Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 143

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч З.Болдбаатар, Ү.Түмэнжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

Иргэдийн төлөөлөгч У.Мижиддорж,

Шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ш.Эрдэнэцэцэг,

Насанд хүрээгүй хохирогч О.*******,

Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Т., өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,

Гэрч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.8, 98 дугаар зүйлийн 98.1, 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 201525022551 дугаартай хэргийг 201 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

О, Монгол Улсын иргэн, 196 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд нь ******* дүүргийн шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 232 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 30000 /гучин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан /РД: /;

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.О  нь 2000 оноос 2015 оны 11 сар хүртэлх хугацаанд ******* аймгийн Хужирт сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах, ******* дүүргийн *******-р хороо, *******-р гудамжны тоот хашаанд байрлах, Сүхбаатар дүүргийн -р хороо, -р байрны тоотод байрлах гэртээ өөрийн эхнэр Т.А  эр эмийн хардалтын улмаас өшиглөх, гараараа цохих зэргээр хүч хэрэглэн бие махбодид нь зовиур шаналгаа учруулсан үйлдлийг байнга хийж зовоон тарчлаасны улмаас сэтгэцийн “Холимог диссоциатив эмгэг /хуваагдсан ухамсар/” өвчинтэй болгосон,

2013 оны 01 сард ******* дүүргийн *******-р хороо, *******-р гудамжны тоот хашаанд байрлах өөрийн гэртээ эхнэр Т.А  эр эмийн хардалтын улмаас хацран тус газарт нь гараараа цохиж, түүний бие махбодид “зүүн хацар ясны зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

2012 оны 11 сард ******* дүүргийн *******-р хороо, *******-р гудамжны тоот хашаанд байрлах өөрийн гэртээ төрсөн хүү О.Э  “гэртээ хулгайч шиг чимээгүй орж ирлээ” гэх шалтгаанаар нүүр, хэвлийн тус газарт нь гар болон хөлөөрөө цохисон,

2013 оны 01 сард ******* дүүргийн *******-р гудамжны тоот хашаанд байрлах өөрийн гэртээ О.Э  шанаан тус газарт гараараа цохисон, 2014 оны 04 сард Сүхбаатар дүүргийн -р хороо, -р байрны тоот өөрийн гэртээ О.Э “цагдаад байнга дуудлага өгч баривчлуулдаг” гэх шалтгаанаар хоолны халбагаар толгойн тус газарт нь цохиж, гараараа хацран тус газарт нь алгадсан,

2015 оны 01 сард Сүхбаатар дүүргийн -р хороо, -р байрны тоот өөрийн гэртээ О.Э  ямар ч шалтгаангүйгээр унтаж байхад нь алгадаж сэрээсэн, мөн оны 11 сард Сүхбаатар дүүргийн -р хороо, -р байрны тоот өөрийн гэртээ О.Э  дээрх шалтгаанаар түүний толгойн тус газарт гараараа, цээжин тус газарт хөлөөрөө тус тус цохисон,

2016 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн -р хороо, -р байрны тоот өөрийн гэртээ О.Э  дээрх шалтгаанаар толгойн тус газарт гараараа, аман тус газарт тохойгоороо тус тус цохиж байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.8 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 100.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Бид 2 хамт амьдраад 10 хэдэн жил болсон байгаа. Бид нарт хэрүүл маргаан байдаг байсан ч байнга архи ууж зодож байсан асуудал байхгүй. Бидний дунд гэр бүлийн маргаан байсан. Үүн дээрээс бухимдаж уурласан зүйл байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа.  Өөрийн төрсөн хүүг байнга зодсон гэж байгаа. Хүүдээ эцгийн хувьд гар хүрэх тохиолдол байсан. Түүнээс биш байнга зодох шалтаг шалтгаан байгаагүй.  Архи хааяа хэрэглэдэг.  Ар гэрийнхэнийн зүгээс байнга цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд өгдөг байсан. Намайг 10 гаруй удаа өгч байсан.  Архи үнэртүүлээд орсон үед эрүүлжүүлэхэд өгчихдөг.  Манай хүүхдэд хичээлээ таслах, хоцрох тохиолдол их гардаг байсан. Би тэрийг сүүлд нь сонсоод тэрэн дээр нь зэмлэж байсан

тохиолдол байгаа.  Би 2000 оноос өмнө хувиараа гар урлалаар юм хийдэг байсан.  Тогтмол орлого байгаагүй.  2000 оноос хойш хэлний сургалтанд хамрагдаж оюутан байсан.  2004 онд Солонгос руу яваад 2008 онд ирсэн,  2008 оноос хойш хувиараа ажил хийдэг байсан. Надад тодорхой ажил байгаагүй. Тэгэхдээ би хувиараа юм хийдэг байсан. Манай эхнэр ажил хийдэг, тогтмол орлого олдог байсан. Би барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй ч мэргэжлээрээ ажиллаж байгаагүй.  Би архи үнэртүүлээд орж ирэхэд, гэртээ янз бүрийн тохиолдлоор очих болгонд, сүүлийн үед ер нь ямар нэгэн маргаан гараагүй байхад цагдаа дуудаж өгдөг болсон. Үүнийг тухайн үед ажиллаж байсан эргүүлийн цагдаа нар мэддэг. Ар гэртээ агсам согтуу тавьж байсан гэдэг шалтгаанаар шүүхээс баривчлагдаж байсан. Хохирогчтой 1996 онд *******н Хужирт суманд танилцаж байсан. 1998 оноос хойш хамт амьдарч эхэлсэн. 2000 онд гэр бүлээ батлуулж байсан.  Гэрчийн өгсөн мэдүүлэг дээр хэт хэтрүүлсэн байна. Хажууд нь байсан мэтээр гүтгэлгийн чанартай зүйл ярьсан байна. Би үүнийг өөрөө мэддэг учир үгүйсгэж байна. Надад гар хүрч байсан тохиолдол байгаа. Би үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Хөлөнд нь түлхүүр зоож тохиолдол байгаа, алгадаж гар хүрч байсан, 1 удаа намайг цохиход би зөрүүлээд алгадсанаас болж хацрынх нь яс хугарч байсан. Хоолойноос нь боож үснээс нь зулгааж байсан асуудал байхгүй. Хоёр хүүхдээ, эхнэрээ гадаа хөөж гаргаж хонуулж байсан. 2, 3 удаа намайг эрүүл байхад цагдаад дуудаж өгсөн байсан. Цагдаа нар өөрсдөө уулзаад буцаж байсан тохиолдол байгаа. Би үүн дээр гомдол гаргаж байгаагүй. Би үүнийг тэвчээртэй харж, хүлээж байсан. Хоригдохоос өмнө хохирогчтой уулзахад биеийн байдал нь хүнд байсан. Хохирогч өөрөө үг дуу цөөтэй хүн. Талийгаачийг олон сараар дүү нар, айлаар явж байснаас болж нас барсан байх гэж бодож байна. 2016 оны 10 дугаар сарын сүүлээр би үхмээр байна гэж хэлж байсан. Би яагаад ингэж байгаа юм бэ гэж асуухад үнэхээр хэцүү байна гэдэг байсан. Надад тийм шалтгаанаас болсон гэж хэлж байгаагүй. Надад бас дүү нартайгаа хэрэлдсэн, маргалдсан гэдэг байсан. Хохирогч өөрөө гэртээ хамгийн сүүлд орж ирэхдээ тэгж хэлээд орж ирж байсан. Би хохирогчийг эмнэлэгт үзүүлж байхад нь хамт явж байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т. мэдүүлэхдээ: “…Би 5 охинтой, 2 хүүтэй айлын бага охин. Би 4 эгчтэй. Эгч маань манай гэр бүлийн хамгийн сэргэлэн цовоо, дүү нараа авч явдаг байсан ч одоо нас барсан. Бидэнд нөхөж барашгүй хохирол учирсан. Ах дүү, үр хүүхдүүд, аав гээд үлдсэн хүмүүс нь сэтгэл санаагаар их хохирсон. Шүүгдэгч гийнхыг ална, хүйс тэмтрэнэ, бүгдийг нь ална гэж хэлдэг байсан. Чи хүслээ биелүүлсэн. 1-ийг нь алаад шороонд булсан. Үлдсэнг нь сэтгэл санаагаар алсан. Миний эцэг одоо маш их хэцүү байна. Чи гийнхыг ална гээд хоолойд нь хутга тулгаж байсан. Шүүгдэгчийг шудрага бай гэж хэлмээр байна. Чи хүн алчихаад 2 хүүхдээ өнчин болгочихоод хүүхдүүдээ айлаар хонуулаад байж байгаа хэрнээ өнөөдөр яагаад онигоо шиг юм яриад байгаа юм бэ. Би шүүгч болно гэж мөрөөддөг байсан ч болж чадаагүй. Би хүн худал ярихыг харж чаддаггүй. Битгий үхсэн хүний ясыг өндөлзүүлээд бай гэж хүсмээр байна. Түүний өмгөөлөгчдийг бас шудрага бай гэж хэлмээр байна. Чи хүнийг яаж доромжилж зоддог билээ. Шүүгдэгч нарын ар гэрийхэн ч шүүгдэгчийг архи уудаггүй гэдэг. Ингэж ярихаа больчих гэж хүсмээр

 

