Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/34

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Б.Мандалмаа,

Шүүгдэгч О.Ж, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овгийн ****** ******д холбогдох 2326003410264 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                                             

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ****** суманд ***** оны **** дүгээр сарын ****-ны өдөр төрсөн, ***** настай, эрэгтэй, регистрийн дугаар ******, дээд боловсролтой, уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****, ******** хамт Өвөрхангай аймгийн ****** сумын ***** дүгээр багийн ****** дугаар гудамжны ****** тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/83 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэмт буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.1.4-т заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, ****** овгийн ****** ******.

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Ж нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт ****** улсын дугаартай “Тоёота ******” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэж заасныг тус тус зөрчиж, улмаар улсын дугааргүй “******” маркийн мотоциклийг жолоодож явсан ******г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч ******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би гэрээсээ гараад урагшаа бой руу явж ах эгч нарт тусалъя гээд явж байсан. Ахын “******” загварын мотоциклыг унаад журмын хашааны хажуугаар уруудаж байсан. Тэгтэл цагаан өнгийн машин өмнүүр ороод ирсэн. Тэгээд мөргөөд онхолдчихсон. Тэгээд эмнэлэгт сэргэсэн. Миний дунд чөмөг хугараад хагалгаанд орсон, бас нүүрний яс цөмөрсөн гэсэн. Зүүн хөмсөг язарсан, нүдэнд цус хурсан, толгой өвдөөд байгаа. Надад жолооны үнэмлэх байхгүй. Хамгаалах малгай өмсөөгүй байсан. 5 дугаар араанд явж байсан. Ямар хурдтай явснаа санахгүй байна. Тэр машин гудамжнаас гэнэт л урдуур ороод ирсэн. Манай ээжийн дүү Эрдэнэхүү гэдэг хүний мотоцикл байгаа юм. Би дандаа унаж ашигладаг байсан. Гомдолтой байна. Эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 хуудас),

 

Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******гийн эмчилгээний зардалд 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ойрын дуудлагын 48,000 төгрөг, эмийн эмчилгээний 3,802,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр амбулаторын үзлэг 20,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 12, 14, 16-ны өдрүүдэд амбулаторийн хяналт 45,000 төгрөг, нийт 3,915,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан байна. Тэгэхээр уг мөнгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23 хуудас),

 

Иргэний нэхэмжлэгч ******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний мотоцикл байгаа юм. Би эвдэрхий хуучин мотоцикл аваад босгож байсан юм. Тэгээд ****** унаж ашигладаг байсан юм. Би өөрөө унаад байдаггүй. ****** манай эгч ****** хүүхэд байгаа юм. Эмээтэйгээ хамт байдаг. Ус зөөх гээд байдаг болохоор ус зөөж байг гээд босгоод өгсөн мотоцикл байгаа юм. Улсын дугаар аваагүй хуучин л мотоцикл байгаа юм. Хэзээ үйлдвэрлэснийг нь мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 хуудас),

 

Шүүгдэгч ****** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би журмын хашааны баруун талд байдаг хүргэн ахындаа оччихоод гэр рүүгээ явж байсан. Өөрийнхөө “Гранд ******” автомашинтай ганцаараа явж байсан. Журмын хашааны уулзвараар би замд нийлэх гээд нэг приус өнгөрөөгөөд замд нийлтэл хойноос аймаар хурдтай мотоцикл ороод ирсэн. Тэгээд би шууд зам руу орж байхад машины ар хэсэгт түс гээд мөргөсөн. Хүн зам дээр ойчсон байсан. Би шууд түргэн тусламж, цагдаа хоёрт дуудлага өгсөн. Орой нь эмнэлэг дээр очиж ар гэрийнхэнтэй нь уулзсан. Ах нь гээд нэг ах хүү байсан. “Чамайг хүрч ирсэнд баярлалаа” гээд ах нь тэгж байсан. Тэр өдөр ээж нь ирээгүй, би сахих уу гэсэн. Гэм буруугаа хүлээж байгаа. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй. Үнэндээ мотоцикл ирж байгааг хараагүй, тулж ирэхэд л харсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 89 хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас),

 

Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-10 хуудас),

 

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны хяналтын камерын бичлэг”-т үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11-13 хуудас),

 

Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны хяналтын камерын 11 секундын хугацаатай бичлэг бүхий СД 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-ийн 15 хуудас),

