| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2019/01037/и |
| Дугаар | 184/ШШ2019/01790 |
| Огноо | 2019-07-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2019/01790
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1******* дугаар хороо, Буянт-Ухаа, өөрийн байранд байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, өнөр хороолол 4 дүгээр байр, 5******* тоотод оршин суух, М.Э-д холбогдох,
2*******14 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууцны хөнгөлөлт олгосон гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Зам тээврийн яамны улсын байцаагчийн 2*******18 оны *******1 дүгээр сарын 31-ний өдрийн 38-*******7-*******9*******1/*******1 дугарын актын дагуу 3*******,*********************,********************* төгрөг гаргуулан, зөрчлийг арилгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч М.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ИНЕГ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2*******14 оны “Орон сууцны үнийн хөнгөлөлтийг олгох хуваарь батлах тухай” А/713 дугаар тушаалаар М.Э 3*******,*********************,********************* төгрөгийн орон сууцны үнийн хөнгөлөлт олгосон байдаг.
Монгол улсын Сангийн сайдын баталсан удирдамжийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын 2*******12-2*******16 он, 2*******17 оны эхний 9 сарын байдлаарх санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд Зам тээврийн хөгжлийн яамны Улсын ахлах байцаагчийн 2*******18 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 38-*******7-*******9-*******1/*******1 дугаар актад “Зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгийг нөхөн төлүүлэх тухай” албадан шаардлага ирүүлсэн. Зам, тээврийн хөгжлийн яамны Улсын ахлах байцаагчийн актад “Орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.1.1-д зааснаар “ИНЕГ түүний харъяа байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан үндсэн ажилтан байх” гэсэн заалтыг зөрчиж ажилласан жилийн шаардлага хангаагүй боловч онцгой амжилт гаргасан гэсэн үндэслэлээр 1 жил ажилласан М.Э 3*******,*********************,********************* төгрөгийн хөнгөлөлт олгосныг гаргуулж Иргэний нисэхийн ерөнхий газрыг хохиролгүй болгуулж өгнө үү.
Нэхэмжпэлийн шаардлагаа нотлохын тулд Иргэний нисэхийн ерөнхий газраас хоёр баримт гаргасан. Нэг нь сангийн яамны акт, уг Сангийн яамны актын талаар мэдсэн өдрөөс хойш холбогдох эрх бүхий байгууллагаас зохих шийдвэрийг авчирсан байна. Хоёр дахь нь Иргэний нисэхийн ерөнхий газрын 2*******14 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт байгаа. Аудитын тайланд энэ орон сууцны үнийн хөнгөлөлт 2*******16 оны 12 дугаар сарын 16-нд шийдвэрлэсэн байдаг. Гэтэл 2*******16 оны аудитын тайлан нь өөрөө хязгаарлалттай гэсэн дүгнэлт гаргасан нь энэ орон сууцны үнийн хөнгөлөлтийг няцааж байна. Иргэний нисэхийн ерөнхий газраас орон сууцны хөнгөлөлт олгох тухай тушаалаар хариуцагч М.Э 3*******,*********************,********************* төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн нь Орон сууцны хөнгөлөлт үзүүлэх журмын 2.3.1 буюу эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргасан учраас орон сууцны хөнгөлөлт олгосон гэдэг нь үндэслэлгүй. Актаар тухайн тайланд жилд санхүүгийн аудитаар “хязгаарлалттай санал дүгнэлттэй” гарсан байгаа.
Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах үндсэн шаардлага нь тухайн байгууллагад 5 буюу түүнээс дээш жил ажилласан тохиолдолд орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах эрх нь үүсдэг. Гэвч М.Э нь ажилд орсноос жил гаран хугацааны дараа онцгой амжилт гаргасан гэх үндэслэлээр орон сууцны хөнгөлөлтөд хамрагдсан байгаа. Эрх бүхий байгууллагын шалгалтаар М.Э нь онцгой амжилт гаргасан нь нотлогдохгүй байгаа тул М.Э-аас буцаан төлүүлэх акт гарсан байгаа. Энэ актын биелэлтийг хангах үүднээс ИНЕГ шүүхэд нэхэмжпэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
2*******15 онд Авилгатай тэмцэх газраас манай байгууллагын тухайн үеийн дарга нарыг орон сууцны үнийн хөнгөлөлт олгох журмыг өөрсддөө нийцүүлсэн заалт оруулан өөрсөддөө авсан байна гэдэг зүйл яригдаж шалгагдаж байсан ч хэрэгсэхгүй болсон байдаг. Орон сууцны хөнгөлөлтийг олгохдоо нэг байгууллагад гэр бүлийн хүмүүс хоёулаа ажилладаг бол очер урагшлуулаад хоёуланг нь орон сууцны хөнгөлөлтөд хамрагдсанд тооцдог гэв.