байна. Шүүгдэгч архи уудаггүй байсан бол хавтас хэрэг дүүрэн эрүүлжүүлэхэд очсон баримт гарч ирэх үү. Эгчийг маань Монголын урдаа барьдаг эмч нар 2 удаагийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан. Үүн дээр сэтгэл санааны хямрал, тайван бус байдалтай, байнгын айдас түгшүүрээс болж ийм болсон байна гэж гаргаад байна. Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны байцаагч гэдэг эмэгтэй байгаа. Тэр эмэгтэй шүүгдэгчийг орчиндоо айдас төрүүлэгч, гэр бүлийн хүчирхийлэгч, архинаас хамааралтай этгээд гэж хэлсэн. Тэр хүнд ингэж хэл гэж хэлээгүй. Бид нар өмнөх шүүх хуралдаанд хохирогчийг авчирсан. Баас, шээс нь ханхалж байсныг бид бүгдээрээ мэднэ. Шүүгдэгчийн ээж нь эмч хүн байдаг. Тийм хүнийг харж байгаа хүн бүгдээрээ дагаж хямраад, харж асрах ямар байх вэ гэдгийг биеэрээ үзээгүй ч төсөөлөх байх. Миний эгчийг цээжний няцрал, хавиргануудын хугарал, шанаа хацрын хугарал гэж байгаа. Эцгийн ёсоор хүүхэддээ гар хүрч байгаа хүн хүүхэд, эхнэрийнхээ цээж рүү өшиглөдөг юм уу. Шүүгдэгч мэргэжлийн зодоонч. Нохой зодоонч л тэгж зоддог байх. 2004 оны 08 дугаар сард би шүүгдэгч, хохирогчийн гэрт оюутан болж ирсэн. Шүүгдэгч Солонгос явах хүртлээ бид нарын үйл тамыг үзсэн. Өдөр болгон согтуу байдаг байсан. Тухайн үед шүүгдэгч Япон хэлний курсийнхээ оюутнуудтайгаа өдөр болгон архиддаг байсан. Гэрээс нь архи нэвширтэл үнэртдэг байсан. Бид 3 хөөгдөж гараад саравчинд хонодог байсан. Үсдүүлж гараад орцонд хонодог байсан. 2008 оны 06 дугаар сараас 2009 оны 08 дугаар сар хүртэл ******* аймгийн Хучирт суманд бид нар 1 дор амьдарсан. Шүүгдэгчийн ар гэрийнхэн Хужирт суманд амралтын газартай байсан. Тэр амралтын газарт нь миний эгч боол болтлоо өдөртөө зарагдаад шөнө нь шүүгдэгчид тамлуулдаг. Шүүгдэгч хэзээ ч хүнийг бүтэн нойртой хонуулдаггүй. Би хараагүй зүйлийн талаар яриагүй. Хамт байсан учир ярьж байна. Тухайн үед охин нь эгчийн гэдсэнд байсан. 5, 6 сартай жирэмсэн эхнэрээ зодоод, хөлд нь машиныхаа түлхүүрийг зоогоод байдаг тийм эр хүнийг би хараагүй, сонсоогүй. Түлхүүр зоосон сорвийг үзүүлсэн зураг нь хүртэл хавтаст хэрэгт байгаа. Тухайн үед би нялх хүүхэдтэй төрсөн байсан. Гэрч ******* уушгины хагалгаанд орсон байсан. Миний эцэг хөгширөөд өвгөн болсон байсан. Эхнэр нь жирэмсэн байхад шүүгдэгч агсам тавьдаг байсан. Эгчийг маань зодоод байхад бид нар хараад зодуулна гэж байхгүй. Аргаа барахдаа нийлж байгаад хүлсэн. Хүн ер нь аргаа барахаараа эцсийн юмаа хийдэг юм болов уу гэж бодож байгаа. Хүүхэд нь зүгээр байж байгаад эцгийгээ цагдаад өгөөд байна гэж байхгүй. Тайван амгалан сайхан байя л гэж бодно. 2015 оны 10 дугаар сард эгчийг маань гэрийнхээ мухарт очоод хумс хуруугаараа оролдоод байна, хүрээд ирээч гэхээр нь очиход үнэхээр тийм байдалтай байсан. Хүн юм асуухаар дугарахгүй хумс хуруугаараа оролдоод суугаад байсан. Тэгээд бид нар 103 руу дуудлага өгөхөд энэ хүн сэтгэцийн өөрчлөлттэй байна. Сэтгэцийн түргэн дууд гэхээр нь дуудахад тухайн өдрөө буюу Баасан гаригт эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгээд 1 дэх өдөр эмнэлгээс авсан. Түүнээс хойш шүүгдэгчийг 1 удаа эргэж ирж байгааг хараагүй. 1 шөнө сахиад өгөөч гэж гуйхад маргааш өглөө нь бид нарыг очихоос өмнө яваад өгсөн байсан. Шүүгдэгч эмнэлэгт хэвтэж байхад 1 удаа 00-ын цаас, ариун цэврийн хэрэглэл авчирч өгөөгүй. Тэгэхдээ бид нар 00-ын цаас, ариун цэврийн хэрэглэлээр дутаагүй. Бид нарын нэхэмжилж байгаа 11.000.000 төгрөгийг аваад эгч маань босоод ирдэг бол сайхан байна. Энэ мөнгийг хүү нь хэрэглэх

 

байх. Тэгэхдээ энэ нэхэмжилж байгаа мөнгө хагас дутуу цуглуулсан баримт. Юм болгон дээр хүн тэнд үхэх гэж байхад баримт гээд нэхээд цуглуулахгүй нь ойлгомжтой. Энэ хэргээс болж сэтгэл санаагаар асар их хохирсон. Миний эгчийн өргөдөл дээр байгаа. ******* намайг зодоод шалан дээр гарыг нь тавьж байгаад гарынх нь салаанд хутга зоож тоглож байсан. Миний эгчийн амьдрал хар дарсан зүүд шиг, аймшгийн кино шиг байсан. Үнэн үг хэлсэн хүн өшөөтэй гэдэг. Миний эгч зүгээр байсан бол би энд зогсохгүй байсан. Эцэг нь зүгээр байсан бол энэ хүүхэд өнөөдөр шүүх хуралдаанд сууж байхгүй. Ийм байдлыг шүүгдэгч өөрөө үүсгэсэн байж ямар ч гэмших сэтгэл байхгүй байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх зан ааш байхгүй. Би өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийг хань ижил минь нас барсанд миний буруутай үйлдэл байгаа гэж гэмших юм болов уу гэж бодож байсан ч гэмшихгүй байна. Шүүх хуралдаанд гаргаж байгаа зан аашийг нь бид нар харж байна. Хүн байхгүй газарт биеэ хамгаалж чадахгүй эхнэр, хүүхдээ яадаг байсан бэ гэдэг нь ойлгомжтой байна. Би эгчийгээ шанааны яс нь хугарсан гэдгийг нь мэдээгүй. Шанаандаа хагалгаа хийлгээд гаргасан гэдгийг 2, 3 жилийн дараа мэдсэн. Миний эгч над дээр гэр бүл цуцлуулах тухай өргөдөл бариад ирэхээр нь энэ хэргийн талаар мэдсэн. Манай эгч надад хэлэхдээ би цаашдаа ингэж байж чадахгүй юм байна, надад 0.200 төгрөг байвал өгөөч, гэр бүл цуцлуулах өргөдөл гаргахад тийм мөнгө өгдөг гэж байна. Чи надад эдгээр баримтуудыг канондоод өгөөч гэхээр нь би канондож өгөөд явуулсан. Би өмнө нь хэрэг үүсгээд хэрэгсэхгүй болж байсан гэдгийг мэдээгүй. Тухайн үед л тэр өргөдлийг уншаанд мэдсэн. Тэгээд би ийм аймаар юм болдог юм бол хэлэхэд яадаг юм бэ гэхэд хэлээд яах вэ, хэлэхээр улам л өширхөнө, улам л та нарыг үзэхгүй болно гэсэн. Тэр өргөдөл дээр намайг гал тогооны өрөөнд хутгаар сийчиж байсан, би цаашдаа энэ хүнтэй амьдарч чадахгүй, би үүнээс цааш амьдрах юм бол галзуурах байх, би үхэх байх гэсэн. Тэр өргөдлөө өгч чадахгүй ийм өвчтэй болсон. Бид нар эгчийг ******* дүүргийн эмнэлэгт хэвтүүлээд явж байхад ******* эгч над руу яриад ******* хэдэн жил галлаагүй өвлийн байшиндаа очиж хоноод ирсэн гээд манайд орж ирсэн. *******ийн шүд нь хөдөлсөн, аав нь зодсон гээд явж байна гэхээр нь би ******* дээр очиход юу болсон талаар асуухад аав намайг зодсон гэхээр нь бид 2 хамт Гэмтлийн эмнэлэг дээр очоод шүүхэд өргөдөл гаргасан. Энэ хэрэг дээр бид нарыг хараах ямар ч үндэслэл байхгүй. Шүүгдэгч би энэ хүнийг ийм байдалд хүргэсэн гэж өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй байна. ******* багаасаа зодуулсаар байгаад хүний өмнө өөрийгөө илэрхийлэхдээ муу, тэр тусмаа аавыгаа харахаар юм ярьж чадахгүй, өмнөх шүүх хуралдаануудад ээжийг ийм болгосонд би үнэхээр их гомдолтой байна гэж байгаа боловч ярих гэхээр ярьж чаддаггүй. *******ийг мэдүүлэг өгөхөд шүүгдэгч болон шүүгдэгчийн ар гэрийхнийг шүүх хуралдааны танихмаас гаргаж байгаад мэдүүлгийг нь өгүүлэхийг хүсч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч О.******* мэдүүлэхдээ: “…Би аавтайгаа халуун дотно харьцаа байгаагүй. Эрүүл үедээ дандаа загнаж, зоддог. Согтуу үедээ цагдаа дуудлаа гээд зоддог. Тэгээд би аавтайгаа цуг байж чадахгүй. Би дүүтэйгээ хамт гэртээ баймаар байна. Намайг аав цээж рүү өшиглөөд, толгойруу гараараа цохиод, алгадаад байдаг. Ямар ч шалтгаангүйгээр