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №557 дугаартай дүгнэлт (хх-ийн 29-32 хуудас),

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн №9550 дугаартай өвчний түүх (хх-ийн 34-58 хуудас),

 

Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн авто механикийн багш, мэргэшсэн инженер, техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №62 дугаартай дүгнэлт (хх-ийн 66 хуудас),

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №102 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 72-80 хуудас),

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №78 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлт (хх-ийн 174-178 хуудас),

 

 Шүүгдэгч ****** Хаан банкин дахь дансны хуулга, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай “Тус багийн иргэн ****** ****** нь /РД:******/, ам бүл 4, эхнэр ******, охин ******, хүү ****** нарын хат 9-28-11 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт, эхнэр ******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин ******, 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү ****** нарын төрсний гэрчилгээний хуулбарууд зэргийг шинжлэн судлав.

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч О.Ж нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт ****** улсын дугаартай “Тоёота ******” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэж заасныг тус тус зөрчиж, улмаар улсын дугааргүй “******” маркийн мотоциклийг жолоодож явсан ******г мөргөж эрүүл мэндэд нь зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, нүдний салстад харвалт, баруун шуунд цус хуралт, зүүн талын шанаа хоншоор, шанааны нумын хавсарсан зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч ******, иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаа, ****** нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн тайлан, шинжээч М.Одгэрэлийн 557, 78 дугаартай дүгнэлт,  техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2023 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн №62 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Ж нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч О.Ж нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт ****** улсын дугаартай “Тоёота ******” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж улсын дугааргүй “******” маркийн мотоциклийг жолоодож явсан ******г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Прокуророос энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Үүн дээр ямар нэгэн маргаан байхгүй. Шүүгдэгчийн дээрх гэм буруутай үйлдэл нь эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардлыг урьдчилан төлсөн. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлөөгүй байгаа ч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар хэсэгчлэн төлөх хүсэлтэй байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хэсэгчлэн төлөх байр суурьтай байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч О.Жд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

 Шүүгдэгч О.Ж нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт засмал замд ****** улсын дугаартай “Тоёота ******” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэж заасныг тус тус зөрчиж, улсын дугааргүй “******” маркийн мотоциклийг жолоодож явсан ******г мөргөсний улмаас эрүүл мэндэд нь “зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, нүдний салстад харвалт, баруун шуунд цус хуралт, зүүн талын шанаа хоншоор ухархай, шанааны нумын хавсарсан зөрүүтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч О.Ж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч ******гийн "...2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би гэрээсээ гараад урагшаа бой руу явж ах эгч нарт тусалъя гээд явж байсан. Ахын “******” загварын мотоциклыг унаад журмын хашааны хажуугаар уруудаж байсан. Тэгтэл цагаан өнгийн машин өмнүүр ороод ирсэн. Тэгээд мөргөөд онхолдчихсон. Тэгээд эмнэлэгт сэргэсэн. Миний дунд чөмөг хугараад хагалгаанд орсон бас нүүрний яс цөмөрсөн гэсэн. Зүүн хөмсөг язарсан, нүдэнд цус хурсан, толгой өвдөөд байгаа. 5 дугаар араанд явж байсан. Ямар хурдтай явснаа санахгүй байна. Тэр машин гудамжнаас гэнэт л урдуур ороод ирсэн. Гомдолтой байна. Эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 хуудас),

 

Иргэний нэхэмжлэгч ******гийн “...Миний мотоцикл байгаа юм. Би эвдэрхий хуучин мотоцикл аваад босгож байсан юм. Тэгээд ****** унаж ашигладаг байсан юм. Би өөрөө унаад байдаггүй. ****** манай эгч ****** хүүхэд байгаа юм. Эмээтэйгээ хамт байдаг. Ус зөөх гээд байдаг болохоор ус зөөж байг гээд босгоод өгсөн мотоцикл байгаа юм. Улсын дугаар аваагүй хуучин л мотоцикл байгаа юм. Хэзээ үйлдвэрлэснийг нь мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 хуудас),

 