Хариуцагч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2*******13 оны 7 дугаар сарын 25-наас эхлэн ИНЕГт ерөнхий хянагч бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Би тухайн ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлаа зохих ёсоор хийж байсан. Намайг ажлаа хүлээж авах үед Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн актаар 3,4 тэрбум төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газраар төлүүлэх тухай акт тавигдсан байсан. Би энэ актын талаар биечлэн хөөцөлдөж, Нийслэлийн Татварын газрын Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж татварын маргаан үүсгэн, энэ актын үндэслэлийг няцаасан санхүүгийн баримтуудыг бүрдүүдэх ажлыг уйгагүй хөөцөлдөж ажилласаны үр дүнд 1 тэрбум орчим төгрөгийг ИНЕГ төлөхөөс чөлөөлөгдсөн.
Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын 2*******14 оны үйл ажиллагааны цэвэр ашгийн хүрээнд Тайлант хугацаанд ажил мэргэжлийн өндөр ур чадвар гарган байгууллагын ашиг, орлогыг эрс нэмэгдүүлэн ажилласан тул байгууллагын удирдлага миний ажлыг онцгой амжилт гаргасан гэж дүгнэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2*******14 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/713 дугаар тушаалаар 3*******,*********************,********************* төгрөгийн орон сууцны хөнгөлөлт олгохоор шийдвэрлэсэн. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2*******13 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/678 тоот тушаалаар батлагдсан “Орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-н 2.3 дугаар зүйлийн 2.3.1-д “Эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргасан бол” гэдэг үндэслэлээр надад орон сууцны хөнгөлөлт олгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна. Миний бие энэ орон сууцны хөнгөлөлтийг авсаны үндсэн дээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нутгийн буян” хотхонд 2 өрөө байр худалдан авч, Хаан банкны 8 хувийн зээлд хамрагдсан болно. Би ИНЕГт ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх үед 2*******15 оны 4 дүгээр сард намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан ба миний бие энэ асуудлаар 3 шатны шүүхээр явсаны эцэст 2*******16 оны 3 дугаар сарын 31-нд Улсын дээд шүүхээр уг маргааныг эцэслэн шийдвэрлэж, ажилд эгүүлэн тогтоосон. ИНЕГ намайг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийг биелүүлсэн дүр эсгэж 2*******16 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдрийн Б/187 тоот тушаалаар эгүүлэн авсан боловч 2*******16 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/188 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болно. Өнгөрсөн хугацаанд надад олгосон хөнгөлөлтийн талаар акт гаргасан тухай Иргэний нисэхийн ерөнхий газраас огт хэлж ярьж мэдэгдээгүй бөгөөд тус шүүхээс дуудсаны дагуу ирээд энэ тухай мэдсэн. Иймд дээрх үндэслэлээр Иргэний нисэхийн ерөнхий газрын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Тухайн хүн ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хэдийд ч хамаагүй онцгой амжилт гаргасан бол орон сууцны үнийн хөнгөлөлтөд хамрагдах эрхтэй. Энэ нь тухайн ажилтны хийж байгаа ажпыг дүгнэж байгаа үйлдэл болохоос биш ажлын үр дүнг тайланг дүгнэж байгаа асуудал биш юм гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын байцаагч нь төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.12.2.аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ гэдэг заалтыг баримтлан акт гаргасан байсан. Өнөөдрийн байдлаар М.Э олгосон 3*******,*********************,********************* төгрөгийг хууль бус орлого гэж үзэх үндэслэл байхгүй байна. Тухайн үеийн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2*******14 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/673 тоот тушаалаар орон сууцны хөнгөлөлт үзүүлэх энэ асуудлыг шийдвэрлэсэн. Энэ тушаалыг хүчингүй болгосон ямар нэгэн эрх зүйн акт байхгүй. Энэ тушаал нь өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр байгаа. 2*******14 оны 12 дугаар сарын 25-ны асуудалд 2*******18 оны *******1 дүгээр сарын 3-ны өдрийн актыг хооронд нь холбогдуулж байгаа нь мөн 3 жилийн хугацаа өнгөрснөөс хойш ийм асуудал гаргаж байна. Тийм учраас хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлгүй. Онцгой амжилт гаргасан нь өөрөө дүр үзүүлсэн гэж хэлж байх шиг байна. Онцгой амжилт гаргасан учраас байгууллагын удирдлага дүгнээд хөнгөлөлт үзүүлсэн байхад ямар үндэслэлээр дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн үеийн А/673 тоот тушаалаар санхүү эдийн засгийн газрын дарга Н гэдэг хүнд холбогдуулан нэхэмжпэл гаргасан байсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байсан. М.