зоддог. Ямар ч шалгаангүй байсан ч шалтаг гаргаад зоддог байсан. Цагдаа

дуудахаар чи төрсөн эцгийгээ цагдаад дуудаж өгсөн гэж зоддог байсан. Намайг аав Солонгосоос ирснээс хойш 2012 оноос хойш зоддог болсон. Түүнээс өмнө намайг зоддог байсан гэдгийг санахгүй байна. Би тухайн үед жоохон ч байсан. Би тухайн үед аав ээжтэйгээ байдаггүй байсан. 2004 оноос хойш хамт байдаггүй байсан. 2011 оноос хойш хамт аав ээжтэйгээ байдаг байсан. Би ээжийгээ алдсандаа гомдолтой байна. Манай ээж энэ оны 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан. Би гэртээ дүүтэйгээ хамт баймаар байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.******* мэдүүлэхдээ: “…Би шүүгдэгч, хохирогч нарыг гэр бүл болсноос хойш ойр дотно байдаг байсан. Шүүгдэгч архи их уудаг. Анх гэр бүл болсон цагаасаа хойш байнга дарамталж, зодож, нүддэг байсан. Хэдийгээр би энэ байдлыг нь мэддэг байсан ч гэсэн эгчийгээ энэ байдлаас салгаж авч чадаагүй. Тэр нь даамжирсаар байгаад ийм байдалд хүрсэн. 2, 3 жилийн өмнө их хэцүү байдалд байдаг байсан. Би дуудлагын 102-ын цагдаа шиг зодоон хийж байна, архи уусан байна, агсам тавьж байна, хүрээд ир гэхээр нь би очдог байсан. Сүүлдээ би өөрөө үр хүүхэдтэй болоод би очихоо больсон. Намайг гэр бүлтэй болсоноос хойш манай эгч их ганцаардсан. Тэгээд би хааяа гэрт нь очиход шүүгдэгч байнга архи уудаг. 0.5 граммын архи 4 хуруу хэртэй лонхонд нь үлдэхэд шүүгдэгч манай эгчийг хажууд суу гээд суулгадаг. Суухад хажуунаас нь чимхэж, цохидог байсан. Архиа дуусахаар агсам тавьдаг. Дахиад 1 шил яаж ийгээд аваад өгөх юм бол ааш нь сайхан болоод ирдэг. Шүүгдэгч архи уухаараа тасарч согтож унадаггүй. Тэгээд архи нь дуусахаар буцаад нөгөө аашиндаа ордог. Би шүүгдэгчийн гэрт нь хэд хэдэн удаа очих үед найз нөхөд нь гээд шоронгоос гарсан гэх мэт янз бүрийн хүмүүс байдаг байсан. Би Солонгосоос ирээд эгчтэйгээ уулзахад миний шанааны ясыг хугалсан. Гэрийн 4-ний 1 нь үхэр цусалсан юм шиг цус болсон. Миний тархи хөдөлсөн болохоор ээжийг нь авчраад бариулахад зүгээр зүгээр бороолоод эдгэрчихнэ. Зүгээр байна гэж хэлсэн талаар надад ярьсан. Тэгээд дараа нь хотод ирээд үзүүлэхэд нөгөө гэмтэл нь хугараад бороолоод эдгэрсэн байсан. Үүнийг дараа нь Дарь-Эхэд амьдарч байхдаа дахиж цохиод хугалсан байсан. Дахиж цохиод хугалах үед надад хэлээгүй. Би тухайн үед хүүхдээ гаргасан байсан. Тэр үед шүүгдэгчийн ар гэрийнхэн эмнэлэгт хэвтүүлээд хагалгаа хийлгэсэн байсан. Манай эгч эмнэлгээр явдаг хүн байгаагүй. Цоо эрүүл, хамрын ханиад ч хүрч байгаагүй. Шүүгдэгчтэй гэр бүл болсоноос хойш хүн байтугай, робот ч байхааргүй байдалд байдаг байсан. Шүүгдэгч өмнө нь танай ээж чинь бамбай булчирхайн өвчтэй байсан гэж ярьж байсан. Миний ээж тийм өвчтэй байгаагүй. Өвдөж байгаагүй. Манай удам бамбай булчирхайгаар өвдөж байгаагүй. Миний эгч байнга айдас түгшүүртэй байдаг байсан. 1 өдөр намайг унтаж байхад орилохоор нь очиход хүзүүнд нь хутга тулгасан байсан. Хүн бамбайтай болох нь битгий хэл газар дээрээ зүрх нь хаагдах байдал зөндөө болж байсан. Тиймээс би эгчийн энэ өвчнийг энэ хүнээс үүдэлтэй гэж бодож байгаа. Шүүгдэгч миний аавын хоолой дээр хутга тулгаад сууж байсан хүн гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т. мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Шүүгдэгч манай эгчийг анх жирэмсэн байхаас нь эхлээд зоддог байсан. Шүүгдэгч, хохирогч 2 манайд хамт ирэхдээ хохирогчийн тархи, толгой нь хавдсан, энэ тэндээ хөхөрсөн, үсээ туг тугаар нь

зулгаалгуулаад ирдэг. …Шүүгдэгч 1, 18 жил тэжээлэгчээд миний эгчийг ийм болгосонд гомдолтой байна. …Манай эгч гэрлэлтээ шүүгдэгчээс цуцлуулах гээд явж байсан өргөдөл дээр нь би шүүгдэгчтэй амьдраад тайван нойртой хоносон ганц шөнө гэж байгаагүй, бүтэн үлдсэн яс байхгүй, энэ хүнийг харахаас би айж байна. Энэ зан авираас болж би хүүхдүүдтэйгээ орон гэртэй байх аргагүй хэцүү байна. Энэ хүний далайсан хутганы ирэн дээр бид 3-ын амь байна гэсэн байдаг. Хохирогчийг шалтаг шалтгаангүй тэнэдэг гэж хэлж байгаа. Хөөж, зодоод, гэртээ тайван байлгахгүй байхаар хэн тэр гэрт тогтох юм бэ. Аргагүйдээ л ах дүүсийндээ очдог байсан. Шүүгдэгч хэсэг хугацаанд 24 цаг ажиллаад амардаг ажил хийхэд нь хохирогч хүүхдүүдтэйгээ эрх чөлөөтэй сайхан байдаг байсан гэж хэлж байсан. Миний эгч ганц өдөр зүгээр сууж үзээгүй. Солонгос явж ажилласан 100.000.000 төгрөгөө шүүгдэгчийнх рүү явуулсан. Эрүүл мэнд нь тэнцэхгүй гээд хийх ажилгүй, самарт яваад олсон мөнгийг нь зодож мөнгийг нь аваад архидсан. Хохирогч өнөөдөр баас, шээстэйгээ холилдож юугаа ч мэдэхгүй байдалтай байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч ганц өвчтэй болоогүй…Шүүгдэгч хүний арьс нөмөрсөн араатан. Шүүгдэгч хохирогчийг яаж зоддогыг би мэднэ. Орж ирээд боксын бэлтгэл хийж байгаа юм шиг 4-н мөч нь тачигнаад дайрдаг. Насанд хүрээгүй хохирогч шүүгдэгчийн хөлийг нь бариад, би гарыг барьж байхад шүүгдэгч хохирогчийг мөргөдөг. Хохирогчийг үснээс нь зулгаагаад шатаар нуруугаар нь чирээд буудаг. …Миний эгчийг шүүгдэгч ганц удаа ч эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаагүй. *******ийн эмнэлэгт хэвтэж байхад нь шүүгдэгч хэвтэж байсан тасгийнх нь хаалгыг хага өшиглөөд бүр өрөнд оруулсан. …******* дүүгийн эмнэлгээс хэвт гэх юм би 2 хүүхдээ бодоод хэвтэж чадахгүй гэж хэлдэг байсан. Шүүгдэгч 20 жил хохирогчоор хоолоо зөөлгөөд, 20 жил гарынхаа чилээг гаргаад, 2 хүүхдээ гаргуулчихаад ганц 00-ын цаас авч өгөх сэтгэл байхгүй. Хохирогч маань баас шээстэйгээ холилдоод 1 жил гаран болж байна. Шүүгдэгчийн талынх нь 2 хүний 100.000.000 төгрөгийг идсэн хэрнээ хүүхдийнхээ сургалтын төлбөрт 1.000.000 төгрөг өгсөн гэж байна.  …Шүүгдэгч 2 удаа хугартал нь хохирогчийн шанаа руу цохиж байсан. …Шүүгдэгч сайхан амьдруулсан болоод хохирогч байшин дээрээс 2 хүүхдээ аваад үсрэх гэж байдаг юм уу. Хохирогч хэнээс болж салгалаад өнөөдрийн шүүх хуралдаанд сууж байна. Хэнээс болж ийм өвчтэй болж байна. 2015 оны 09 дүгээр сарын 20-доор гэрч ******* гэрт нь очиход хохирогч ийм өвчтэй болсон байна гээд над руу ярьсан. Намайг очиход хумсаараа оролдоод, хумсаа идээд, хүн юм ярихаар юу ч дугарахгүй байсан. Тэгээд бид нар Сэтгэцийн эмнэлэгт 2, 3 хонуулахад тухайн үед хохирогч маань гайгүй байсан учир сэтгэцийн эмнэлэг чинь аймар газар байдаг юм байна би энд байж чадахгүй гэсээр байгаад гаргасан. Тэгээд бид нар өөр дээрээ 1 сар байлгахад дээрдээгүй байхаар нь Дүүргийн эмнэлэгт 1 сар, Сэтгэцийн эмнэлэгт 1 сар гаран хэвтүүлсэн. Сэтгэцийн эмнэлэгт хохирогч маань сэхээнд орсон. …Хохирогчийг харах хүн л үлдээхгүй бол хичнээн туранхай ч гэсэн өвчин нь хөдлөхөөрөө хүнд дийлдэхгүй, хашаа дээгүүр даваад явчихдаг. Саван, түүхий төмс ч хамаагүй юу ч хамаагүй авч иднэ, баас шээстэйгээ байнга хутгалдана. Хувцасыг нь угаагаад дахиж өмсгөх гэхээр хүн хажууд нь байхын аргагүй, өмсөхийн аргагүй болдог. Тийм болсон хувцасыг шатаадаг. Үүнээс болж угаалгын ариутгагч бодис, эмчилгээний зардал гэх мэт их зардал гарч байна. Шүүгдэгчээс ганц төгрөг өгөөгүй. Хохирогчийн эмчилгээнд 6.00.000 төгрөгийн хохирол гарсан.

Шүүгдэгчийг юу хэрэгтэй байна гээд ирэх юм болов уу гэж хүлээсэн боловч ирээгүй. Насанд хүрээгүй хохирогчид өнгөрсөн жилийн сургалтын төлбөр дутуу байгаа. Насанд хүрээгүй хохирогчийн сургалтын төлбөризйг шүүгдэгчийг даагаасай гэж хүсч байна. Бид нарт ойролцоогоор 136.500.000 төгрөгийн нийт хохирол гарч байна. Цаашид хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй. Хавтаст хэрэгт миний эгчийн эрүүл саруул байгаа үеийн зураг байгаа. Хүний яс цоордог юм байна. Цоороод бүх хувцас нь шүүстэй авах юмгүй болдог. Манай ар гэрийнхний амьдралыг шүүгдэгч орвонгоор нь эргүүлсэн. Эмч нар хохирогчийн өвчинг бамбайн өвчин хавсарсан бол эдгэрэх ёстой гэсэн. Одоо яагаад эдгэхгүй бүүр хүндрээд байгаад нь гайхаж байсан. Манай эгч халуун буцалсан юм мэдрэхгүй уудаг. Ямар ч өвчин мэдрэхгүй болсон гэв.