Шүүгдэгч ****** “...2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би журмын хашааны баруун талд байдаг хүргэн ахындаа оччихоод гэр рүүгээ явж байсан. Өөрийнхөө “Гранд ******” автомашинтай ганцаараа явж байсан. Журмын хашааны уулзвараар би замд нийлэх гээд нэг приус өнгөрөөгөөд замд нийлтэл хойноос аймар хурдтай мотоцикл ороод ирсэн. Тэгээд би шууд зам руу орж байхад машины ар хэсэгт түс гээд мөргөсөн. Хүн зам дээр ойчсон байсан. Би шууд түргэн тусламж, цагдаа хоёрт дуудлага өгсөн. Орой нь эмнэлэг дээр очиж ар гэрийнхэнтэй нь уулзсан. Ах нь гээд нэг ах хүү байсан. “Чамайг хүрч ирсэнд баярлалаа” гээд ах нь тэгж байсан. Тэр өдөр ээж нь ирээгүй, би сахих уу гэсэн. Гэм буруугаа хүлээж байгаа. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй. Үнэндээ мотоцикл ирж байгааг хараагүй, тулж ирэхэд л харсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 89 хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас),

 

Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-10 хуудас),

 

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны хяналтын камерын бичлэг”-т үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 11-13 хуудас),

 

2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны хяналтын камерын 11 секундын бичлэг  (хх-ийн 15 хуудас),

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №557 дугаартай “...1. ******гийн биед зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, нүдний салстад харвалт, баруун шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтлүүд авто ослын үед нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хүндэвтэр зэрэгт хамаарна.

 

5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалт эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт (хх-ийн 29-31 хуудас),

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №78 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн "...1. ******гийн биед зүүн талын шанаа хоншоор ухархай, шанааны нумны хавсарсан зөрөөтэй хугаралтай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

3. ******гийн биед учирсан зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, нүдний салстад харвалт, баруун шуунд цус хуралт, зүүн талын шанаа хоншоор, шанааны нумын хавсарсан зөрүүтэй хугарал гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хх-ийн 174-178 хуудас),

 

Хохирогч ******гийн Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн №9550 дугаартай өвчний түүх (хх-ийн 34-58 хуудас),

 

Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн авто механикийн багш, мэргэшсэн инженер, техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №62 дугаартай “...Уг хэрэг зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хуульд 3.1.6-д “"зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ” гэж заасан байна.

 

2. ****** улсын дугаартай сувдан цагаан өнгийн “Тоёота ******” загварын тээврийн хэрэгслийн жолооч О.Ж нь замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна. Үүнд:

 

1. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

 

2. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөсөн байна.

 

3. Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй.

 

4. Энэ зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын нөхцөл нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хх-ийн 66 хуудас),

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №102 дугаартай “...Мустанг 5 маркийн мотоциклийн эвдрэлийн үнэлгээ 132,000 төгрөг, зах зээлийн үнэлгээ 600,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, Хөрөнгийн үнэлгээний ажлын газар дээрх №10 дугаартай үзлэгийн акт, сэлбэгийн үнэлгээний тооцоолол (хх-ийн 72-80 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

          Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

          Шүүгдэгч О.Ж нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ******гийн мэдүүлэг, техникийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №62 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №557 дугаартай, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №78 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

    

          Шүүгдэгч О.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн B ангиллын жолоочийн үнэмлэхтэй болох нь хэрэгт хураагдаж ирсэн №****** дугаартай жолоочийн үнэмлэхээр тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч ****** үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

  1. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.

 

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд  гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.

Хохирогч ****** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Эм тарианы мөнгө 50,000 төгрөг болсон. Үүнийг барагдуулж авмаар байна.” гэсэн боловч энэ талаар нотолсон нотлох баримтыг ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг,

 

 Шүүгдэгч О.Ж нь хохирогч ******д 800,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ******д 132,000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч ****** нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй, гэсэн, иргэний нэхэмжлэгч ****** нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаа мөрдөн шалгах ажиллагаанд “******гийн эмчилгээний зардалд 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ойрын дуудлагын 48,000 төгрөг, эмийн эмчилгээний 3,802,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр амбулаторын үзлэг 20,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 12, 14, 16-ны өдрүүдэд амбулаторийн хяналт 45,000 төгрөг, нийт 3,915,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан байна. Тэгэхээр уг мөнгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр нэхэмжилнэ.” гэж мэдүүлжээ.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д  “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч ****** үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ****** нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд S72.0 гэсэн оношоор хэвтэн эмчлүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас 3,802,000 төгрөгийн эмийн эмчилгээ авсан, 2023 оны 10 дугаар сарын 12, 14, 16, 20-ны өдөр Z48.8, S72.0  гэсэн оношоор амбулаторын үзлэгт хамрагдаж 113000 төгрөгийн үйлчилгээ авч нийт 3,915,000 төгрөгийн зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь тус эмнэлгийн №***** дугаартай өвчний түүх, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн үйлчлүүлэгчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч О.Жас 3,915,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