Э холбогдуулан гаргасан. О гэдэг хүн мөн адал орон сууцны хөнгөлөлт олгосон байсан. Гэтэл энэ хүнд холбогдуулан нэхэмжпэл гаргаагүй. О нь тухайн байгууллагын төрийн захиргаа, удирдлагын газрын даргын хамаатан гэсэн. Ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, ийм байдлаар хандаж байна гэдгийг миний үйлчлүүлэгч хэлж өгөөрэй гэсэн учраас хэлж байна. М.Э нь улсын байцаагчийн акт гарсныг 2*******19 оны *******4 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд дуудан ирж нэхэмжпэл гардан авснаар мэдсэн. Мэдсэнийхээ дараа зам тээвэр хөгжпийн яаманд актыг хүчингүй болгуулах талаар хүсэлт гаргаж хандсан. Гэтэл тухайн байгууллагаас сангийн сайдад ханд гэсэн хариу ирсэн. М.Э нь сангийн сайдад гомдол гаргасан. Гомдол гаргасныг шийдвэрлэхдээ өргөдөлд хариу өгөх гэдэг байдлаар шийдвэрлэсэн байсан. Гомдлыг шийдвэрлээд Сангийн сайд төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу 1******* дугаар зүйлийн 1*******.12.Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 1*******.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 1*******.12.6.улсын байцаагчийн үйл ажиллагаа болон хяналт шалгалттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэнэ гэсний дагуу хянаад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.12.2 заасныг үндэслээд сангийн сайдаас актыг хүчингүй болгох шийдвэр гарсан байгаа. Нэхэмжпэлийн шаардлагын үндэслэл болсон акт хүчингүй болсон. Актын дагуу гаргаж байгаа нэхэмжпэлийн шаардлага үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ИНЕГ нь хариуцагч М.Э холбогдуулан 2*******14 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууцны хөнгөлөлт олгосон гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Зам тээврийн яамны улсын байцаагчийн 2*******18 оны *******1 дүгээр сарын 31-ний өдрийн 38-*******7-*******9*******1/*******1 тоот актын дагуу 3*******,*********************,********************* төгрөг гаргуулан, зөрчлийг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Зам тээврийн хөгжлийн яамны Улсын байцаагчийн 2*******18 оны *******1 дүгээр сарын 31-ний өдрийн 38-*******7-*******9-*******1/*******1 тоот акт гарч М.Э 3*******,******* сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн тул актын биелэлтийг хангаж, хариуцагчаар 3*******,******* сая төгрөгийг нөхөн төлүүлнэ..., гэж тайлбарлаж байна. Хариуцагч “...орон сууцны хөнгөлөлт үзүүлэх журамд заасан эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргасан үндэслэлээр надад 3*******,******* сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн..., ...Улсын байцаагчийн 2*******18 оны *******1 дүгээр сарын 31-ний өдрийн 38-*******7-*******9-*******1/*******1 тоот актыг Сангийн сайдын 2*******19 оны *******7 дугаар сарын *******1-ний өдрийн 13-2/4512 тоот албан бичгээр хүчингүй болгож шийдвэрлэсэн...” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Иргэний Нисэхийн ерөнхий газрын даргын 2*******13 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/89 дугаартай тушаалаар М.Э мөн өдрөөс эхлэн туршилтын журмаар Ерөнхий хянагч бөгөөд Ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаад 2*******15 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/65 дугаартай захирлын тушаалаад хөдөлмөрийн гэрээг 2*******15 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан ИНЕГ-ын даргын 2*******13 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/89 дугаартай “Ажилд авах, комисс томилох тухай” тушаал, 2*******15 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/65 дугаартай “М.Э байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар тус тус тогтоогдож байна. Энэ үйл баримтын талаар талууд маргахгүй байна.
Хариуцагч М.Э ИНЕГ-т Ерөнхий хянагч бөгөөд Ерөнхий нягтлан бодогчоор дээрх хугацаанд ажиллаж байх үед буюу 2*******14 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түүнтэй “Ажилтанд орон сууцны хөнгөлөлт үзүүлэх гэрээ”-г байгуулан 3*******,*********************,********************* төгрөгийн орон сууц худалдан авах, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсгийг төлөхөд дэмжлэг үзүүлэн олгосон байна. Гэрээний дагуу М.Э 3*******,*********************,********************* төгрөгийг хүлээн авч зориулалтын дагуу ашигласан эсэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх дээр талууд маргахгүй байна. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5, 4 дүгээр зүйлийн 4.2-т гэрээг цуцлах болон хөнгөлөлт дэмжлэг үзүүлсэн хөрөнгийг буцаан шаардах нөхцлийг талууд харилцан тохиролцжээ.