Насанд хүрээгүй хохирогч О.******* мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би бага 2 настайгаасаа эхлээд Улаанбаатар хотод амьдрах болсон юм. Одоогоос 4 жилийн өмнө манай аав, ээж, дүү гурав хотод ирж Дарь-Эхэд хашаа байшин авч тэндээ амьдарч аав намайг ухаан орохоос эхлээд архи уудаг байсан. Архи уухаараа агсам согтуу тавьж ээж бид хоёрлуу дайрч, ээжийг янз бүрээр зодож эхэлсэн юм. Тэр үеэс би аавыг цагдаа дуудаад өгчихдөг болсон. Аав архи уух болгондоо өнгөрсөн үйл явдлыг санаж агсам тавина, ээжийг зоддог байсан. Тэгээд өмнө 11-р хороололд байранд орсон. Уг байрыг манай аав, ээж худалдаж авсан юм. Энэ байранд ирсэн чинь аав архи ууж бас л зоддог байсан. Аав ээжийг зодохдоо миний мэдэхийн цээж толгой руу нь цохиж, хоолойг нь бооно, үснээс нь зулгаана. Ер нь гараа атгаж байгаад эрэгтэй хүн зодож байгаа юм шиг л ээжийг зоддог байсан юм. Аав бас намайг зоддог байсан. Хамгийн эхлээд аав өшиглөж, намайг алгадаж, хоолой боож, толгой руу цохидог байсан. Энэ үйл явдал бараг өдөр болгон шахуу болдог байран. ...Аав ээжийг хүн болгонтой хардаж, жижигхэн зүйлээ болж маргалдаж улмаар ээжид гар хүрч зоддог байсан юм. Манай гэрт ямар нэгэн эд хөрөнгийн маргаантай асуудал байдаггүй байсан. Жижиг хэрэглээний зүйлүүдийг аав барьцаанд тавьчихаад ээжийг чи тавьсан гээд дайраад байдаг байсан юм. Ээжийн биеийн байдал 2015 оны 09 дүгээр сарын сүүлээс эхэлж биеийн байдал нь муудаж, сэтгэл санаагаар унана, хоол унд идэхээ байсан, юм асуухаар хариулахгүй болчихсон байсан. Миний мэдэхийн хамгийн сүүлд 10-р сард ээжийг зодчихсон ээж илт мэдэгдэхээр байдалтай байсан. Гэхдээ энэ талаар надад хэлээгүй юм. Ер нь бол урд нь аав ээжийг зодохоор ээж надад хэлдэг байсан юм. Аав нэлээд хэдэн удаа согтуу байхдаа ээж, дүү бид гурвыг гэрээс хөөн гаргаж гудамжинд хонуулж байсан удаа бий. Одоогоос хоёр сарын өмнө аав гэртээ согтуу байхдаа намайг “чи яахаараа цагдаа дуудаж өгдөг юм бэ, чи миний хүүхэд биш, эцгийгээ цагдаад барьж өгдөг, мангар, тэнэг, солиотой гээд гарлуу өөрийнхөө гараар цохиод л өшиглөж байсан. Урд нь энэ оны нэг сард намайг гэртээ унтаж байхад аав согтуугаар алгадаж сэрээсэн тэгээд би айсандаа гэрээсээ гарч зугтаагаад орцонд хоноод өглөө нь гэртээ орсон чинь аав “чи шөнө гараад явсан байна, яагаад зугтааж байгаа юм бэ гээд бас намайг зодоод гэдэс рүү өшиглөөд, боож унагаасан. ... Ер нь бол ээж рүү их дайрч ээжийг л зоддог байсан. Манай гэрийг Дарь-Эхэд байхад аав согтуугаар ээжийн хацрын ясыг цөмөртөл нь цохиж ээжийг эмнэлэгт хзвтүүлж байсан. ... миний санаж байгаагаар хамгийн сүүлд 2016 оны 02 сарын 02-ны өдөр би гэртээ очсон, тэгээд аав, дүү хоёртой хамт байхад миний эцэг ******* нь миний утас болон гэрийн түлхүүрийг хурааж аваад намайг чи цагдаа дуудаж аавыгаа өгдөг гэх шалтгаанаар миний толгой руу цохиж, хоолойноос боосон, мөн шүдрүү тохойдож, гар хөл рүү цохисон, мөн алгадсан ба шөнө зодсон. Тэгээд би маргааш өглөө нь гэрээс гараад явчихсан. Үүний өмнө мөн 2015 оны 11 сарын 13-ны өдөр аав ******* нь мөн чи цагдаа дууддаг гээд жижиг өрөө рүү оруулж байгаад миний толгой, тархи руу цохиж, цээж рүү өшиглөсөн. Мөн 2012 оны 11 сард Дарь-Эхэд байхад орой ээж, дүү хоёртойгоо хамт гэрлүү ороход аав унтаж байсан, тэгээд бид нар нөгөө өрөө рүүгээ ороход аав сэрээд бид гурвыг “та нар хулгайч шиг чимээгүй орж ирлээ” гээд миний гэдэс болон нүүр рүү цохиж, өшиглөсөн. Тэгээд ээж, дүү бид гурав гараад хашааны буланд нэлээн удаж байгаад гэртээ орсон. 2014 оны 04 сарын 15-ны үеэр манай ээж Эрдэнэт явна гээд явсан байхад аав ******* нь гэртээ хүнтэй архи ууж байгаад ямар ч шалтгаангүй зодож, нүдсэн. Тухайн үед хоолны халбагаар миний толгой руу цохиж, сандал дээр сууж байхад намайг мангастаж унагаасан ба босоод иртэл алгадаад унагаасан. Тэгээд унтаж байхад мөн өшиглөж босгоод зодсон ба босоод иртэл алгадаад унагаасан, тэгээд унтаж байхад мөн өшиглөж босгоод зодсон. Тухайн үед би дотуур хувцастайгаа гараад явсан ба тэр шөнө орцонд хоносон. Шөнө хаалгаа тайлж өгөөгүй, тэгээд өглөө гэрлүү ортол аав "чи шөнө хаачаад ирдэг юм, ханилгаагүй новш вэ" гээд мөн зодсон. Энэ мэтээр намайг маш олон удаа зодож байсан ба нарийн он сарыг нь төдийлөн сайн санахгүй байна. ... Аав намайг алгадана, цээж рүү цохино, хааяа юм бариад зодно. Хааяа юм барихгүйгээр гараараа зоддог байсан. ... зодуулаад боль гэж хэлээд ч үгэнд орохгүй. Яаж ч аргадаад болохгүй болохоор нь аргаа бараад цагдаа дууддаг байсан гэв.

Гэрч Ө. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Согтуудаа байнга зодож, цохидог. Тэрнээс нь болоод хүү ******* нь цагдаад дуудлага өгдөг. Үүнээс нь болж хүүхдээ “чи цагдаад өгдөг” гээд зоддог болсон гэж сонссон. Миний сонссоноор ******* нь архи уух болгондоо хүүхдээ зоддог гэж сонссон. ... эгчийг зодуулсныхаа дараа энд, тэнд нь хөхөрсөн, хавдсан байхыг нь харж байсан. ...Би *******ийг аавдаа зодуулсан талаар, ямар байдалтай байсныг нь харж байгаагүй. Ер нь бол их л айдас, түгшүүртэй байдалтай болчихсон мэт санагддаг болсон…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-33-34/,

Гэрч Т. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...ийн нөхөртэйгээ хэдэн онд амьдарсныг нь мэдэхгүй байна. Нөхөртэйгээ сууж гэр бүл болоод 1 орчим жил болсон байхаа. Тэр хоёр дундаасаа 2 хүүхэдтэй бага нь 6 настай, том хүүхэд нь 16 настай байгаа юм. ...2013 оны 04 сард дүү тэй уулзаад ярьсныг сонсож байхад алийг нь санахгүй байна нэг нүднийх нь доод талд хавдартай байхаар нь би яасан талаар асуухад надад манай нөхөр цохиод би хагалгаанд орж байсан тэрнээс хойш ийм болчихсон гэж надад хэлж байсан. Хагалгаанд орсноос хойш манай нөхөр дүүгийнхээ хамт л намайг эргэж тойрдог байсан, өөр хүн мэдээгүй гэж ярьж байсан юм…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-38/,

Гэрч М. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би 2014 оны 06 дугаар сард Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн -р хороо хариуцсан хэсгийн байцаагчийн ажилд томилогдон 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. ******* нь эхнэр Ариунуцэцэг гэж эмэгтэй нар

амьдардаг байсан. Намайг ажиллаж байх хугацаанд нөхөр ******* нь ар гэртээ агсам тавьсан гэх шалтгаанаар саатуулагддаг байсан ба би эхлээд хэд хэдэн удаа торгоод явуулдаг байсан. Удаа дараа агсам согтуу тавиад эхнэр хүүхдээ зодоод байна гэсэн дуудлага орж ирдэг байсан болохоор шат дараалан захиргааны арга хэмжээ буюу баривчилгаа болон архины албадан эмчилгээнд нэг удаа явуулж байсан. Мөн би гэр бүлийн хүчирхийлэгч, орчиндоо түгшүүр төрүүлэгч, архаг архичны судалгаандаа бүртгэж авч байсан…” гэсэн мэдүүлэг /2-хх-14/,

Гэрч Т.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Манай эгч нь 199 онд *******тай танилцаж гэр бүл болсон ба 2000 онд тэдний том хүү ******* төрсөн, түүний дараа 2009 онд бага охин нь төрсөн. ... ******* нь өөрийн хүүтэйгээ огт юм ярьдаггүй, хүний эцэг шиг ойр харилцаа байдаггүй. Эрүүл үедээ хүүтэйгээ ярьж хөөрдөггүй, согтуу үедээ хүү рүүгээ агсарч дайрч зодож, нүдэж дарамталдаг. Согтуу үедээ *******ийг ер нь л үздэггүй, байнга л зодож байдаг. Манай эгч бид 2-н ойролцоо болохоор надад эхэндээ юмаа ярьдаггүй байсан сүүлдээ учир байдлаа хэлдэг байсан. Хөдөө байхад Мотоциклоос уначихсан гээд их хэцүү ирсэн. Би сүүлд мэдэхэд гэртээ тэлээний арлаар зодоод бэртэл учруулсан юм байна лээ. ******* нь хөдөө байхаасаа л эхлэн хөдөөний архи уудаг хүмүүстэй нийлэн архи ууж, эхнэрээ байнга л зодож дарамталдаг байсан. Тэгээд ер нь энэ хоёрын дунд байнга л зодоон, нүдээн байдаг байсан. Тэгээд энэ хоёр 2001 онд Улаанбаатар хотод шилжин ирсэн ба ирээд ******* дүүргийн 13-р хороололд байдаг байхад мөн архи ууж эхнэр хүүхдээ байнга зодож дарамталдаг байсан. Үүний дараа 2004 онд ******* Солонгос Улс руу явсан ба 2005 онд эгч араас нь явсан. Солонгост байхад манай эгч мөн байнга зодуулж, дарамтлуулдаг байсан тухайгаа надад ярьсан. ******* байнга архи ууж зоддог. Үүнээс болж байнга цагдаад хонодог байсан талаараа ярьдаг байсан. Манай эгч *******тай танилцсан цагаасаа л эхлэн архи ууж, зодож дарамталж, том хүүгээ төрсний дараа ч мөн зоддог. Энэ байдлаас болж одоо манай эгч сэтгэцийн хүнд өвчтэй болсон, мөн бамбай булчирхай нь өвдсөн. ...2011 оны намар *******, хоёр хашаа байшин худалдаж авсан ба тэнд очсоноос хойш эгч байнга над руу залгаж зодуулж байгаа талаараа хэлж, намайг дууддаг байсан. хоногт 1 удаа бол байнга дууддаг байсан. Гэрт нь очиход манай эгч ийн хөл, гар бие нь хөхөрч, няцарсан байдалтай байдаг байсан. Би нэг удаа очиход машины түлхүүрийг хөлийн шилбэнд нь зоосон байдалтай байсан ба би гэртээ дагуулаад ирж хувцас хунарыг нь сольж өгч байсан, хөхөрч няцарсан зүйл байнга байдаг байсан. Манай эгч энэ тухайгаа эхлээд байнга нуудаг байсан. Энэ хүнээс болж өөрийгөө золиосолсон юм. Мөн *******ийг зодож байхад нь мөн хажууд нь байсан. Гэхдээ хүмүүс хажууд нь байхад учир зүггүй зодоод байдаггүй, хашгирч дайрах тохиолдол бол байдаг. Ихэвчлэн хүмүүс байхгүй үед зодож нүддэг. Энэ асуудлыг манай гэр бүлийнхэн бүгд л мэднэ. ******* архи байнга хэрэглэдэг.. Эрүүл байхыг нь цөөхөн л харсан. Тэгээд согтуу үедээ эхнэр, хүүхдээ зодоод л дарамталдаг. Архинд бол маш их дуртай. ... Эгч нөхрөөсөө сална гээд хэд хэдэн удаа 2 хүүхдээ дагуулаад ирсэн ба удалгүй буцаад яваад өгдөг…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-91-93, 192/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1406 дугаартай актын дүгнэлт:                         /1 дүгээр хх-40/,

Зовиур: Сэтгэл гутралтай, өөрөө ярьж чадахгүй, ярихаараа дэмийрнэ, юм идэж, ууж чадахгүй, зүүн шанаа яс хугарч мэс засалд орж байсан, хөлд нь машины түлхүүр зоож байсан, сүүлийн үед их турж байгаа, 2-3 сар юм идээгүй гэнэ.

Үзлэгт: Биеийн ерөнхий байдал хүнд, ухаан санаа бүдгэрсэн, байрлал идэвхгүй, хэвтрийн, хүүхэн харааны хэлбэр хоёр талд ижил, зөв дугариг, гэрлийн урвалд жигд оролцоно.

Хэсэг газрын үзлэгт: Биед ил харагдах шинэ гэмтэлгүй. Баруун шилбэний урд дунд хэсэгт 8*1 см орчим цайвар бор өнгийн сорвитой, уг сорвины дотор доод хэсэгт 1.5*0.5 см орчим хүрэн бор өнгийн сорвитой.

Дүгнэлт: 1. ийн биед 2013 оны 1 дүгээр сард, зүүн хацар ясны зөрүүтэй хугарал, 2013 оны 04 дүгээр сард, баруун 10-р хавирганы цууралт, 2015 оны 06 дугаар сард, тархи доргилт, нүүрний баруун хэсэг ба цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирч байжээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүдээс зүүн хацар ясны зөрүүтэй хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр, бусад гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. нь бамбай булчирхайн тархмал хордлогот бахуу өвчтэй байна.

Материалаар хийгдсэн … Шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1406 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна… гэх актын дүгнэлт /2-хх-231-232/,

Шүүх сэтгэц гэм судлалын … Эмч нарын хамтарсан үзлэг: Өвчтөн гаднаас 2 хүнээр хөтлүүлэн орж ирээд явахдаа муу, хүчээр сандалд сууна. Чи яагаад эмч нарт үзүүлээд яваад байгаа юм бэ гэхэд таг дуугүй удаан сууна. Зовиур юу байна гэж дахин дахин асуухад огт дуугарахгүй. Босгоод явуулахад өөрөө хүнээр түшүүлж зөөлөн гарч явна. Эмчтэй огт ярилцсангүй. Үзлэгийг цааш үргэлжлүүлэх боломжгүй байлаа.

Онош, оношийн үндэслэл:

  1. Нойрондоо муу, ганцаараа ярина. Зарим үед юм ярихгүй, өдөржин таг дуугүй сууна. Хөшингөдүү эсрэгшил ихтэй.
  2. Анамнезаас: 2012 оноос бамбайн булчирхайн өвчнөөр өвдсөн. Уг өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон. Бамбайн булчирхайн хордлогоос сэтгэл хөдлөлд нөлөөлсөн.
  3. Нөхөр нь архи их уудаг, зоддог, хэл амаар доромжилдог. Ийм нөхцөлд олон жил амьдарсан.
  4. 2015 оны 11 сард СЭМҮТ-д “хөнгөн сэтгэл гутрах эмгэг” оношоор 5 хоног эмчилгээ хийлгээд өөрийнхөө хүсэлтээр эмнэлгээс гарсан.
  5. Эмнэлзүйд гарсан өөрчлөлтүүд:

-Нойргүй болсон

-Дуугүй болох шинж

-Истерийн таталт

 

  •  

-Хүүхдэрхэх шинж

-Асуултанд буруу хариулт өгөх

-Истерийн ухамсарын хүрээ нарийсах шинж

-Хоол унднаас татгалзах шинж /үүний улмаас тураалын 1, 2-р зэрэг үүссэн

-Эдгээрээс үндэслэн DS:F44, Холимог диссоциатив эмгэг /хуваагдсан ухамсар/

Дүгнэлт: Комиссын гишүүд дараах дүгнэлтийг санал нэгтэй гаргав.

1. Иргэн Т. нь эрүүгийн 201525022551 дугаартай хэрэгт хохирогчоор болон хууль ёсны төлөөлөгчөөр оролцох боломжгүй.

2. Иргэн Т. нь сэтгэцийн “Холимог диссоциатив эмгэг” /хуваагдсан ухамсар/ хэмээх өвчинтэй болно.

3. Иргэн Т. нь сэтгэцийн “Холимог диссоциатив эмгэг” /хуваагдсан ухамсар/ өвчтэй тул болсон байдлыг зөв тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй.

4. Иргэн Т.т сэтгэцийн өвчинд нөлөөлсөн бамбай булчирхайн хордлоготой хэлбэр хэмээх архаг өвчинтэй болно. /1 дүгээр хх-102-106/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын … 1. СЭМҮТ-ийн Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹133 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

…Уг эмгэг үүсэхэд хувь хүний сэтгэл зүйн хэв шинжийн төрлөх онцлог, бие махбодийн өвчин эмгэг үүсэхэд нөлөөлж болно. Сэтгэлзүйн дарамт гэдэгт ажилгүй байх, ахуй амьдрал ядуу байх, гэр бүлийн гишүүдийн таагүй харилцаа гэх мэт олон зүйл ордог. Сэтгэцийн эрүүл мэндийн хуулинд тодорхойлсноор сэтгэцийн эрүүл мэнд гэж хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг хэлнэ.

…ийн “Холимог диссоциатив” эмгэг буюу хуваагдсан ухамсар эмгэг нь стрессийн шалтгаанаар ихэвчлэн үүсдэг тул төрөлхийн өвчин биш, удамшихгүй ба хүнээс хүнд халдварлахгүй.