 

  1. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид эмчилгээний төлбөрт 800,000 төгрөг төлсөн. Мөн хохирогчийн нэмж нэхэмжилсэн 50,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн мотоциклийн эвдрэлд 132,000 төгрөгийг төлж барагдуулсан, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгч нь бага насны 2 хүүхэдтэй, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Мөн шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 3,915,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна. Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг 1 ширхэг хураагдсан, мөн шүүгдэгчийн жолооны үнэмлэх 1 ширхгийг хэрэгт хавсаргасан болно. Мөн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч нь хохирогчид учирсан эрүүл мэндийн зардлуудыг төлсөн, мөн цаашид эмчилгээтэй холбоотой зардал гарвал төлнө гэдгээ илэрхийлсэн. Хэргийн хувьд хуульд зааснаар ямар нэгэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй, дуудсан цагт нь бэлэн ирж тайлбар өгч байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялууд байгаа. Энэ ялаас торгох ял нь шүүгдэгчид оногдуулбал боломжтой ял гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь өөрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор нийтэд тустай ажил хийлгэх боломжгүй. Энэ нь эрүүл мэндийн хувьд боломжгүй. Учир нь тулгуур эд болох булууны яс хэсэг гэмтэлтэй учраас удаан хугацаагаар зогсох, байнга хөдлөх, хүнд зүйл өргөх зэрэг нь хориотой учраас зохимжгүй ял гэж үзэж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялын тухайд эхнэртэйгээ ойр хавийн сумдаар явж бариа заслын эмчилгээ хийх зэрэг хамтарч явж байгаа, энэ орлогоосоо Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлоо тодорхой хувиар төлөх зэрэгт нь энэ ял тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байгаа учраас улсын яллагчийн санал гаргасан торгуулийн ялыг оногдуулах боломжтой байна гэж үзэж байна. Гэхдээ энэ торгуулийн ялын хэмжээг бууруулж оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Тухайн хэргийн зүйлчлэл хуулийн өөрчлөлтөөр хүндэрсэн, эрх хасах ял оногдуулах зохицуулалт нь ****** үйлдсэн гэмт хэргийн цаг хугацааны тухайд хамааралгүй байгаа учраас жолооны үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч О.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж,

           Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

           2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэснийг

          2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж өөрчлөн найруулсан.

          Шүүгдэгч О.Ж нь хуульд дээрх өөрчлөлт орохоос өмнө гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан.

 

         Шүүгдэгч О.Ж нь доод мөчний бусад хугарлын үлдэц оношоор хөдөлмөрийн чадвараа алдсан, группид байдаг болох нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон №****** дугаартай “О.Ж Т93.2 доод мөчний бусад хугарлын үлдэц оношоор ердийн өвчний жагсаалтын 1-10-34 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 12 сараар тогтоож шийдвэрлэв. Эхлэх хугацаа 2023.11.16 дуусах хугацаа 2024.11.16 гэсэн акт, шүүгдэгчийн “Мотоциклтой явж байгаад аваарт орсон. Миний дунд чөмөг хугархай. Дунд чөмгийн сүүж рүү ордог тойгны яс нь хугараад аарцаг задарсан. 60 хувиар группид байдаг” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

             Иймд шүүгдэгч ****** овгийн ****** ****** Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч О.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны хяналтын камерын бичлэг бүхий СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хураагдаж ирсэн №****** дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч О.Жд буцаан олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.7,  36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овгийн ****** ****** автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овгийн ****** ****** найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******гийн нэхэмжилсэн 50000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч О.Жас 3915000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Шүүгдэгч О.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******д 800000 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч ******д 132000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч ****** нь сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч ****** нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч ****** №****** дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч О.Жд буцаан олгож, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны хяналтын камерын бичлэг бүхий СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Д.ЦЭЦЭГЭЭ