Зам тээврийн хөгжлийн яамны Улсын байцаагчийн 2*******18 оны *******1 дүгээр сарын 31-ний өдрийн 38-*******7-*******9-*******1/*******1 тоот “Зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгийг нөхөн төлүүлэх тухай” акт гарч, уг актад дурдсанаар “ажилласан жилийн шаардлага хангаагүй боловч онцгой амжилт гаргасан гэсэн үндэслэлээр 1 жил ажилласан Санхүү хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч нарт тус бүр 3*******,******* сая төгрөгийн орон сууцны хөнгөлөлт олгосон боловч тухайн тайлант жилд буюу 2*******14 оны санхүүгийн аудитаар “Хязгаарлалттай санал дүгнэлт”-тэй гарсан, ерөнхий нягтлан бодогч М.Э олгосон 3*******,******* сая төгрөгийг төлүүлэн байгууллагын орлого болгуулахаар шийдвэрлэжээ.
Харицагч М.Э дээрх орон сууцны хөнгөлөлтөд олгосон 3*******,******* сая төгрөгийг олгохдоо Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын 2*******14 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/743 дугаартай “Орон сууцны хөнгөлөлт олгох тухай” тушаал гарч, Засгийн газрын агентлагийн эрх зүйл байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 7.1.7, 8 дугаар зүйлийн 8.4, Орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлэх журмын 2.3.1 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод жумрын 5 дахь хэсэг, 1.8.4 дэх заалт, Даргын зөвлөлийн 2*******14 оны 27 дугаар хурлын 27/*******1 дүгээр тэмдэглэлийг үндэслэн Иргэний Нисэхийн Ерөнхий газрын 2*******14 оны үйл ажиллагааны цэвэр ашгийн хүрээнд Тайлант хугацаанд хамт олноо манлайлан ажил, мэргэжлийн өндөр ур чадвар гарган байгууллагын ашиг орлогыг эрс нэмэгдүүлж эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргасан ...ерөнхий хянагч бөгөөд Ерөнхий нягтлан бодогч М.Энхмаа нарт тус бүх 3*******,******* төгрөгийн орон сууцны үнийн хөнгөлөлтийг нэг удаа олгохоор шийдвэрлэн, тэдэнтэй “Ажилтанд орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлэх” гэрээг байгуулахыг Тамгын хэлтэст үүрэг болгож шийдвэрлсэн байна. Уг тушаалын дагуу М.Э 2*******14 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Ажилтанд орон сууцны хөнгөлөлт үзүүлэх гэрээ”-г байгуулжээ.
Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын 2*******18 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/678 дугаартай “Орон сууцны хөнгөлөлт үзүүлэх журам батлах тухай” тушаал, түүний 1-р хавсралтын 2.3.1-д онцгой амжилт гаргасан бол орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг ИНЕГ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан ба үүний дагуу 2*******14 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ИНЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж М.Э байгууллагын ашиг орлогыг эрс нэмэгдүүлж эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргасан гэсэн үндэсэлэлээр 3*******,******* сая төгрөгийн орон сууцны үнийн хөнгөлөлтийг олгохоор шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан ИНЕГ-ын даргын зөвлөлийн 2*******14 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл, М.Э 2*******14 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Ажилтанд орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээ, ИНЕГ-ын даргын 2*******13 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/678 тоот “Орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлэх журам батлах тухай” тушаал, түүний 1-р хавсралт зэрэг баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тухайн тайлант хугацаанд аудитын дүгнэлтээр хязгаарлалттай санал дүгнэлттэй гарсан, онцгой амжилт гаргасан нь баримтаар тогтоогдоогүй гэсэн тайлбарыг гарган
“М” ХХК нь Г.Сьтой 2*******15 оны 3 дугаар сарын 31-ний өдөр сургалтад хамруулах тухай D/A-2615 тоот гэрээ байгуулж, компанийн зүгээс тус гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу сургалтын нийт зардалд 3,495,*******52 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан Компанийн зардлаар сургалтанд хамруулах тухай D/A-2615 тоот гэрээ, Банкаар төлбөр гүйцэтгэх хүсэлтүүд, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээллийн талаарх харилцагчийн дансны хуулга, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тус тус нотлогдож байна. /хх-ийн ..... –р хуудас/
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар зохигч гэрээг байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй тул талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан “гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий” нэрлэгдээгүй гэрээ байгуулсан байна гэж үзэв.
