Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/32

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Б.Мандалмаа,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овгийн ****** ******д холбогдох 2426000000010 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ****** суманд ****** оны *** дугаар сарын ***-ний өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, регистрийн дугаар ******, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, Өвөрхангай аймгийн ****** сумын **** дүгээр багийн нутаг “********” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ****** овгийн ****** ******.

 

           Үйлдсэн хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 23 цагийн орчимд  Өвөрхангай аймгийн ****** сумын ****** багт үйл ажиллагаа явуулдаг хүн эмнэлгийн гадаа асаалттай орхисон хохирогч ******ын эзэмшлийн ****** улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүгдэгч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

         Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

          Хохирогч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байтал багын найз ****** “Улаанбаатар хотоос ирлээ, төрсөн ах ****** бурхан болчихлоо. Буяны ажилтай байна, унаагүй ирсэн болохоор унааны хэрэг байна. Машинаа өгчих, буяны ажил дуустал унаж байгаад өгье” гэхээр нь би машинаа өгөөд явуулсан. Миний багын найз болохоор “за буяны ажлаа дуусгаад өгөөрэй” гээд тээврийн хэрэгслээ өгөөд явуулсан. Миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн үед шөнийн 00 цагийн үед залгасан байсан. Тэгээд өглөө нь над руу залгаад машиныг чинь хулгайд алдаад эвдэлчихлээ гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6-7 хуудас),

 

          Гэрч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”... Би Улаанбаатар хотоос замын унаагаар суманд ирсэн. Төрсөн ах ****** нас барчихаад, тэгээд би унаагүй ирсэн болохоор унааны хэрэг гараад багын найз ******ын тээврийн хэрэгслийг гуйж аваад ойр зуурын ажилд унаж байсан юм. 2023 оны 12 дугаар сарын 19-ний шөнө өнгөрдгийнд маань хөгжөөгөөд байж байтал талийгаач ахын хүүхэд халуураад байна гээд бэр эгч ****** эгчтэй хамт 23 цагийн орчимд эмнэлэг орж хүүхдийг нь үзүүлэх гээд ****** сумын хүн эмнэлгийн гадаа нь машин асаалттай орхиод хүүхэд үзүүлчихээд гараад ирсэн машин байхгүй байсан. Тэгээд хүн дуудаж эгч, дүү хоёрыг явуулчихаад эмнэлгийн ойр орчмын гудамжаар хайж байгаад байхгүй болохоор нь цагдаад очиж мэдэгдсэн. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл хохирлыг барагдуулчихвал гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 хуудас),

 

          Гэрч ******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай ээжийн төрсөн дүү бурхан болчихоод би ****** суманд оччихсон байсан юм. Тэгээд ****** ах Улаанбаатар хотоос ирсэн байсан. Ажил явдалтай болохоор унааны хэрэг болоод ****** ах сумын төвд байдаг найзынхаа машиныг гуйгаад унаж байсан юм. 12 дугаар сарын 19-ний шөнө бид хэд маань хөгжөөж байтал талийгаач ахын хүүхэд халуураад байна гээд ****** ах ****** эгч хоёр хүүхэд үзүүлэх гээд сумын эмнэлэг явсан юм. Тэгээд би маань хөгжөөж дуусаад айлд очиж амрах гээд явсан. Тэгтэл удалгүй ****** ах залгаад эмнэлэгт хүүхэд үзүүлээд гараад ирсэн чинь машин алга болчихлоо гэсээр очсон. Бид 2 сумын цагдаад хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12 хуудас),

 

          Гэрч Д.******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүүхэд салхин цэцэгтэй байсан. Гэнэт халуураад байхаар нь эмнэлэгт үзүүлэх гээд манай өнгөрдөг нөхрийн төрсөн дүү ****** Улаанбаатар хотоос ирсэн байсан юм. Унаагүй, замын унаагаар ирсэн байсан юм. Бид хэд унаа унш муутай байсан болохоор ****** найзынхаа машиныг гуйгаад ажил явдал дуустал унаж байя гээд аваад ирсэн байсан. Тэгээд тэр машинаар хүүхдээ үзүүлэх гээд ****** бид 3 сумын хүн эмнэлэг орсон. Их хүйтэн байсан болохоор машин халж байг гээд асаалттай үлдээгээд эмнэлэг рүү орсон. Хүүхдээ үзүүлчихээд гараад ирсэн машин байхгүй байсан. “Машин хаачив, хүн унаад явчихсан юм болов уу” гээд ****** гэрээс хүн дуудаад “та нар харьж бай, би энэ хавиар хайгаадахъя” гээд үлдсэн. Цагийг нь сайн санахгүй байна. 23 цагийн орчимд байх.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14 хуудас),

 

          Шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ****** сумын 4 дүгээр багийн нутаг “******” гэх газраас өөрийн эзэмшлийн “Даюун” маркийн мотоциклтой сумын төв дээр ирсэн юм. Тэгээд буцах гэсэн чинь сумын төвд шатахуун зарахгүй байсан гэхээр нь буцах шатахуун байхгүй байсан болохоор шатахуун түгээх станцын хажууд байсан дугуй засвар дээр мотоциклоо тавиад хамаатны айл Бямбаа гэх айл хурим хийгээд удаагүй байсан. Тэр айлд ороод айраг, архи, виски уусан юм. 22 цаг өнгөрч байх үед гараад сумын төв дээр байх гэртээ хариад авдар дотор байсан нэг шил 0.5 литр Хараа нэртэй архи байсныг гаргаж ирээд ууж байснаа санаад байгаа юм. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа юм. Сэрсэн чинь сумын цагдаагийн байранд байж байсан. Би яагаад энд байгаа талаараа асуусан чинь намайг хүний машин унаж яваад дэрсэн дээгүүр харайлгаад эвдлээд хаячихсан байна гэж хэлсэн. Би тухайн үедээ мэдээгүй. Маргааш нь харахад цагаан өнгийн приус маркийн машин байсан. Би дугаарыг нь мэдэхгүй байна. Би тухайн үйл явдал болсныг санахгүй байгаа юм. Би гэрээс гарснаа санахгүй байна. Эмнэлгийн гадаа байсан автомашиныг хэдэн цагт авснаа санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 50-51 хуудас),

 

          Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Д.****** ****** улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 15-17 хуудас),

 

          Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 18 хуудас),

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол (хх-ийн 20 хуудас),

 

          Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хохирогч Д.******оор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 21-23 хуудас),

 

          Хөрөнгийн үнэлгээчин Б.Оюундарийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №12/22 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 26-33 хуудас) зэрэг болно.

 

           Хэрэгт шүүгдэгч Д.Бын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ****** сумын 4 дүгээр багийн засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 63 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 56-61 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлгийн гадаа зогсоолд байрлуулсан хохирогч ******ын эзэмшлийн ****** улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, улмаар автомашиныг эвдэж түүнд 1,940,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ******, гэрч ******, ******, Д.****** нарын мэдүүлэг, мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Д.****** ****** улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хохирогч Д.******оор  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээчин Б.Оюундарийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №12/22 дугаартай дүгнэлт болон яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр буюу ашиг хонжоо олж, хөрөнгөжих санаа зорилгогүйгээр эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авч явж, улмаар автомашиныг эвдэж түүнд 1,940,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинжгүй автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Д.Б өөрийн гэм буруугийн талаар хэлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаартай яллах дүгнэлтэд “яллагдагч Д.Быг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн” гэжээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж хуульчилсан.

 

           Хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ******, гэрч ******, ******, Д.****** нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь тухайн гэмт хэргийг Өвөрхангай аймгийн ****** сумын 6 дугаар багт үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

           

            Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 23 цагийн орчимд ****** нь хохирогч ******ын эзэмшлийн ****** улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинаар Өвөрхангай аймгийн ****** сумын хүн эмнэлэгт хүүхэд үзүүлэхээр очоод эмнэлгийн гадаа асаалттай орхиж эмнэлэг рүү орсон үед тухайн авто машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

             Шүүгдэгч Д.Б нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

            Хохирогч ******ын “...Би 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байтал багын найз ****** “Улаанбаатар хотоос ирлээ, төрсөн ах ****** бурхан болчихлоо. Буяны ажилтай байна, унаагүй ирсэн болохоор унааны хэрэг байна. Машинаа өгчих, буяны ажил дуустал унаж байгаад өгье” гэхээр нь би машинаа өгөөд явуулсан. Миний багын найз болохоор “за буяны ажлаа дуусгаад өгөөрэй” гээд тээврийн хэрэгслээ өгөөд явуулсан. Миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн үед шөнийн 00 цагийн үед залгасан байсан. Тэгээд өглөө нь над руу залгаад машиныг чинь хулгайд алдаад эвдэлчихлээ гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6-7 хуудас),

 

           Гэрч ******ын ”...Би Улаанбаатар хотоос замын унаагаар суманд ирсэн. Төрсөн ах ****** нас барчихаад, тэгээд би унаагүй ирсэн болохоор унааны хэрэг гараад багын найз ******ын тээврийн хэрэгслийг гуйж аваад ойр зуурын ажилд унаж байсан юм. 2023 оны 12 дугаар сарын 19-ний шөнө өнгөрдгийнд маань хөгжөөгөөд байж байтал талийгаач ахын хүүхэд халуураад байна гээд бэр эгч ****** эгчтэй хамт 23 цагийн орчимд эмнэлэг орж хүүхдийг нь үзүүлэх гээд ****** сумын хүн эмнэлгийн гадаа нь машин асаалттай орхиод хүүхэд үзүүлчихээд гараад ирсэн машин байхгүй байсан. Тэгээд хүн дуудаж эгч, дүү хоёрыг явуулчихаад эмнэлгийн ойр орчмын гудамжаар хайж байгаад байхгүй болохоор нь цагдаад очиж мэдэгдсэн. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл хохирлыг барагдуулчихвал гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 хуудас),

 

          Гэрч ******ийн “...Манай ээжийн төрсөн дүү бурхан болчихоод би ****** суманд оччихсон байсан юм. Тэгээд ****** ах Улаанбаатар хотоос ирсэн байсан. Ажил явдалтай болохоор унааны хэрэг болоод ****** ах сумын төвд байдаг найзынхаа машиныг гуйгаад унаж байсан юм. 12 дугаар сарын 19-ний шөнө бид хэд маань хөгжөөж байтал талийгаач ахын хүүхэд халуураад байна гээд ****** ах ****** эгч хоёр хүүхэд үзүүлэх гээд сумын эмнэлэг явсан юм. Тэгээд би маань хөгжөөж дуусаад айлд очиж амрах гээд явсан. Тэгтэл удалгүй ****** ах залгаад эмнэлэгт хүүхэд үзүүлээд гараад ирсэн машин алга болчихлоо гэсээр очсон. Бид 2 сумын цагдаад хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12 хуудас),

 

          Гэрч Д.******гийн “...Манай хүүхэд салхин цэцэгтэй байсан. Гэнэт халуураад байхаар нь эмнэлэгт үзүүлэх гээд манай өнгөрдөг нөхрийн төрсөн дүү ****** Улаанбаатар хотоос ирсэн байсан юм. Унаагүй, замын унаагаар ирсэн байсан юм. Бид хэд унаа унш муутай байсан болохоор ****** найзынхаа машиныг гуйгаад ажил явдал дуустал унаж байя гээд аваад ирсэн байсан. Тэгээд тэр машинаар хүүхдээ үзүүлэх гээд ****** бид 3 сумын хүн эмнэлэг орсон. Их хүйтэн байсан болохоор машин халж байг гээд асаалттай үлдээгээд эмнэлэг рүү орсон. Хүүхдээ үзүүлчихээд гараад ирсэн машин байхгүй байсан. “Машин хаачив, хүн унаад явчихсан юм болов уу” гээд ****** гэрээс хүн дуудаад “та нар харьж бай, би энэ хавиар хайгаадахъя” гээд үлдсэн. Цагийг нь сайн санахгүй байна. 23 цагийн орчимд байх.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14 хуудас),

 

          Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Д.****** ****** улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг хураан авсан” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 15-17 хуудас),

 

          Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “цагаан өнгийн металл аяга, шармал өнгийг металл аяга”-ыг хохирогч ******од хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 18 хуудас),

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол (хх-ийн 20 хуудас),

 

          Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хохирогч Д.******оор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 21-23 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

            Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

             Шүүгдэгч Д.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Д.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байна гэж үзлээ.

 

  1. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

            Шүүгдэгч Д.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******ын автомашинд 1940000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээчин Б.Оюундарийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №12/22 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч ******, гэрч ******, ******, Д.****** нарын мэдүүлэг, мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Д.****** ****** улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Хохирогч ****** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Манай машиныг ****** гэдэг хүн гуйж авч явсан. Тэгээд машинд учирсан бүх хохирлыг ****** янзалж өгсөн. Одоо хэрвээ хохирол нэхэмжлэхээр бол ****** гэх хүн нэхэмжлэх ёстой. Машинаа бүрэн засуулаад авсан учраас ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тиймээс шүүх хуралдаанд оролцохгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэсэн байх тул шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

  1. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзсэн. Шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно.гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Д.Б өөрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй гэсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

             Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.            

           Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Д.Б нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, цалин орлогогүй болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Өвөрхангай аймгийн ****** сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 63 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан.

 

          Шүүгдэгч Д.Б нь мал малладаг гэж мэдүүлж байх тул түүнийг ажил хөдөлмөр эрхлэх боломж олгож түүнд хуульд заасан торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах шаардлагагүй байна гэж дүгнэлээ.

 

            Иймд шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Д.Б  нь Өвөрхангай аймгийн ****** сумын 4 дүгээр багт оршин суудаг болох нь Өвөрхангай аймгийн ****** сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 63 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байх тул  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-д зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч Д.Бд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувиийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овгийн ****** ******ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овгийн ****** ******ыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч ****** нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