…Одоогийн байдлаар обьектив анамнезаар болон хавтаст хэргийн материалаас үзэхэд т сэтгэцийн өвчний удамшил байхгүй байна… гэх 1118 дугаартай актын дүгнэлт /2-хх-19-186/,

Шинжээч эмч Г.Нарантуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... нь СЭМТ-д 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хэвтэж эмчлүүлсэн. нь манайд ирэхдээ архаг бамбай булчирхайн хордлого /холимог диссоциатив/ гэх оноштойгоор хэвтэж эмчлүүлж байсан. Холимог диссоциатив гэдэг  нь сэтгэл зүйн гэмтэл өвчинтэй холбоотойгоор үүсдэг өвчин байгаа юм. Мөн бамбай булчирхайн өвчин нь энэ өвчинд нөлөөлөөд илэрч байгаа юм. Ингээд манай эмнэлэгээс энэ дүгнэлтийг гаргасан юм. нь ар гэрийн хувьд их стрессенд байдаг ба сэтгэл зүйн цохилтонд, гэр бүлийн дарамтанд удаан жил амьдарсан, мөн энэ бамбай булчирхайн өвчинтэй, энэ бүгдээс үүсэж ийм өвчтэй болсон гэж үзэж байгаа. Энэ өвчин цэвэр сэтгэлзүйн гэмтэлтэй холбоотой, энэ бүгдээс үүссэн, олон жилийн хугацаанд үргэлжилсэн сэтгэл зүйн гэмтэлтэй холбоотой. Энэ өвчин нь гэр бүлийн байдал сайжирч, сэтгэл санаа тайван бол эдгэрэх боломжтой. Тухайн хүний сэтгэл зүйгээс их хамаардаг. /1 дүгээр хх-188-189/,

Шинжээч эмч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... нь манай эмнэлэгт 2016 оны 02 сард ирж үзүүлсэн ба нь сэтгэцийн шалтгаантай холимог диссоциатив /хуваагдсан ухамсар/' гэх өвчинтэй байсан. Ийм өвчинтэй хүн үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байдаг. Энэ байдалд бамбай булчирхайн хордлого нөлөөлдөг энэ үед хүний сэтгэл санаа тогтворгүй болдог. Энэ нь уг өвчнийг даамжирахад нөлөөлсөн байх магадлалтай. Бамбай булчирхай өвчин нь стресс болон сэтгэл санааны байнгын дарамтаас үүсэх боломжтой байдаг. ...Энэ өвчин өөрөө стрессээс үүсэх боломжтой, тухайн хүн байнга стресс, сэтгэл санааны тогтворгүй байдал, сэтгэл өвдсөний хариу урвалд ийм өвчин үүснэ. …бамбай булчирхай нь хүний биед маш нарийн үйл ажиллагаа явуулж байдаг эрхтэн. Бамбай булчирхайн хамгийн их давамгайлан зохицуулдаг үйл ажиллагаа нь хүний сэтгэл хөдлөлийг зохицуулдаг. Өөр бусад хүний эрдэс давсыг зохицуулдаг. Үүнээсээ гадна зүрхний хэмнэлийг зохицуулдаг. 3 гол үйл ажиллагаа зохицуулдаг эрхтэн. Бамбай булчирхай хэзээ яаж өвддөг вэ гэхээр баярлах, гомдох, сэтгэл хөдлөлийг зохицуулж байдаг. Тэгтэл байнгын гомдох бодис ялгараад байх юм бол бамбай булчирхай өөрөө өвддөг. Өөрөө өвдөхөөр үйл ажиллагаа явуулж чадахаа больдог. Мөн дотроосоо хордлоготой болдог. Дотоод шалтгаан гэдэг нь үүнийг хэлж байгаа. Гадаад шалтгаан нь байнгын сэтгэл санааны дарамттай орчинд удаан хугацаагаар байх юм бол хордлого гүнзгийрч тэнэгрэлийн байдалд орж байгаа. Тиймээс энэ хүн юм ярьж чадахгүй, асуултанд хариулж чадахгүй. Өөрөө хүний асрамжинд ордог. Хордлогод орсон хүн тураалд ордог…” /1-хх-188-189, 2-хх-105-108/,

 

Гэрч Т. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Сөрөг сэтгэл хөдлөл буюу стресс, айдас дарамт нь Грейвсийн өвчнийг үүсэхэд болон сэдрэхэд шууд нөлөөлдөг. …хүнээс хүнд халдахгүй. … хэвийн үедээ бамбайн дааврууд төв мэдрэлийн тогтолцооны тэнцвэрт үйл ажиллагааг хангаж байдаг. Хордлого ихтэй буюу бамбайн дааврууд ихэссэн тохиолдолд тухайн хүн мэдрэл, сэтгэцийн өөрчлөлтөнд орно. Бамбайн хордлого өгч буй эмгэгүүдийг эрт оношлохгүй байх, эмчилгээг зааврын дагуу хийхгүй байх, эмчилгээг завсардуулах, гадаад, дотоод орчны нөлөөг арилгахгүй байх зэрэг нь хүндрэлд хүргэнэ…” гэсэн мэдүүлэг /2-хх-222-225/,

Бичиг баримтад үзлэг хийсэн …Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч /хохирогчийн хувийн хэрэг/ овог *******, нэр *******, Улаанбаатар хот 2015 гэсэн нүүртэй судалгаа байх ба нийт 25 хуудастай байсныг хуулбарлан авав. /3-хх-9/,

Насанд хүрээгүй О.*******, О. нарыг эгч Гомбо овогтой гийн т харгалзан дэмжүүлэхээр хүлээлгэн өгсөн мөрдөн байцаагчийн тогтоол, тэдний төрсний гэрчилгээний хуулбар. /1 дүгээр хх-84-86/,

Хохирогч Т.ийн эмчилгээний баримтууд. /1дүгээр хх-123-1/,

Хохирогч Т.Ариуцэцэгийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд “Гэрлэлт цуцлах тухай” нэхэмжлэл гаргасан гэх баримт. /1 дүгээр хх-11-19/,

Насанд хүрээгүй хохирогч О.*******ийн Хүчирхийлэлийн эсрэг төвд өргөдөл гаргаж байсан гэх өргөдөл. /1 дүгээр хх-20/

Насанд хүрээгүй хохирогч О.******* нь Оюунлаг бүрэн дунд сургуульд суралцдаг нь үнэн болохыг тодорхойлсон сургалтын менежер Ч.Цэцэгээгийн гаргасан тодорхойлолт. /1 дүгээр хх-236/,

Шүүгдэгч С. удаа дараа захиргааны арга хэмжээ авагдаж байсан гэх лавлагааны баримтууд. /1 дүгээр хх--9/,

Шүүгдэгч С. иргэний үнэмлэхний лавлагаа, /1дүгээр хх-10/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар, /1 дүгээр хх-111-114/,

Сүхбаатар дүүргийн дугаар хорооны тодорхойлолт, /1 дүгээр хх-116/,

Хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, /1 дүгээр хх-108-110/,

 

Хохирлын талаарх баримтууд болон хохирогчийн харьцуулсан гэрэл зургууд, /1 дүгээр хх-238-24, 2 дугаар хх-48-62, 64-66, 69-6/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

НЭГ: Шүүгдэгч С.******* нь 2000 оноос 2015 оны 11 сар хүртэлх хугацаанд ******* аймгийн Хужирт сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах, ******* дүүргийн *******-р хороо, *******-р гудамжны тоот хашаанд байрлах, Сүхбаатар дүүргийн -р хороо, -р байрны тоотод байрлах гэртээ өөрийн эхнэр Т.ийг эр эмийн хардалтын улмаас өшиглөх, гараараа цохих зэргээр хүч хэрэглэн бие махбодид нь зовиур шаналгаа учруулсан үйлдлийг байнга хийж зовоон тарчлаасны улмаас сэтгэцийн “Холимог диссоциатив эмгэг /хуваагдсан ухамсар/” өвчинтэй болгосон болох нь,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Чулууцэцэгийн “...******* нь ажилгүй, архи уух болгондоо эхнэр хүүхдээ зоддог, хүүхдээ заамдаж аваад савж унагаадаг, эхнэрээ гудамжны хүнтэй зодолдож байгаа юм шиг энд тэндээсээ нь татаж, чангааж цохиж, зоддог байсан. ******* нь ер нь бол эхнэр хүүхэд хоёроо бүтэн нойртой хонуулж байгаагүй. Би тэдний гэрт 2 жил амьдарсан. Энэ 2 жилийн хугацаанд С.******* нь өнжөөд л архи уудаг, уухаараа л эхнэр хүүхэд хоёртоо агсам тавьж зоддог. Би 2014 оны 03, 04 сард ийн гэрт нь хонох гээд очиж байх үед эгчийн бие болон нүд, ам нь хөхөрчихсөн босож чадахгүй хонож байна хоол унд ч байхгүй гээд хэвтэж байсан. Тэгтэл нөхөр ******* нь зодчихоод явчихсан гэж хэлж байсан юм. 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ******* нь эхнэрээ зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаад эхнэрээсээ гуйсаар байгаад тэр хоёр эвлэрсэн байсан. манай гэрт ирэхдээ биедээ янз бүрийн шарх, сорвитой ирдэг юм. Тэр болгоныг би асуухаар ******* ийм болгочихлоо гэж хэлж байсан. Мөн ийн хөлнийх нь шилбэнд уурандаа машинхыхаа түлхүүрийг зоож байсан удаатай. Энэ мэтчилэн ийг ******* нь зодож, сэтгэл зүйн дарамт учруулсаар байгаад 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр нөхрийгөө ээлжний

ажилтай байх хооронд нь над руу залгаж өөрийнхөө зодсон зодоогүй талаараа

надад хэлдэг байсан. Тэгээд над руу ярилгүй 10 гаран хоног чимээгүй болчихсон юм. Гэтэл манай эгч ******* гэрт очиход гэрийнхээ мухарт шигдээд суучихсан хүнтэй юм ярихгүй хумс хуруугаа оролдоод суугаад байсан. Тэгээд гайхаад хүү *******ээс ээж нь яасан талаар асуухад ээж сүүлийн үед ийм болчихсон гэж хэлсэн байсан. Ингээд бие нь муудаад тэр өдөр 103 дуудсан чинь наад хүн чинь сэтгэцийн өөрчлөлтэй байна сэтгэцийн эмч дууд гэхээр нь шар хадны сэтгэцийн эмнэлэгт дуудлага өгч эгчийг авч явуулж, шар хадны эмнэлэгт 2 хоног эмчлүүлж байгаад гаргасан юм.” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-26-*******/,