Нэхэмжлэгч нь Г.Сийг гэрээгээ зөрчиж ажлаасаа гарч, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул сургалтын төлбөртэй холбоотой зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэжээ.
Хариуцагч нь “...гэрээг зөрчөөгүй, сургалтын төлбөрийг төлөх үүрэггүй, хөдөлмөрийн гэрээг ажил олгогч өөрөө санаачилсан, намайг ажлаас гарах хүсэлтээ өгөх талаар шаардсан, сургалтанд хамрагдсаны дараа илүү гарсан зардал 3************** ам.доллар, 1*******2,66******* төгрөгийг буцаан байгууллагын дансанд буцааж хийсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргасан.
Хариуцагч Г.Сь нь ажил олгог буюу “М” ХХК-тай 2*******14 оны *******3 дугаар сарын *******1-ний өдрийн 42 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулан тус компанид судалгааны ажилтан, бренд менежерээр ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгч хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. /хэргийн ......-р хуудас/
Талуудын хооронд байгуулагдсан Компанийн зардлаар сургалтанд хамруулах гэрээнд заасны дагуу хариуцагч Г.Сь нь Оросын холбооны улсын Москва хотод Этикон бүтээгдэхүүний сургалтад 2*******15 оны 4-р сарын 2,3-ны өдрүүдэд 2 хоног сургалтанд хамрагдсан талаар талууд хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.
Зохигч талуудын байгуулсан Компанийн зардлаар сургалтанд хамруулах гэрээний Гуравдугаар зүйлийн 3.2-т “Ажилтан сургалтанд хамрагдсаны дараагаар компанидаа хоёр жилийн хугацаанд тогтвортой, үр бүтээлтэй ажиллана” , мөн гэрээний 3.3.1-т “Ажилтан тогтвор суурьшилтай ажиллах тухай гэрээнд заасан хугацааг зөрчиж, нийт ажиллах ёстой хугацааны 6******* хүртэлх хувьд хүрээгүй бол нийт зардлыг 1************** хувь буцаан төлөх”-өөр харилцан зөвшөөрч тохиролцсон байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй”, 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан Компанийн зардлаар сургалтанд хамруулах гэрээгээ зөрчөөгүй гэсэн боловч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2*******15 оны 1******* дугаар сарын 16-ны өдрийн Б-241 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар өөрийн хүсэлтийг үндэслэн бренд менежер Г.Сийг ажлаас чөлөөлсөн байна. Хариуцагч Г.Сь нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээгээ зөрчиж сургалтанд хамрагдсанаас хойш 2 жилийн хугацаанд ажиллаагүй болох нь хэрэгт авагдсан “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2*******15 оны 1******* дугаар сарын 16-ны өдрийн Б-241 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал болон талуудын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Г.Сийн сургалтын замын зардалд буюу билетын төлбөрт 1,594,6************** төгрөг, томилолтын зардалд зориулан 1,931,*******52 төгрөг буюу нийт 3,525,652 төгрөг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан “М” ХХК-ийн “Банкаар төлбөр гүйцэтгэх хүсэлтүүд, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээллийн талаарх харилцагчийн дансны хуулга зэрэг баримтаар /хэргийн ...........-р хуудас/ тогтоогдож байх бөгөөд үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, энэ талаар талууд маргаагүй болно.
Хариуцагч Г.Сь нь сургалтанд хамрагдаж ирсний дараа байгууллагын дансанд сургалтын зардлаас илүү гарсан мөнгө болох 3************** ам.доллар, 1*******2,66******* төгрөгийг төлсөн ба энэ талаар талууд маргаагүй, уг буцаан төлөлтийг нийт төлбөр болох 3,525,652 төгрөгөөс хасч тооцож байгаа бөгөөд байгууллагаас хөнгөлөлт үзүүлэн хариуцагчаас 2,522,176 төгрөг нэхэмжилж байгааг буруутгах үндэслэл байхгүй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар хариуцагчаас сургалтын зардалд шилжүүлсэн 2,522,176 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч хөдөлмөрийн гэрээг цуцлахыг ажил олгогчоос шаардсан гэж байгаа боловч ажлаас чөлөөлөх тушаалд өөрийн хүсэлтийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж байгааг дурдсан, мөн хариуцагч энэ талаарх тайлбараа баримтаар нотлож чадаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-д зааснаар хариуцагч Г.Сиос 2,522,176 /хоёр сая, таван зуун хорин хоёр, нэг зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,31******* төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Сиос 55,31******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай,
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН