгээд бид хоёр явсан.”,
Шүүгдэгч С.Нгийн яллагдагчаар өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 22 цагийн орчимд нэг газар ажилладаг Б.******ийн хамт ****** бид гурав сургуулийн урд талын байрны хажууд машин дотор хүний 2 ширхэг “Heineken” гэх нэртэй пиво ууж дуусаад манай нэг саяхан төрсөн найз дээрээ очсон. Бид гурав хамт очсон. Байрных нь гадна очсон чинь ****** өмнө нь архи ууж байсан зүйл яриад “****** бид хоёр худ ураг байтал та хоёр хоорондоо харьцаатай байдаг биз дээ” гэж хэлсэн. ****** бид хоёр машин дотор маргалдаж байтал ****** ******ийг буу гэж хэлсэн. Тэгээд ****** машинаас буугаад явсан. ****** гар утсаараа мессеж бичээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд мессеж бичээд байхаар нь ****** бид хоёр Өвөрхангай аймгийн ****** сумын 10-13-17 тоотод байх ******ийн гэрийн гадна очсон чинь ****** гэрээсээ гараад ирсэн. Тэгэхээр нь би хүн амьтан хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэж хэлээд бид хоёр барилцаж аваад над руу орилоод байсан. Тэгтэл ****** дундуур орж ирээд бид хоёрыг салгасан. ****** яагаад ******ийг цохисон эсэхийг хараагүй. ****** миний өөдөөс хэл амаар доромжлоод дайраад байхаар нь гар утсыг нь аваад өөр рүү нь шидчихсэн. Гар утасных нь шилэн наалт нь хагарсан байсан. Би тухайн үед цохиж зодсон зүйл болоогүй. Бид хоёр барилцаж аваад маргалдах үедээ бие биеийнхээ хөл рүү өшиглөсөн. Би ******ийг цохиж зодсон асуудал болоогүй, гар утсыг нь шидчихсэн юм.” гэсэн мэдүүлэг,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 060 дугаартай “...1. Үзүүлэгч Б.******ийн биед тархи доргилт, дух хэсэг шарх, зүүн хацрын төвгөр хэсэгт хаван бүхий цус хуралт, баруун шуу, зүүн шилбэ хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.
6. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно.” гэсэн дүгнэлт (хх-ийн 26-28 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн төвд хохирогч Б.****** нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 01 цаг 25 минутад үзүүлж, духны дээд хэсгийн ил шарханд 3 оёдол тавиулсан гэсэн №7958 дугаартай яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 29 хуудас),
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа (хх-ийн 91 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Ц.Д, С.Н нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн үйлдсэн бөгөөд нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Ц.Д, С.Н нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Ц.Д, С.Н нар нь тэдгээрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь хохирогч Б.******өд хохиролд 1,500,000 төгрөг, С.Н нь хохирогч Б.******өд хохиролд 2,000,000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Б.****** нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч Б.******ийн шүүхэд ирүүлсэн “...******, ****** нарт холбогдох эрүүгийн шүүх хуралд хохирогч миний бие өмгөөлөгчийн хамт оролцохгүй. ******, ****** нарт гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй тул намайг эзгүйд шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй.” гэсэн хүсэлтээр,
Шүүгдэгч Ц.Д, С.Н нар нь Эрүүл мэндийн даатгалын санд 267,450 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Төрийн банкны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Ц.Д, С.Н нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ****** овгийн ****** ******, ****** овгийн ******ын ****** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д, С.Н нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Ц.Д, С.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д, С.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д, С.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овгийн ****** ******, ****** овгийн ******ын ****** нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овгийн ****** ******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овгийн ******ын ******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д, С.Н нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Д, С.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Д нь хохирогч Б.******өд 1,500,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 133,275 төгрөг, шүүгдэгч С.Н нь хохирогч Б.******өд 2,000,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 133,725 төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д, С.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д, С.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