Насанд хүрээгүй хохирогч О.*******ийн “...Манай аав намайг ухаан орохоос эхлээд архи уудаг байсан. Архи уухаараа агсам, согтуу тавьж ээж бид хоёрлуу дайрч, ээжийг янз бүрээр зодож эхэлсэн юм. Тэр үеэс би аавыг цагдаа дуудаад өгчихдөг болсон. Аав архи уух болгондоо өнгөрсөн үйл явдлыг санаж агсам тавина, ээжийг зоддог байсан. Шинэ байранд ирсэн чинь аав архи ууж бас л агсам тавьж, ээжийг зоддог байсан. Аав ээжийг зодохдоо миний мэдэхийн цээж рүү нь өшиглөж, толгой руу нь цохиж, хоолойг нь бооно, үснээс нь зулгаана. Ер нь бол гараа атгаж байгаад эрэгтэй хүн зодож байгаа юм шиг л ээжийг зоддог байсан юм. Аав ээжийг хүн болгонтой хардаж, жижигхэн зүйлээс болж маргалдаж улмаар ээжид гар хүрч зоддог байсан юм. Манай гэрт ямар нэгэн эд хөрөнгийн маргаантай асуудал байдаггүй байсан. Ээжийн биеийн байдал 2015 оны 09 дүгээр сарын сүүлээс эхэлж биеийн байдал нь муудаж, сэтгэл санаагаар унана, хоол унд идэхээ байсан, юм асуухаар хариулахгүй болчихсон байсан. Миний мэдэхийн хамгийн сүүлд 10-р сард ээжийг зодчихсон ээж илт мэдэгдэхээр байдалтай байсан. Гэхдээ энэ талаар надад хэлээгүй юм. Ер нь бол урд нь аав ээжийг зодохоор ээж надад хэлдэг байсан юм. Аав нилээд хэдэн удаа согтуу байхдаа ээж, дүү бид гурвыг гэрээс хөөн гаргаж гудамжинд хонуулж байсан удаа бий. ...Ер нь бол ээж рүү их дайрч ээжийг л зоддог байсан. Манай гэрийг Дарь-Эхэд байхад аав согтуугаар ээжийн хацрын ясыг цөмөртөл нь цохиж ээжийг эмнэлэгт хэвтүүлж байсан.” гэх мэдүүлэг. /1 дүгээр хх-29/,

гэрч Ө.гийн “... эгчийг зодуулсныхаа дараа энд, тэнд нь хөхөрсөн, хавдсан байхыг нь харж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-33-34/,

гэрч Т.ын “...2013 оны 04 сард дүү тэй уулзаад ярьсныг сонсож байхад алийг нь санахгүй байна нэг нүднийх нь доод талд хавдартай байхаар нь би яасан талаар асуухад надад манай нөхөр цохиод би хагалгаанд орж байсан тэрнээс хойш ийм болчихсон гэж надад хэлж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-38/,

гэрч Т.*******ийн “... нь мотоциклоос уначихсан гээд их хэцүү ирсэн. Би сүүлд мэдэхэд гэртээ тэлээний арлаар зодоод бэртэл учруулсан юм байна лээ. ******* нь хөдөө байхаасаа л эхлэн хөдөөний архи уудаг хүмүүстэй нийлэн архи ууж, эхнэрээ байнга л зодож дарамталдаг байсан. ...Солонгост байхад манай эгч мөн байнга зодуулж, дарамтлуулдаг байсан тухайгаа надад ярьсан. Манай эгч *******тай танилцсан цагаасаа л эхлэн архи ууж, зодож дарамталж, том хүүгээ төрсний дараа ч мөн зоддог. Энэ байдлаас болж одоо манай эгч сэтгэцийн хүнд өвчтэй болсон, мөн бамбай булчирхай нь өвдсөн. ... 2011 оны намар *******, хоёр хашаа байшин худалдаж авсан ба тэнд очсоноос хойш эгч байнга над руу залгаж зодуулж байгаа

талаараа хэлж, намайг дууддаг байсан. хоногт 1 удаа бол байнга дууддаг байсан. Гэрт нь очиход манай эгч ийн хөл, гар бие нь хөхөрч, няцарсан байдалтай байдаг байсан. Би нэг удаа очиход машины түлхүүрийг хөлийн шилбэнд нь зоосон байдалтай байсан ба би гэртээ дагуулаад ирж хувцас хунарыг нь сольж өгч байсан, хөхөрч няцарсан зүйл байнга байдаг байсан. Манай эгч энэ тухайгаа эхлээд байнга нуудаг байсан. Энэ хүнээс болж өөрийгөө золиосолсон юм. ******* архинд бол маш их дуртай. ...Эгч нөхрөөсөө сална гээд хэд хэдэн удаа 2 хүүхдээ дагуулаад ирсэн ба удалгүй буцаад яваад өгдөг байсан…” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-91-93, 192/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №133 дугаар дүгнэлт: Комиссын гишүүд дараах дүгнэлтийг санал нэгтэй гаргав.

1. Иргэн Т. нь эрүүгийн 201525022551 дугаартай хэрэгт хохирогчоор болон хууль ёсны төлөөлөгчөөр оролцох боломжгүй.

2. Иргэн Т. нь сэтгэцийн “Холимог диссоциатив эмгэг” /хуваагдсан ухамсар/ хэмээх өвчинтэй болно.

3. Иргэн Т. нь сэтгэцийн “Холимог диссоциатив эмгэг” /хуваагдсан ухамсар/ өвчтэй тул болсон байдлыг зөв тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй.

4. Иргэн Т.т сэтгэцийн өвчинд нөлөөлсөн бамбай булчирхайн хордлоготой хэлбэр хэмээх архаг өвчинтэй болно. /1 дүгээр хх-102-106/,

Шинжээч эмч Г.Нарантуяагийн “... нь СЭМТ-д 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хэвтэж эмчлүүлсэн. нь манайд ирэхдээ архаг бамбай булчирхайн хордлого /холимог диссоциатив/ гэх оноштойгоор хэвтэж эмчлүүлж байсан. Холимог диссоциатив гэдэг нь сэтгэл зүйн гэмтэл өвчинтэй холбоотойгоор үүсдэг өвчин байгаа юм. Мөн бамбай булчирхайн өвчин нь энэ өвчинд нөлөөлөөд илэрч байгаа юм. нь ар гэрийн хувьд их стрессенд байдаг ба сэтгэл зүйн цохилтонд, гэр бүлийн дарамтанд удаан жил амьдарсан, мөн энэ бамбай булчирхайн өвчинтэй, энэ бүгдээс үүсэж ийм өвчтэй болсон гэж үзэж байгаа. Энэ өвчин цэвэр сэтгэлзүйн гэмтэлтэй холбоотой, энэ бүгдээс үүссэн, олон жилийн хугацаанд үргэлжилсэн сэтгэл зүйн гэмтэлтэй холбоотой.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-188-189/,

Шинжээч эмч Д.гийн “... нь манай эмнэлэгт 2016 оны 02 сард ирж үзүүлсэн ба нь сэтгэцийн шалтгаантай холимог диссоциатив /хуваагдсан ухамсар/' гэх өвчинтэй байсан. Ийм өвчинтэй хүн үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байдаг. Энэ байдалд бамбай булчирхайн хордлого нөлөөлдөг энэ үед хүний сэтгэл санаа тогтворгүй болдог. Энэ нь уг өвчнийг даамжирахад нөлөөлсөн байх магадлалтай. Бамбай булчирхай өвчин нь стресс болон сэтгэл санааны байнгын дарамтаас үүсэх боломжтой байдаг. ...Энэ өвчин өөрөө стрессээс үүсэх боломжтой, тухайн хүн байнга стресс, сэтгэл санааны тогтворгүй байдал, сэтгэл өвдсөний хариу урвалд ийм өвчин үүснэ…” гэх мэдүүлэг /1 дүгээр     хх-190-191/,

Насанд хүрээгүй хохирогч О.*******ийн Хүчирхийлэлийн эсрэг төвд өргөдөл гаргаж байсан гэх өргөдөл. /1 дүгээр хх-20/, шүүгдэгч С. удаа дараа захиргааны арга хэмжээ авагдаж байсан гэх лавлагааны баримтууд. /1 дүгээр хх--9/ зэрэг нотлох баримтуудаар,

 

ХОЁР: 2013 оны 01 сард ******* дүүргийн *******-р хороо, *******-р гудамжны тоот хашаанд байрлах өөрийн гэртээ эхнэр Т.ийг эр эмийн хардалтын улмаас хацран тус газарт нь гараараа цохиж, түүний бие махбодид “зүүн хацар ясны зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ийн “... нь 2013 онд гэр бүлээрээ хотод нүүж ирээд Дарь-Эхэд амьдарч байхдаа нөхөр *******даа зодуулж хацрынхаа ясыг хугалуулсан тухайгаа нууж явсаар байгаад 2015 оны 06 дугаар сард бид нарт хэлж байснаар би мэдсэн юм. Би 2014 оны 03, 04 сард ийн гэрт нь хонох гээд очиж байх үед эгчийн бие болон нүд, ам нь хөхөрчихсөн босож чадахгүй хонож байна хоол унд ч байхгүй гээд хэвтэж байсан. Тэгтэл нөхөр ******* нь зодчихоод явчихсан гэж хэлж байсан юм.

Насанд хүрээгүй хохирогч О.*******ийн “...Манай гэрийг Дарь-Эхэд байхад аав согтуугаар ээжийн хацрын ясыг цөмөртөл нь цохиж ээжийг эмнэлэгт хэвтүүлж байсан.” гэх мэдүүлэг /хх-29/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1406 дугаартай актын дүгнэлт:

1. ийн биед 2013 оны 1 дүгээр сард, зүүн хацар ясны зөрүүтэй хугарал, 2013 оны 04 дүгээр сард, баруун 10-р хавирганы цууралт, 2015 оны 06 дугаар сард, тархи доргилт, нүүрний баруун хэсэг ба цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирч байжээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүдээс зүүн хацар ясны зөрүүтэй хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр, бусад гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. нь бамбай булчирхайн тархмал хордлогот бахуу өвчтэй байна. /1 дүгээр хх-40/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С. хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

 

ГУРАВ: 2012 оны 11 сард ******* дүүргийн *******-р хороо, *******-р гудамжны тоот хашаанд байрлах өөрийн гэртээ төрсөн хүү О.*******ийг “гэртээ хулгайч шиг чимээгүй орж ирлээ” гэх шалтгаанаар нүүр, хэвлийн тус газарт нь гар болон хөлөөрөө цохисон, 2013 оны 01 сард ******* дүүргийн *******-р гудамжны тоот хашаанд байрлах өөрийн гэртээ О.*******ийн шанаан тус газарт гараараа цохисон, 2014 оны 04 сард Сүхбаатар дүүргийн -р хороо, -р байрны тоот өөрийн гэртээ О.*******ийг “цагдаад байнга дуудлага өгч баривчлуулдаг” гэх шалтгаанаар хоолны халбагаар толгойн тус газарт нь цохиж, гараараа хацран тус газарт нь алгадсан, 2015 оны 01 сард Сүхбаатар дүүргийн -р хороо, -р байрны тоот өөрийн гэртээ О.*******ийг ямар ч шалтгаангүйгээр унтаж байхад нь алгадаж сэрээсэн, мөн оны 11 сард Сүхбаатар дүүргийн -р хороо, -р байрны тоот өөрийн гэртээ О.*******ийг дээрх шалтгаанаар түүний толгойн тус газарт гараараа, цээжин тус газарт хөлөөрөө тус тус цохисон, 2016 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн -р хороо, -р байрны тоот өөрийн гэртээ О.*******ийг дээрх шалтгаанаар толгойн тус газарт гараараа, шүдэн тус газарт тохойгоороо тус тус цохиж байнга зодсон болох нь,

хохирогч хууль ёсны төлөөлөгч Т.ийн “...С.******* нь

өнжөөд л архи уудаг, уухаараа л эхнэр хүүхэд хоёртоо агсам тавьж зоддог. Хүүхэд нь айсандаа орны буланд нуугддаг байсан юм. *******ийг бага байхад нь алгадаж унагаадаг, өмсөж байсан хувцаснаас нь заамдаж хана руу савдаг байсан. Намайг оюутан байхад нэг өдөр гэртээ ирсэн чинь хүүхдийнхээ дээлнээс заамдаад өргөчихсөн зогсож байсан юм. Том болсон хойно нь ******* 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ******* нь гэртээ архи уучихаад хүү *******ийг зодоод Цагдаад дуудлага өгсөн байсан. 2014 оны 02 сард эгчийн бие муудаад Орхон аймаг руу авч яваад нэг хоноод гэрт нь ирсэн чинь ******* шөнөжингөө аавдаа зодууллаа гээд эмэгтэй Батмөнх дүүгийнх нь гэрт ирчихсэн байсан. Тэгээд хамгийн сүүлд 2016 оны 02 дугаар сарын эхээр цагаан сарын өмнө ******* гэрийнхээ хаалгыг цоожилж байгаад гар утсыг хураан авч байгаад зодсон гэж ******* хэлж байсан. Тэрээр хэлэхдээ “би одоо аавыг зодохоор нь бултдаг болсон шүү дээ” гэж надад хэлж байсан, шүд нь нэлээд хөдөлсөн байсан гэж хэлсэн…” гэх мэдүүлэг,        /1 дүгээр хх-26-*******/,

Насанд хүрээгүй хохирогч О.*******ийн “...Манай аав намайг ухаан орохоос эхлээд архи уудаг байсан. Архи уухаараа агсам, согтуу тавьж ээж бид хоёрлуу дайрч, ээжийг янз бүрээр зодож эхэлсэн юм. Тэр үеэс би аавыг цагдаа дуудаад өгчихдөг болсон. Аав намайг зоддохдоо өшиглөж, алгадаж, хоолой боож, толгой руу цохидог байсан. Энэ үйл явдал бараг өдөр болгон шахуу болдог байсан. Аав нэлээд хэдэн удаа согтуу байхдаа ээж, дүү бид гурвыг гэрээс хөөн гаргаж гудамжинд хонуулж байсан удаа бий. Одоогоос хоёр сарын өмнө аав гэртээ согтуу байхдаа намайг “чи яахаараа цагдаа дуудаж өгдөг юм бэ, чи миний хүүхэд биш, эцгийгээ цагдаад барьж өгдөг, мангар, тэнэг, солиотой гээд гарлуу өөрийнхөө гараар цохиод л өшиглөж байсан. Урд нь энэ оны нэг сард намайг гэртээ унтаж байхад аав согтуугаар алгадаж сэрээсэн, тэгээд би айсандаа гэрээсээ гарч зугтаагаад орцонд хоноод өглөө нь гэртээ орсон чинь аав “чи шөнө гараад явсан байна, яагаад зугтааж байгаа юм бэ гээд бас намайг зодоод гэдэс рүү өшиглөөд, боож унагаасан. Хамгийн сүүлд 2016 оны 02 сарын 02-ны өдөр би гэртээ очсон, тэгээд аав, дүү хоёртой хамт байхад аав миний утас болон гэрийн түлхүүрийг хурааж аваад намайг “чи цагдаа дуудаж аавыгаа өгдөг” гэх шалтгаанаар миний толгой руу цохиж, хоолойноос боосон, мөн шүд рүү тохойдож, гар хөл рүү цохисон, мөн алгадсан ба шөнө зодсон. Тэгээд би маргааш өглөө нь гэрээс гараад явчихсан. Үүний өмнө 2015 оны 11 сарын 13-ны өдөр аав ******* нь “чи цагдаа дууддаг” гээд жижиг өрөө рүү оруулж байгаад миний толгой, тархи руу цохиж, цээж рүү өшиглөсөн. Мөн 2012 оны 11 сард Дарь-Эхэд байхад орой ээж, дүү хоёртойгоо хамт гэр рүү ороход аав унтаж байсан, тэгээд бид нар нөгөө өрөө рүүгээ ороход аав сэрээд бид гурвыг “та нар хулгайч шиг чимээгүй орж ирлээ” гээд миний гэдэс болон нүүр рүү цохиж, өшиглөсөн. Тэгээд ээж, дүү бид гурав гараад хашааны буланд нэлээн удаж байгаад гэртээ орсон. 2014 оны 04 сарын 15-ны үеэр манай ээж Эрдэнэт явна гээд явсан байхад аав ******* нь гэртээ хүнтэй архи ууж байгаад ямар ч шалтгаангүй намайг зодож, нүдсэн. Тухайн үед хоолны халбагаар миний толгой руу цохиж, сандал дээр сууж байхад намайг мангастаж унагаасан ба босоод иртэл алгадаад унагаасан. Тэгээд унтаж байхад мөн өшиглөж босгоод зодсон. Тухайн үед би дотуур хувцастайгаа гараад явсан ба тэр шөнө орцонд хоносон. Шөнө хаалгаа тайлж өгөөгүй, тэгээд өглөө гэр рүү ортол аав “чи шөнө

 

 

хаачаад ирдэг юм, ханилгаагүй новш вэ” гээд мөн зодсон. Энэ мэтээр намайг маш олон удаа зодож байсан ба нарийн он сарыг нь төдийлөн сайн санахгүй байна…” гэх мэдүүлэг. /1 дүгээр хх-29/,

гэрч Ө.ийн “...О хүүхдээ “чи цагдаад өгдөг” гээд зоддог болсон гэж сонссон. Миний сонссоноор ******* нь архи уух болгондоо хүүхдээ зоддог гэж сонссон. …Ер нь бол их л айдас, түгшүүртэй байдалтай болчихсон мэт санагддаг болсон…” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-33-34/,

гэрч Т.*******ийн “…О  нь өөрийн хүүтэйгээ огт юм ярьдаггүй, хүний эцэг шиг ойр харилцаа байдаггүй. Эрүүл үедээ хүүтэйгээ ярьж хөөрдөггүй, согтуу үедээ хүү рүүгээ агсарч дайрч зодож, нүдэж дарамталдаг. Согтуу үедээ *******ийг ер нь л үздэггүй, байнга л зодож байдаг. Хүмүүс хажууд нь байхад учир зүггүй зодоод байдаггүй, хашгирч дайрах тохиолдол бол байдаг. Ихэвчлэн хүмүүс байхгүй үед зодож нүддэг. Энэ асуудлыг манай гэр бүлийнхэн бүгд л мэднэ. ******* архи байнга хэрэглэдэг. Согтуу үедээ эхнэр, хүүхдээ зодоод л дарамталдаг.” гэх  мэдүүлэг /1 дүгээр хх-91-93, 192/,

гэрч Л.ын /О.Энхмэдийн ангийн багш/ “…*******ийн ээжтэй 2015 оны 5 сард эцэг, эхийн хурлаар уулзалдаж байсан. хэлэхдээ “…ер нь бол нөхөр бид хоёрын амьдрал тусдаа болж байгаа, салж байгаа, архи уухаараа хүүдээ их хатуу ширүүн байдаг, унтаж байхад нь чирч босгож ирж байгаад зоддог байсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг. /1 дүгээр хх-32/ болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн

судлагдсан баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

С. О Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.8, 98 дугаар зүйлийн 98.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.О  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэгт хамаарч байх тул оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.О 2016 оны 0 дугаар сарын *******-ны өдрөөс цагдан хоригдсон нийт  241 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй ба эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.

Хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан нийт 1.198.482 төгрөгийн хохирлын баримтууд авагдсан хэдий ч 1 дүгээр хавтас хэргийн 233-235 талд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтэд дурдагсан “хохирогч Т.ийн зайлшгүй шаардагдах зүйлс, эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөр” 8.500.000 төгрөгийг,

мөн шүүх хуралдаанаас өмнө гэм хорын хохиролын төлбөр болох 3.464.600 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч С. нийт 11.964.600 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.т олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

Түүнчлэн 1 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр талд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч З.Баярбилэгтийн тогтоолоор насанд хүрээгүй хүүхэд болох _.........../, нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ийг тогтоосон байх бөгөөд харьяа дүүргийн Засаг дарга уг асуудлыг шийдвэрлэх хүртэл тэднийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ийн асрамжид хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, , 290, 291, 294, 29, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О өөрийн эхнэр Т.А зовоон тарчлааж бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан,

эхнэр Т.А бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

төрсөн хүү Т.Э байнга зодож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. С.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.8 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний Өршөөл үзүүлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэгт зааснаар         С.О  үйлдэлд яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх зааснаар С.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих хөнгөн ялын зарим болох 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.8 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 10 /арав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар С.О оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар С.О цагдан хоригдсон 261 /хоёр зуун жаран нэг/ хоногийг

 

түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар С.Очнийт 11.964.600 /арван нэгэн сая есөн зуун жаран дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Чт олгосугай.

9. Ялтан С.О насанд хүрээгүй хүүхэд 2000 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн О-д, 2009 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн О н нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг зохих журмын дагуу тогтоох асуудлыг Засаг дарга шийдвэрлэх хүртэл тэднийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ийн асрамжид үлдээсүгэй. 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.О урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.О  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Х.ИДЭР

                

                   ШҮҮГЧИД                                                 З.БОЛДБААТАР                                                                                                           

 Ү.ТҮМЭНЖАРГАЛ